О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд амжилттай ажилласан

О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд амжилттай ажилласан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3-р сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын т а р х а л т т а й холбоотойгоор үүсэж буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штабын 9 дэх хуралдаан саяхан боллоо. Энэхүү хуралдаанаар авч хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар Төв штабын нарийн бичгийн дарга, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа. 

 

-Та эхлээд Төв штабын зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө баталж, 2020 оны Төв штаб, мөн чиглэл хариуцсан дөрвөн штабын үйл ажиллагааны зохион байгуулалтад орж ажилласан. Корона вирусын тархалттай энэ үед уурхайчид, тэдний гэр бүлийг хамгаалах, мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй хөрөнгийг бууруулахгүй байх гэсэн үндсэн зорилго тавьж, уурхайчид мөр зэрэгцэн, гар сэтгэл нэгдэн ажиллаж ирлээ. 

-Төв штабын 9-р хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

     -Штабын оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, Төв штабын зүгээс чиглэл хариуцсан штабын ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн. Хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл 57 хувьтай, өмнөх наймдугаар хуралдаанаар чиглэл хариуцсан штабуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт 95,9 хувьтай гарсан. Манай чиглэл хариуцсан штабууд тус тусдаа төлөвлөгөө гарган ажилласан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бууруулахгүй байх, санхүүгийн нэмэлт орлого олох, зардлаа бууруулах, хүндрэлийг даван туулах чиглэлээр штабууд амжилттай ажилласан гэж дүгнэсэн. Санхүү, эдийн засгийн, Үйлдвэрлэлийн, Нийгмийн, Хөгжлийн чиглэлийн дэд штабуудын үйл ажиллагааг дүгнэж, хямралын эсрэг арга хэмжээний оролцооны хувь хэмжээг гаргасан. Хямралын үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцсон цехийн ажиллагчдад тодорхой хэмжээний урамшуулал олгох чиглэл өгсөн. 

     Мөн шинээр байгуулагдсан Гадаад харилцааны болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцлээ. Эдгээр газар, хэлтсүүд бий болсноор Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, давуу болон сул тал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Энэчлэн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг штабаар хэлэлцэж, нэмэлт даалгавар өгч ажилласнаар бид хямралыг амжилттай даван туулж байгаа гэж үзэж байна. 

-Чиглэл хариуцсан штабуудын ажлыг тухайлчлан дүгнэсэн гэлээ. Энэ талаар тодруулбал? 

-Уурхайчин хамт олон маань өөрийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг нэмэлтээр үйлдвэрлэх, зардал хэмнэх төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн. Түүнчлэн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү, эдийн засаг мөнгөний оновчтой бодлого, худалдааны гэрээг сайжруулсны үр дүнд нэмэлт орлого олж байна. Энэ ч утгаараа оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь биелүүлсэн. Энэ нь Үйлдвэрлэлийн болон Санхүү, эдийн засгийн чиглэлийн штабууд зорилтоо амжилттай хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэсэн.

 Хөгжил болон Нийгмийн чиглэлийн штабууд том төслүүдийг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалахад анхаарлаа хандуулан ажиллалаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох үед дотоод зохион байгуулалт хийж, цалин хөлсийг бууруулахгүй байх арга хэмжээ авсан. Үйлдвэрийн ирээдүй, ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудал, сайн сайхны төлөө чиглэсэн эдгээр штабын ажлыг ахицтай байсан гэж дүгнэсэн. Төв штаб үйл ажиллагаагаа хямралыг даван туулах, сөрөг үр дагавраас сэргийлэхэд чиглүүлэхээс гадна, том төслийн бүтээн байгуулалтын ажил тус бүрийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, гарц гаргалгаа, үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргаж ажилладаг нь ихээхэн үр дүнтэй байна гэж Ерөнхий захирал дүгнэсэн. 

-Төв штабаас цаашдаа хэрхэн ажиллахаар зорьж байна? 

-Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд манай Уурхайчин хамт олон хэрхэн ажиллах тухайд Төв штаб зорилтоо тодорхойлсон. Дэд штабууд үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт хийх, юун дээр илүү төвлөрч ажиллахаа хэлэлцсэн. 2020 оны зорилтот түвшинд хүрэхэд дотоод болон гадаад орчны нөлөөлөл, улс орны эдийн засгийн байдал, зэсийн үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалан төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж, дахин нэмэлт даалгавар аван ажиллах шийдвэр гарсан байгаа. Ийнхүү үлдсэн саруудад энэ оны зорилтоо биелүүлэн ажиллах нь манай штабын гол ажил.

 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417