Нугасны суулгац хиймэл гарт жинхэнэ мэт мэдрэл өгөх үү?

2020-07-31, 13:03 Инноваци 224 0
Нугасны суулгац хиймэл гарт жинхэнэ мэт мэдрэл өгөх үү?

Бидний гар бол маш цогц биологийн машин билээ. Тийм ч учраас осол гэмтэл эсвэл өвчний улмаас гараа алдах нь маш хүнд байх нь тодорхой юм. Үүнийг орлуулах хиймэл эрхтний хөгжил сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч хүний гар мэт хүрэх мэдрэмжийг өгнө гэдэг нь маш хэцүү зүйл юм.

Зөвхөн АНУ-н хувьд л гэхэд жил тутам 25,000 орчим хүн ослын улмаас дээд мөчөө тайруулдаг байна. Эдгээр хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэд маш олон төрлийн боломжит хиймэл гаруудыг туршиж үзсэнийхээ дараа дахиж хэрэглэхээс татгалздаг байна. Учир нь тэдний тайлбарласнаар уг гар нь хүссэн шиг нь таардаггүй, хэрэглэхэд тухгүй дээр нь сайхан харагддаггүй гэх мэт олон шалтгаан байдаг. Үүнээс хамгийн гол шалтгаан нь гарны мэдрэл буюу хүрч байгаагаа мэдэрч чаддаггүй гэдэг тайлбарыг бүгд хэлдэг байна.

Хүрч байгаагаа мэдэрнэ гэдэг нь ямар нэгэн биетийг ямар хүчээр барих зэргийг шийдэхэд маш чухал нөлөөтэй юм. Хэрэв та өндөг эсвэл усан үзэм, цаас зэргийг барихаар бол гарны, хурууны хүчийг тохируулах нь маш чухал юм. Харин одоо байгаа хиймэл эрхтнүүдийн хувьд хэр их хүчээр нөлөөлж байгааг мэдэж болохооргүй юм. Хиймэл гартай ихэнх хүний хувьд хэр их хүч зарцуулж байгааг зөвхөн нүдээрээ л тооцоолдог юм.

Хиймэл гарт мэдрэл өгөхийн тулд тайрсан эрхтний гэмтлээс дээгүүрх хэсгийн мэдрэлийн судалд электродуудыг суулгац маягаар байрлуулдаг гэнэ. Гэсэн ч ингэхийн тулд маш том мэс ажилбар хийх хэрэгтэй бөгөөд хүн болгоны хувьд амжилттай болно гэсэн үг биш юм.

Тэгвэл нэг гайхалтай мэдээ байгаа нь Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд ирээдүйд хиймэл протез гарт бодит мэт мэдрэмж өгч чадах аргачлалыг олж нээсэн байна. Тэд хүний нугасны мэдрэлийн өдөөгчдөд суулгац хийж алдсан гарны мэдрэлийг сэргээж болох эсэхийг туршилтаар үзжээ.

Тэд сайн дурын дөрвөн оролцогчид нугасны мэдрэлийн өдөөгч суулгаж хиймэл гарт нь мэдээлэл хүлээн авах электрод байрлуулсан байна. Тэд туршилтын явцад хиймэл гарт нь бага долгионы цахилгаан гүйдлээр хүрч, мэдрэл нь тухай хэсгийг таньж чадах эсэхийг шалгасан байна. Дөрвөн оролцогчид бүгд жинхэнэ гараа мэдэрч байгаа мэт мэдрэл авсан байн

а.

Уг туршилтыг удирдсан профессор Фишерийг гайхшруулсан зүйл нь тэдгээр хүмүүс маш нарийн цэгүүдийн мэдрэлийг ч гэсэн ялгаж байсан аж. Яг л бид тохойгоо санамсаргүй цохих, эсвэл загатнавал хаана маажихаа мэддэг шиг маш нарийн байсан аж. Тэрээр энэ бүхнийг хиймэл эрхтний шинэ үеийн хөгжлийн дөнгөж эхний шат гэдгийг онцолсон байна.

