30 жилийн дараа бид хэд наслах вэ?

30 жилийн дараа бид хэд наслах вэ?

2020 он анагаах ухааны түүхэн дэх шинэ хувьсгалын эхлэлийн жил болно хэмээн эрдэмтэд нотлож байна. Энэхүү хувьсгалын үр дүнд 30 жилийн дараа гэхэд хүний дундаж наслалт 100-д хүрнэ. Бид хөгшрөлтийн механизмыг нээж, түүнийг зогсоох аргыг танин мэдсэнээр эрүүл, залуу хэвээр урт наслах боломж нээгдэж байна. Технологийн дэвшлийн нөлөөгөөр хорт хавдрын эмчилгээг үндсээр нь өөрчлөхөд бэлэн болов. Хүнийг өвчлөхөөс нь өмнө өвчний үндсийг илрүүлж устгах урьдчилан сэргийлэх эмчилгээний суурь тавигдаж эхэллээ.

Бидний насны тоог хязгаарлахад хүргэдэг хамгийн том саад нь хөгшрөлт юм. Гэвч энэ саадыг давахад тун ойртож байна. Өнгөрөгч оны 11 сард зохион байгуулсан нэгэн симпозиумд урт наслалтын судалгаагаар дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийн хийж буй судалгааны үр дүнг танилцуулав. Эдгээрийн дундаас хамгийн их анхаарал татсан зүйл нь хөгшрөлтийг удаашруулж, насыг уртасгах чадвартай гэгдэж буй Эн Эм Эн (NMN) хэмээх бодис юм. Уг бодисыг нээсэн Вашингтон их сургуулийн профессор Имай Шиничиро чихрийн шижин өвчнөөс үүдэн өөхөлж таргалсан хулганад Эн Эм Эн-ийг долоо хоногийн турш уулгаж туршихад цусан дахь глюкозын хэмжээ хэвийн хэмжээнд хүрч, өвчин бүрэн эдгэсэн байв. Түүгээр ч зогсохгүй уг хулгана ердийн хулганаас 16% урт наслажээ. Чихрын шижин өвчин ихэнх тохиолдолд хөгшрөлтийн улмаас нойр булчирхайн ажиллагаа алдагдсанаас шалтгаалж үүсдэг байна.

Хөгшрөлтийг амьд биетийн хувьд зогсоох боломжгүй, заавал дайрах ёстой зүйл хэмээн бид ойлгосоор ирсэн. Тэгвэл компьютерийн тооцоолох чадварын өсөлт энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэх үүд хаалгыг нээв. Генийн мэдээллийг унших хурд 20 жилийн дотор 1 сая дахин нэмэгдэв. Хүний геномыг тайлах ажиллагаанд огцом дэвшил гарч, урт наслалтын ген оршин байгааг нээгээд байна. Сиртуин (sirtuin) хэмээх 7 төрлийн гени ердийн нөхцөлд идэвхгүй төлөвт байдаг. Хэрэв түүнийг ямар нэг аргаар сэргээвэл эсийн энергийн эх сурвалж болох митохондрыг идэвжхүүлж, эсийн хөгшрөлтийг зогсооно. Сиртуин генийг сэргээх бодисыг профессор Имай 8 жилийн өмнө нээжээ. Эн Эм Эн нь ямар ч амьтны биед байдаг, эсийн доторхи витаминтай төстэй бодис боловч нас ахих тусам түүний хэмжээ багасдаг байна. Харин хэмжээг зохиомлоор нэмэгдүүлснээр хөгшрөлт удааширч, наслалтай холбоотойгоор ажиллагаа нь алдагдсан эрхтэн дахин сэргэдэг ажээ.

