Дэлхий дээрх амьдрал сансраас үүссэн үү?

Дэлхий дээрх амьдрал сансраас үүссэн үү?

Цаг уурын болон орчны тохиромжтой нөхцөлүүд бүрэлдсэн үед дэлхий дээр амьдрал байгалийн жамаар үүссэн хэмээх таамаглал судалгааны хүрээнд зарим талаар батлагдсан байдаг билээ. Тэгвэл дэлхийн амьдрал үүсэхэд чухал шаардлагатай түүхий эд сансараас тээвэрлэгдэн ирсэн байж болохыг НАСА-гийн эрдэмтэд өнгөрсөн онд нээсэн юм. Зууны шилдэгүүдийн нэгт тооцогдох энэхүү нээлт хийгдэхэд сүүлт од, түүнд тулгуурласан судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ.

Шөнийн тэнгэрт гэрлэн зурвас татуулан, хэдхэн мөчийн дотор харван одох мэт харагдах тэнгэрийн эрхэсийг бид "харваж буй од" хэмээн нэрлэдэг. Түүнийг энгийн нүдээр ажиглахад тэнгэрийн ододтой ойролцоо хэмжээтэй харагдах учир хүмүүс "од" хэмээн нэрлэсэн бизээ. Гэвч тэдгээр нь хэмжээ, бүтэц, гарал үүслийн хувьд одноос тэс өөр. "Харваж буй одод" нь үнэн чанартаа сүүлт одны хэлтэрхий юм. Дэлхийн ойролцоо нисэн өнгөрөх сүүлт одны хэлтэрхийнүүд агаар мандалд орох үедээ хурц гэрэлтэн шатаж, бидэнд "харваж байгаа од" болон харагддаг.

Сүүлт одны хэлтэрхий ямархуу хэмжээтэй байдаг бол. Түүний гэрэлтэлтийн байдлаас овор хэмжээг нь тодорхойлох боломжтой. -1.7 түвшин буюу энгийн нүдээр ажиглагдах дундаж хэмжээний гэрэлтэлт бүхий сүүлт одны хэлтэрхийн овор хэмжээг тооцоолж үзвэл 0.6 см гарна. Ийм жижиг хэмжээтэй биет юуны учир од мэт хурц гэрэлтдэг юм бол. Эрдэмтэд туршилт хийж үзэв. 6мм-ийн диаметртэй бөмбөлгийг сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхтэй адил 5 км/с-ийн хурдаар харвахад нүд сохлом хурц гэрэл гарчээ.

Их хэмжээний гэрлийн нууц нь плазм хэмээх бодисын төлөв байдлаас үүдэлтэй юм. Асар өндөр хурдтай сүүлт одны хэлтэрхий агаар мандалд орж ирэхдээ өмнөх агаарыг огцом шахаж, түүний молекулийг плазмын төлөвт оруулсанаар хурцаар гэрэлтүүлдэг байна. Харин гэрэл нь нүдэнд үл ажиглагдам жижиг хэмжээтэйг тооцвол дэлхийн агаар мандалд хоногт сүүлт одны 20 тэрбум ширхэг хэлтэрхий орж ирдэг ч бараг бүгд 80км хүртэлх өндөрт шатаж алга болдог.

НАСА  1999 оны 2 сард Стардаст хэмээх сансарын станцыг хөөргөжээ. 7 жилийн аялалын дараа Юта мужид газардсан тус станцын капсул сүүлт одноос 100 мянгаар тоологдох дээжийг авч ирсэн юм. Тэдгээр дээжид глицин хэмээх амин хүчил агуулагдаж байгааг судлаач  Даниел Главин илрүүлжээ. Энэ нь дэлхийн амьдралын түүхий эд сансараас ирсэн байж болохыг илэрхийлэх нотлогоо болж байна. Үүсэн бий болоод удаагүй дэлхийд амьдрал үүсэхэд чухал шаардлагатай амин хүчил зэрэг органик нэгдэлүүд огт байгаагүй юм.

Халуун, хайлмаг чулуулгаас бүрдэх дэлхийн гадаргад амьдралын түүхий эд хаанаас хүрч ирэв. Ийм нөхцөлд органик нэгдэлүүд үүсэх, оршин тогтнох боломжгүй, оршин байлаа ч хормын төдийд задрах ёстой. Харин дэлхийн гадаргын орчин харьцангуй тааламжтай нөхцөлд шилжсэн үед сүүлт одны хэлтэрхийтэй хамт сансараас ирсэн амин хүчлүүд илүү нийлмэл бүтэц бүхий органик нэгдэлүүдийг үүсгэж дэлхийд амьдрал үүсэх урьдчилсан нөхцөл болжээ. Гэхдээ сүүлт одны ихэнх хэлтэрхийнүүд агаар мандалд орж ирэхдээ шатаж алга болдогийг мартаж болохгүй.

