Азийн зах зээлд нэвтрэх таны гүүр: Сингапур. Яагаад?

Азийн зах зээлд нэвтрэх таны гүүр: Сингапур. Яагаад?

Азийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгч танд зориулав.

Сингапур улсад төрж буй хүүхэд тутамд ойролцоогоор 1.1 компани үүсгэн байгуулагдаж байна гэвэл та итгэх үү? Өнгөрөгч онд Сингапур улсад нийт 39,279 хүүхэд төрсөн бол 43,920 компани үүсгэн байгуулагджээ. 2020 оны 7-р сарын байдлаар тус улсад нийт 362,910 компани бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа бол хүн ам нь 5.6 саяд хүржээ.

Дэлхийн газрын зураг дахь улаан цэг (red dot), азийн бар улс (asian tiger) хэмээн хочлох энэ хот улсад ямар учраас дэлхийн олон бизнес эрхлэгчид компаниа үүсгэн байгуулан, улмаар бизнесээ удирдан явуулж байна вэ? Энэ асуултад хариулт болгон энэхүү нийтлэлээ та бүхэнд хүргэж байна. Нийтлэлийн эцэст 100% цахимаар хэрхэн Сингапур улсад өөрийн салбар компаниа байгуулах ховор шийдлийг та бүхэнтэй хуваалцлаа.

Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрэх гүүр

Зүүн Өмнөд Ази нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэг юм. АСЕАН-ийн гишүүн улсуудын дундаж ДНБ (GDP per Capita) 2000 онд $1,195.0 байсан бол 2010-онд $3,299.3, 2018 онд $4,601.3 болж ойролцоогоор 4 дахин өсжээ (Эх сурвалж). АСЕАН-ийн гишүүн улсуудын хүн амд ногдох бодит ДНБ-ийн дундаж өсөлт сүүлийн 10 жилд ойролцоогоор 5.3% байна.

Эх сурвалж: https://www.aseanstats.org/wp-content/uploads/2019/11/ASEAN_Key_Figures_2019.pdf

Зүүн Өмнөд Азийн энэ том зах зээлд нэвтрэх стратеги боловcруулахдаа дэлхийн олон бизнес эрхлэгч нар Сингапур улсыг өөрийн стратегийн цөм, үндсэн бааз болгон ашиглаж байна. Үндсэн шалтгаан нь: 1) хөрш улсуудтай харьцуулахад Сингапур улсын бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчин тогтвортой, ойлгомжтой, аюулгүй; 2) Сингапур улс нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт таатай татварын орчин бүрдүүлсэн; 3) Сингапур улс нь дэлхийн олон улстай (АСЕАН-ийн улсуудыг оролцуулан) чөлөөт худалдааны хэлэлцээртэй.

Олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч бүрийн мэдэх Сингапур

Өнгөрөгч сард тусгаар тогтнолоо тунхагласны 55 жилийн ойгоо тэмдэглэсэн Сингапур улс нь Их Британийн эзэнт гүрний колони байсан цагаасаа буюу ойролцоогоор 1826 оноос олон улсын санхүүгийн төв болох эхлэлээ тавьжээ. 2020 оны байдлаар олон улсын тэргүүлэх санхүүгийн төвүүдийн нэг болоод буй Сингапур улсын нэгэн нууц нь бизнес, хөрөнгө оруулалт, компанийн засаглалтай холбоотой хуулийн тогтолцоогоо зуун дамнаж туршиж, олонтоо сайжруулсанд оршдог.

Олонтоо туршиж, сайжруулсан хууль тогтоомж нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч бүрд ойлгомжтой, тогтвортой, шударга санагддаг аж. Аливаа улсын хууль тогтоомж бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт нарт ойлгомжтой, тогтвортой байх нь тэднийг тус улсад аливаа айх, эмээх зүйлгүйгээр бизнесээ эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлдэг байна. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын хүсэмжит энэ орчин Сингапур улсад олон жилийн туршид тогтвортой хадгалагдаж байна.

Харин хөгжиж буй улсуудын хууль тогтоомж, улс төрийн орчин ихэнх тохиолдолд тогтворгүй, ойлгомжгүй байдаг нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт тус улсад аливаа бизнес, хөрөнгө оруулалт хийхэд “айдас, эргэлзээ” үүсгэдэг. Гадаад хөрөнгө оруулагч, түншүүддээ үүсэж болохуйц энэ айдас, эргэлзээг арилгах зорилгоор Ази болон дэлхийн олон бизнес эрхлэгч нар Сингапур улсад өөрийн толгой, салбар компанийг байгуулах замаар гадаад түнш, хөрөнгө оруулагч нартайгаа гэрээ байгуулах, хөрөнгө оруулалт татах нь түгээмэл болоод байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэх таатай орчин

Сингапур улсад буй бизнес эрхлэх таатай орчныг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нараас гадна олон улсын нэр хүндтэй байгууллагууд мөн хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Дэлхийн Банкнаас гаргадаг Doing Business тайланд (хамгийн сүүлд 2019 оны 5-р сард шинэчлэгдсэн хувилбар) нийт 190 улсыг бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлсэн байдлаар нь жагсаахад Сингапур улс 2-р байранд (Монгол Улс 80-р байр) оржээ.

