Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Сайн сайхан цаг үе ирж байгаа

Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Сайн сайхан цаг үе ирж байгаа

- Сайн байна уу ? Та сайхан намаржиж байна уу.

- Сайхан, сайхан намаржиж байна уу.

- Таны хувьд 2016, 2017, 2020 онуудын сонгуулиудын үр дүнг үнэн зөв тайлж цаг хугацаанаас нь өмнө олон нийтэд хүргэж байсан. Ирж буй орон нутгийн сонгуулийн үр дүн ямар байх бол ?

- Тэгж байсан. Ирж буй орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Нам ялах болно.

- Ирэх сард Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгууль болно. Мөн ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Та судалгаа шинжилгээ хийсэн болов уу ?

- Би яг одоогоор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарын төрсөн өдрүүд дээр ажиллаж байна. Харин ирэх жил манай улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хувьд ард түмэн одоогийн ерөнхийлөгчийн шударга ёс тогтоох, оффшороос мөнгө оруулж ирэх, ард түмний өрийг тэглэх амлалт өгсний дагуу өөрсдийн дүнгээ гаргах байх. Би урьдчилсан байдлаар үлдэх үгүйг нь мэдэж байгаа ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг ойлгоно уу.

- Урд өмнө нь зурхайн салбарын хүн сонгуулиудын талаар урьдчилсан мэдээ олон нийтэд хүргэж байсанг би санахгүй байна. Та хэзээнээс энэ салбараар сурч эхэлсэн бэ ?

- Би Монгол Оросын хамтарсан 3-р сургуульд сурагч байсан. Номын сангаас одон зурхайн ном авч ангийнхаа хүүхдүүдийг зурхайн 12 ордны нийтлэг шинжээр нь судалдаг байсан. Ер нь багаасаа харь гариг, сүнс, хий үзэгдэл, сансар огторгуй, далд ертөнцтэй холбоотой сэдвүүдийг сонирхдог хүүхэд байсан. Өвөө маань зоосоор мэргэлдэг байсан болоод тэрүү бүхий л төрлийн үздэг, хардаг, тольддог чадвартай болохыг хүсдэг байсан. Математик, астроном, физик, хими зэрэг бусад дэлхийн мэдлэгийн адил одон зурхай нь энэ гариг дээрх хүн, амьтан, ургамал гэсэн гурван амьтай оршихуйд од мичид, гаригс ертөнц хэрхэн нөлөөлдөг болохыг судалдаг хүн төрөлхтөний асар эртний чухал мэдлэгийн салбар юм. Сүүлийн жилүүдэд сурсан мэдсэнээ бусдад зааж зөвлөөд явж байна.

- Нийгэм өөрчлөгдөөд 30 жилийн нүүр үзэж байна. Манай улс хэзээнээс эхлэн хөгжлийн замдаа орох вэ ?

- Монголын төр тогтвортой байх ёстой гэж би боддог. Сүүлийн гучин жил олон засгийн нүүр үзлээ. Засгийн газрын дундаж наслалт нь нэг жил долоон сар байх жишээтэй. Бүрэн эрхийнхээ хугацаанд мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж амждаггүй. Учир нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт ажилдаа бүрэн анхаарах боломжийг нь дундуур нь тасалдуулдаг. Дайны хажуугаар дажин гэгчээр болсон болоогүй гучин хэдэн намууд, олон арван фракцууд төрийн эрхийн төлөө үнэн худал нь мэдэгдэдгүй янзан бүрийн ухуулга сурталчилгааг нийгэмд байнга явуулдаг. Өнөөдөр төрдөө итгэдэг нэг ч монгол хүн тааралдахгүй байна. Бүгд гарч явахад бэлэн ийм л цаг хугацаанд бид амьдарч байна. Хүн амынх нь тал хувь нь хөдөө орон нутагт өөрсдийгөө болгоод явж байхад бусад нь аз жаргалтай хот хэмээн нэрлэгдсэн энэхүү зохион байгуулалт муутай, үзэж харчихмаар ч юм ховорхон, эрүүл мэндэд маш хортой, өртэй төрж өртэй буцдаг аз жаргалын тосгондоо аж төрөн амьдарсаар байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, бусдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж үйлчлэх зориг, зүрх сэтгэлтэй тогтвортой төр үгүйлэгдэж байна. Өнөөдөр ямар ч намын дээд, дунд түвшинд компаний захирлууд байдаг болохыг хүн бүр л мэдэж байгаа. Захирал хүн их татвар төлөхийг хүсэхгүй, захирал хүн хувийн эрх ашгаа л түрүүнд боддог байлгүй дээ.

