Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

Яагаад Монгол ядуу байгааг сануулах мэт...

Энэ хоёр талын сөргөлдөөнөөс гурван зүйлийг ойлгож буй байлгүй эрх биш.

Нэгт рекламдаж буй юм бүхэн үнэн биш, сайн биш. Нэг нь мөнгө төлж, нөгөөх нь мөнгө авч магтдаг. Үзэгчид яг тийм мэт итгэж хэт автдаг. Хэрэгтэй хэрэггүй бараа таваар үйлчилгээ авч дэмий зарлага гаргадаг. Хамгийн сайн үйлчилгээ бүтээгдэхүүнд реклам хэрэггүй шүү дээ үнэндээ.

Хоёрт Монгол хүн ажил хийж чаддаггүй. Аяга угааж чадахгүй халтартуулдаг гэсэн үг биш. Маш сайн угаадаг. Харин маргааш угаана гэчихээд маргааш нь ирдэггүй. Өнөөдөр өглөө угаана гэж тохирчихоод үдээс хойш ирдэг гэх мэт. Хувийн зохион байгуулалт, хариуцлага, хэлсэндээ хүрэх ёс суртахуун бараг үгүй. Хүн цалинжуулж ажилд авч үзсэн хүн бүр үүнийг хэлэх байх.

Гадаадад ч тэр зангаа тавьдаггүй. Залуус шоудсан гэж урд өдөр нь ажил таслаад, маргааш нь бас цагаасаа хоцорч ирэхэд Япон дарга "Монголд цаг байдаггүй юм уу, ажил гэж байдаггүй юм уу. Монголд ямар ажил хийж байсан бэ" гэж билээ. Хариуд нь нөгөө хоёр, ажил хийж байгаагүй, сургуулиа төгсөөд шууд ирсэн гэж байв.

Яагаад тэгж асуусан гэхээр орон орны оюутнууд тэнд цагийн ажил хийж байгаа. Гэтэл зөвхөн Монголчууд л хоцордог, тасалдаг. Аргаа барахдаа Монголд цаг байдаггүй юм уу гэж байгаа нь тэр. Сургуульд нь юу заадаг, ямар улс байдаг бол чааваас гэж бодсон нь дамжиггүй.

Яагаад гэхээр японд цэцэрлэг, сургуульд байхаас нь бусдад төвөг удахгүй, хариуцлагатай зөв иргэн болохыг үе шаттайгаар зааж сургадаг. Бусадтай өрсөлдөх, бусдаас илүү онц сурах, шалгалтанд сайн дүн авах зэрэг нь тийм ч сонин биш. Шалгалт бараг байдаггүй. Байсан ч тэр сурагч өөрийгөө шалгах л сорилт гэсэн үг. Дүнг нь зөвхөн өөрт нь үзүүлнэ. Хэн нь хэд сурдагийг бусад нь мэдэхгүй. Хэр ёс суртахуунтай болохыг л гадарлана.

Японы бахархал юу вэ гэж сэтгүүлч асуухад "Самурайн эрнээс эхтэй, өндөр ёс суртахуунт үнэнч шудрага, тууштай, тэвчээртэй Япон ард түмэн бол Япон орны бахархал юм гэж Японы элчин сайд хэлсэн ярилцлага Монгол хэлээр нийтлэгдсэн байсан даа.

Монгол даргаас тэгж асуувал юу гэж хариулах бол. Чингис хаан эсвэл тэрийг давсан бөх, тэрнийг ялсан баатар гэх биз.

Гуравт Японд ажилласан л бол цалинг нь заавал өгнө. Тэр хүн ажил тасалж, хоцорч саад учруулсан ч яг ажилсан минут секунтээр нь тооцоод өгчихнө. Японд цалин 15 минут тутмаар бодогдож явдаг.

Үнэхээр хэцүү ажилтан байсан, тууштай биш нөхөр бол ажлаас халагдаж болно. Гэхдээ цалинг нь заавал өгнө. Өмнөх алдаанаас болоод тэр хүний дараагийн ажилд орох боломж, сайхан амьдрах бололцоо нь хумигдах магадлал бол бий. Хаана яаж ажиллаж байсан, ямар мөрөөдөл зорилготой, зорисондоо хүрч яваа юу, үргэлж больж ухардаг нөхөр үү гэх мэт өнгөрсөн түүх нь тухайн хүний ирээдүйг тодорхойлно гэсэн үг. Ажилдаа чадварлаг, чадвар муу эсэх нь бас тийм ч чухал биш. Ёс суртахуун, ёс суртахуун. Тууштай байдал.