Эн Эм Эн нь эмчлэгдэх боломжгүй гэгдэж байгаа өвчинг эмчлэхэд ашиглагдах магадлал тун өндөр байна. Тухайлбал тархи хөгширч, мэдрэлийн эсүүдийн тоо цөөрснөөс үүдэх Алцгеимер өвчний эхний шатанд хэрэглэснээр өвчлөлийн явцыг эрс сааруулах боломжтойг хулгана дээр хийсэн туршилтууд харуулж байна. Ийм төрлийн эмчилгээнд чиглэсэн судалгаа энэ оноос эхлэн эмнэлгийн нөхцөлд хүний биед хийгдэж эхлэх гэж байна. Эм үйлдвэрлэгч нар ч Эн Эм Эн-ийг их хэмжээгээр үйлдвэрлэх технологийг бие даан боловсруулжээ. Судалгааны зорилгоор ашиглагдах уг бүтээгдэхүүний 0.1 грам нь одоогоор 400 доллараар үнэлэгдэж байна.

Эн Эм Эн-ий боломж зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд бидний туйлын мөрөөдөл болох залуужих хүслийг биелүүлэх боломжтой нь тодорхой болов. Харвардын их сургуулийн профессор Дэвид Сэнклеир Эн Эм Эн-ийн залуужуулах нөлөөг нээгээд байна. 22 сартай хулганад 7 хоног уулгаж туршихад бие махбод нь 6 сартай хулганатай адил болон залуужжээ. Үүнийг хүнээр зүйрлэвэл 60 настай хүний бие махбодийн залуужилтыг илэрхийлэх эсийн идэвхжлийн түвшин 20 настай хүнийхтэй адил болсон хэрэг юм. Хүний тархины Гипоталамус (Hypothalamus) биеийн бүхий л эрхтэнд хөгшрөлтийг зогсооход чиглэсэн хүчтэй дохиолол илгээж байдаг нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болсон. Гэхдээ энэ дохиоллын хэмжээ бас л насжилттай холбогдон буурдаг байна. Эн Эм Эн-ийн үйлчилгээгээр уг дохиоллын хэмжээг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Хэрэв судалгаа цаашид амжилттай үргэжилвэл хөгшрөх, насан өтлөх хэмээх ойлголт арилж, 90, 100 насласан ч 20 настны адил залуу бие махбодио хадгалж чадах ажээ.

Урт наслахад тулгарах бас нэгэн томоохон саад нь өвчин юм. Гэвч яг л тэсрэх мэт хувьсан өөрчлөгдөх технологийн хөгжлийн ачаар бид энэ саадыг давах боломж нээгдэж байна. Супер компьютер дэх виртуал зүрхний тусламжтайгаар мэс заслын өмнө өвчтний зүрхний симуляци хийх, робот болон хиймэл оюун ухаан өнгөрсөн цаг үеийн өвчний түүхээс хамгийн үр дүнтэй эмчилгээний аргыг сонгох, өндөр мэдрэмж бүхий нарийн төвөгтэй эд ангиудыг зүрхний хананд байрлуулж, зүрхийг зогсохоос нь өмнө ажиллагааг дэмжих цаг тийм ч их хол биш юм. Үйлдвэрлэлийн технологийг шинэ түвшинд хүргэсэн гурван хэмжээст хэвлэгч эрхтэн шилжүүлэх суулгах эмчилгээнд хувьсгал хийхэд бэлэн болов. Одоогийн байдлаар эсийг хавтгай хэлбэрээр өсгөвөрлөж, эмчилгээнд ашиглаж байна. Тэгвэл Вэйст Форест их сургуулийн нөхөн сэргээх эмчилгээний төвд хүний эсийг өсгөвөрлөн, хуруу зэрэг хэд хэдэн төрлийн эд эрхтэнг туршилтын хүрээнд хэвлэж байна. Тус төвийн захирал Антониа Атала яс, судас, мэдрэлийн судал бүхий төрөл бүрийн гурван хэмжээст эрхтэн үйлдвэрлэн, эмчилгээнд ашиглахад 15 жил байхад л хангалттай гэв.

