Бид яагаад хиймэл оюуны тухай судлах хэрэгтэй вэ?

Бид яагаад хиймэл оюуны тухай судлах хэрэгтэй вэ?

Хэдий танд сонирхолгүй, судлахыг хүсэхгүй байж болох ч өнөө үед бид хиймэл оюуны тухай зайлшгүй судлах шаардлагатай болоод байна. Учир нь хиймэл оюун орчин цагийн дэлхий дахины хэлэлцүүлгийн хамгийн том сэдвийн нэг болоод байна. Хүмүүс хиймэл оюунд дуртай, дэмждэг болон айдаг, үзэн яддаг хоёр бүлэгт хуваагдаад байгаа. Бараг ихэнх мэдээллийн суваг, эх сурвалжуудаар сүүлийн үед тогтмол яригдах болсон хэдий ч үүний тухай мэдэхгүй хүн ч маш олон байсаар байгаа юм.

Гэхдээ бид яагаад энэ мэдээлэлд анхаарлаа хандуулж, хиймэл оюуны тухай мэдэж авч, судлах хэрэгтэй вэ? Учир нь хиймэл оюун маш хурдан дасан зохицож, бидний өдөр тутмын амьдралд улам л их нөлөөтэй болсоор байна. Тийм ч учраас бид ч энэ бүхэнд дасан зохицох шаардлага цаашдаа үүсэх болсон.

Одоогийн байдлаар хиймэл оюун бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлж буй гурван жишээг дурдъя.

  1. Хиймэл оюун бидний ажил, мэргэжлийг өөрчилнө

Машин болон роботууд ихэнх тохиолдолд бидний ажлыг биднээс илүү хийж чаддаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь нэгэнт ирсэн. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд машин биднийг орлохоос илүү ажлын бүтээмж, чадварыг сайжруулахын тулд бидэнд нэмэлт тусламж болох хандлагатай байгаа билээ. Учир нь эдгээр машинууд мэдээллийн санд үндэслэн мэдээлэл боловсруулах, хадгалах, урьдчилан таамаглах зэрэг үйл ажиллагаанд биднээс илүү давуу талтай байдаг. Тийм ч утгаараа эдгээр нь бидний өдөр тутамдаа хийдэг, цаг хугацаа их шаарддаг ажлуудыг бидний өмнөөс гүйцэтгэж өгнө гэсэн үг. Ингэснээр та илүү бүтээлч байдал болон инновацийн шинэ шийдлүүдэд анхаарах боломжтой болох юм. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх сайн талтай.

  1. Хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралыг өөрчилнө

Таны ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж, хиймэл оюуны оролцоо бага байж болох ч өдөр тутмын амьдралд оролцох оролцоо их болох нь гарцаагүй юм. Таны захиалсан бараа, барааны хүргэлт, танд санал болгож буй сурталчилгаа гэх мэт эдгээр бүгд хиймэл оюуны ажлын үр дүнд явагдаж байгаа билээ. Хэрэв та эзгүй хээр газар өөрийн хэрэглээний бүх зүйлсийг өөрийн гараар бүтээж амьдраагүй тохиолдолд бусад бүх нөхцөлд хиймэл оюуны оролцоо таны амьдралд их бага хэмжээгээр нөлөөлсөөр байх юм. 

  1. Хиймэл оюун бидний амьдралыг аврах боломжтой

Өнөөдрийн дэлхийд тархсан цар тахал болон бусад хүндрэлээс шалтгаалан эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюуны хөгжил маш хурдацтай, үсрэнгүй хөгжиж эхэлсэн нь нууц биш. Олон ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл оюун ойрын ирээдүйд өвчнийг оношилж, бас эмчлэх чадвартай болж эхлэх юм. Одоогийн хэрэглэж буй технологи, хиймэл оюуны чадавх улам хөгжсөнөөр өвчний голомтод ажиллаж, халдварт өвчтэй иргэдэд тусламж үзүүлэх чадвартай болох нь хүнээс хүнд халдварлах эрсдэлийг ч мөн бууруулж, бидний аюулгүй байдал, амь насыг аварч хамгаалах чухал өөрчлөлт болох юм.

Мөн түүнчлэн хиймэл оюуны мэдээлэл боловсруулах чадвараас үзэхэд, өвчний мэдээлэл хуримтлахын зэрэгцээ өвчтөн тус бүрд үзүүлэх эмчилгээ илүү нарийн, илүү шинэлэг болж хувирах юм. Учир нь уламжлалт эмчилгээний арга технологи нь тухайн өвчнийг эмчлэх нийтлэг аргатай байдаг бол хиймэл оюуны тусламжтай шинж тэмдэг, нөлөөлөл зэргийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр нийтлэг бус зөвхөн танд л тухайлан зориулсан эмчилгээг хийх боломжтой болно.

 

Үүнээс ч олон жишээгээр хиймэл оюун бидний амьдралд хэдийнээ үлэмж хэмжээгээр нөлөөлсөөр байгаа билээ. Тийм ч учраас үүнээс айх, эсвэл үл тоож суухын оронд ирээдүйтэй хөл нийлүүлж, цаг үеэс хоцрохгүйн тулд судалж, үүний тухай олж мэдэх шаардлага зайлшгүй үүсээд байгаа юм.

 

 

Эх сурвалж: Forbes

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417