Ц.Хулан: Хулгайч Жигжиднямаа, нөхөрт минь хэрэг тохно гэж байхгүй шүү!!!

Ц.Хулан: Хулгайч Жигжиднямаа, нөхөрт минь хэрэг тохно гэж байхгүй шүү!!!

Хань минь хөдөө ажлаасаа алжааж онгосон, царай муутай , үг цөөнтэй ирэв. Уг нь инээд алдаад гэрэлтээд л орж ирдэг! Ноднингийн 11 дүгээр сараас өнөөг хүртэл гэртээ богино хугацаагаар цөөхөн ирсэн. Төмөр замын их засварын ажлыг удирдаж, Зүүнбаянгийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хэсэгчлэн дайчлагдах зэргээр таван чөлөөгүй ч, шижигнэсэн залуустайгаа эрүүл салхинд шударга үнэнээр ажиллаж явах нь бохир улстөр, хулгайн мөнгөөр хахсан муусайн даргын оронцгийн хийдгээс илүү чухал,ариун ажил юм чинь! Москвад олон жилийн өмнө Замчны мэргэжлээрээ дээд сургуулийг нь амжилттай төгсч, уржнанхан ОХУ-д замчин мэргэжлийнхээ доктор болсон хүн л дээ, манай хүн.

Одоогийн даргыг ирэхтэй зэрэг,Замын орлогч даргын том албан тушаалаасаа сайн дураараа буух өргөдлөө өгч түүнтэй хамт ажиллахаас татгалзсан нь ч учиртай . Аргамаг хүлгийн хатираа, ачааны илжигнийхтэй явдал нийцэхгүйтэй л адил. Ингээд говийн наранд улайсч, салхи шуурга сөрж эд маань 68 км зам энэ зуны турш зассан. Мөнгө, эрх мэдлийн өмнө гөлөг болцорсон зарим даргынхаа өмнөөс , ажил шалгах нэрээр ирж поопордог дээдэст хийсэн бүтээсэн ажлаараа нэр нүүр тахалж өгдөг ч ямар нэг муу юм болбол тэр дарганцарууд бус, эгэл ажилчид эд маань л ажил амьдралаараа торгуулдаг жам тогтоод удаж байгаа,УБТЗ-Д! Машин техник ямагт дутна, бүрэн бус .

Засах нэрээр үе үеийн дарга нар нь бизнес хийж, хуучирсан муу тэрэг техникээ хэн нэг дарга ирэх сургаар тийш нь шал худлаа, ачиж явуулж сүржигнэхийг яана?! Их ажил хийж буй дүр үзүүлэн дарганцарууд тайз засч байгаа нь энэ! Цаадуул нь ч хууртах нь инээдмийн шог. Ер нь даргад далдганаж , бааж шээхэд нь ч дагаж гүйгээд байгаад нь нугасгүй итгэдэг, нам хөөж, төр түмний мөнгө саан халаасаа харилцан чихэлцдэг пялдагуудын л мандан бадардаг Монгол улс болж дээ! Ажилчид гэртээ харихгүй улирлаар сунаж, илүү цагийн мөнгөө ч гологдол нэрт шалтгаар хуу хасуулдгийг, хүн ер ямар сэтгэлзүйтэй, ямар нөхцөлд ажиллах ёстойг тас мартаж зөвхөн дээрээс буудаг ямар ч үндэслэлгүй гэнэтийн том төлөвлөгөөнд массаараа хамруулан шахамдаж дуусч байна.

Хүнээ бодсон бодлого устсаныг нөхрийнхөө , ажилчдаа хаацайлж өмөөрөн , эрх ашгийг нь хамгаалан цаадуултайгаа утсаар хэрэлдэж учирлахаас олонтаа мэдрээд, өрөвддөг юм. Бодит хөрсөнд буухгүй юм тулгадаг , ажил мэдэхгүй пээдэлзсэн дарга нар нь , за тэр дунд нь мэргэжлийн бус, нам, улстөрийн шахааны , цагаахан гартай ,хаа хөндлөн мангар бацаанууд ч бий, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг л дагаж гүйж ирээд нэг их мундаг ажиллуулаад байгаа дүрд гарамгай тоглоцгооно. Нидэр дээрээ олигтой техник хэрэгсэл , өнөөх алдарт хулгайн бизнес, огт засагдаагүй ч зассан гэх баримтын ганцхан хуудас хятад тамгатай бичиг дагалддаг 1000 вагоны адилаар, юу ч үгүй тонуулж дууссан газар шүү!!! Өчнөөн байгууллага дамнан түрээслэж, хувийн хэвшлийнхнээс гуйж түүж байж машин техникээр хангагддаг нь аймшигтай.