Нөгөөтэйгүүр бид эх орныхоо түүх уламжлалыг дахин нэг дурсах ёстой байх. Монголчууд бид байгалийн баялагтай асар том газар нутаг дээр маш цөөхүүлэхнээ амьдарсаар ирсэн асар эртний түүхэн хүмүүс. Харин байгалийн баялаг муутай жижиг тив дээр маш олуулаа нэгэн нэгнээсээ хоолоо булаацалдаж иддэг уламжлалтай барууны амьдрахуйн арга барил бидэнд тохиромжтой юу эсэх талаар нухацтай бодож үзэх цаг нь ирсэн байх гэж бодож байна. Энэ гариг дээр эсийн түвшинд амьтай болох хүн, амьтан, байгаль байдаг гэж үзвэл монголчууд бид эрт дээр үеэс ногоон үзлийн дагуу байгаль эхээ шүтэж, таван хошуу малаа түшиж, нэгнээ гэсэн сэтгэл дээр зангилагдаж явсан аугаа том эзэнт гүрнүүдийг байгуулж ирсэн эцэг өвгөдийн үргэлжлэл билээ. Гэтэл өнөөдөр бид барууны капиталист нийгэмтэй болсоноор дундаж давхрага ч байхгүй, танил талаар ажил төрөл нь явагддаг тул чөлөөт - шудрага зах зээлийн онол хэрэгжих боломжгүй, ашиг хонжооны төлөө байгаль эхээ хайр найргүй сүйтгэж, ан амьтан ус ундгүй ган гачигтай цөлжин эзгүйрч, хүн хүнээ гэх хүн чанараа гээсэн, халтар хэдэн цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй хар амиа бодоцгоосон араатан сүрэг болцгоосон юм шиг санагддаг. Бидний хүн ам 100, 200, 300 сая биш гуравхан саяулаа. Чонон сүрэг цөөн тусмаа нягт байдгийг эрх биш мэднэ байх. 

Түүнчлэн төр гэж байдаг бол түмэн олныхоо ахуй хэрэгцээгийн хангаж өгөх ёстой гэж боддог. Монголчууд бид эрт дээр үеэс үр хүүхдээ тусад нь гарахад нь байшин савыг нь бэлдэж өгдөг уламжлалтай ирсэн. Шууд хэрэгждэггүй юмаа гэхэд төр засаг нь анхаарч эхэлж байх шиг байна. Ахуйн хангагдсан ард түмний танин мэдэхүйн боловсрол, оюуны бүтээл нь арвижидаг жамтай. Ирээдүйд энэ гаригийн энэ хэсгээс хүн төрөлхтөний гайхалтай суутнууд төрнө гэж би итгэдэг. Монголчууд бид дээдийн дээдээр амьдрах ёстой хүмүүс атал зарим нэгэн сэхээтний төөрөгдөлд автсан хүмүүсээс болж өнөөдөр элэг нэгт ахан дүүс маань өрнөөс өрний хооронд, зээлнээс зээлний хооронд амьдарч байна. Иргэд өр зээлээ төлсний дараах авч буй цалин хөлс нь амьдралд нь хүрдэггүй тул дийлэнх хэсэг нь албан тушаалаа ашиглаж хээл хахууль авч өгөх нь ердийн үзэгдэл мэт болсон. Мөн сүүлийн олон жилийн хугацаанд банк санхүүгийн дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүйгээс бизнэс, хувийн хэвшлийнхэн ч хүнд замыг туулж байгаа байх. Ер нь барууны зэрлэг капиталист амьдрахуйн арга барил манай улсын түүх соёлтой нийцэхгүй болохыг цаг хугацаа өөрөө харуулж байна. Эзэнгүй төртэй гучин жилийг өнгөрүүллээ хэмээн хүмүүс ярьцгаадаг бол эзэнтэй болж байгаа гэж би үзэж байгаа. Учир нь санчир гариг нарыг бүтэн нэг тойроход хорин ёсөн жилийг зарцуулдаг. 1992 оны үндсэн хуулийн мөчлөгөөс тоолвол одоо ирж буй шинэ жилийн дараагаас Монгол Улс "Цоо Шинэ" мөчлөг рүү шилжих ёстой юм. Мөн 1921 оны Монгол түмний ардын хувьсгалын зуун жилийнх нь мөчлөг энэргийн түвшинд мэдрэгдэх ёстой. Энгийн хэллэгээр иргэдэд тайлбарлахад Монгол Улс насанд хүрч алдаа оноогоо тунгааж байна. Хууль хэрэгждэг, сахилга баттай, хүн хүнээ дээдэлсэн олон сайхан дараалсан он жилүүд ирж буйг зурхайн талын хүний хувьд албан ёсоор мэдэгдэж байна.

- Сайхан мэдээ байна. Нэг зүйлийг тодруулж болох уу. Та 2019 онд өөрийн нүүр хуудсандаа тагнах чагнахтай холбоотой зүйл бичсэн байсан. Тэр ямар учиртай байсан бэ ?