 

Эх сурвалж: Forbes

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Доналд Трамп “Microfsoft” компанид ТикТок-ыг худалдаж авах 45 хоногийн хугацаа өгчээ

2020-08-03

Хакерууд “НАТО”-ын эсрэг хуурамч мэдээллүүд цацав

2020-08-03

Японы агаарын хүчин Хятадын дайралтаас эмээж байна

2020-08-02

АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна

2020-07-31
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31
4:17

Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд

2020-07-30
6:24

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

2020-07-29
7:28

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

2020-07-28

"Huawei" гар утасны борлуулалтаар дэлхийн номер нэг компани боллоо

2020-08-01

Коронавирусын нөлөөгөөр томоохон технологийн компаниудын орлого огцом нэмэгджээ

2020-07-31

Канадын хамгийн чинээлэг 30 гэр бүл илүү татвар төлж эдийн засгаа дэмжинэ

2020-07-30

"Google", "Apple", "Facebook", "Amazon" компаниудыг АНУ-ын Конгресс шалгаж эхэлжээ

2020-07-29

Харвардын судлаачид компьютерыг гэрлээр удирдах арга олжээ

2020-08-03

Сансарт мэс ажилбар хэрхэн хийх вэ?

2020-08-03

2027 он гэхэд цэвэр усны асуудлыг шийднэ

2020-08-02

Эрдэмтэд квантын компьютерийн тооцооллоор “ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ” байдаггүй гэдгийг нотоллоо

2020-08-01

“SpaceX” компанийн “Crew Dragon” Атлантын далайд газардлаа

2020-08-03

Сансар огторгуйн чимээ

2020-08-02

Сансарт ашиглаж болох 3D принтер зохион бүтээжээ

2020-08-02

2033 онд Ангарагийн хүн амыг 20 байхаар тооцоолжээ

2020-08-01

Монгол элдэв зураг №62 (65 фото)

2020-07-16

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

Египетийн иргэд Элон Маск Пирамидыг харийнхан барьсан гэж жиргэсэнд буруутгав

2020-08-03

Иран улс коронавирусийн улмаас нас барагсдын мэдээллээ нуун дарагдуулж байжээ

2020-08-03

Юм үзээгүй явахад европын орнуудыг их гоё гэж боддог байлаа...

2020-07-31

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

2020-07-30

Хиймэл оюун ухаан хэлц үг ойлгодог боллоо

2020-08-02

Фэйсбүүк бидэнтэй ижил зан байдалтай ботууд үүсгэж, хянаж байна

2020-08-01

Хиймэл оюун ухаан шинэ төрлийн антибиотик бүтээлээ

2020-07-31

Тархинд суулгасан хиймэл оюунт чип бодлыг бичвэр болгоно

2020-07-30

Та хэдэн цагт ус уух ёстой гэдгээ мэдэх үү?

2020-08-03

ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо

2020-08-03

SocialPay дижитал хэтэвч гадаадад төлбөр тооцоо хийх боломжтой анхны аппликэйшн боллоо

2020-08-03

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ?

2020-07-30

Өмнөд Солногост дахин нэг монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял сонслоо

2020-07-20

Францын хамгийн том Готик сүмүүдийн нэг шатжээ

2020-07-20

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсооно

2020-07-20

Токиогийн олимпын шинэ хуваарийг танилцуулав

2020-07-20

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

2020-07-30

Насанд хүрэгчдийн кино их үзэх нь дур ханах чадварыг сулруулдаг

2020-07-28

Хялбар замыг сонго

2020-07-24

Яагаад хүчингийн хэргийн хохирогчид хэргийг мэдүүлдэггүй вэ?

2020-07-22

#06 Хасах 18 - Sex Education

2020-07-17

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр

2020-07-16

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

829 санал өгсөн

51-60
23.28%
41-50
20.99%
31-35
13.27%
25-30
10.01%
36-40
9.41%
21-24
6.63%
13-16
6.15%
65+
5.43%
17-20
4.83%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,331

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,525

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,726

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,162