Америкт 100 сая иргэний дансны мэдээллийг хакерджээ

2020-09-11, 18:26 Цаг үе 547 0
Америкт 100 сая иргэний дансны мэдээллийг хакерджээ

АНУ-ын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Capital One” фирмийн сүлжээнд нэвтэрсэн хакерын дайралтын үеэр 106 сая америкчуудын хувийн мэдээлэл алдагдсан талаар ВВС мэдээллээ. 

Өнгөрсөн даваа гаригт хакерыг баривчилсны дараа тус фирмээс энэ мэдээллийг олонд зарласан юм. “Capital One” фирмээс мэдээлж буйгаар үйлчлүүлэгчдийнх нь нэр, хаяг, утасны дугаар болон зээлийн картны бүтээгдэхүүний талаарх тайланг гэмт хэрэгтнүүд гартаа оруулсан байжээ. Гэсэн ч тэд үйлчлүүлэгчдийн зээлийн картын дансны дугаарт нэвтэрч чадаагүй аж.

“Capital One” бол АНУ-д үйл ажиллагаа явуулдаг зээлийн карт гаргагч томоохон байгууллага юм. Тус фирмийн мэдэгдэлд дурдсанаар 100 сая америкчууд болон Канадын зургаан сая хүний мэдээлэл алдагдсан байна. Түүнчлэн нийгмийн хамгааллын 140 мянган тоо баримт, АНУ дахь банкны дансны 80 мянган дугаарыг хакерууд илрүүлсэн байжээ. Канадад нэг сая орчим нийгмийн даатгалын дугаар тус фирмийн үйл ажиллагаанд нэгдсэн байдаг аж.

Хакерыг энэ сарын 6-нд илрүүлсэн аж. “Capital One”-ээс “Хакер нь компанийн дэд бүтцийг сайн мэддэг байсны дээр нэвтрэх аргаа эртнээс боловсруулсан байсан” гэжээ. Хэрэглэгчдийн нэр, төрсөн огноог олж мэдсэний дээр зээлийн оноо, хязгаар, тэнцэл, төлбөрийн түүх болон холбоо барих мэдээллийг ч олзолсон байжээ. Тус фирмийн мэдэгдэж буйгаар энэ гэмт хэрэг нь луйврын шинж чанартай биш байсан боловч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Иймд компанийн зүгээс халдлагад өртсөн хүмүүст зээлийн мониторинг болон аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Компанийн ерөнхийлөгч Ричард Фэйрбанк “Гэмт хэрэгтэн баригдсанд баяртай байна. Гэсэн ч болсон үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Болсон бүх зүйлд уучлалт хүсэхийн хамт бүх зүйлийг эргээд хэвэнд нь оруулна гэдгээ амлая” гэжээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас тус гэмт хэрэгтэн нь Сиэтл хотын технологийн компанийн программ хангамжийн инженер мэргэжилтэй нэгэн байсныг батлаад байна. Түүнийг Пэйж Томсон гэдэг бөгөөд 33 настай.  Хуулийн байцаалт маргааш эхлэх аж. Тэрээр хамгийн ихдээ таван жилийн хорих ял болон 250 мянган ам.долларын торгууль хүлээх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: BBC

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Туул: Оношилгооны тоног төхөөрөмжүүд энэ сарын сүүлээр ажилд орно

2020-09-21

King Tower: Намрын урамшуулал

2020-09-21

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020-09-18

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй том банканд хийхийг зорьж удаан хугацаанд судалж үзсэний дүнд Голомт Банкийг сонгосон

2020-09-18

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

17 настай NASA-гийн дадлагажигч шинэ гараг нээлээ

2020-09-20

Хар нүхний эргэлтийн хурд хэд байдаг вэ?

2020-09-19

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүн төрөлхтний нисэх мөрөөдөл биелсэн түүх

2020-09-18

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Шийдвэр гаргана гэдэг энгийн боловч хэцүү процесс

2020-09-16

​Сэтгэл гутралын үеийн нийтлэг 10 шинж тэмдэг

2020-09-15

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Европын Холбоо: "Коронавирустай бүс нутгийн хэмжээнд тэмцсэн нь илүү үр дүнтэй байна"

2020-09-20

Хятадын Ганьсү мужид бруцеллёз өвчний хэдэн мянган тохиолдол бүртгэгджээ

2020-09-18

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Хиймэл оюун ухаан бизнесийн салбарт хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-09-14

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

2020-09-18

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Хятад улс ховор элементийн нөөцөө "худалдааны дайн"-д зэвсэг болгон ашиглаж магадгүй

2020-09-15

Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?

2020-09-12

Хямралын үед алтны нөөцөө нэмэгдүүлсэн Орос улс зөв шийдвэр гаргажээ

2020-09-11

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

2020-09-19

Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...

2020-09-18

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

2020-09-17

Та хэдэн настай вэ?

1,058

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,392

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,569

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,750