Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц
  1. Стив Жобс агсаны «Stay hungry, stay foolish!» хэмээх алдартай үгийг шууд орчуулахад амаргүй л дээ. Гэхдээ түүний цаадхи далд нууцыг ойлгосон байхад жинхэнэ төгс сайн орчуулга хийхэд төвөггүй байх аа. Дорнын алдарт гүн ухаантан Лаозы бээр «Их билгүүн номчийн ил дүр тэнэг мэт.» хэмээх сургаал байдгийн сацуу нангиадын өөр нэгэн «Ухаантай байх амаргүй. Тэнэг байх тэрнээс хэцүү.» хэмээх зүйр үгийн үндсэн санаатай өрнөдийн орчин цагийн алдартай бизнесмэний өгүүлсэн дээрхи эшлэл ойр дөхүү утгыг илтгэж байж мэднэ. Японд ч гэсэн «Юуг ч эс мэдэх нь Бурхан болой.» хэмээх зүйр үг байдагтай манай зарим япон хэлтэй хүмүүс дайралдаж л байсан буй за.
  2. Эрдэм мэдлэгийг дээдлэх болсон оюуны эрин зуунд юу ч мэдэхгүй, сурахгүй тэнэг мэт байх ёсонгийн талаар яагаад яриад унав? Яахаараа тэр гэгээн мэргэд ийм этгээд сонин зүйл айлдсан байдаг билээ гэж гайхширах уншигч цөөнгүй байгаа буй за! Үүний цаана өөрт болоод бусдад тустай их үйлийг, том зүйлийг барьж авсан хэн нэгэн тууштай хүн амьдралын аар саар асуудлыг огоот таягдан хаяж зөвхөн гол зорилгоо бариад ажиллаж сурч чаддаг нь зарим тал дээр нийгмийн туршлага хомс мэт сэтгэгдлийг цөөнгүй харилцагч этгээдэд төрүүлдэг байж ч мэдэшгүй. Нөгөө талаар тийм хүмүүс жирийн хүмүүсийн бодож сэтгэдгээс гатлуу холыг харж хоёрыг сэтгэснийг хэр баргийн хүн ухан ойлгож чаддаггүй гэсэн утгыг ч дээрхи эшлэл, мэргэн үгс багтаасан байж болох юм.
  3. «Хүүхэд гурван наснаас өнгөрвөл сурах чадвар эзэмшихэд оройтно.» гэсэн нэртэй нэг япон хүний бичсэн хүүхдийн хүмүүжлийн талаархи ном байдаг. Тэгвэл «Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг. Зургаа хүрээд сургуулийн ширээний ард суухаараа жирийн хүн болж хувирдаг. Түүний нууцыг хэн ч мэддэггүй.» хэмээх өрнийн нэгэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн эшлэлийг би нүүр номондоо онцлон дурдах дуртай. Хүүхэд бага балчир үедээ сурах чадвар онцгой сайн байдгийг өрнө дорнын эрдэмтэн мэргэд аль эртнээс ажиглаж мэдсэнийг дээр өгүүлсэн хоёр жишээ батлан харуулж байнам бус уу?
  4. Өрнийн тэр алдартай эрдэмтэнгийн тайлж чадахгүй байсан нууцын тайллыг харин манай монголын ухаант өвөг дээдэс маш сайн мэддэг байсан бөгөөд өнөө хэр өрнө дорнын хөгжингүй улсуудад там тумхан ойлгож мэдрэх шатандаа байгаа бага балчир хүүхдийн оюуны тэрхүү чадварыг «Сайн оюун», «Төрмөл эрдэм» хэмээн нэрийдээд түүнийг хэрхин нээж таних, дэгжүүлэн хөгжүүлэх онцгой нарийн цогц арга ухаантай байсан байгаа юм шүү. Хэрвээ түүнийг таньж мэдэж чадсан бол учиргүй хөгжүүлж, сургах гээд байх хэрэггүй. Зөнгөөр нь байлгаж тэрхүү онцгой чадварыг алдчихалгүй хадгалж байхад л монгол гэрийн сурган хүмүүжүүлэх ухааны амин сүнс оршдог байжээ. Өөрөөр хэлбэл япон эрдэмтний ажиглаж мэдсэн гурван нас хүртэлхи, өрнөдийн эрдэмтдийн судлаж тогтоосон зургаан нас хүртэлхи тэр л онцгой чадварыг хадгална гэсэн үг юм. Тэгээд тэр чадварыг тогтоосон хойно өөрсдийн өгөхөөр зорьсон мэдлэгээ системтэй зааж эхлэдэг байсан аж.
  5. Аль ч орны дийлэнхи эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийг сургачих гээд байгаа нь олонхи хүмүүсийн хувьд «ухаантай сайн» үйлдэл бол Монгол мэргэдийн зааж сургахад тэгтэл яарахгүй нэг хэсэгтээ хадгалж байлгаад байдаг тэр арга нь олон хүмүүсийн хувьд «тэнэг» үйлдэл шиг санагдаж болох л доо. “3 настай хүүхдийг яаж сургах вэ? Та зөвлөлгөө өгөөч!” гэсэн цөөнгүй залуу эцэг эхчүүд над руу ханддаг.
  6. Би тэдэнд: «Хүүхдийг хүүхдээр нь байлга! Сайхан тоглуул! Хэрүүл маргаангүй орчинд аясаар зөнгөөр нь байлгавал сайн! Хүүхэдтэйгээ сайн ярьж харилцаж бай!» хэмээн зөвлөдөгийн цаана ийм нарийн учир шалтгаан оршиж байдгийг энэ бичлэгтээ цухас дурдлаа. Дийлэнх хүмүүс надаас «Цагаан толгой заалгаж уншуулж сурга. Би хятад хэл заагаад өгье!» гэсэн зүйл хэлнэ байх гэж хүлээдэг байсан ч байж мэдэх юм.
  7. Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох. Хэрвээ би андуураагүй бол Стив Жобс асан ч тэдний нэг байсан байх шүү. Тэгсэн атлаа тэдгээр «тэнэгүүд» яахаараа тив дэлхийд алдраа дуурсгасан том бизнесмэнүүд болон хувирч чадсан юм бол? Тусгай хөтөлбөрийн дагуу сургаж боловсруулна гэдэг үнэн чанартаа хүний оюун ухааныг баригдмал хүлэгдмэл загварт оруулж тэр хэрээр оюуны хүчин чадлыг алдагдуулж байдгийг тэд бага залуу үедээ там тум ойлгосон болохоор хэр баргийн хүнээс гарахгүй тэнэг том зориг гаргасан хэрэг байж чадна.

