Солонгос сонгины аагинд урссан Монгол нулимс...

Солонгос сонгины аагинд урссан Монгол нулимс...

Эрхэм түшээд минь,

Нийгмийг тэргүүлэх салбар болсон боловсрол, эрүүл мэндийн байгууллагын цалинг жагсаал цуглаан гэлтгүйгээр хангалттай нэмээд эх орондоо ихийг хийж элэг бүтэн амьдрах боломж бололцоо орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч ээ. Өнөөдөр бидний дундаж цалин 500 мянга, нэг литр сүү 2700 төгрөг. Тэгвэл Солонгос улсад нэг багшийн дундаж цалин 5-7 сая, нэг литр сүү 2700 төгрөг. Иймээс авдаг цалин ажлын дарамтаасаа зугтан дадлага туршлагатай олон олон багш, эмч нар чинь хүний нутагт хүйтэн шалан дээр ажлын хүндийг хийж, гишгэх газаргүй уйлах тавилангүй амьдарч байна.

Алтан гарт эмч алдарт мэргэн багш нараа хүний нутагт аяга угаалгаж, хог цэвэрлүүлж эзэмшсэн мэргэжлийг нь зэврүүлж эх орноо мартахад хүргэж байгаа нь төр засаг та бүхний буруу.

Бид харь нутагт хүний харцаар хөдлөх биш, эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэн эрүүл чийрэг хүнийг бэлтгэж сэтгэл дүүрэн амьдармаар байна. Эсвэл багш эмч нараа бид өөрсдийнхөө төлөө тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож эцсээ хүртэл тэмцье. Тоотой хэдэн төгрөг тоймгүй их цаасанд дарагдаж өр зээлэнд баригдаж өвдөх ч эрхгүй ингэж амьдрахаас залхаж байгаа биз дээ.

Гэр бүл салалт. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн чинь хэчнээн нь гэр бүл салсан байгааг судалж үзсэн үү? 10 хүний тав буюу 50 хувь нь гэр бүл салсан байх шиг. Улс орны суурь тулгуур бол гэр бүл. Монгол гэр бүлээ бат бөх байлгах төрийн цогц бодлого энэ эх оронд чинь алга. 

Хэчнээн олон хүүхэд эцэг эсвэл эхээ санагалзан нулимстай нүдтэй элэг нь бэтгэрээд ирээдүйд итгэх итгэлээ алдчихсан энэлэн шаналж буйг би хэлж мэдэхгүй юм. Монгол оронд монгол хүн болж төрсөн бидний буруу гэж үү?

 

-Эх орноо жаахан ч гэсэн хөгжүүлээч ээ. Өвөл нь хоолой хорсгосон утаа, зун нь нүд улайлгасан шороо. Харласан баргар царайлсан хүмүүс хаа сайгүй хог шороо. Ёооооох яачихсан эх орон, ямар гээчийн удирдан жолоодогч вэ??? Чадалтай чансаатай хүсэл тэмүүлэлтэй хүн болгон чинь энэ эх орноос чинь зугтан дайжихад хүрээд байна.

Монгол эрчүүд минь дээ,

-Эр хүн шиг эр хүн бай л даа. Наад хөгийн архи тамхинаасаа салаач ээ. Гэр бүл салсан эмэгтэйчүүдийн ихэнх нь архинаас залхсан байна. Нөхөр нь архины хараат болж арчаагаа алдсан болохоор салсан, зугтсан гэх мэт. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг ухаараач. Хажуудах хань үр хүүхдээ хайрлаач ээ. Таны хамгийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. 

-Эрчүүд минь үүрэх ёстой ачаагаа үүрч сур аа. Эхнэр хүний ухаан заруулж амьдрах чинь сул дорой эрчүүдийн шинж . Эр хүн бол гэр бүлээ тэжээх тэтгэх хайрлах хамгаалах ёстой үүрэгтэй. 

-Эхнэрээ хайрла. Жаахан романтик бай л даа. Монгол эрчүүд гэхээрээ л гүндүүгүй нтр гээд л мэдрэмжгүй байх ёстой юм уу . Эд баялгаар эхнэрээ баярлуулж чадахгүй бол үгэн бэлгээр баярлуулж яагаад болохгүй гэж. Жишээ нь нар сар минь, миний үзэсгэлэн гоо минь, амь амьдрал минь, хайрын бурхан минь, ккккк юу гэж ч сайхан дуудсан болно. Мянга таван зуугийн ганц ширхэг гал улаан сарнай бариад хаалгаа зөөлөн тогш л доо. Эсвэл эхнэрээ ороод ирэхэд ганц сарнайнхаа дэлбээг газраар цацаад гишгүүл. Бөөн баяр болох байх. Би ч гишгэж үзээгүй л дээ. Ойр хамт байгаа нь орж ирэхдээ, гарч явахдаа үнсээд л, хол байгаа нь ингээд л. Гадны эрчүүд 70-80 хүрсэн ч гараасаа хөтлөлцөөд л алхаж байна ш дээ.

Хүний нутагт зовлогоо зовоож жаахан биенээсээ ахадсан ачаа үүрээд өвдсөн ч өвдөөгүй царай гарган ядарч унатлаа зүтгэж байгаа эхнэрээ харын муу үгээр харлуулж, нус нулимстай нь хольж байгаа мунхаг эрчүүдийг зөндөө харлаа. Эрчүүд минь ээ, алсын хараатай ноён нуруутай үүрэх ачаагаа үүрээд амьдралд хариуцлагатай бай. Эмэгтэйчүүд бид өчүүхэн зүйлд баярлаж, өчүүхэн зүйлд гомддог юм шүү дээ.

