Өмнөд Солонгос ба амиа хорлолт

Өмнөд Солонгос ба амиа хорлолт

Энэ оны эхээр Өмнөд Солонгосын армийн бэлтгэл цэрэг Сөүл орчим дахь сургуулилтын баазад бэлтгэл хийж байх үедээ “K-2” буугаар гал нээж, хоёр цэргийн амийг хөнөөн, хоёр цэргийг шархдуулсны дараа өөрийгөө буудан хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Өмнөд Солонгосын иргэд армидаа хоёр жил алба хаагаад чөлөөт цэргийн албан хаагч болдог бөгөөд тэд найман жилийн турш жилд нэг удаа армийн зэвсэгт сургуулилтад оролцож бэлэн байдлаа шалгуулдаг байна. Яг ийм сургуулилалт Сөүлийн ойролцоох цэргийн баазад болсон бөгөөд оролцсон бүх чөлөөнд байгаа цэргийн албан хаагчдад буу зэвсэг тарааж өгчээ. Энэ үеэр Чой овогт нэгэн бусад хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Түүнд хамгийн ойр байсан хоёр албан хаагч газар дээрээ нас барсан ба өөр нэг цэрэг болон сургагч офицер буудуулан газар унасан байна.

Шуугиан дэгдэж цэргүүд түүн рүү буу шагайж зэвсгээ хаяхыг шаардахад тэрээр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Шинжээч, мөрдөгч нар энэ хэрэг явдлыг ямар нэгэн террорист халдлагын учир шалтгаан байхгүй цор ганц амиа хорлогчийн сэтгэлзүйн байдал тогтворгүй, ямар нэгэн асуудалтай байсан нь ийм харамсалтай явдалд хүргэсэн гэдгийг зарлаад байгаа юм.

Армийн хэвлэлийн төлөөлөгч Ко Донг Хьюний хэлснээр бол Чой овогт автомат К-2 буундаа байсан сумыг бараг дуусгасан бөгөөд дөрвөн хүн оногдсон гэжээ.

Өнгөрсөн жил үүнтэй төстэй хэрэг хэд хэд гарсан юм. 2019 оны тавдугаар сард буун дуу гаргасан цэрэг нь байнгын албан хаагч бөгөөд гранат дэлбэлж хамт алба хааж байсан таван нөхрөө хөнөөж долоог нь шархдуулсан бол 2019 оны наймдугаар сард мөн л цэргийн ангид буун дуу гарч нэгэн цэрэг гурван офицероо буудан хөнөөсөн юм.

Сэтгэлзүйн тогтворгүй байдлын улмаас гартаа байгаа галт зэвсгээ ашиглан бусдад уур бухимдлаа гарган хүний аминд хүрэх, эргээд өөрийгөө хорлох явдал Өмнөд Солонгосын армид ойр ойрхон гарах болсныг энэхүү хэрэгтэй холбон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2019 оны судалгаагаар амиа хорлолтын түвшнээр БНСУ улс дэлхийд хоёрдугаарт буюу Литва улсын дараагаар бичигджээ.  

Литва улс нь амиа хорлолтын хувиар 100 мянган хүн амд ноглох хувь нь 31 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн ба эдийн засаг, улстөрийн хувьд тогтворгүй, хүн амынх нь дийлэнх хэсэг ажилгүй, амьдралын түвшин доогуур байдаг нь гол хүчин зүйл болдог аж. Тиймээс тус улсын амиа хорлож буй иргэдийн дийлэнх хувийг 35-54 насны эрчүүд эзэлдэг тооцоо гарчээ.

Харин БНСУ-ын хувьд эдийн засгийн хувьд тогтвортой, иргэдийн амьжиргааны түвшин ч харьцангуй өндөр, улстөрийн байдал тайван хэрнээ 100 мянган хүн амд ногдох амиа хорлолт нь 28.1 хувь гэсэн өндөр үзүүлэлттэй байна.

Энэ тоо сүүлийн жилүүдэд огцом өсч буйг ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ. Тус улсын амиа хорлож буй иргэдийн дийлэнх хувийг 60-аас дээш насныхан эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд улам залуужиж өсвөр насныхны дунд амиа хорлолт өсч байгаад БНСУ-ын Засгийн газраас ч онцгой анхаарах болсон байна.

Өндөр настнуудын амиа хорлолтын шалтгаан нь уламжлалт ёс заншлын дагуу үр хүүхэд нь эцэг эхтэйгээ хамт амьдарч асрах ёстой байдгаас тэдэндээ төвөг чирэгдэл учруулахыг хүсээгүйдээ амиа хорлох нь их байдаг гэжээ.

Харин залуусын дунд ихсэх болсон амиа хорлолт нь илүү нийгмийн хамааралтай байдаг байна. Хичээл сурлага, нийгэмд эзлэх байр суурь, эцэг эхийн дарамт, сургууль дээрх хүүхдүүдийн дарамт гэх мэт маш олон хүчин зүйл байгаагаас сүүлийн үед хүчээ авах болсон гоо сайхны мэс заслын хэт их сурталчилгаа өсвөр насныхны сэтгэлзүйд асар хүчтэй нөлөөлж байна гэж үзжээ. Мөн тус улсын урлаг соёлын одод амиа хорлох нь маш их болсон нь хүмүүсийн сэтгэлзүйд ихээр нөлөөлөх болсон байна.

Тус орны кино жүжигчид, дуучид гээд шоу бизнесийн одод нь гоо сайхны мэс засал хийлгэсэн “төгс” гоо сайхантай хүмүүс болсон байдаг нь өсвөр насныханд өөрийгөө голох, өөртөө итгэлгүй болох, гоо сайхны мэс засал хийлгэн амьдралаа эрс өөрчлөх мөрөөдөлд автуулах зэрэг сөрөг нөлөөг үзүүлж эхэлсэн байна.

Энэ нь хүйсийн хувьд ялгаагүй нөлөөлж байгаа ч дурьджээ. Тиймээс өөрөөс нь бусад хүмүүс илүү сайхан, илүү гоо үзэсгэлэнтэй, илүү баян чинээлэг амьдарч буй мэт сэтгэгдэл байнга төрж, түүнээсээ болж бусдыг шалтгаангүйгээр үзэн ядах, бухимдах, өөрийгөө нийгмээс тусгаарлах зэрэг сэтгэлзүйн өвчлөлүүд нэмэгджээ.

Эдгээрээс үүдэн БНСУ-ын иргэдийн амиа хорлолт нь өөрийгөө дүүжлэх, эм уух, өндрөөс үсрэх, гал тэрэгний зам руу үсрэх зэрэг түгээмэл байсан хэлбэрүүдээсээ илүү харгис, бусдыг эхэлж хөнөөгөөд дараа нь өөрийгөө егүүтгэх хэлбэр рүү шилжиж байгаа аж.

Эх сурвалж: Psychology Daily

16
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417