Эх сурвалж: https://www.doingbusiness.org/en/rankings

Татварын таатай орчин

Бизнес эрхлэгч нарт (компани болон хувьцаа эзэмшигчийн түвшинд) оногдуулах албан татвар нь хамгийн бага түвшинд байдаг дэлхийн цөөн улсуудын нэг нь Сингапур юм. Бид Сингапур улсын татварын тогтолцоо болон Монгол-Сингапур улсуудын давхар татварын гэрээний хэрэгжилтийн талаар нийтлэл тун удахгүй бэлтгэн хүргэх болно. Харин энэ удаад бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт оногдох албан татварын хураангуй бүтцийг танилцуулъя.

  • Хөрөнгө (хувьцаа) борлуулсан, шилжүүлсний орлогод оногдуулах албан татвар — 0%
  • Хувьцаа эзэмшигчийн авах ногдол ашгийн орлогод оногдуулах албан татвар — 0%
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар — Татвар ногдох орлогын 17% (татварын хөнгөлөлт, буцаалтыг оролцуулахгүй тооцвол). Татвар ногдох орлогод гадаад эх сурвалжтай, гадаадад татвар төлсөн орлогыг тооцдоггүй. Жишээ нь таны компанийн үзүүлсэн үйлчилгээний орлогод Монгол улс албан татвар суутгасан тохиолдолд Сингапур улс руу шилжүүлэн авсан таны ижил орлогод Сингапур улсын албан татвар оногдохгүй.
  • Татварын хөнгөлөлт—Татварын жилийн: (1) эхний $10,000 хүртэлх татвар ногдох орлогод 75%; (2) дараагийн $190,000 хүртэлх татвар ногдох орлогод 50%-ийн хөнгөлөлт үзүүлдэг. Жишээ нь, таны 2020 оны татвар ногдох орлого нийт $200,000 байсан гэж бодвол эхний $10,000-даа та 75% хөнгөлөлт авч, дараагийн $190,000-д 50% хөнгөлөлт авснаар таны 2020 оны татвар ногдох орлого $97,500 ($200000-аас ойролцоогоор 49% хөнгөлсөн дүн) болж буурна. $97,500 татвар ногдох орлогод 17%-ийн татвар тооцвол, та $16,575-ыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт татвар төлнө. Тэгэхээр таны төлөх суурь татварын хэмжээ 17% боловч хөнгөлөлтийн дараах төлөх татварын хувь 8.3% байна гэсэн үг.
  • Татварын буцаалт — 2020 оны байдлаар аж ахуйн нэгжийн татварын жилд төлөх нийт татварын 25%-ийг буцаан олгох схем хэрэгжиж байна. Дээрх жишээ дээр таны компани 2020 онд нийт $16,575 татвар төлөх байсан гэж тооцвол таны компани 25%-ийн татварын буцаан олголт буюу $4,144 авах эрхтэй болно гэсэн үг.
  • Давхар татварын гэрээ — Сингапур улсын татварын харьяат аливаа компани дэлхийн 80 гаруй улсад хүчин төгөлдөр үйлчилж буй давхар татварын гэрээг ашиглах боломжтой. 2005 оноос хойш Сингапур, Монгол улсын байгуулсан давхар татварын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Эх сурвалж: Сингапур Улсын Татварын Ерөнхий Газар (Inland Revenue Authority of Singapore)-ын албан ёсны веб хуудас.

Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд

Сингапур улс нь АСЕАН-ийн үүсгэн байгуулагч, бүс нутагтаа нөлөө бүхий улсын хувьд дэлхийн олон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн байдаг. Үүнд, ACEАН-Сингапур, АНУ-Сингапур, Европын Холбоо-Сингапур, Австрали-Сингапур, Япон-Сингапур, Шинэ Зеланд-Сингапур, АСЕАН-Хятад, АСЕАН-Австрали-Шинэ Зеланд, АСЕАН-Энэтхэг зэрэг чөлөөт худалдааны хэлэлцээрүүд орно. Сингапур улсын нийт чөлөөт худалдааны хэлэлцээрийн жагсаалт, дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Хөрөнгө оруулалт татах боломж ихсэх

Сингапур улсад олон улсын болон дотоодын нийт 214 банк, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд компанийн түвшинд зээл болон хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг. (Жагсаалтыг эндээс үзнэ үү).

Технологийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг ойролцоогоор 150 орчим хөрөнгө оруулалтын сан, 458 орчим angel investor StartupSG (буюу Сингапур Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны харьяа байгууллага Enterprise Singapore-ийн санаачилгатай веб-портал)-д бүртгэлтэй байна. Жагсаалтыг эндээс үзнэ үү.

Компанийн салбар, удирдлагаа Сингапур улсад шилжүүлснээр Сингапурт байршилтай олон зуун банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай түншийн харилцаа үүсгэх боломж бүрдэнэ.

Хонг Конгоос Сингапур руу шилжих хөдөлгөөн

Зүүн Азийн тэргүүлэх олон улсын санхүүгийн төв болох өрсөлдөөн Сингапур болон Хонг Конг хоёрын дунд сүүлийн 20 жилийн хугацаанд өрнөж байна. Өнгөрөгч жилээс энэ өрсөлдөөнд Сингапур илүүрхэж эхэллээ. Лондон төвтэй тинк-танк Z/Yen-ийн судалгаанд дэлхийн 108 санхүүгийн төвийг хамруулснаас Сингапур 5, Хонг Конг 6-р байруудад жагсжээ.

Эх сурвалж: https://www.longfinance.net/programmes/financial-centre-futures/global-financial-centres-index/gfci-27-explore-data/gfci-27-rank/

Сүүлийн жилүүдэд Хонг Конгд үүсэж буй улс төрийн тогтворгүй байдал, БНХАУ-аас Хонг Конг руу хэрэгжүүлж буй бодлого, хуулийн өөрчлөлтүүд олон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарыг Хонг Конгоос дайжихад хүргэж байна. 2020 оны 5-р сард АНУ-ын Төрийн Нарийн Бичиг, М. Помпео нь “Хонг Конгын өөртөө засах статус устлаа” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь Хонг Конгоос Сингапур руу шилжих хөдөлгөөнийг улам нэмэгдүүлэв. Олон улсын шинжээч, мэргэжилтнүүд Хонг Конгыг орлох хамгийн боломжит улсыг Сингапур хэмээн харж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Компани байгуулах хамгийн хялбар процесс

Сингапур улсад компани байгуулах процесс нь Азидаа төдийгүй дэлхийд хамгийн хялбарт тооцогддог. Тус улсад өөрийн компаниа байгуулахад бизнес эрхлэгчид дараах үндсэн 5 зүйлс шаардлагатай болдог.

Эх сурвалж: gowu.sg

Эхний 2 шаардлагын тухайд бизнес эрхлэгч бүр аливаа саадгүй шийдвэрлэх боломжтой. Харин дараагийн 3 шаардлагын тухайд, өнөөг хүртэл Монгол болон Азийн олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нар Сингапур улсад биечлэн очиж шийдвэрлэж байгаа зүйлс. Коранавирусаас үүдэн олон улсын нислэг, бизнес аялал хийхгүй байгаа өнөө цагт Ази, дэлхийд бизнесээ тэлэх төлөвлөгөөтэй бизнес эрхлэгчид өөрсдийн энэ төлөвлөгөөг хойшлуулахаас өөр аргагүй байдалд ороод байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс, Монгол улсын нэр хүндтэй, томоохон хуулийн фирм болох DB&GTS LLP болон виртуал стартап экосистем хөгжүүлэгч Irbis Ventures Pte. Ltd. нар нь GOWU (Go Overseas With Us) платформыг Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартаа зориулан хэрэглээнд нэвтрүүллээ. Тус платформын тусламжтайгаар, Монголын бүх шатны бизнес эрхлэгч нар Сингапур улсад биечлэн очих шаардлагагүйгээр 100% цахимаар Сингапур улсад өөрийн толгой, охин компаниа байгуулах боломжтой болж байгаа юм. Бид тантай Сингапур улсад компани байгуулах, групп компанийн бүтэц үүсгэх, хөрөнгө оруулалт татах, татвар төлөх, Сингапур улсад удирдлагаа шилжүүлэх зэрэг асуудлаар info@gowu.sg хаягаар зөвлөхөд үргэлж бэлэн байна. Сингапурт компани байгуулах цоо шинэ шийдэл, хялбар аргын талаарх мэдээллийг эндээс авна уу.

Хүндэтгэсэн,

GOWU-ын хамт олон

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417