 

Эмэгтэйчүүд минь дээ,
-Өөртөө хайртай бай л даа. Өөрөө өөрийгөө амьдралын гол дүр болгохоо боль. Би байхгүй бол энэ айл, энэ амьдрал сүйрээ нтр гээд өөрөө өөртөө бүх ачааг үүрүүлээд илжиг шиг зүтгэхээ боль оо. Бидэнтэй бидэнгүй энэ айлын амьдрал өрнөсөөр л байх болно.

Өөрийгөө хайрладаггүй эмэгтэйг өөр хэн ч хайрлахгүй. Бүх зүйл буруугаар эргэсний дараа өөрөө өөрийгөө буруутан гэдгээ мэдрэх хамгийн аймшигтай. 

-Амьдралаа сайн сайхан байлгая гэвэл хамгийн хамгийн үнэт зүйлдээ л цагаа зориул. Өөрийн гэсэн хоббитой бол.

-Сайхан цэнэг авдаг хэрэгтэй цөөхөн найзтай бай.  Мэдэвч хэлдэггүй, асуувч хариулдаггүй, чадавч тусалдаггүй хэрэггүй найзыг зүгээр л орхи.

-Болж бүтэхгүй муу муухай бүхний төлөө тэмцдэг нэгддэг байя аа. Муу муухайтай бүү эвлэр. Ийм нийгэм, ийм улс оронд амьдарч байгаадаа гутарчихлаа. Баяртай Сөүл минь. Байдал дээрдэхгүй бол буцаж ирээд сонгинотой хамт уйлах байх даа...
 

О.Сайхан

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АНУ хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэмжихэд 25 тэрбумыг зориулна

2020-09-23

Биткойн хувьсгал уу, хий хоосон зүйл үү?

2020-09-22

Дэлхийн томоохон банкууд мөнгө угаасан баримт ил болжээ

2020-09-22

2020 онд дэлхийн эдийн засаг 4.5 хувиар агшина

2020-09-18

Дональд Трамп америкчууд коронавирусын эсрэг вакцинд ирэх сараас хамрагдана гэв

2020-09-22

Википедиагийн мэдээллүүдийн 60 хувь нь алдаатай

2020-09-22

Цар тахлын улмаас хүүхдийн боолчлол, хүчирхийлэл нэмэгдэх эрсдэлтэй байна

2020-09-21

Вакцин гарлаа ч цартахал дарагдахгүй...

2020-09-21

АНУ-ын конгресс Шинжаанд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо

2020-09-23

Навальный зочид буудлынхаа өрөөнд байхдаа хорджээ

2020-09-20

Ням гарагаас эхлэн "TikTok", "WeChat" аппликэйшнийг АНУ-д ашиглах боломжгүй болно

2020-09-19

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

2020-09-18

Сүнс шүглэх үзэгдлийн цаад учир

2020-09-23

Японы ахмад настнууд тэтгэвэрт гараад гэртээ суухын оронд хоёр дахь идэвхтэй амьдралаа эхлүүлдэг

2020-09-23

Нойрон дунд бие саажих үзэгдлийн учир

2020-09-21

Дурлалын даавар буюу фенилэтиламин гэж юу вэ?

2020-09-18

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

Podcast News: Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья!

2020-09-15

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

2020-09-11

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аялсан хөвгүүд

2020-09-04

Эйнштейний мөрөөдөл болсон утасны онол

2020-09-23

Нарны идэвxжил буурч дэлхийг "хүйтрэл"-д хүргэх үү?

2020-09-22

Орчлон ертөнцийн тэлэлт хурдасч байна

2020-09-21

Сугар гариг дээр амьдрал байж магадгүй

2020-09-21

Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх

2020-09-23

Хүчирхийлэл хөгширдөггүй...

2020-09-23

Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!

2020-09-22

Америк эр Монголчуудыг ингэж шүүмжилжээ!

2020-09-21

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Монгол элдэв зураг №63 (70 фото)

2020-08-21

Монголын халуухан охид (40 фото) №9

2020-08-07

Удахгүй АНУ-ын иргэд 3D-ээр буу хэвлэдэг болно

2020-09-22

3D-ээр хэвлэсэн эм эрүүл мэндийн салбарыг өөрчилнө

2020-09-21

Автомашиныг нэвт харагдуулах технологи бүтээж байна

2020-09-19

"4K болон 8K" чанартай видео дүрс дамжуулалтын дата хэрэглээг бууруулах шинэ технологи бий болжээ

2020-09-18

Хүмүүс хиймэл оюунтай харьцахдаа ихэвчлэн хуурамч мэдээлэл өгдөг нь тогтоогджээ

2020-09-23

Олон нийтийн сүлжээг хиймэл оюунаар зохицуулах нь хэр үр дүнтэй вэ?

2020-09-21

Хиймэл оюуны ачаар зурагны нягтралыг 60 дахин илүү болгох боломжтой боллоо

2020-09-17

Хиймэл оюун бүхий гэрлэн дохио агаарын бохирдлыг бууруулна

2020-09-16

"Очир дагинас" ХХК дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг экспотын үйлдвэртээ нэвтрүүллээ

2020-09-23

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

2020-09-22

Сарын эхний 20 хоногт 1884.5 мянган тонн хүдэр олборлолоо

2020-09-22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020-09-22
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Та хэдэн настай вэ?

1,060

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,395

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,571

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,752