Наслалтад саад болох өвчнүүдийн дундаас биднийг хүчин мөхөсдүүлж буй хамгийн том дайсан нь хорт хавдар юм. Тэгвэл хорт хавдрын эсрэг тэмцэлд эргэлт гарахад бэлэн болоод байна. АНУ-ын Сиэтл хотын төв эмнэлэгт саяхан хийгдсэн хорт хавдрын мэс засалд хамгийн сүүлийн үеийн робот ашиглав. 83 настай өвчтний биед учрах эрсдлийг тооцвол уламжлалт аргаар мэс засал хийх боломжгүй. Тодорхой зайд байрлах эмчийн гарын хөдөлгөөнөөр удирдах Да Винчи роботын 3 гар хүний хувьд байж боломгүй уян хатан хөдөлгөөнийг үзүүлж байна. Нүдэнд үл үзэгдэх нарийхан судсыг ногоон өнгөөр гэрэлтүүлэх технологи давхар ашиглагдаж, цус алдалтыг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэжээ. Ердийн нөхцөлд хагас цаг шаардагдах мэс заслыг Да Винчи 3 дахин богино хугацаанд төгс гүйцэтгэв.

Хорт хавдрын эмчилгээг үндсээр нь өөрчлөх шинэ арга тун удахгүй эмчилгээнд нэвтрэх гэж байна. Токио их сургуулийн профессор Катаока Кацүнноригийн бүтээсэн наномашин мм-ийг 200 мянга хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний, нүдэнд үл үзэгдэх зүйл юм. Полимер хэмээх өндөр молекулт нэгдэлд эм шингээвэл түүнийг автоматаар хүрээлж, капсул хэлбэртэй болохоор зохион бүтээжээ. Ердийн үеийнхээс 1000 дахин их агууламж бүхий эмийг агуулах микро тэсрэх бөмбөг өвчний голомтыг онилж, найдвартай устгах чадвартай. Хорт хавдар элгэнд нь үсэрхийлж 3 сараас илүү амьдрах боломжгүй гэгдсэн өвчтөнд хийсэн эмнэлгийн туршилтаар хавдрын 90%-ийг устгаж, өвчтөн 1 жилээс илүү хугацаанд амьдарч байна. Наномашиныг хорт хавдрын ердийн эмтэй харьцуулахад өвчтний биед үзүүлэх сөрөг нөлөө бараг байхгүй. Ердийн эм судасны ханаар шингэж эрүүл эст хүртэл довтолдог бол наномашин хавдрын эсийг таньж зөвхөн түүнд довтолдог байна. Наномашины гадаргад бэхэлсэн лиганд (Ligand) хэмээх бодис хорт хавдрын эст агуулагдах уурагт харилцан үйлчилдэг. Хорт хавдрыг бүрэн ялах найдлага төрүүлж буй наномашины эмнэлгийн туршилт сүүлийн шатандаа ороод байгаа бөгөөд цаашид хавдрыг үсэрхийлэх, дахихаас найдвартай сэргийлж, наслалтыг уртасгах нэгэн чухал нөхцөл болох юм.

Технологийн дэвшлийн үр дүнд эмчилгээний цоо шинэ салбар бий болох гэж байна. Энэ нь хүний биеийг өвчлөхөөс нь өмнө өвчний үр үндсийг устгах урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. Үүнд зүрхний цохилт, биеийн хэм, цусны үзүүлэлтүүд зэрэг их хэмжээний мэдээлэл (big data)-ийг ашиглана. 5 см хавтгай дөрвөлжин талбайд 144 эд ангийг суулгасан электрон арьс (e-skin)-ны тусламжтайгаар цусан дахь хүчилтөрөгчийн агууламжаас авахуулаад булчингийн хөдөлгөөн хүртэл олон төрлийн үзүүлэлтийг 24 цагийн турш хянаж, ямар нэгэн сэжиг илэрвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар анхааруулга өгөх систем бүрдүүлэхийг зорьжээ. Мөн их хэмжээний мэдээлэл хүний нас барах хугацааг урьдчилан таамаглах хэмээх гайхалтай зүйлийг биелэл болгоход хүргэнэ.

