Шархадсан цэргийг Киборг болгох Пентагоны төлөвлөгөө

Шархадсан цэргийг Киборг болгох Пентагоны төлөвлөгөө

Xүн төрөлхтөн кибер сайжруулалтаас зайлсхийх аргагүй болсон шинэ нөхцөлд нийцүүлэн АНУ байлдагчдаа төгөлдөржүүлж киборг-супер цэрэг болгохоор төлөвлөж байна. Тус улсын батлан хамгаалах яамны шинжлэх ухааны судалгаа хариуцсан салбар – АНУ-ын Армийн Байлдааны Чадвар Хөгжүүлэх Хими, Биологийн Төвөөс (U.S. Army Combat Capabilities Development Command Chemical Biological Center) бэлтгэсэн шинэ тайланд үүнийгээ "2050 он хүртэлх цэргийн кибернетикийн салбарын судалгааны зорилгыг тодорхойлжээ.

Судалгааны “үндсэн зорилго нь хүний бие махбодид нэмж нэгтгэсэн машины чадвар боломжийг тодорхойлж, ирэх гучин жилд хүмүүний бүтээмжийг сайжруулах явдал” хэмээн Cyborg Soldiers 205 нэртэй тайланд тайлбарлав. Төгс нөхцөлд авч үзвэл киборг гэдэг нь экзоскелет хэмээх тусгай өмсгөл, дулаан мэдэрдэг хэт улаан туяаны харааны хэрэгсэл, хуруунд зүүдэг хө дөл гөөн мэдрэгч сенсор гэх мэтийг ашиглан байгалиас заяасан бие махбодийн чадвараа эрс сайжруулсан хүн юм. АНУ-ын цэргийнхэнд чухам ийм киборг-байлдагч хэрэгтэй.

Судлаачдын бодлоор кибернетик сайжруулалттай байлдагч Predator кинонд гардагчлан, үзэгдэх спектрээс илүү өргөн бүсэд юмыг харж, “хотын давчуу орчин, газар дорх” байг тодорхойлдог болно. Гэхдээ кибернетикийн ийм сайжруулалтыг байлдагч шархдаж гэмтсэний дараа л нэвтрүүлж таарна. Учир нь механик юм уу цахим эд ангиар эд эрхтнийг нь солихыг зөвхөн шархдаж гэмтсэн цэрэг л зөвшөөрөх магадлалтай.

“Нүд гэмтсэн, сохорсон тохиолдолд л хараа сайжруулах кибернетик арга оновчтой хувилбар. Эрүүл эд эрхтнээсээ хагацахыг сайн дураараа зөвшөөрөх хүн байхгүй болов уу” хэмээн тайланд бичжээ. Хараа муудсан, сохорсон ч албаа хааж байлдааны ажиллагаанд оролцох хүсэлтэй цэргийнхэнд ийм “сайжруулалт” хэрэг болж мэдэх юм. Армийн удирдлага мөн цэргүүдийнхээ тулгуур эрхтнийг сайжруулах хүсэлтэй.

Төлөвлөгөөнөөс үзвэл шархдаж гэмтсэний улмаас яс, булчин, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдсан дайчдад “оптогенетик яс булчингийн удирдлагын систем” тустай. Учир нь хөдөлгөөний эрхтний гэмтэл нь АНУ-ын армиас чөлөөнд гарахад хүргэдэг хамгийн түгээмэл гэмтлийн нэг. “Кибернетик булчин” цэрэг хүнд байгалиас заяасан жинхэнэ булчингаас нь ч илүү хүчирхэг, уян байх болно хэмээн судлаачид үзжээ. Мөн сонсгол муудсан, дүлийрсэн цэргүүдэд асар холын чимээг сонсож, сонссоноо мэдээлэл болгон бусдад зайнаас дамжуулах чадвар олгох “кибер чих”-ийг 2050 он бодит зүйл болгох шаардлага эрдэмтдэд тулгараад байна.

Гэхдээ Пентагоны тайлан дахь хамгийн галзуутай санаа нь “мэдээллийг хоёр чиглэлд дамжуулах үүднээс хүний тархины нейроны ажиллагааг шууд эрчимжүүлэх”-д чиглэсэн судалгаа. Ийм судалгаа, хөгжүүлэлтийн дүнд уураг тархиа төгөлд өржүүлсэн байлдагч дрон зэрэг нарийн зэвсэг техникийг бодлынхоо хүчээр удирдан ажиллуулдаг болно.  Дээр дурдсан бүхнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой ч киборгод сөрөг ханддаг өнөөгийн нийгмийн хандлага кибернетикийн ололтыг зэвсэгт хүчний салбарт нэвтрүүлэхэд саад учруулж болзошгүй хэмээн Пентагон үзлээ.

“Хүний бие махбодийн чадвар, чадавхыг сайжруулахад машин ашиглах санааг масс мэдээллийн хэрэгсэл, уран зохиол, кино бүтээлд нийгмийг зугаацуулах үүднээс гуйвуулсан, антиутопи хэлбэрээр дүрсэлж буй”-г тайланг зохиогчид анхааруулав. Та бид кибернетикийн технологийн ололт амжилтыг ашигламаар байгаа л бол АНУ-ын армийн удирдлага энэ бүхнийг харгалзан үзэж, нийгмийн сөрөг хандлагыг гэтлэн давах ёстой хэмээн тайланд бичжээ. 

Эх сурвалж: Business Insider

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...

2020-10-24
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Их Британи, Европын холбооны хэлэлцээр үргэлжилнэ

2020-10-27

Беларусьт гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй болно

2020-10-30

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Од хэрхэн бий болдгийг тогтоох шинэ аргыг нээжээ

2020-10-24

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27

Та хэдэн настай вэ?

1,097

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770