Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

Тэд дараагийн алуурчныг бэлтгэх ёсгүй...

Хүүхдээ хэдэн цаг саваагаар зодсоор байгаад алчихаж байна. Нохойн гөлгийг ч зодсоор байгаад алдаг хүн ховор доо. Энэ бол гараас гар, гэрээс гэр, удмаас удам, үрээс үрд дамжин өвлөгдөж буй харгислал.

Алуулахаас наагуур зодуулж өссөн хүн зоддог аав болж, өтлөхийн цагтаа үрдээ занчуулсан өвгөн болж байна. Осгож үхэхээс наагуур гэрээсээ хөөгдөж, гадаа шөнийг өнгөрөөж явсан хүүхэд хожим өөрийнхөө үр хүүхдэд бас тэгж л хатуурхаж байна. Хүчирхийлэл, зодуур нэг айлаас нэг бус айлд өвлөгдөн түгж, нэг эцгээс нэг бус өрхийн хойморт өртөөлөн тархаж, нэг эхээс нэг бус гэр бүлийн гал тогоонд цэцэглэж байна. Хүүхэд аав ээжийнхээ гарын хөдөлгөөн, харцны өнцөг, хэлдэг хараал, хэгжүүрхдэг араншин, архиддаг авир, агсардаг харгислал...бүгдийг даган дуурайж, давтан хуулж өсдөг.

Одоо энэ харгислалыг эргүй амьдарч чаддаггүй хормойн дон, эхтэй нь суучихаад үрд нь хатуурхдаг хорхойн донгоор тайлбарламааргүй байна. Эвдэрхий хүмүүсийг олноор үйлдвэрлэж, олноор бүтээх тусам нийгэм эвдэрнэ, улс орон эвдэрнэ. Эвдэрсэн тоглоомыг хог дээр хаяж, гал руу хийчихэж болно.

Харин бидний үйлдвэрлэсээр буй эвдэрхий хүмүүс өрх гэрт чинь шургаж, өөрийн чинь охид хөвгүүд, ач зээг эвдэж тоглох болно. Энэ бол цаазаар аваад, шоронд хатааснаар урт хугацаандаа шийддэг асуудал биш. Өрх бүлийн төлөвшил, гэр бүлийн хүмүүжил, бэлгийн боловсрол, тархи, зүрхний сэхээрлээр урт хугацаандаа ухаантай бодлогоор зөөллөхөөс өөр аргагүй уналт. Уртаас урт, гүнзгийгээс гүнзгий нүхэнд ойччихоод хашгирч буй ёс зүй юм.

Өвөртөө араатан тээж, өрх гэртээ амьтан өсгөж, хүний үртэй аймшигт алуурчин суулгаж гэр бүл үүсгэн тоглодог энэ мэтийн архирдаг аав ээж нарын ачаар цаашдаа эл эмгэнэлт байдал бүр хавтгайрна, бүс малгай хоёрын байр солигдоно. Зодуурыг тэвчдэг, зодуурыг хүлцдэг охин үр бас л зодуулж өссөн, харгислал дунд төлөвшсөн байх нь элбэг. Дөнгөж төрчихөөд дахиад хүнтэй сууж, хүүхдийнхээ амь насыг араатанд тушааж буй ээж бас л гэр бүлийн төлөвшил, төлөвлөлтгүй айлын үр сад байж таарна. Ийм л байдаг гэж ойлгож өссөн ой ухааныг яалтай.

Ингэж зодох ёстой, зодуулах ёстой гэж ойлгодог ухаан санааг яалтай. Тиймээс ирээдүйн иргэдээ араатан болгохгүйн тулд үр хүүхдээ хүчирхийлэл, харгислал, мунхрал, ядуурал дунд өсгөж буй аав ээжүүдийн эцэг эх байх эрхийг хасч, бяцхан иргэдээ төр авдаг баймаар байна. Төрүүлээгүй ч гэсэн төрийн ёс зүйн дор өсгөмөөр байна. Хойд аавдаа хэдэн цаг зодуулж амиа алдсан тэр жаалхан хөвгүүн энэ хүмүүсийн хувьд архины мөнгөний л үнэтэй, ардын төрөөс хүүхдэд өгдөг 20 цаасны л үнэтэй байв. Гашуун үнэн энэ юм, газар авахаас нь өмнө төр бодит бодлого хэрэгжүүлнэ үү. Араатнуудын эринг үргэлжлүүлэхгүйн тулд араатнуудаас ирээдүйн иргэдээ авъя, төрөөс Хүүхэд өсгөн халамжлах төв олноор байгуулъя, өөр шийдэл алга.

Зодох хүүхэдгүй болохын цагтаа золбин араатнууд хашаагаа хэмхэлж, гэрээ буулгаж, хаяандаа уясан нохойгоо балбаад сууж байг. Гагцхүү тэдний энэ харгислал тэднээр л дуусах ёстой. Тэд дараагийн алуурчнийг бэлтгэх ёсгүй!

Р.Эмүжин

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

2021-04-28

CAAK ӨНЦӨГ: Зөвхөн цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн оролдлого яагаад дандаа бүтэлгүйтдэг вэ?