Амин хүчлүүд ч бас хамт шатах учиртай. НАСА-гийн профессор Майкл Золенский амин хүчлийг агуулах сүүлт одны хэлтэрхий газрын гадаргад бууж ирдэг эсэхийг шалгахаар шийджээ. Тэрээр сүүлт одны хэлтэрхийг барих төхөөрөмжийг нисэх онгоцонд суулгаж туршилт хийв. Онгоц 15 км-ийн өндөрт хөөрөх үед төхөөрөмжийн баригч ялтасыг агаарт гаргана. Хэрэв 80 км өндөрт шатаж дуусах учиртай сүүлт одны хэлтэрхийнүүдийг 15 км өндөрт барьж чадвал тэд газрын гадарга хүртэл бууж ирдэг гэдгийг батлана.

Туршилтаар төхөөрөмжийн ялтасанд наалдаж тогтсон тоосонцорыг шинжилж үзээд, дэлхий дээр бол байж боломгүй өндөр агууламж бүхий хүхрийг илрүүлжээ. Тоосонцрууд сүүлт одны хэлтэрхийг агуулж байв. Тэдгээрийн томоохон хэсгүүд 80 км өндөрт шатах боловч тоосонцорын хэмжээтэй жижиг хэсгүүд газрын гадаргад бууж ирдэг нь тодорхой болов. Золенский түүнээс хойш янз бүрийн аргаар сүүлт одны хэлтэрхийг цуглуулсаар байна. Үр дүнд нь газрын гадаргад бууж ирдэг хэлтэрхийнүүд хэмжээгээр жижиг, жин багатай, нийтлэг шинж чанарыг агуулж байгааг анзаарчээ.

Тоосонцорын хэмжээ 0.01 мм-ээс бага байв. Энэ нь гэрэлтэн шатах, "харваж буй од"-ноос 100 дахин бага хэмжээ юм. Жин бага байгаа нь нягт багатай, үлгэрлэвэл хөвөн мэт хөвсгөр гэсэн үг. Ийм хэмжээний тоосонцор агаар мандалд орох үед агаарын эсэргүүцлийн нөлөөгөөр хурдаа огцом алдана. Цасан ширхэгийг хичнээн хүчтэй шидлээ ч хол явдаггүйтэй адил юм. Ийм хэмжээний тоосонцор шаталгүйгээр газрын гадаргад бууж ирнэ. Түүний хэмжээ жилд 30 мянган тоннд хүрдэг байна. Энэ нь 1 квадрат м талбайд өдөр бүр тоосонцорын 1 ширхэгт унадаг гэсэн үг.

Дэлхийн амьдралын түүхий эд сансараас сүүлт одны хэлтэрхийнд тээвэрлэгдэн иржээ. 4.6 тэрбум жилийн өмнө нарны аймаг үүсэх үед, сансарын орон зайд их хэмжээний хий болон сансарын биетүүд тархаж байв. Тэдгээр нь амин хүчил мэтийн органик нэгдэлүүдийг их хэмжээгээр агуулж байв. Сансарт цацраг идэвхт туяа зэрэг өндөр энергийн нөлөөгөөр химийн урвал хялбар явагдаж, органик бодисууд амархан үүсэх боломжтой байжээ.

Органик бодисийг агуулах сансарын биетүүд нэгдэн нийлж нар болон гариг эрхэсийн үндэс суурь болжээ. Улмаар сансарын биетүүд нэг нэгэндээ татагдан нэгдсээр дэлхийг үүсгэв. Тэдгээрийн мөргөлдөөнөөс үүсэх дулааны энерги органик бодисуудыг бүрэн задлажээ. Гэвч нарны аймгийн сүүлт оддын бүст нөхцөл байдал өөр байв. Тэнд мөргөлдөөн бараг болсонгүй. Харин сансарын биетүүд мөс болон нэгдэн бөөгнөрөх болов. Түүн дотор органик бодисууд ч хөлдөлтийн байдалд түгжигдэн хадгалагдах болжээ.

Эдгээр сансарын биетүүд тодорхой траектороор нарыг тойрон эргэлдэж сүүлт однуудыг үүсгэв. Наранд ойртох үед мөсний зарим хэсэг нь хайлж органик бодисууд сүүлт одны сүүл хэсэг рүү цацагдана. Харин амьдрал үүсэх хүртэлх хугацаанд дэлхий сүүлт одны траекторыг олон дахин дайран гарсан байж таарна. Дэлхийн ойролцоо өнгөрсөн сүүлт одны хэлтэрхийнүүд ДНХ-г бүрдүүлэгч органик бодисуудыг дэлхийд авч ирж, амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: Science Daily

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417