Сансар огторгуй дараагийн их хөрөнгө оруулалтын талбар болжээ

Сансар огторгуй дараагийн их хөрөнгө оруулалтын талбар болжээ

Сансрын бизнес, сансрын технологи гэхээр зөвхөн “SpaceX”, Элон Маск төсөөлөгддөг цаг ард хоцорчээ. Энэ салбарт жил ирэх  бүр олон старт- апп компаниуд мэндэлж, хөрөнгө оруулалт татан, хэрэглэгчдэдээ янз бүрийн үйлчилгээ санал болгож байна.

Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 нугардаг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10,000 нугарна хэмээн хөрөнгө оруулагчид тооцоолох болсон юм. 

“Statista”-гийн мэдээлснээс үзвэл, арилжааны зорилготой сансрын нислэг гэх ойлголт 1980-аад он, Францын “Ari­anespace” компаниас эхтэй аж. Франц, Герман, Итали тэргүүтэй Европын 10 улс хувь эзэмшдэг тус компани 2004 оны байдлаар дэлхийн арилжааны нийт нислэгийн (сансрын) 50 хувийг хянаж байв. 1984 оны тавдугаар сарын 24- нөөс хойш тус компани 240 гаруй удаа арилжааны нислэг үйлдсэн аж. Харин одоо “Arianespace”-тэй ижил төрлийн үйлчилгээ санал болгодог компаниуд эрс олширчээ. Зах зээл нь сансрын аялал жуулчлалаас гадна хиймэл дагуул зохион бүтээх чиглэлд хөгжиж байна.

Space News-д мэдээлснээр, зөвхөн дэлхийн гадаргын зураг авдаг хиймэл дагуул бүтээх чиглэлд гэхэд л хэдэн зуун гарааны компани хөгжүүлэлт хийж байгаа аж. Эдгээр компаниуд хоорондоо онцын ялгарах зүйлгүй. Гэсэн ч дөнгөж эхэлж буй, маш ирээдүйтэй салбар тул хөрөнгө оруулагчид олдож байгаа юм. Жишээ нь, Британийн “Open cosmos” гэж компани 2015 онд байгуулагдаж, 4-30 кг жинтэй хиймэл дагуул үйлдвэрлэжээ. Нэг хиймэл дагуул зориулалт, овор хэмжээнээсээ хамаараад 100 000- 10 000 000 ам.долларын үнэ хүрдэг. Байгалийн баялаг эрэн хайх, хөдөө аж ахуй хөгжүүлэх, усны бохирдлын тандалт судалгаа, харилцаа холбоо гэх мэт янз бүрийн зориулалттай хиймэл дагуулуудыг хувийн хэвшлийнхэн ч хийлгэж болно. Тус компани долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байна. 

Сансрын аялал жуулчлал гэх ойлголт хүмүүст зөгнөл шиг сонсогддог байсан цаг саяхан. Тэгвэл өдгөө тийм байхаа больж аялал жуулчлалын салбарын ашиглагдаагүй нэг нөөц бололцоо эргэлтэд орон тэсрэлт хийхээр зэхэж байна.

Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 82 хувийг эзэмшиж байгаа гэсэн судалгааг “Oxfam” институт Давосын эдийн засгийн чуулганаар танилцуулж байсан. Сансрын аялал жуулчлалын зорилтот зах зээл нь хүсэл сонирхлынхоо төлөө өндөр үнэ төлж чадах энэхүү нэг хувь юм. Дэлхийн нийт баялгийг 82 хувийг онилсон том зах зээл гэж ч хэлж болох юм.

Ашиглагдаагүй энэ нөөцийг Оросын сансрын агентлаг, АНУ-ын “Space adventures” компанитай хамтран 2001 онд анх нээж, 2012 он хүртэл долоон жуулчныг сансарт амжилттай аялуулсан юм. ОХУ-ын эрх баригчид уг хамтын ажиллагааг 2012 онд цуцалснаас хойш сансарт жуулчилсан хүн дахиж гараагүй л байна. Гэсэн ч баячууд сансарт нисэхээр ар, араасаа дугаарлаж, шинэ зах зээл ирээдүйтэй гэдгээ хангалттай харуулсан тул түүнээс хойш технологийн олон компаниуд энэ салбарт өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн юм. Анхны долоон жуулчнаас хойш дахин нэг ч жуулчин сансарт аялаагүй ч үнэ өртөг нь хүртэл хямдарсан нь энэ салбарын өрсөлдөөн ширүүссэнийг илтгэнэ. Мөнөөх Оросын сансрын агентлаг, “Space adventures” ч нөхцөл байдлыг зөв үнэлэн 2021 онд багтааж хоёр жуулчныг аялуулах гэрээг өнгөрсөн онд байгуулжээ.

Сансрын анхны жуулчин Денис Тито 2001 оны дөрөвдүгээр сарын 28-нд түүхт нислэгтээ оролцохдоо 20 сая ам.доллар төлсөн байдаг. 2005 онд Английн дуучин Сара Брайтманы цуцлагдсан нислэг 35 сая фунт стерлингээр үнэлэгдэж байлаа. Иран гаралтай АНУ-ын иргэн Ануш Ансари 2006 онд сансрын анхны эмэгтэй жуулчин болсон, Унгар гаралтай АНУ-ын бизнесмэн, Чарльз Симони хоёр удаа аялсан анхны жуулчин болсон гэх мэтээр түүх бичигдэж л байна. Сарны тойрог замаар аялах, саран дээр буух, гурван сая ам.доллар төлөөд задгай сансарт гарч үзэх гэх мэтээр бүтээгдэхүүний нэр төрлөө ч нэмэгдүүлж буй. Гэхдээ дээрх зорилтыг хэрэгжүүлэх бүх төслүүд хөгжүүлэлтийн шатандаа яваа юм.

Эх сурвалж: Business Insider

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

"Очир дагинас" ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг экспотын үйлдвэртээ нэвтрүүллээ

2020-09-23

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

2020-09-22

Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо

2020-09-22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020-09-22
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-09-23

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ

2020-09-23

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

Удахгүй АНУ-ын иргэд 3D-ээр буу хэвлэдэг болно

2020-09-22

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Эйнштейний мөрөөдөл болсон утасны онол

2020-09-23

Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү?

2020-09-22

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

2020-09-23

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү?

2020-09-22

Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ

2020-09-22

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх

2020-09-23

Хүчирхийлэл хөгширдөггүй...

2020-09-23

Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!

2020-09-22

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

Сүнс шүглэх үзэгдлийн цаад учир

2020-09-23

Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

2020-09-23

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

Дональд Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

2020-09-22

Википедиагийн мэдээллүүдийн 60 хувь нь алдаатай

2020-09-22

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

Та хэдэн настай вэ?

1,060

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,396

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,571

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,752