Эстоний Тарту их сургуульд тус улсын хүн амын төрснөөс нь авахуулаад насан эцэслэх хүртэлх эрүүл мэндийн мэдээллийг цуглуулан судлаж байна. Тухайлбал 5200 хүний цусны дээжээс эрүүл байсан ч богино хугацаанд өвчилж нас барсан 500 хүний дээжийг онцгойлон судлаж, хэдийгээр үхлийн шалтгаан өөр өөр байсан ч адил төстэй шинж тэмдэг илэрч байсныг тогтоожээ. 42 настай эрүүл эмэгтэй цусны цагаан бөөмийн өвчнөөр гэнэт өвчилж 2.5 жилийн хугацаанд нас барсан байна. Мөн 32 настай эрүүл эрэгтэй зүрхний өвчнөөр 1 жилийн дотор нас баржээ. Энэ 2 хүн өөр өвчнөөр нас барсан боловч цусан дахь 4 төрлийн бодисын үзүүлэлтээр адил байв. Цусанд ДНХ, уураг зэрэг олон төрлийн нэгдэл агуулагдаж байдаг. Эрүүл байсан ч гэнэт өвчилж богино хугацаанд нас барсан хүмүүсийн цусан дахь 4 төрлийн бодис (Alb, VLDL-D Gp, Cit)-ын агууламж хэт өндөр байжээ. Гэхдээ одоогоор нарийн учир шалтгааныг тодруулж амжаагүй байгаа бөгөөд тус их сургуулийн судалгаа үргэлжилж байна.

Наномашиныг ч мөн адил урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглахаар төлөвлөжээ. Профессор Катаока судалгаандаа олон улсын эрдэмтэдийг урьж, хүний бие дэх өөрчлөлтийг наномашин мэдрэх, түүнийг арьсанд суулгасан чилээр дамжуулан эмчид мэдээлэх систем бий болгох, цаашид өвчний төрөл зүйлд тохируулан янз бүрийн эмээр үйлчлэх чадвартай супер (универсиал) нано машин бүтээхээр зорьж байна. Эрүүл үеэс нь эхлэн хүний бие дотор цусны урсгалтай хамт эргэлдэж, илэрсэн өвчний үндсийг тэр дор нь устгах, өөрөөр хэлбэл хүний бие доторхи эмнэлэг бодит байдал болох цаг холгүй бизээ.

Хөгшрөлтийг зогсоож, өвчинг найдвартай эмчилж, тэр ч байтугай урьдчилан сэргийлж, наслалтын хязгаарыг давах гэж буй анагаахын шинжлэх ухаан хорт хавдрын эмчилгээнд ч шинэ амжилт олсоор байна. Харвардийн их сургуулийн профессор Мэтью Маерсоны удирдсан судалгааны баг супер компьютер ашиглан хорт хавдрын генийн мутацын хэлбэрүүдийг судалж байна. Тэд элэгний хавдрын генийн мутацын 15000 хэлбэр байгааг тогтоожээ. Ийнхүү хавдрын нуугдмал төрхийг илрүүлж түүнтэй хийх тэмцэл шинэ шатанд хүрч байна. Хорт хавдрын эмчилгээнд гарч буй дэвшлийн үр дүнд америкт уг өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тусам буурсаар байна. Япон улс бараг 800 сая долларын хөрөнгө оруулалт бүхий наномашины судалгааны төвийг байгуулж, тун удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Технологийн дэвшлийн ачаар хөгжингүй орнуудад хүний дундаж наслалт хоног тутам 5 цагаар нэмэгдэж байгааг та мэдэх үү. 30 жилийн дараа, 2045 он гэхэд дундаж наслалт 100-д хүрэх нийгэмд та хэрхэн амьдрах вэ.

Эх сурвалж: NHK

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Алдартнуудын диваажин "Беверли Хиллс"-ийн тухай сонирхолтой 10 баримт

2020-10-19

ОХУ-ын IBEC банк Капитрон банканд санхүүжилт олгохоор боллоо

2020-10-19

KING TOWER: 20% онцгой хөнгөлөлт

2020-10-19

Өөрийгөө урлаж чадсан залуус #1

2020-10-16
9:04

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох баримтууд!

2020-09-17

Шударга бус нийгмийн бодит төрх!

