"НАСА" Марс ровероо Ангараг гараг руу амьдрал олохоор илгээлээ.

"НАСА" Марс ровероо Ангараг гараг руу амьдрал олохоор илгээлээ.

Хойд Америкийн сансар судлалын хүрээлэнгийн  "Perseverance" робот Марс гараг дээр амьдрал байсан эсэхийг судлахаар дэлхийгээс хөөрлөө. Нэг тонн жинтэй, 6 дугуйт өөрөө явагч хөлөг нь Флорида мужаас Атлас гэх нэртэй пуужингаар дараа жилийн 2-р сар гэхэд Ангараг гарагийн тойрог зам дээр очихоор ниссэн юм. 

Газардсан үедээ НАСА-гийн робот гадаргаас чулуулаг хөрсний дээж авч, энэ арван жилдээ багтааж дэлхийрүү явуулахад бэлэн болгож үлдээнэ. "Perseverance" бол Ангараг гарагруу сүүлийн 11 өдрийн дотор хийгдэж буй гурав дахь даалгавар юм. Өмнөх долоо хоногт Арабын нэгдсэн улс болон Хятад улс тус тус өөрсдийн пуужингаа илгээсэн билээ. 

Хөөрөх үйл ажиллагаа "Cape Canaveral" агаарын хүчний баазад болсон ба манай цагаар оройн 11:50 үед нисжээ. 

Коронавирус цар тахал дэгдэх үед НАСА энэ даалгаврыг товлосон цагтаа амжуулахыг нэн тэргүүний зорилтоо болгож энэ хэсэгт ажиллах тусгай багт бүх боломж эх сурвалжаа олгожээ. 

"Би худлаа хэлэхгүй ээ. Энэ бүхэн маш хүнд байсан. Гэхдээ манай багийнхан амжилттай хийж дуусгасанд бид бүхэн үнэхээр их бахархаж байгаа. Тиймээс энэ болж байгаа бүхэн сэтгэл үнэхээр догдлуулсан зүйл." гэж НАСА гийн удирдах албаны Жим Бридэнстайне сурвалжлагч нарт өгсөн мэдэгдэлдээ хэлжээ. 

"Perseverance"-ийг 40 км өргөнтэй, Экваторын бүсийн ойролцоо байдаг Жезеро Хавтан дээр буулгахаар төлөвлөж байна. Хиймэл дагуулын зураг, дүн шинжилгээгээр бол энэ газар хэдэн тэрбүм жилийн өмнө нуур байсан гэж дүгнээд байгаа.

Эрдэмтэд хэлэхдээ энэ хэсэгт байх гадарга нь өмнө нь микробиологийн үйл явц өрнөдөг байсан байх магадлал өндөр байгаа гэж дүгнээд байна. Энэ нь энэ хэсэгт өмнө нь амьд бактери байдаг байсан байх өндөр магадлалтай гэсэн үг.  Робот маань тэнд ойролцоогоор нэг Ангарагийн жил байна гэж тооцож байгаа. Энэ нь Дэлхийн хоёр жилтэй тэнцэнэ. 

Ягаар эрдэмтдэд Жезеро хавтан сонирхолтой байгаа вэ?

Жезеро гэдэг үг нь "нуур" гэдэг үгнээс гаралтай. Энэ хэсэг нь доошоо 500м гүн галт уулын нүхнээс тогтох ба нэгэн цагт зүүн хэсгийн ханаас гол төв хүртэл их хэмжээний тогтонги ус байсан байна. Жезерод олон төрлийн чулуулгийн эрдэс байдаг. Үүнд шавар, карбонатууд ч мөн байгаа нь хуучин биологийн амьд организм байсан гэх хардалтыг төрүүлдэг. Өмнөх марс роверуудаас ялгаатай нь, энэ робот нь амьдрал байсан эсэхийг тогтоох, олох зорилгоор бүтээгдэж, тоноглогдсон байна. Хэдий баримт оллоо ч гэсэн тэр нь баталгаатай байж чадахгүй учраас дэлхий дээр аваачиж, нарийн судлах шаардлагатай. Ийм ч учир шинэ ровер дээж цуглуулах чадвартай байхаар бүтээгдсэн. Ровер хамгийн сонирхолтой гэж үзсэн дээжүүдээ титанаар хийсэн хоргонд лацдаж олсон газраа үлдээх ба дэлхийгээс өөр нэг робот, пуужин ирж дээжийг буцааж аваачих болно. Дээж буцааж явуулах даалгавар дараачийн 10 жилдээ багтааж эхлэх төлөвлөгөөтэй байна.