Тэр хэрээр оюуны хүчин чадлыг 100 хувь биш юмаа гэхэд үе тэнгийн залуусаас хавьгүй их нөөцлөн хадгалж түүнийгээ л бөөцийлөн тордож чадсан нь хожмын амжилтын түлхүүр байсан болов уу даа! Ер нь ч тэгсэн байж таарна. Харин тэгж чадах бөгөөс хэрэгтэй үед хэрэгцээтэй зүйлийг маш хурдан сурч мэдэх боломжтой байж таарна. Хүн бүхнийг сурах албагүй. Харин далай шиг мэдээлэл дунд өөрт хамгийн хэрэгтэй тустай мэдлэг мэдээллийг л олж авч чадах нь ухаант хүмүүний ёсон бөлгөө. Түүний урьдач нөхцөл нь олон зүйлд сатааралгүй оюуны нөөцийг хадгалах явдал байж таарна.

Мила Богдын нэгэн гүр дуулалд:

«Үйл олон болвоос гүн нарийн бясалгал алгасармой

Үнэндээ тэгэх л бөгөөс Богдсын номын хувь дутмой.» гэсэн хоёр мөрт байдгийн цаад нарийн санааг энэ бичлэгтэй холбогдуулаад дийлэнх уншигчид лавтайяа сайн ойлгосон байх гэдэгт итгэж байна.

Доржсүрэнгийн Болдбаатар

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрдэмтэд хүний биеэс цахилгаан үүсгэх арга олжээ

2020-11-27

Дэлгүүрийн сагс ч бас бодол уншдаг болно

2020-11-25

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

2020-11-23

Технологийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулжээ

2020-11-23

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-25

АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа

2020-11-24

Шинжээчид Хойд Солонгосын шинэ пуужинг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна

2020-11-20

Суданд ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз баригдана

2020-11-17

"Telsa" компани дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч болжээ

2020-11-27

Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ

2020-11-25

Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов

2020-11-24

Элон Маск дэлхийн гурав дахь баян болоход ойр байна

2020-11-20

Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ

2020-11-27

Хятадын эрх баригчид Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв

2020-11-27

Эрдэнэт үйлдвэрийнхэн халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн бүсэд хуваагдан ажиллаж байна

2020-11-26

Эрдэнэт үйлдвэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-11-24

Хөл хориог цуцалсны дараа Европыг юу хүлээж байгаа вэ?

2020-11-27

ЭМЯ: Өчигдрөөс хойш 26 хүнээс коронавирус илэрлээ

2020-11-27

Замби "COVID-19"-ийн үед санхүүгийн дампууралд орсон эхний улс болжээ

2020-11-26

ЭМЯ: Өчигдрөөс хойш 13 тохиолдолд шинжилгээ хийхэд халдвар илэрлээ

2020-11-26

Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

2020-11-25

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

2020-11-25

Ковидын үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ?

2020-11-24

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020-11-23
9:48

CAAK VIDEO: Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж

2020-11-27
7:27

CAAK VIDEO: Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

2020-11-25
5:28

CAAK VIDEO: Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

2020-11-24
7:31

CAAK VIDEO: Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

2020-11-23

Хятадын удирдагч Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

2020-11-27

Хятад улс төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө нэн ядуурлыг эцэс болголоо гэв

2020-11-26

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

2020-11-25

Их 20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-25

Орос улс цөмийн түлш бүхий сансрын хөлөг бүтээнэ

2020-11-27

"SpaceX" компани сансарт ачаа хүргэх шинэ технологи боловсруулжээ

2020-11-27

Эйнштейний буруу байсан уу?

2020-11-26

Харьцангуйн онол: Масс болон энергийн харилцаа

2020-11-24

CAAК ӨНЦӨГ: Коронавирусын вакцины эргэн тойронд

2020-11-25

ХЭРЭГЛЭГЧ НАРААСАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!

2020-11-18

Монгол элдэв зураг №64 (60 фото)

2020-11-17

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

2020-11-17

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

2020-11-02

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

“БИ”-гээр ӨВЧЛӨГСӨД

2020-11-27

Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...

2020-11-23

Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?

2020-11-20

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

2020-11-19

Хүүхдийг гар утасны хамаарлаас ангижруулах 5 арга

2020-11-27

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

2020-11-24

Ганцаардах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2020-11-23

"Тэгэж хэлдэггүй л байж" гэсэн байдалд орохгүй байх арга

2020-11-21

"Articulated Robot" гэж юу вэ?

2020-11-24

Үхлийн зэвсэг: "Алуурчин робот"-ийн аюул таны бодож байснаас ойрхон байна

2020-11-22

Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ

2020-11-21

Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?

2020-11-20

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

256

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

450

Та хэдэн настай вэ?

1,151

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,461