МАН-ын боломж, АН-ын алдаа

МАН-ын боломж, АН-ын алдаа

Орон нутгийн сонгууль хаяанд ирж, намууд сонгуулийн сурталчилгаандаа битүүхэн орчихсон. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор аравдугаар сарын 1-нээс эхлэх учраас ирэх өдрүүдэд нэр дэвшигчид тайзан дээр гарч, “тоглолтоо” хийж эхэлнэ. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь орон нутгийн сонгуульд сонгогчид тэр бүр ач холбогдол өгдөггүй.

Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн ирцийн босго байхгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, аль намын хэн гэдэг нэр дэвшигчийг сонгоход ирц хүрэхгүй гэхээс илүү сонгогчдын сонголтыг хүндэтгэнэ гэсэн үг. Тэгвэл Монголын улс төрд хамгийн том нөлөө үзүүлж, оролцоотой явж ирсэн Монгол ардын нам, Ардчилсан нам хоёрт өнөөдөр Орон нутгийн сонгуульд ялах ямар боломжууд байна вэ.

МАН-ЫН БОЛОМЖ!

Сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас энэ удаагийн сонгуульд МАН маш их ач холбогдол өгч буй. Төрийн бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бүх шатны сонгуульд ялалт байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, сонгогчид аль нэг намын талцал, хагарлаас үүдэж төрийн бодлого гацахгүй байлгах сонирхолтой байгаа. Тиймээс МАН-д өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаа бататгах боломж нь орон нутгийн сонгууль.

Монголын улс төрийн нам нэг нам болон бусад нам гэдэг хэлбэр лүү орж байгааг улс төр судлаачид ч хэлж байна. Тиймээс өрсөлдөж байгаа намуудын хэлбэрт гайхаад байх зүйлгүй. Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАН улс төрийн институтийнхээ хувьд маш хүчирхэг болж чадсан гэж улс төр судлаачид үзэж байна.

МАН-ын сүүлийн гурван жилийн хугацаанд намдаа “цэвэрлэгээ” хийж байгаа. Ялангуяа М.Энхболдын фракцыг УИХ, нийслэл, орон нутгаас ч “явуулах” төлөвлөгөө хэрэгжсээр байгааг энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээс харж болно. Өөрөөр хэлбэл, намын даргын, намын удирдлагын бодлогоос зөрөхөөс илүү гар нийлж ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь бурууд нүдгүй гэсэн үг биш, нам бүр дотоод ардчилалтай байдаг гэдгийг онцольё.

УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой. Нутгийн өөрөө удирдах ёсыг хүлээн зөвшөөрч болох ч төвийн удирдлагатай. Дээрээсээ бүгд хамааралтай гэсэн үг. Төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгээс эхлээд аймгийн Засаг даргыг томилоход ч гэсэн дээрээсээ оролцоотой байдаг учраас яалт ч үгүй намын хүчин зүйлс нөлөөлдөг уламжлал бараг л тогтчихсон. Тиймээс нэг намыг дангаар нь сонгож, УИХ-д олонх болсон намыг сонгох нь сум, аймаг, нийслэл, дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлууд шийдэгдэхэд дөхөм болно.

АН-ЫН АЛДАА!

Сүүлийн 30 жил Монгол ардын намын хүчтэй өрсөлдөгч байсан АН намын дотоод хуваагдал, талцлаа шийдэж чадахгүй байсаар хоёр ч сонгуульд том ялагдал хүлээсэн. Энэ ялагдлынхаа бодит шалтгааныг олж чадахгүй явсаар 2020 оны орон нутгийн сонгуультай золгож байгаа нь АН өнөөдөр албан ёсоор намын дарга, нийслэлийн намын даргаа ч сонгоогүй явдал.

Намаа шинэчлэх нэрийдлээр өнгөрсөн хугацаанд намдаа 100 хувь хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй, өөр намд элссэн, намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг нэр дэвшүүлсэн нь алдаа болж байна. АН-ын зарим нэр дэвшигчдийг намын гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас харж болно.

Намын байргүй болж, нэгэн цагтаа намаасаа “урваж”, шинэ нам байгуулж явсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын “хаяаг” түшсэн нь бас нэгэн алдаа нь болов. Өмнөх намын удирдлага нь ажлаа өгсөн гээд намаа байрнаасаа хөөгөөд гаргачихдаг, нам нь өөрийн гэсэн байр ч үгүй болж Л.Болдын “хаяаг” түшихэд хүргэсэн нь энэ нам цаашид хэрхэх, оршин тогтнох эсэх эргэлзээ төрүүлж буй.

Намын шинэчлэл нэрийдлээр нэг хүний дарангуйлалд “орох” вий гэсэн болгоомжлол АН-ын жирийн гишүүд дунд их болов. Энэ нь өөрөө ардчиллын төлөө тэмцэж явсан, ардчиллаас ухарсан үйлдэл болж байна гэдгийг ч намын гишүүд нь илэрхийлэх болов.

Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл нь Нийслэлийн намыг татан буулгаж, нам дотроо нэгж байгуулах явдал. Хэрэв нийслэлийн АН-ыг татан буулгавал Орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нам доторх, намын бодлого хэрэгжүүлэх боломж нь хумигдах магадлалтай.

Ардчилсан намын хамгийн том алдаа бол бусад намуудтай эвсэх. Ялангуяа нэг хүний нам гэгддэг МАХН, ШИНЭ нам гэх мэт бусад улс төрийн намуудтай нэгдэж, Орон нутгийн сонгуульд оролцож байгаа нь АН-ын хүчгүйг байгааг илэрхийлж буй гэж судлаачид дүгнэж байна. Улс төр судлаачид намуудын нэгдлийг “Хүчгүйдээ хүч хавсарч байна гэж хэлдэг. Манайд тогтсон сонгуулийн соёл бол “Мөлхөө сүлжээ” гэж гоё нэр томьёолол бий. Энэ нь нэг ёсны гишүүнчлэлээрээ санал авдаг гэсэн үг. Жижиг намууд энэ жишгээр хэсэг бүлэг гишүүд, дэмжигчидтэй учраас нэгдэхээс өөр аргагүй. Тэгэхээр аргагүйн эрхэнд бодит нөхцөл байдлаас бий болсон нэгдэл гэж хэлж болно. Түүнээс биш сайн дурын нэгдэл биш” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, АН сүүлийн хоёр ч УИХ-ын сонгуульд дараалан ялагдсан нь “хөлгүй” болсон, намын дотоод хагарал жирийн гишүүдэд нь нөлөөлж эхэлсэн гэж болох юм.

Эх сурвалж: News.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...

2020-10-24

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Их Британи, Европын холбооны хэлэлцээр үргэлжилнэ

2020-10-27
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Од хэрхэн бий болдгийг тогтоох шинэ аргыг нээжээ

2020-10-24

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Та дараах мэдэллүүдийг Фэйсбүүк хуудаснаасаа устгаарай!

2020-10-29

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Та хэдэн настай вэ?

1,097

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770