"Хурдны замын ховс" гэж юу вэ?

"Хурдны замын ховс" гэж юу вэ?

Японы нийслэлийг Нагоя хоттой холбосон хурдны зам ашиглалтад орсноос хойш 30-аад жилийн хугацаанд уг замын нэгээхэн хэсэг жолооч нарын анхаарлыг татах болжээ. Токио хотоос 65 км зайд байрлах замын хэсэгт 400 гаруй удаа осол гарч олон арван хүн амь, нас эрүүл мэндээрээ хохирсон байна.

Замын тэр хэсгийн эргэн тойронд цөөнгүй тооны оршуулгын газар байрлаж байсан нь үхэгсдийн сүнс жолооч нарыг осолд оруулж байна хэмээх цуурхал тарахад хүргэжээ. Шалтгааныг тодруулахаар зорьсон судлаачид тус улсын авто замын аюулгүй байдлын судалгааны төвд хандахад ойролцоох газрынх нь үнэ харьцангуй хямд байдаг тул хурдны замыг оршуулгын газрын дэргэдүүр байгуулах тохиолдол элбэг байдаг гэсэн байна.

Мөн замын уг хэсэг эс үсэг (s) хэлбэрийн огцом эргэлттэй, замын налуу 5-аас дээш хувь байсан нь осолд хүргэж болох нэгэн нөхцөл байв. Ослын зураг, баримтуудыг шалгаж үзэхэд дийлэнх осол замын огцом эргэлт дээр тохиолдсон байжээ. Судалгаагаар хурдны замын ослын 70% нь шулуун замд тохиолдох "хурдны замын гипнози" хэмээх үзэгдлээс үүдэлтэй байдаг байна. Өмнө нь өгүүлж байсанчилан, сүнс дуудахтай адилаар хүний анхаарал ямар нэгэн зүйлд төвлөрөх үед үүсэх гипнозын үзэгдэл хурдны замд ч бас тохиодог байна. Үзэгдэх орчинд онцын өөрчлөлтгүй, шулуун замын нөхцөлд удаан хугацаагаар машин жолоодох тохиолдолд жолоочын их тархинд өгөгдөх цочрол үгүй болж, хагас нойрмог байдалд шилждэг. Жолооч болгонд тохиолддог, тодорхой хугацаагаар машин жолоодох үед хүчтэй нойр хүрдэг явдал нь уг үзэгдэлтэй холбоотой бөгөөд энэ үед жолоочийн тархинаас альфа долгион ялгардаг байна.

Судлаачид тархины долгион хүлээн авагч төхөөрөмж суурилуулан жолоодлогын туршилт хийсэн байна. Энэ үед хамт зорчиж буй хүн жолоочтой яриа өдөхгүй бөгөөд жолоочын анхаарал өмнөх замаас өөр зүйлд төвлөрөхгүй. Туршилтын үед жолоодлого эхэлснээс хойш 30 минутын дараа жолоочийн тархинаас альфа долгион ялгарч эхэлжээ. 3 цагийн дараа жолоочийн нүдний цавчилт нэмэгдэж, нүдээ хагас аньсан буюу хагас нойрмог байдалд шилжсэн байна. Жолооч хэдийгээр сэрүүн байгаа мэт харагдах боловч тархи нь нойрсож, "хурдны замын гипнозид" орсон тул туршилтыг зогсоожээ. Үнэндээ Токио хотоос осол олонтоо тохиох хурдны замын хэсэг хүртэлх 65 км зам бараг шулуун байв. Уг замаар зорчих явцад "хурдны замын гипнозид" орсон жолооч нар огцом эргэлт таарсан хэсэгт осолд өртөх нь элбэг байжээ.

"Хурдны замын гипнози"-д орсон жолооч нар зарим үед ослын нөхцөл үүссэнийг мэдрэхгүй байх тохиолдол бий. Эмч мэргэжилтэй А автомашин жолоодож байхдаа өөрийн мэдэлгүй гипнозид орж, түүнд машин нь гэв гэнэт хэвийн бус мананд хүрээлэгдсэн мэт санагджээ. Манангаас гарах үедээ урдах шилэн дээр нь цусны толбо тогтсон байгааг харж, огцом тоормослосон байна. Учир нь тэр хүн мөргөснөө огт мэдээгүй байв. Иймэрхүү тохиолдолд жолооч нар гипнозид орж байгаа нь өөрт нь мэдрэгдэхгүй тул удаан хугацааны жолоодлогын үед тодорхой хугацааны давтамжтайгаар амарч, нойроо сэргээх шаардлагатай байдаг ажээ.