2020-09-02

Хятадын баячууд хэрхэн хөрөнгөө босгодог вэ?

2020-09-02
5:15

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2020-07-31

Дональд Трамп хуурамч бүтээгдэхүүн худалдаалахтай тэмцэх санамж бичигт гарын үсэг зурлаа

2020-10-18

Карабахт байлдаан үргэлжилж байна

2020-10-17

ОХУ Европын холбоотой хийх хэлэлцээгээ хойшлуулна

2020-10-16

ЕХ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сунгажээ

2020-10-16

Агаар цэвэршүүлэгч цамхаг

2020-10-16

30 жилийн дараа бид хэд наслах вэ?

2020-10-14

Эрдэмтэд боловсруулсан хог хаягдлаар шинэ хуванцар бүтээж чаджээ

2020-10-11

Амазон компани цахилгаан машинаар бараагаа хүргэж эхэлнэ

2020-10-10

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

2020-09-25

#08 Хасах 18 - Дижитал минимализм

2020-09-18

"Facebook" нас барсан хэрэглэгчдээ хүндэтгэхэд хиймэл оюун ухаан ашиглана

2020-10-13

2500 жилийн өмнөх бичээсийг тайлж унших хиймэл оюун бүтээгджээ

2020-10-03

"Samsung" компани сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг хиймэл оюун бүтээжээ

2020-09-28

БНХАУ хүн амын статистикийн системийг шинэчилнэ

2020-09-26

Хормойн бузар гэж яриад байдаг. Тэр нь яг юу юм бол оо?

2020-10-05

МАН-ын боломж, АН-ын алдаа

2020-09-30

Япон иргэн хувийн блог дээрээ бичсэн Монголын үнэн төрх...

2020-09-08

Ц.Лут-Очир: Хотын түгжрэлийг шийдэх миний санал...

2020-09-07

Коронавирусын эсрэг хоёр дахь вакциныг бүртгэснээ В.Путин зарлалаа

2020-10-18

Хятадын Гадаад хэргийн сайд Энэтхэг Номхон далайн 4 улсын гэрээг шүүмжиллээ

2020-10-18

Эрдэмтэд коронавирус гөлгөр, тэгш гадаргуу дээр 28 хоног амьдрах чадвартай болохыг тогтоожээ

2020-10-13

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд зайнаас орохоос татгалзав

2020-10-10

Төрүүлж, тэжээснээрээ түрий барьж хүүхдээ бүү загнаач, тэр танд өртэй биш...

2020-10-19

Харгис террорист халдлагын золиос болсон багшийн дурсгалыг хүндэтгэх жагсаал Парист болжээ

2020-10-19

Бүсгүйчүүдээ, хэзээ ч битгий буруу хүнрүүгээ тэмүүлээрэй!

2020-10-16

Мэдрэмжгүй хайнга эрчүүд цөөхөн байгаасай...

2020-10-14

Эрдэмтэд хар нүх од залгиж байгаа зургийг авч чаджээ

2020-10-20

Дэлхийн бүрэн хэмжээний мөслтөг хэрхэн явагдсан бэ?

2020-10-20

NASA дэлхийн хамгийн үнэтэй сансрын суултуурыг бүтээжээ

2020-10-17

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ?

2020-10-16

Цалингийн хэмжээ хүний сэтгэл зүй, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-10-19

Ядаргаа гэж юу вэ?

2020-10-16

Хүний худал ярьж байгаа эсэхийг бичгийн хэвээр тодорхойлж болно

2020-10-14

Сүнс үзэгдэх нууцлаг үзэгдлийн учир

2020-10-12

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шийдвэрийг “Боинг” корпораци эрс шүүмжиллээ

2020-10-17

Америкийн хамгийн том "JPMorgan" банк цар тахлын үед 9.4 тэрбум долларын ашиг олжээ

2020-10-15

БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах гэсэн Европын орнуудын өрсөлдөөн

2020-10-14

БНХАУ Австралийн нүүрсний импортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов

2020-10-13

Та хэдэн настай вэ?

1,084

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,410

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,584

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,762