Гэтэл Монголд ажилчид битгий хэл дарга захирлууд ч ажлаа хийж чаддаггүй. Их ашиг олдоггүй, толгойгоо ажиллуулдаггүй гэсэн үг биш. Хүнээр ажлаа хийлгэчихээд цалин өгдөггүй, ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, унждаг. Барилгын салбарт их яригддаг асуудал. Хаппи фловерт бас байж.

Өөрийн хүүхдээ орцондоо хөөж гаргаад шалдан уйлуулж, хойд эцэгээр нь зодуулж, хүчиндүүлж буй харгис хүн ард яаж хүний хүүхдийг хайрлан асрах билээ.

Үнэхээр сайн гэдгийг нь мэдээгүй байж мөнгөөр бартер хийгээд сайн, сайн гээд рекламдчихсан. Одоо уйлж сууна шүү дээ. Нэгт реклам үнэн биш, хоёрт Монгол хүн ажил хийж чаддаггүй. Гуравт Монгол дарга хүнийг ажлуулж чаддаггүй юм байна гэдэг гурван зүйлийг энэ хэрүүлийг сонссон хэн бүхэн эрх биш ойлгож буй биз ээ.

Ерөөсөө л Монгол хүний ёс суртахуун, зан араншин болохгүй байна. Болохгүй байгаа учраас энэ хоёрын зөрчил хурцдаж байна. Энэ хурцхан хэрүүл уйлаанд яригдаж буй бүх асуудал нь Монгол яагаад ядуу болсонг байн байн сануулах мэт.

Мартаж боломгүй бас нэг солиорол нь Сошиал контент. Хувийн блог нэртэй хэдэн гэр бүлийн унтах, идэх хэрэлдэх хэлэлцэхийг үзэж хайран цагаа үрэх хэрэггүй юм. Эднийг үзэж итгэж халамжаас авсан таван төгрөгөө үрж суудаг ажилгүйчүүд. Энэ бүгд үнэндээ л Монгол улам ядуурч буйг илтгэж буй мэт.

Ийм Монголчуудыг хэн бүтээчихэв гэхээр эцэг эхийн хүмүүжил, боловсролын тогтолцоо. Үнэнч шудрага зөв сайн хүн болгохыг зорьдог эцэг эх багш хэд бол. Хэнээс дээр байх, тэрнээс илүү дүн авахыг л хүүхдүүдээсээ хүсдэг мунхаг ард болсон бус уу.

Японы хөгжил дэвшил дэлхийн анхааралд байна. Бас эдийн засгийн хүчирхэг эргэлт. Японоос олон улс суралцаж байна. Харж, сонсож, хүний хөгжлийг нь хүлээн зөвшөөрч байна. Япон хүний боловсрол түүний ёс суртахуунаар хэмжигдэнэ.

Япон өдөр өдрөөр хөгжиж байна.

Гэхдээ эндээс та нар алтан эдлэлээр гангарсан, энэ оны шинэ жийп машин хөлөглөсөн, өч төчнөөн эдлэн газартай тансаг гэр бүл, тэнгэр багандсан барилга олж харахгүй.

Хуучин голдуу нэгэн жигд намхан байшингууд, савангийн хайрцаг шиг хэлбэртэй хямдхан машин, эсвэл унадаг дугуй жийсэн хөгшид. Минут тутам дөрвөн зүг найман зовхис руу давхих нийтийн тээвэр. Улаараа элэгдсэн майжига голдуу гуталтай, хямдхан даавуун өмд цамц угласан намхан голдуу ард олон. Мэдрэгчтэй биш. Товчтой утас барьсан захирлууд. Үнэтэй машин байдаг ч унаж буйгаа үйлдвэрийн ажилчиддаа үзүүлэхээс ичдэг ёс суртахуунт удирдагчидыг харна.

Ингээд бодохоор хүн гэдэг баялгаа хөгжүүлэхгүйгээр улс хөгжихгүй нь. Боловсролын тогтолцоо, Монгол хүний хөгжилд эргэлт өөрчлөлт шинэчлэлт хийцгээхийн төлөө хүн бүр хичээе.

Ням-Очир Ганчимэг

Япон улс

2020.10. 20.

44
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417