УБТЗ -ын олон жилийн улстөржиж намжсан удирдлагууд, ялангуяа одоогийнх нь Жигжиднямаа гээчийн үед нүүрлэсэн хулгай, шахааны бизнесээрээ туйлдуулчихсан Монголын төмөр замыг дээд төвшний мэргэжил мэдлэг, цэвэр гар, залуу үед зөв нөөлөгт удирдлагаар хангахад үнэндээ бол, хэдхээн л хүн чармайн ажилладгийг нуух юун! Залуусын маань насны цог жавхаагаар бүтэж, улс орны эдийн засгийг тамиржуулах чухал ажил ч яг хар ажлаа гардан хийж буй энэ хэддээ ээлгүй , хэл амтай, чухам хүнд хэцүү ажил болгосон нь чадваргүй, сэтгэлгүй удирдлагын л балаг! Хувийн салбарт төмөр зам барьж буй нь огт өөр, цалин хангамж , амралт нөхцлөөр эд нарыг маань хол оо хаячихсан байхад социализмын захиргаадалт, капитализмын шулан мөлжлөг хавсруулан зүтгүүлсээр л байгаа нь зөвхөн УБТЗ.

Жинхэнэ төмөр замчид үүнийг ярьж, дотроо бухимдаад л байгаа даг! Үйлдвэрчний Холбоо нь ч энэ болон бусад бусармаг үйлдлийн эсрэг үе үе хэвлэлийн хурал хийж тэмцээд дийлэхгүй байгаа. Эрүүл биш дарамт шахалт их ирдгийн нэг жишээ. Хэд хоногийн өмнө Зүүнбаянд болсон говийн угалз шуурганаар нэг ажилчин залуу,амьдардаг сууц руугаа гүйж зуухаа галлах гэж байгаад угаартаж нас барсан хөөрхийлөлт хэрэг гарсан. Ерөнхийлөгчийн тавьж буй зам болоод ч тэр үү, сэмхэн өнгөрсөн ч хаа хамаагүй хол,250 км цаана ажиллаж буй ханьд минь хариуцлага тохох асуудал яригдсан бололтой .

Хуцна биз! Үнэхээр шударга сайн удирдлагтай, хариуцлагын тогтолцоотой байгууллагад бол дүрэм журмын дагуу хүлээх хүлээлгэх хариуцлага гэж байдаг л даа. Харин үүнээр далимдуулж явуургүй улстөрхөн хийх, өөрт саад учруулах вий гэж айхдаа мэддэг чаддаг хүнийг ажлаас нь салгах , нэр хүндийг нь сэвтээх гэж байгаа нь ой гутам юм ! Төмөр замд гай болсон гол ноцтой асуудлаа тэгвэл эхлээд ярьж ил болгочих ! Төмөр замын дарга Жигжиднямаа гэгчийн санхүүгийн гэмт хэргийн талаар сүүлийн 4 шахам жил сэтгүүлч нар үйлээ үзэж үсээ барж байгаа даа!

Миний бие ч дуу хоолой өргөсөн ч , салбарын бус зүйлд хүчээ тарамдахгүй, үнэн нь тодорч л таараа гээд хаяад явдгийг яалтай? ЗУУНЫ ЛУЙВАР гэж алдаршсан ГОК-ийнхоос хэд дахин хол давсан тоотой хулгай , луйврын баримтуудаа , тэрнийг идэлцэж уулцаж, хуулийнхны хамгаалалт дор авчихаад хөдөлгөхгүй байгаа тов тодорхой улстайгаа цуг илэрч гарч л таараа! Угаасаа ч дээр дооргүй бүгд л мэдэж , жигшин зэвүүцдэг !АТГ, ЦЕГ, ТАГНУУЛЫН ЕГ зэрэг байгууллагаас удаа дараа гарсан дүгнэлт, шалгалтын баримтуудыг би ч нүдээр үзэж байсан !

Харин яагаад шийдэхгүй оодруулаад байгааг тэр байгууллагуудын ажилтнууд ч дотроосоо, гайхахын туйл боллоо. Гаарсан хулгайч төр засагтай, гараас нь угаадас долоох шахсан хүлцэнгүй тэнэг ард олны нэгээхэн хэсэг болчихоогүй яваа дээрээ ухаартугай, та нар! Шударга үнэн хэзээд ялна гэсээр хохирч яваад байлгүй, үгээ хэлж тууштай тэмцэж сураач та минь! Салбарын сайддаа ч салаавч өгдөг луйварчин даргатай УБТЗ цаашид хөгжих үү? Зүүгээр хатгаад байвал зөрүүлээд тэвнээр шаана гэх үг бүдүүлэггүй сайхан эх хэлэнд маань бий шүү! Аятайхан л байгаарай, хулгайчууд аа! Монголын буяныг улстөрчид зарж худалдаж , ард олны шударга хөдөлмөр урьд үзэгдээгүйгээр үнэгүйдсэн нь салбар болгоныг нэрвэсэн,Төмөр зам ч түүхэндээ байхгүйгээр доройтсоныг дотор нь ажилладаг хэн бүхэн зориглож хэлэхгүй л бол, хэн та нарын өмнөөс дуугарах билээ?!

Ц.Хулан

29
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417