Ангараг дээр амьдрал бий эсэхийг тодорхойлох нотолгоонууд

Ангараг дээр амьдрал бий эсэхийг тодорхойлох нотолгоонууд

Хүн төрөлхтөн тэнгэрийг ажиглаж эхлэснээс хойш, биднээс өөр, дэлхий шиг ертөнц байх боломжтой үгүйг гайхширсаар ирсэн. Сар луу зорьсон аялал маань бидэнд гараг амьдрах боломжгүй, зэлүүд байдагийг таниулж өгсөн ч, Нарны аймгийн бусад гарагууд одоо ч өөр амьдрал тээж байх өндөр боломжтой байгаа. Жишээ нь Буд гараг үүлэн хөвөөн дээр амьд организм амьдардаг байх магадлалтай. Бархасбадийн дагуул Европиа, Санчир гарагийн Энцеладус нарын газрын гүн дэхь шингэн усанд амьдрал бялхаж байж болно. Бархасбадийн Титан дахь шингэн метанан нууруудаас ч хүртэл этгээд амьд биетдийг хайж болох гайхалтай газар. 

Одоогийн байдлаар хамгийн өндөр боломжтой байж болох газар бол Ангараг.  Жижигхэн, хүйтэн, дэлхийн холын төрөл болсон энэ гарагт хэдэн тэрбум жилийн өмнө гарцаагүй шингэн ус гол мөрөн шиг гадаргаар нь урсдаг байжээ. Ангараг дээр эрт дээр цагт амьдрал байсан гэлтгүй, одоо ч гэсэн зарим газраа идэвхтэй байх магадлалтай гэж тодорхой бус ч хэд хэдэн баримт зааж байна. 

Төрөл бүрийн хиймэл дагуул, ровер, болон роботуудаас цуглуулсан мэдээллээс бид Улаан нүдэн гарагийн талаар гайхширам нээлтүүд хийсэн. Бид Ангарагийн гадаргаас эрт үед мөсөн голын хөдөлгөөн байдаг байсан гэдгийг нотлох баримт болон дэлхийн зөвхөн усархаг орчинд л үүсдэг тунамал чулуулаг, гематит агаар мандал зэргийг Ангарагийн гадаргаас илрүүлсэн. Түүгээр ч болоогүй газрын гүнд нь мөс цас, гадарга дээр нь хөлдүү ус одоо ч байдгийг баттай тогтоосон. 

Амьдрал бий болоход шаардлагатай материал, нягт агаар мандал, усан гадарга бүгд нэгэн цагт Марс дээр байжээ. Одоо хэдий амьдралаар цэцэглээд байгаа юм шиг харагддаггүй ч гэлээ өмнө эсвэл одоо ч гэсэн амьдрал байгаа гэдгийг нотлох гурван баримт байна. 

Эхний баримт 1976 онд Ангараг дээр газардсан НАСА-гийн Викинг газардагчаас ирсэн. Тэр үедээ хий солилцох, ялгаруулах, пиролитик хий ялгаруулах гэх гурван биологийн туршилт хийгджээ. Амьд биет байгаа эсвэл байсан бол хаягдал хий ялгаруулах ёстой ба түүнийг шинжлэх зорилготой хийгдсэн ялгаруулах туршилтийн үр дүн эерэг  байсан ч бусад туршилт сөрөг гарчээ.

Хоёрдох баримт нь Марсаас ирсэн Аллан Хиллс 84001 нэртэй солирийг 1984 оны 12 сарын 27-нд гаргаж авсанаар илэрсэн. Дэлхий рүү унадаг солируудын гурван хувь нь Ангарагаас гаралтай бөгөөд энэ солир нь дөрвөн тэрбум жилийн өмнө үүсч дэлхий дээр 13 мянган жилийн өмнө унасан гэдгийг мэдэв. 1996 он доторхыг нь нээж үзтэл чулуужсан амьд биетийн үлдэгдэл шиг зүйл олсон байна. Тэгэхдээ тэр нь мөн органик бус урвалын үр дүнд үүссэн зүйл ч байж болно. 

Эцсийн баримт Ангараг руу хамгийн сүүлд илгээгдсэн "Сониуч" ровероос иржээ. Ангараг дээр улирал солигдох үед тодорхой байршилд байгаа газрын гүнээс метан ялгараад байгааг ажиглажээ. Энэ нь мөн л улирал солигдох үед газрын онцлогоос болоод үүсдэг органик бус урвал байж болох ч амьд организм ч үүнийг ялгаруулдаг байх магадлалтай. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд Ангараг дээрх амьдралын талаарх боломжит таван таамаглал үүсч байна.

1. Ангараг дээр анхнаасаа амьдрал байгаагүй

Хэдий тэр бүх баримт нотолгоо үлдэгдэлийг оллоо гэсэн ч амьдрал үүсэх тэр тохиол Ангараг дээр хэзээ ч тохиогдоогүй байж болно. Бүх геологийн химийн урвалууд болдгоороо болсон ч, хэзээ ч органик урвал болоогүй байж болно. Тэгж явсаар гурван тэрбум жилийн өмнө нар Ангарагийн агаар мандалыг хуулж, гадарга дээрх шингэнийг бүгдийг нь ууршуулж одоо байгаа төрхөнд нь аваачсан. Энэ боломжинд олон хүн санал нийлдэг ба, өмнө нь амьдрал байсан гэдгийг яг баталж чадах баримт гарж иртэл энэ санаа нь үндсэн тайлбар байсаар байна.