Жолооч нарт түгээмэл тохиолдох учир битүүлэг үзэгдлийн нэг нь агаарт хөвөх сүнс юм. Жолооч Б харанхуй болсон хойно хурдны замаар давхиж явав. Гэнэт машиных нь урд хүн гарч ирэх шиг санагдаж огцом тоормосложээ. Гэвч сайн санавал уг хүн газраас 3м орчим өндөрт хөвж байв. Замын уг хэсэг хэдийгээр шулуун боловч бороо болон манантай үед олон удаа осол гарч, 20 гаруй хүн амиа алджээ. Гэвч хий үзэгдлийн шалтгаан ямар нэгэн сүнсэнд бус, манантай үед тохиох "брокен спектр" үзэгдлийн үр дүн байв. Манантай үед уулын оргилд гарсан уулчид гэрлээр хүрээлэгдсэн аварга хүний сүүдэртэй таардаг.

Энэ дүрс тухайн уулчны өөрийнх нь сүүдэр манан дотор байх 1 микрон хэмжээ бүхний усны дусалд хүрч, дүрслэгдсэнээр үүсдэг байна. Уг үзэгдэл европын Брокен ууланд анх ажиглагдсан байна. Жишээнд дурдаж буй ослын газрын ойролцоох утасны бүхээг зам дээгүүр хөндлөн гарсан төмөр замаар зорчих галт тэрэг, мөн эсрэг урсгалаар ирж буй машины гэрлийн нөлөөгөөр манантай үед сүүдэртэж, жолоочын урдуур хөвөх мэт дүрсийг үүсгэж байжээ. Зохиомол манан үүсгэх туршилт хийж үзэхэд утасны бүхээг мөн адил агаарт хөвөх дүрс үүсгэж байв.

Бидний нүд бараг байнга шахуу харааны хуурмаг мэдэмжийг үүсгэж байдаг. Энэ үзэгдэл хурдны зам дахь хий үзэгдлийн түгээмэл шалтгаан болохыг тогтоожээ. Бид нэгэн чиглэлд урсах мэт хөдөлгөөнийг тодорхой хугацаанд ажиглаад хөдөлгөөнгүй өөр зүйлд харцаа шилжүүлэхэд уг зүйл хөдлөж байгаа мэт харагддаг. Гэрэлтүүлэггүй, харанхуй замд алсын ямар нэгэн гэрлийг удаан хугацаанд харсны дараа уг гэрэл өөрийг нь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрөх нь элбэг (манайд ч бас) тохиолддог. Хүний их тархины зарим хэсэгт мэдээлэл боловсруулах чадвар алдагдаж, хуурмаг мэдрэмж үүсэх уг үзэгдлийг Роберт Адамс хэмээх эрдэмтэн 1834 онд хүрхрээг ажиглах үедээ илрүүлжээ.

Хурдны замын гипнозид нэгэн чиглэлийн хөдөлгөөн нэмэгдвэл зам засварын тэмдэглэгээ зэрэгт дүрслэгдсэн хүний дүрс хөдлөх мэт харагддаг байна. Мөн сүүдрийн хөдөлгөөний үзэгдлийн нөлөөгөөр замын хажуугийн шонгууд хөдлөж, машиныг даган гүйж байгаа мэт харагддаг. Энэ үзэгдлийн бидний сайн мэдэх нэг жишээ нь зузаан номын хуудасны буланд зурсан зургаар хөдөлгөөнт дүрслэл үүсгэдэг жишээ юм. Хурдны замд тохиох хий үзэгдлийн учрыг ийнхүү хүний харааны мэдрэмжийн механизм, гипнози, физикийн бусад үзэгдлээр бүрэн тайлбарлах боломжтой юм байна.

Үүнээс гадна бидний байх ёсгүй хэмээн итгэдэг зүйлс хий үзэгдлийн шалтгаан болох тохиолдол бий. Нэгэн замын хажуугаар орой болгон цагаан хувцастай эмэгтэй хүний сүнс алхаж явдаг тухай цуу яриа тарсан байна. Жолооч В элдэв сүнс сүүдэрт итгэдэггүй нэгэн боловч яг тэр газарт эмэгтэйн сүнсийг өөрийн нүдээр харжээ. Хэдийгээр жихүүдэс төрж байсан боловч машинаа зогсоогоод алхаж буй сүнстэй нүүр тулан уулзсан байна. Гэтэл ямар нэгэн сүнс бус ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй орой унтахынхаа өмнө салхилах замаа тохиромжгүй байдлаар сонгож авсан нь явган хүн орохыг хориглодог хурдны зам байсны улмаас жолооч нарыг төөрөгдүүлэхэд хүргэжээ.

Эх сурвалж: Nippon TV

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...

2020-10-24

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Од хэрхэн бий болдгийг тогтоох шинэ аргыг нээжээ

2020-10-24

Хятад улс 2035 он гэхэд орчин цагийн социалист улс болж, эдийн засгийн шинэ шатанд гарна гэж төлөвлөжээ

2020-10-30

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Беларусьт гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй болно

2020-10-30

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

Та хэдэн настай вэ?

1,097

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770