- Монгол төрийн нэгэн өндөр албан тушаалтан өөрт ашигтай мэдээллээ олж авахын тулд энгийн иргэний эрхэнд бүдүүлгээр халдаж хууль бусаар тагнаж чагнасан болохыг би олж мэдсэн. Тухайн хүмүүсд сонгуультай холбоотой зурхайн судалгаа чухал байсан юм билээ. Мөн тэр нэг охин нь хүн талаасаа сонирхсон юм шиг байсан. Зурхайн судлагаагаар өөрсдийнх нь ялах боломжгүй намыг нь дэмжих ёстой гэж шаардсан. Судалгаа ямар гарна би түүнийг л иргэдэд хүргэнэ. Тэгээд энэ хууль бус үйлдэл нь илрээд ирэнгүүт одоо намайг хүмүүсд найз залуутай нь өрсөлдөөд байгаа ч гэнэ үү, нэг бол гэр бүлтэй дүү нь танилцах хүсэлтэй байсан юмаа ч гэнэ үү, бүр учир нь ойлгогдохгүй бантан болж хувирсан. Энэ бүхнийг нь зохих хүмүүсд нь дуулгаж байсан. Шаардлага гарвал нэр устай нь хэлж болно. Гэвч өнөөдрийн хувьд нэр төрийг нь бодоод өнгөрөөе дөө.

- Монгол Улс он тооллын хувьд шинэ цаг үе рүү шилжих болсоныг дуулаад баяртай байна. Цаг зав гаргасанд их баярлалаа.

- Тийм ээ. Сайн сайхан цаг үе ирж байгаа.

23
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун хүн төрөлхтнийг "5 жилийн дотор эзэлнэ" гэж Элон Маск үзэж байна

2020-10-24

Хиймэл оюун нөхөр үү, дайсан уу?

2020-10-23

Хиймэл оюун урлагийн ертөнцийг эзэлж чадах уу?

2020-10-22

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

Энэтхэг болон АНУ-ын хамтын ажиллагааны зорилго

2020-10-29

Туркийн Ерөнхийлөгчийн иргэддээ франц бараанаас татгалзах уриалга гаргасныг шүүмжиллээ

2020-10-28

Ши Жиньпиний Хятад улсыг үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ стратеги юу вэ?

2020-10-28

Их Британи, Европын холбооны хэлэлцээр үргэлжилнэ

2020-10-27

Орчлон ертөнц юунаас бүрдсэн бэ?

2020-10-29

Тэнгэр дэх хамгийн, том хамгийн тод од - Тарантула

2020-10-27

АНУ-ын "Space Shuttle" хөтөлбөрийн гунигт түүх

2020-10-27

Од хэрхэн бий болдгийг тогтоох шинэ аргыг нээжээ

2020-10-24

Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

2020-10-30

“Хуримтлуулах хялбархан” уриан дор Дэлхийн хуримтлалын өдрийг хамтдаа тэмдэглэхийг урьж байна

2020-10-30

Маргааш хуримтлалын баярыг тэмдэглэнэ

2020-10-30

Тендерийн урилга

2020-10-29

Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна

2020-10-23

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

Банкны тухай миний бодол...

2020-10-29

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

2020-10-21

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Сэтгэл зүйн хамгаалалт гэж юу вэ?

2020-10-28

Хүүхдийн тархи хэрхэн суралцдаг вэ?

2020-10-26

Эрдэмтэд хүний хоногт унтах цагийг насны ангиллаар тогтоожээ

2020-10-25

Хүүхдийнхээ зурсан зургийг нэг ажиглаад үзээрэй, түүний талаар ихийг хэлж өгнө...

2020-10-24

Гурав хоногт долоон амь...тэд цэцэрлэгийн сугалаанд азгүйтсэн л байх даа!

2020-10-30

Монголчуудын мөнгө үрэх тэнэг арга...

2020-10-29

Ээж нь охиндоо ганц л зүйлийг захья...

2020-10-28

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

2020-10-27
6:20

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2020-10-27
5:57

Цогцостой амьдардаг эр

2020-10-26
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Францын эрдэмтэд нойргүйдлийг арилгаж унтуулдаг малгай бүтээжээ

2020-10-30

Электрон төхөөрөмжийн эсрэг шинэ зэвсэг бүтээж байна

2020-10-30

Ухаалаг утсыг 5 секундэд цэнэглэх технологи бүтээжээ

2020-10-26

Хүний зүрхийг ухаалаг утсаар хянана

2020-10-25

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

Беларусьт гадаадын их дээд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөггүй болно

2020-10-30

Шинэ Зеландад эдгэршгүй хүнд өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр хорвоогоос явах боломжтой болжээ

2020-10-30

Бельгид эмч, сувилагч нар коронавирусын халдвар авсан ч ажлаа үргэлжлүүлэн хийхэд хүрчээ

2020-10-30

Испанид дахин онц байдал зарлажээ

2020-10-29

Та хэдэн настай вэ?

1,097

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,418

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,588

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,770