Сансрын аялал жуулчлалын сонирхол татам бүтээлүүд

Сансрын аялал жуулчлалын сонирхол татам бүтээлүүд

Хагас зуун жилийн өмнөөс хүмүүс задгай сансарлуу ямар нэгэн биет зүйлс илгээж эхэлсэн билээ. Гэсэн ч бид одоохондоо сансрын уудам орон зайд аялж, нээж илрүүлж хараахан чадаагүй л байна. Харин сүүлийн үеийн технологийн дэвшилт, ололт амжилтуудаас харахад бидний үр хүүхдүүд энэ боломжийг олж, сансарт аялж чадна гэдэг нь гарцаагүй болж байх шиг. Хэдийгээр өнөөдрийн байдлаар ийм төрлийн аялал өртөг өндөр, шаардлагагүй мэт санагдаж байж болох ч ирээдүйн хойч үе ээ бодож энэ бүхнийг хийх ёстой нь зайлшгүй хэрэг юм. Тийм ч учраас NASA, SpaceX зэрэг томоохон технологийн акулууд сансрын аяллыг тун ч эрчимтэй  хөгжүүлж байгаа билээ.

Энэ бүгдээс таны сонирхлыг татаж болох хамгийн этгээд эсвэл зарим талаараа хачин ч гэж нэрлэж болох инновацийн бүтээлүүдийг танилцуулъя.

Сансар огторгуйн үнэр

Сансар огторгуйн үнэр

Та бүхэн ил галд булсан төмсний үнэр эсвэл баяр ёслолын үеэр хийдэг амттай хоолны үнэр гэх мэт танил дотно үнэрийг санадаг уу? НАСА-ийн эрдэмтэд ч бас ийм аргыг ашиглаж сансрын нисгэгчдийг бэлддэг ажээ. Тэд сансарт ямар нэгэн нөхцөл үүсэх үед нисгэгчдийг бэлэн байлгахын тулд бэлтгэлийн үеэр сансрын үнэрийг ашиглаж, дасгадаг байна.

Харин нэгэн хачирхалтай мэдээ нь саяхнаас загварынхан болон үнэртний бизнесийнхэн уг үнэрийг загварын нэгэн бренд болгохоор ажиллаж эхэлжээ. Тэд аль хэдийн “Eau de Space” гэх нэртэй үнэртэн гаргаад байгаа гэнэ.

Сансрын цахилгаан шат

Сансрын цахилгаан шат

1895 онд Оросын эрдэмтэн Константин Циолковский Парис хотноо зочилж Эйфелийн цамхгийг үзсэнийхээ дараа нэгэн санааг бодож олсон нь сансарт хүрэх цахилгаан шат байв. Түүний тооцооллоор дэлхийгээс дээш задгай сансарт хүрэх боломж бүхий өндөр цахилгаан шат хийх зорилготой байв.

Харин одоо энэ бүхнээс зуун жилийн дараа уг төслийг бодит ажил хэрэг болгохоор “Obayashi” компани ажиллаж байгаа гэнэ. Тэд карбон нано хоолой ашиглаж далайн гүнд маш өндөр цамхаг босгохоор хичээж байгаа гэнэ. Далайн гүнээс сансрын уудам хүртэл... гайхалтай биш гэж үү? “Obayashi” уг бүтээл нь 2050 оноос эхлэн үйлчлүүлэгчид авч эхэлнэ гэж найдаж байгаа юм.

Сансрын тээш

Сансрын тээш

Сансрын аялал хийхэд хамгийн хэрэгтэй зүйлсийг нэг нь ачаа тээшээ бэлдэх. Тэгвэл сансарт аялах хэн бүхний энэ санаа зовоосон асуудлыг шийдэх үүднээс “Horizn Studios” ухаалаг, карбон хуванцраар бүтээсэн цүнх үйлдвэрлэж эхэлжээ. Уг цүнх нь татах хүчгүй, агаарын даралттай олон орчинд тэсвэрлэхээр загвартай бүтээгдсэн гэнэ.

Сансрын газар тариалан

Сансрын газар тариалан

Хүнс тэжээлийн асуудал хүн төрөлхтөнд цаг ямагт байсаар ирсэн. Хэрэв удаан хугацаанд сансарт аялах хэрэгтэй бол энэ бүхэн шийдэх ёстой чухал асуудлуудын нэг. Тийм ч учраас Америкийн Сансар судлалын хүрээлэнгийн хурандаа Ник Хагг сансарт хэрхэн ургамал ургуулж болох аргыг судалж байгаа гэнэ.  Одоогийн байдлаар сансрын нисгэгчид урьдчилж бэлдсэн, нөөшилсөн хүнс хэрэглэж шаардлагатай амин дэм, эрдсээ авч байгаа. Харин удаан хугацаанд энэ нь тун хэцүү учир ердийн хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгаа ажээ. Гэсэн ч татах хүчгүй орчинд ургамал ургуулах нь боломжгүй шахам хэдий ч Ник Хагг болон багийнхан үүнийг заавал амжилттай болгохоор хичээж байгаа гэнэ.

