Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

Израиль, Арабын орнууд дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурлаа

Цагаан ордонд Израиль улс  Арабын 2 оронтой  дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Тодруулбал, Израиль, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн улсуудын удирдагчид харилцаагаа хэвийн болгох түүхэн гэж тодорхойлж буй гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээг байгуулахад АНУ зуучлагчаар оролцсон юм.

Харилцаагаа ийнхүү бүрэн хэвийн болгох нь  Израиль болон Ойрх Дорнодын хөрш орнуудын харилцааг хөгжүүлэхэд  чухал алхам болох төдийгүй  талуудад  улс төр, эдийн засгийн үр  ашигтайг   онцолж  байна.

Арабын хоёр улстай харилцаагаа хэвийн болгосныхоо хариуд Израиль улс Иордан голын баруун эрэг дэх Палестины нутаг дэвсгэрийг /еврейн суурингууд байрладаг/ өөртөө нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж байна. Энэ нь Палестин-Израилийн сөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн Д.Трампын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер /Трампын хүргэн/ цаашдаа арабын бүх 22 улс Израилийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.  

Эмират, Бахрейн хоёр бол Израильтай албан ёсоор эвлэрлийн гэрээ байгуулсан Арабын ертөнцийн 3 ба 4 дэх улсууд юм. Өмнө нь 1979 онд Египет улс, 1994 онд Иордан улс Израильтай харилцаагаа хэвийн болгож байсан билээ.

Персийн булангийн орнуудын хувьд, нефть, байгалийн хийгээс хэт хамааралтай байдлаас ангижирч, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усжуулалт, усан хангамж, цөлжилттэй тэмцэх салбарт израильчуудын гарган авсан хосгүй технологиуд, инновацийн ололтуудыг ихэд сонирхож байгаа юм. Эмират, Бахрейн хоёрын санхүүгийн үлэмж их нөөц нь Израилийн супер технологитой хосолсноор хөгжлийн асар их боломж гарч ирнэ гэж “Нью-Йорк таймс” сонинд дүгнэн бичжээ.

Ингэснээр Израиль улс  Арабын  3 дахь,  булангийн анхны  араб оронтой  дипломат харилцаа тогтоож байна. 1948 онд Израиль  тусгаар тогтнолоо зарласнаас хойш  31 жилийн дараа  буюу  1979  онд Египеттэй,  46  жилийн дараа буюу  1994 онд Иордантай  энхийн гэрээ байгуулсан байдаг.  

Эх сурвалж: BBC

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

Хятад улс 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ

2020-10-30

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Улс төрчид ард иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө ашигладаг 10 арга

2020-10-31

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Беларусьт гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй болно

2020-10-30

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Америкийн ДНБ 33.1 хувиар өсч, түүхэн дээд амжилт тогтоожээ

2020-10-31

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

НАСА саран дээрх усыг олборлон, судалгаа хийнэ

2020-10-31

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Та хэдэн настай вэ?

1,098

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770