2. Ангараг анхандаа амьдралтай байсан ч, тэр нь мөхсөн

Энэ боломж ихэнх талаараа эхнийхтэй адилхан. Ангараг анх дэлхийтэй их төстэй байж түүн дээр нь ч амьдрал үүссэн. Харин Ангарагийн агаар мандал сийрэгжин устах үед тэр нь үүсч байсан амьдралд нь том нөлөө үзүүлж дахин сэргээгдэхгүйгээр бүх амьдралыг устгасан байж болно. Ангарагын гадаргыг малтаж энэ боломжийг батлах баримт гаргаж ирэх боломжтой. Одоогоор дэлхийгээс тэгж малтах чадвартай нэг ровер илгээсэн ч тэр нь харамсалтай нь эрдэмтэдийн хүлээж байсан шиг ажиллаагүй билээ.

3. Ангарагын амьдрал одоо ч гэсэн газар доор үргэлжилсээр байгаа.

Энэ бол Ангараг дээрх амьдралын талаарх хамгийн өөдрөг, шинжлэх ухааны хувьд суурьтай үзэл. Магадгүй Марс агаар мандалаа алдах үед зарим амьд биет хөлдүү, зогсонги байдалд орсон байх. Цаг болон орчин нь зөв таарч чадвал газрын гүн дэх шингэн ус гадарга руу шингэн хэлбэрээр урсаж эхэлж болох ба тэр үед хөлдсөн амьд биетээ сэргээж болно.  Энэ хэрэв үнэн бол, бид газрын гүнээс доош хэдхэн метрийн гүнээс бүр өөрсдийн роверуудынхаа хөл доороос хүртэл амьд биет олох боломжтой. Энэ бүх таамаглалыг бодитой болгохоор саяхан Ангараг руу Шантрашгүй ровер ниссэн билээ. Ровер Ангарагийн гадаргаас дээж авч цуглуулах болно.

 4. Дэлхий Ангараг гараг руу амьдрал илгээсэн.

65 сая жилийн өмнө солир дэлхийг мөргөж дэлхийг нарны туянаас бүрэн хаасан үүлэн бүрхүүл үүсгэж дэлхийн ихэнх амьд биетийг мөхөөсөн. Тэгэх үедээ дэлхийн жижигхэн хэсгийг Ангараг руу илгээчихсэн бөгөөд тэрхүү хэлтэрхий дээр байсан амьд биет Ангараг дээр дасан зохицон амьдарч эхэлсэн байж мэднэ. Эсвэл Ангараг руу дэлхийгээс амьд биетэд шаардагдах материал илгээгдэж, түүнээс нь улбаалан Ангараг дээр амьдрал үүсч эхэлсэн ч байж болно. Нэг л өдөр бид Ангарагийн түүхийг бүрэн таниж мэдэх үедээ яг юу болсонг бүрэн ойлгох боломжтой.

5. Бидний орчин үеийн сансар судлалын хөтөлбөрүүд Дэлхийгээс Ангараг руу амьдрал тараасан.

Эцэст нь бол Ангараг үнэхээр зэлүүд хоосон гараг байсан бөгөөд Дэлхийгээс янз бүрийн хөлөг хиймэл дагуул илгээж эхэлсэнээр амьд биет давхар ирчихсэн байх. Эсвэл устгачихсан ч байж мэднэ. 100 хувь сайн цэвэрлэгдэж чадаагүй, Дэлхийн бактер органик нэгдлээр бохирдсон техник хэрэгслэлүүд Ангараг дээр байсан амьд биетийг усгтасан байж мэднэ. Энэ боломж бол сансар судлаач эрдэмтэддийн хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Бидэнд үнэхээр өөр амьд биетийг нээж олох боломж байсан ч тэрхүү боломжоо бид өөрсдөө устгасан гэсэн үг. Энэ таамаг боломжоос улбаалан бид аливаа баримт нотолгоонд тулгуурлан шууд дүгнэлтэд хүрэлгүй маш болгоомжтой няхуур ханддаг учиртай. 

Гэвч одоогийн байдлаар бол бидэнд Ангараг гараг дээр амьдрал оршиж байсан, оршиж байгаа гээд хэлчих баримт байхгүй. Энэ нь мөн оршиж байгаагүй ч гээд хэлчих нотолгоо байхгүй гэсэн үг. Энд тэндээс амьдрал байгааг илтгэчих баримт мэр сэр нээгдэх түүнийг нь бас яагаад үүссэнг тайлбарлах амьд биетийн үйл явцтай холбоогүй тайлбар баримт зөндөө бий. 

Эцэст нь энэ бүгдийг яг таг мэдэх цорын ганц арга бол илүү сайн нарийн шинжлэх ухааны туршилтыг дэвшилтэд технологи ашиглан Ангараг дээр хийх. Шантрашгүй роверын зорилго бол тэр чигтээ Ангараг дээр амьдрал байсан, байгаагийн ул мөр баримт нотолгоог цуглуулж дэлхий рүү буцааж илгээхэд бэлдэх. Дэлхий дээр тэрхүү дээжүүдийг аваачсаны дараа нарийн судалгаа шинжилгээ хийсэний үр дүнд бид эцэст нь Ангарагийн үнэнийг олж мэдэх болно.

 

Эх сурвалж: Forbes

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417