Амазон компани цахилгаан машинаар бараагаа хүргэж эхэлнэ

Амазон компани цахилгаан машинаар бараагаа хүргэж эхэлнэ

"Amazon" компани өнгөрсөн баасан гаригт хүргэлтийн анхны цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулжээ. Тус компани арван жилийн дотор ийм төрлийн 100,000 автомашинтай болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Энэхүү тээврийн хэрэгслийг Мичиган мужид байрладаг "Rivian" компани үйлдвэрлэх бөгөөд Амазон 2021 онд анхныхаа загварыг нийлүүлэхээр зорьж байгаа аж. Эдгээр машинууд нь нэг удаагийн цэнэглэлтээр 300 км явах боломжтой юм байна. 

Жолооч нар "Amazon"-ы нэгдсэн хиймэл оюун ухааны "Alexa" програмыг ашиглан замын маршрут, хөдөлгөөний эрчим,  цаг агаарын мэдээллийг гар оролцоогүй авах боломжтой гэж тус компани мэдэгдэв.

Дээрх тээврийн хэрэгсэл нь гадна талын камерыг дэлгэцтэй холбож, жолооч тээврийн хэрэгслийн орчныг 360 градусаар харах боломжийг олгох гэнэ. 

Үүний дээр жолоочийн бүхээг дотор том талбайтай бөгөөд үүнийг "бүжгийн шал" гэж нэрлэжээ. 

Цахим худалдааны акул "Amazon", цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч "Rivian" компанитай хамтран уг тээврийн хэрэгслийн загварыг гаргажээ. Тус 2 компани хамтарч ажиллах болсноо өнгөрөгч хоёрдугаар сард анх зарлаж байсан бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй өөр хоёр тээврийн хэрэгслийн загварыг хамтран гаргахаар ажиллаж байна.

"Amazon" компани зохих цахилгаан машиныг зах зээл дээрээс олж чадаагүй тул "Rivian"-тай түншилсэн гэж мэдэгджээ. Хоёрдугаар сард түншлэлийн тухай зарласны дараа "Rivian" шинэ хөрөнгө оруулагчдыг ядах юмгүй татаж чадсан ба одоогийн байдлаар бусад цахилгаан тээврийн хэрэгслүүдийн стартапуудаас илүү их хөрөнгө босгоод байна. 

Энэхүү цахилгаан хүргэлтийн машин нь "Amazon"-ы цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэсэн амлалтын нэг хэсэг юм.  2040 он гэхэд тус компани нүүрстөрөгчийн ялгаруулалтаа тэг болгохыг зорьж байгаа билээ. 

Наймдугаар сард "Amazon" Европт хүргэлт хийх 1800 ширхэг цахилгаан "Mercedes-Benz" загварын ачааны машин захиалсан бөгөөд 2020 оны эцсээр тэдгээрийг ашиглаж эхлэх юм байна. 

Эх сурвалж: businessinsider.com

Амазоны анхны цахилгаан тээврийн хэрэгсэл

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Цалингийн хэмжээ хүний сэтгэл зүй, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-10-19

Ядаргаа гэж юу вэ?

2020-10-16

Хүний худал ярьж байгаа эсэхийг бичгийн хэвээр тодорхойлж болно

2020-10-14

Сүнс үзэгдэх нууцлаг үзэгдлийн учир

2020-10-12

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

2500 жилийн өмнөх бичээсийг тайлж унших хиймэл оюун бүтээгджээ

2020-10-03

"Samsung" компани сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг хиймэл оюун бүтээжээ

2020-09-28

БНХАУ хүн амын статистикийн системийг шинэчилнэ

2020-09-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Агаар цэвэршүүлэгч цамхаг

2020-10-16

30 жилийн дараа бид хэд наслах вэ?

2020-10-14

Эрдэмтэд боловсруулсан хог хаягдлаар шинэ хуванцар бүтээж чаджээ

2020-10-11

Амазон компани цахилгаан машинаар бараагаа хүргэж эхэлнэ

2020-10-10

Төрүүлж, тэжээснээрээ түрий барьж хүүхдээ бүү загнаач, тэр танд өртэй биш...

2020-10-19

Харгис террорист халдлагын золиос болсон багшийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Парист болжээ

2020-10-19

Бүсгүйчүүдээ, хэзээ ч битгий буруу хүнрүүгээ тэмүүлээрэй!

2020-10-16

Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай...

2020-10-14

Алдартнуудын диваажин "Беверли Хиллс"-ийн тухай сонирхолтой 10 баримт

2020-10-19

ОХУ-ын IBEC банк Капитрон банканд санхүүжилт олгохоор боллоо

2020-10-19

KING TOWER: 20% онцгой хөнгөлөлт

2020-10-19

Өөрийгөө урлаж чадсан залуус #1

2020-10-16

Дональд Трамп хуурамч бүтээгдэхүүн худалдаалахтай тэмцэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2020-10-18

Карабахт байлдаан үргэлжилж байна

2020-10-17

ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

2020-10-16

ЕХ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сунгажээ

2020-10-16

Коронавирусын эсрэг хоёр дахь вакциныг бүртгэснээ В.Путин зарлалаа

2020-10-18

Хятадын Гадаад хэргийн сайд Энэтхэг Номхон далайн 4 улсын гэрээг шүүмжиллээ

2020-10-18

Эрдэмтэд коронавирус гөлгөр, тэгш гадаргуу дээр 28 хоног амьдрах чадвартай болохыг тогтоожээ

2020-10-13

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд зайнаас орохоос татгалзав

2020-10-10

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

БНХАУ Австралийн нүүрсний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов

2020-10-13

Эрдэмтэд хар нүх од залгиж байгаа зургийг авч чаджээ

2020-10-20

Дэлхийн бүрэн хэмжээний мөслтөг хэрхэн явагдсан бэ?

2020-10-20

NASA дэлхийн хамгийн үнэтэй сансрын суултуурыг бүтээжээ

2020-10-17

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ?

2020-10-16

Та хэдэн настай вэ?

1,084

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,410

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,584

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,762