2021-04-21

CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

2021-04-14

Давс нь биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлдэг тул заавал хэрэглэх хэрэгтэй

2021-05-07

Таны зугтах ёстой 7 төрлийн хүн

2021-05-06

Хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно

2021-05-05

Ширхэг чулуу ч эх орны өмч...

2021-05-02

"AMARAA's Weekly show" Хөл хорионы дугаар

2021-05-05

Мандуул ПОДКАСТ: Биткойнд итгэж болох уу?

2021-03-12

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

Баабар: Нийгмийг гамшиг руу уриалан дуудаж болох уу?

2021-05-07

Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж

2021-05-07

Монгол хүн гэж хэн бэ?

2021-05-06

Хандлагаа өөрчилье: Тархины саатай гэдэг нь оюуны бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш

2021-05-04

Ө.Гантөр: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

2021-05-07

Ө.Гантөр: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна

2021-05-05

Бизнесмэнүүд “Дэлхийн түвшний менежер” сургалтаас олж авсан туршлагаасаа хуваалцлаа

2021-05-05

Дэлхий дээр нэг ч мод байхгүй бол юу болох вэ?

2021-05-05

Элэг цөсөө энгийн аргаар угаах нь...

2021-05-07

Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй Д,Ц амин дэмийн тунг ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

2021-05-06

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж эхэлжээ

2021-05-05

Тулай өвчний үед бөөрөнд чулуу үүсдэг

2021-05-05

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзав

2021-05-07
31:46

Төмөр хөшиг, Берлиний агаарын гүүр

2021-05-06
4:26

Хатуу хөл хорио нь Монгол дахь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна

2021-05-04
4:28

Иргэдэд ковидийн вакцин хийлгэх хэрэгцээ, сонирхол маш их байна

2021-05-03

Маргаашаас тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаараар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна

2021-05-07

Энэ амралтын өдрүүдээр дараах цэгүүдэд нөөцийн махны худалдаа болно

2021-05-07

Өв залгамжлалын мөнгө шилжүүлнэ гэх залилангийн гэмт хэргээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

2021-05-07

Покер тоглож байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьж, шалгаж байна

2021-05-07

Пхеньян хүнс, эмийн хомсдолд оржээ

2021-05-06

21 тонн жинтэй Хятадын удирдлагагүй болсон пуужин дэлхийн хаана унах нь тодорхойгүй байна

2021-05-04

ДЭМБ-аас Хятадын хоёр вакциныг ирэх долоо хоногт баталгаажуулахаар төлөвлөж байна

2021-05-02

АНУ вакцин хийлгэсэн иргэдээ амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ

2021-04-28

Дэлхийд данстай ширэн бээлийтэн, анд минь

2021-04-21

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

“Рио Тинто”-д “зам”, өөрсөддөө занга тавьсан сөрөг нэхэмжлэл

2021-05-04

“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?

2021-04-29

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

2021-04-27

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

2021-04-19

БШУЯ: ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломжтой боллоо

2021-05-07

Сурагчдын амралтыг 5 сарын 15-аас эхлүүлж, улсын болон анги дэвших шалгалтыг цуцаллаа

2021-05-06

Шинэ үг цээжлэх төдийд ч биш, аливааг сурч эзэмшихэд сэтгэл хөдлөл гол үүрэгтэй

2021-05-05

"МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарынхаа эрхийг зөрчиж байна" гэв

2021-04-28

Ц.Туваан: Нэг намын ДАРАНГУЙЛЛЫГ үгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан

2021-05-07

С.Эрдэнэ: Бие даагч гишүүн улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, хутгалдаад орилоод байж болох уу?

2021-05-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ

2021-05-07

АНУ-ын сенаторуудын Монголын ардчилалд сэтгэл зовниж бичсэн захидал

2021-05-07

Сургууль хаагдсанаар хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэсчээ

2021-05-03

Таны хүүхдэд дараах зуршлууд бий юу?

2020-01-07

Та эцэг эхтэйгээ амьдардаг насанд хүрсэн хүн бөгөөд дараах харилцааны хэв маяг та бүхний хооронд илэрч байна уу?

2020-01-07

Хүүхэд насыг тань мэдрүүлэх амтат цагирган боов хийх жор

2020-01-04

Ажил, орлогогүй иргэд хатуу хөл хорионы үед зээлээс зээлийн хооронд аргацааж байна

2021-05-04

Хүчит шонхор зах 05:00 цаг: Мах дууссан

2021-05-03

Хүнсний зах, худалдааны төвүүдэд монгол сонгино 4500-5000, орос сонгино 2500-4000 төгрөгийн үнэтэй байна

2021-05-03

С.Одонтуяа: Татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна

2021-05-03

ЭМЯ: Коронавирусийн 737 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

2021-05-07

ЭМЯ: 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

2021-05-06

Вакцины 2 дахь тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийг хот хооронд зорчихыг хориглохгүй

2021-05-06

ЭМЯ: 1128 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

2021-05-05

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,519

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

366

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

545

Та хэдэн настай вэ?

1,303