"Perseverance" бусад роверуудаас юугаараа ялгаатай вэ?

"Perseverance" нь 2012 онд анх илгээсэн Сониуч ровертой ер нь бол төстэй. Гэсэн ч мэдээж шинэ робот маань өмнөх роботын хийж чадахгүй зүйлсийг хийдэг байхаар тоноглогдсон. Шинэ роверын долоон төрлийн багажууд бүгд нэг бол цоо шинэ төрлийн эсвэл маш дэвшилтэт технологиор  хийгдсэн байна. 23 ширхэг дүрс бичлэгийн камер роботыг тойрон байрлах ба мөн дуу бичих чадвартай микрофон суурилуулсан. Эдгээр камер болон микрофоныг Марс дээрх дуу, дүрсийг бичиж авахаар суулгасан. Амьдралын ул мөр олох зориулалттай геологийн багаж хэрэгслээс гадна хүмүүсийн сансрын аялалд чухал хэрэгтэй туршилтын багаж зэвсэг мөн авч явж байгаа. Тэдгээрээс дурдвал, Ангарагын агаар мандалд нисэх зориулалттай нисдэг тэрэг, Ангарагын агаар мандалаас шууд хүчилтөрөгч ялгаруулах чадвартай төхөөрөмж авч явж байгаа  ба, тэдгээр төхөөрөмжүүд тухайн орчиндоо хэр ажиллаж чадаж байгаа талаарх дүн шинжилгээ нь цаашид сансрын аялалд чухал ач холбогдолтой байх нь ойлгомжтой юм. 

Нисдэг тэрэг нь 1.8 кг жинтэй, дэлхийгээс сийрэг агаар мандалтай гарагт, нисэх боломжтой үгүйг судлан тандах гэсэн цэвэр судалгааны зориулалттай байхаар бүтээгдсэн. Эрдэмтэд 30 хоногийн хугацаатай 5 удаагийн нислэг хийх ба нислэг болгон нь өмнөхөөсөө илүү өндөрт гарах зорилготой байна. "Энэ технологи нь алсдаа хүмүүс өөр гарагт ирлээ гэхэд, очих гэж байгаа газраа урьдчилан тандах, өндөр дүрслэлийн зураг авах шаардлагатай болоход хэрэг болно. Хүмүүс одоогоор агаарын технологийг сансар судлалд ашигладаггүй ч ирээдүйд ашигладах цаг ирнэ" гэж төслийн удирдагч Мими Аунг хэллээ.

Perseverance Ангараг дээр хийгдэх цаашидын зорилгуудад яаж багтаж байгаа вэ?

Хэдий бид баталгаатайамьдралын ул мөр байж болох баримт, чулуу оллоо гэж бодоход энэ нь Ангараг дээр амьдрал байсан үгүйг бүрэн баталж чадахгүй байх болно. Тийм учир дэлхий дээр аваачих шаардлага гарж ирж байгаа. Тэдгээр дээжүүдийг Европын сансрын агентлаг авчирах, мөн түүнээс гадна өөр хоёр шинэ даалгавартайгаар 2026 онд нисэх гэж зориж байна.

"Даалгаварт оролцож байгаа робот болон бусад системүүд бараг Аполлогийн үеийн саран дээр хүн буулгадагтай адил байх болно. Энэ мөн хүмүүсийг Дэлхийгээс Ангараг руу олон хөлөг хөөрч буух даалгаврыг биелүүлэх алхамуудын нэг байна" гэж ЕСА-гийн хүн болон робот судлалын хэлтэсийн дарга Давид Паркер BBC агентлагт хэлжээ. НАСА болон ЕСА энэ бүх даалгавар ойролцоогоор 7 тэрбум ам. доллар байхаар тооцсон байна.

 

Эх сурвалж: BBC

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417