Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

ОХУ-ын алтны нөөцийн асуудлаар В.Путины шийдэл зөв байсныг ХБНГУ-д хүлээн зөвшөөрөв. Алтны үндэсний нөөцөө арвижуулах Оросын ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийг Германд үнэлсэн байна.

Ялангуяа цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралын суурь дээр хийсэн “алтны маневр” маш амжилттай болсныг германы "Die Welt" хэвлэлийн редактор Холгер Цшелиц онцлов. “Владимир Путины арга мухардсан алтны хүслэн” гарчгийн дор өнгөрсөн онд материал бичиж нийтлүүлж байснаа Цшепиц сануулав. Тэрээр уг материалдаа алтны нөөцийн урхины талаар эргэцүүлсэн байжээ. Харин одоо түүний дүгнэлтүүд алдаатай байж, буруу бодож тунгааж байснаа тэрээр хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн биржүүдэд унци алтны үнэ хоёр мянган ам.доллараас давсны дараа тоймч үзэл бодлоо өөрчилсөн аж. Алтны үнэ өссөн явдал активаа улам бэхжүүлэх боломжийг Орос улсад олгосон байна.

“Америк доллараас оросын нөөцийн хамаарлыг бууруулахыг Путин хүссэн бөгөөд геополитикийн энэ зорилтыг алтны тусламжтайгаар маш сайн хэрэгжүүлж чадсан” хэмээн Цшелиц онцлов.

Оросын ерөнхийлөгч маш ухаалаг алхам хийснийг шинжээч онцолсон. Орос улсад олон улсын нөөц 600 тэрбум ам.долларт хүрч өссөн нь нэгэнт тодорхой болсон байв. Ийнхүү 2008 оны түүхэн дээд амжилт шинэчлэгдсэн. Үүний хамт Орос улсын тэргүүн юуны өмнө ам.доллар ашиглах явдлыг багасгахыг хүссэн хэмээн N-TV телевизийн сувгийн сайт дахь өөрийн буландаа Германы нийтлэлч Вольфрам Ваймер уншигчдын анхаарлыг хандуулжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн алтан валютын бодлого Германы нийтлэлчийн гайхшийг төрүүлж, тэрээр Путиныг “долоо хоногийн онцлох хүн”-ээр нэрлэсэн байна.

Алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрснээр Оросын эрх баригчид алтаа зарж, эдийн засагт хөрөнгө мөнгө оруулахад хүргэхгүй хэмээн Цшепиц үзэж байна. Үүний шалтгаан нь Орос улс олон улсын тавцанд өөрийн эзлэх жинг нэмэгдүүлэхийг эрмэлзэх явдал хэмээн германы мэргэжилтэн итгэлтэй байна. Бие даасан эдийн засагч Дмитрий Адамидов Санхүү банкны ассоциацийн “Экономика сегодня” сайтад өгсөн тайлбартаа нэлээд хэдэн жилийн өмнө алт худалдан авч байсан Орос, Хятад улсыг Баруун Европ болон АНУ доог тохуу хийж байсныг сануулав.

Тухайн үед үнэт металлын үнэ зах дээр хямд байсан бөгөөд долоо хоног тутмын нөөцийн тогтмол үнэлгээгээр түүнийг худалдаж авах нь цаасан алдагдалд хүргэж байсан хэмээн шинжээч нэмж хэлэв.“Харин одоо алт үнэтэй болохын хэрээр нөөц ч мөн өссөн байх учиртай. Гэхдээ яг үнэндээ бол нөхцөл байдал маш энгийн” хэмээн ярилцагч үзэж байна.

“2005 онд америк долларыг хятадын юаниас салгасны дараа улс орнууд валютын сагс хэмээхийн төлөө дэлхийн цорын ганц нөөцийн валютаас аажмаар холдох чигийг баримталж эхэлсэн” хэмээн Адамидов үргэлжлүүлэв.Түүний хэлснээр Европ болон АНУ-аас бусад бүх улс орон алтны нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн. Европчууд, америкчүүд харин эсрэгээр “үнэт металлыг их хэмжээгээр зарж байсан”. “Одоо хэрэв  валютын сагс бий болдог юм бол тэр нь СДР (харилцан орлох тусгай эрх)-т, өөрөөр хэлбэл, санд оруулсан мөнгөний тодорхой хэсэгт бүрэн эрх эдлэх Олон улсын валютын сангийн зохиомол валютад хамааралтай болно гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор улс орнууд цүнхэндээ бүх валют, мөн алттай байх хэрэгтэй болох бөгөөд учир нь өнөөгийн нөхцөлд алтны ач холбогдол дээшилнэ” хэмээн эдийн засагч анхаарал хандуулав.Үүний хамт тэрээр энэхүү үнэт металл Орос улсын нөөцийн 25 хувийг эзэлж байгаа буюу, өөрөөр хэлбэл нөөцийн бүтэц “дан ганц алтнаас бүрдэхгүй” гэдгийг онцлов.

“Энэ оны долдугаар сарын байдлаар Орос улсын Төв банкны агуулахад байгаа алтны нөөц 10 хувиар буюу 13.5 тэрбум ам. доллараар үнэ нь өсч, үзүүлэлт нь 144.3 тэрбум ам.долларт хүрчээ. Шилжилтийн үеийн суурь дээр нөөцийн хувьд ямар ч тохиолдолд алт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас улс орон хоёр жилийн турш нөөцөө нэмэгдүүлсээр байх болно” гэж Адамидов мэдэгдэв. Тэрээр мөн “Алтан валютын нөөц бол дэлхийн худалдааны бүтцийг давтах ёстой, хэрэв ам.доллар түүнээс гарах аваас нөөц өөр валютад ашигтайгаар өөрчлөгдөх болно” хэмээн нэмж хэлэв.

Эх сурвалж: Die Welt​

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750