Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гар утасны хэрэглээ таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Технологийн хөгжил, дижитал ертөнцийн хувьсал мөн олон нийтийн цахим хэрэглээ өргөжихийн хэрээр бидний ухаалаг утастайгаа өнгөрөөх хугацаа улам бүр нэмэгдсээр байгаа билээ. Та өдөрт дунджаар хэдэн минутыг утасны дэлгэц ширтэж өнгөрөөж байгаа вэ? Олон ч хүний хувьд энэ асуултад хариулахад тун хүндрэлтэй байгаа биз. Учир нь бид ухаалаг утсаараа цахим сүлжээнд орж, бусадтай харилцаж, тоглож, дүрс бичлэг болон дуут мэдээлэл дамжуулах, маш олон аргачлал, аппликэйшн зэргийн тусламжтайгаар мэдээлэл солилцсоор хэдэн цаг өнгөрснийг ч анзаараагүй байх нь элбэг.

Ихэнх тохиолдолд энэ бүхэн нь өөрийн мэдэлгүй албадлагын шинжтэй болсон байдаг. Одоо цаг үед ариун цэврийн өрөөнд орохдоо утасгүй л бол цаг өнгөрөхгүй байгаа мэт санагддаг уу? Энэ л мэдрэмж биднийг үргэлж гар утсаа ашиглахад хүргэдэг бөгөөд энэ бүхэн нь тархинд ялгарах "допамин" гэх бодисоос болдог юм.

"Допамин" нь хүний биед ялгардаг бодис бөгөөд мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд бидний тааламжтай мэдрэмжид үндэслэж допамин ялгардаг бөгөөд бидэнд төвлөрөх болон өөрт сонирхолтой зүйлсийг нээж олоход тус нэмэр болж байдаг. Энэ нь бидний суралцах чадвар, сэтгэц, мэдрэлийн өдөөлт, анхаарал болон бусад чанаруудад нөлөөлдөг бөгөөд энэ л чадвар нь биднийг гар утсанд донтоход хүргэдэг.

Дижитал эринд технологийн дэвшлийн ачаар бид асар их мэдээллийг олон их сурвалжаас маш сонирхолтой, өөрт таалагдах байдлаар тогтмол авах боломжтой болсон. Үүнийгээ ч бид тогтмол ашиглаж байгаа бөгөөд тэргүүн жишээ нь өнөөх л бидэнд ойр байрлах гар утсаар, цаг тутамд өөрт хэрэгтэй эсвэл сонирхолтой мэдээллийг шалгаж байдаг. Энэ нь бидний биед их хэмжээний допамин ялгаруулж байдаг бөгөөд үүнийг цаг тутам давтаж хийх нь биднийг цаашид допаминий нөлөөнд оруулж орхидог. Тиймээс эцэстээ гар утсаа ашиглаж, мэдээлэл авч, допамин ялгаруулж байх нь албадлагын хэлбэртэй болж орхидог тул та ариун цэврийн өрөөнд гар утасгүй орсон үедээ яг л мансуурагч шиг гар утсаа хүсэмжилж, эрж хайж эхэлнэ гэсэн үг. Энэ нь хар тамхитай ижлээр биднийг донтуулж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг танд хэлж өгье.

Өөрийн хэрэглээг хянаж, өөрийн жолоодлогыг гартаа авах эхний алхам нь гар утсанд суулгасан бүх төрлийн аппликэйшний мэдээллийн цонхыг хаах хэрэгтэй. Шинэ мэдээ нэмэгдэх, найзын хүсэлт ирэх, зурвас илгээх зэрэгт ирдэг цаг тутмын шуурхай мэдээллийн цонхыг хааснаар та илүү тайван болж, цаг тутам допамин ялгаруулах эрсдэлээс бага ч гэсэн сэргийлэх боломжтой болно. Гэхдээ зөвхөн дууг нь хаагаад зогсохгүй мэдээллийн цонхыг бүрэн унтрааснаар та илүү тайван болох болно.

Мэдээллийн цонх тогтмол ирж байх нь танд сатаарах шалтаг болж өгдөг бөгөөд бүр цаашилбал гар утсанд ирэх мэдээллийг тогтмол шалгах, мэдээлэл ирж буй чичиргээ эсвэл дууг нь удаа дараа сонсох нь сэтгэл зовиуртай байдал үүсгэж, стресст оруулах ч нөлөөтэй байдаг ажээ. Мөн таныг нэг зүйлд удаан төвлөрөх чадамжийг үгүй хийдэг сул талтай.

Магадгүй та өөрийгөө “multitasking” буюу олон ажлыг нэгэн зэрэг амжуулах чадвартай, ажилдаа төвлөрөхийн хажуугаар мэдээллээ ч шалгаад явж чаддаг гэж бодож байж болох юм. ТИЙМ. ЗҮЙЛ. БАЙДАГГҮЙ. Судлаачид хоёр ажлыг нэгэн зэрэг амжуулахыг оролдох нь тус тусад нь цагийн дарааллаар хийснээс илүү их цаг авдаг болохыг тогтоосон. Мөн түүнчлэн танаас илүү их энерги зарцуулж, тархийг илүү их ядраадаг байна. Ингэснээр стресс үүсгэж, алдаа гаргахад түлхэц болдог. Тийм ч учраас та олон ажил зэрэг амжуулах, ажлын хажуугаар утасаа шалгах гэсний хэрэггүй юм. Энэ нь зүгээр л цагийг дэмий үрсэн хэрэг болно.

Тийм ч учраас олон сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд допамины албадлагад орохоос сэргийлж ядаж ажлын цагаар зайлшгүй хэрэг бус тохиолдолд гар утсаа унтраах эсвэл мэдээлэл ирэхийг нь болиулах арга хэмжээ авахыг зөвлөдөг. Гэхдээ аль сонголтыг хийх эрх нь таны гарт.  

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417