Хэт өндрийн агаарын бөмбөлөг

Хэт өндрийн агаарын бөмбөлөг

“Space Perspective” компани 2021 оноос эхлэн судлаачид болон төлбөрөө төлсөн хэрэглэгчдийг өөрсдийн бүтээж буй “Spaceship Neptune” агаарын бөмбөлгөөр хөөргөхөөр ажиллаж байгаа гэнэ. Тэдний гол зорилго нь ойрын гурван жилийн дотор уг бүтээлээ дуусгах бөгөөд одоогийн байдлаар уг төсөл нь 8 зорчигч бүхий байдлаар газраас 50 км өндөрт хөөрч, агаар мандалд 6 цагийн турш нисэх боломжтой гэнэ. Үүнээс зорчигчид 2 цаг орчмын хугацааг задгай сансарт өнгөрөөх бөгөөд энэ нь судалгаа болон аялал жуулчлалын зорилгод хангалттай хугацаа гэж бүтээгчид үзэж байгаа гэнэ.

Сансрын оршуулга

Сансрын оршуулга

Бидний ярих дургүй, ярихыг хүсдэггүй ч амьдрал дээр өдөр тутам тохиолддог зүйл бол үхэл юм. Тэгвэл нэгэн компани таны хайртай дотнын хүмүүсийн эцсийн хүслийг биелүүлэх мөн нөгөө талаар судалгаа, мэдээлэл цуглуулах ажлыг хамтатгаж хийхээр зорьж байна.

Уг зүйл нь сансрын оршуулга бөгөөд тусгай загварын шарил хадгалах сав бүтээж байгаа бөгөөд ингэснээр хэн нэгэн алдартан эсвэл хайртай нэгнээ эцсийн замд нь өөр байдлаар үдэхийг хүсдэг хүмүүст туслах гэнэ. Уг бүтээл нь ердийн хэрэглээний австай ижил загвартай бөгөөд өөртөө мэдээлэл цуглуулж, дамжуулах чадвартай байх гэнэ. Уг бүтээлийн цуглуулсан мэдээлэл, дээж болон бусад зүйлсийг сансрын аяллын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс хандивлана гэнэ.

Компанийн үүсгэн байгуулагч Крис Жонсон: Бид одоогийн байдлаар үхэл хагацлыг муухайгаар боддог. Мэдээж их хэцүү хэрэг л дээ. Гэхдээ таны хайртай хүн өнгөрснийхөө дараа сарлуу нисвэл ямар вэ? Танд ч тун сайхан санагдах биз. Тийм ч учраас бид үхэл хагацлыг нэг ч гэсэн эерэг талаас нь харахыг зорьсон юм гэжээ.

Сансрын сурталчилгааны самбар

Сансрын сурталчилгааны самбар

Орос улсын “StartRocket” компани задгай сансраас дэлхийд харагдах маш том зарлалын самбар бүтээхээр ажиллаж эхэлжээ. Гэсэн хэдий ч маш олон эрдэмтэд, судлаачид болон зар сурталчилгааны мэргэжилтнүүд үүнийг эсэргүүцэж байгаа ажээ. Бидэнд заавал сансарт гарч сурталчилгаа хийх хэрэг байгаа гэж үү?

Сансрын суултуур

Сансрын суултуур

Ариун цэврийн өрөө бол олон хүний хувьд ариун дагшин зүйл байдаг. Аялж яваад гэртээ ирэх хамгийн сайхан мөч ариун цэврийн өрөөндөө орох гэдэгтэй санал нийлэх хүн ч олон биз. Тийм ч учраас НАСА нэгэн тендер зарласан бөгөөд сансрын аяллыг хамгийн практик байдлаар бий болгох зүйлсийн нэг нь суултуур байх ёстой гэж үзсэн юм. Энэ нь сансарт аялахад тохирсон суултуур байх хэрэгтэй бөгөөд хэрэв таны бүтээл сонгогдвол НАСА-аас танд 35,000 ам.доллар өгнө гэнэ. Уг тендерт 18 нас хүрсэн хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд та зөвхөн Lunar Loo Challenge гэсэн тэмцээнд оролцох хэрэгтэй гэнэ.

Сансрын зочид буудал

Бид өмнөх мэдээллүүдээр энэ тухай дэлгэрэнгүй оруулж байсан билээ. Мэдээж сансрын зочид буудал, сансрын аяллын хувьд зайлшгүй байх зүйлсийн нэг. Та бүхэн манай сансар огторгуй хэсгээс сансрын зочид буудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

Эх сурвалж: Forbes

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417