ТЕРРОРИЗМ гэж...

ТЕРРОРИЗМ гэж...

ТЕРРОРИЗМ гэж улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд алан хядагчдын зүгээс энгийн иргэдийн эсрэг бүх төрлийн арга хэрэгслэлээр үйлддэгдэх харгис хүчирхийлэлийг хэлнэ. Алан хядагчид тэсрэх бөмбөг тэсэлж дэлбэлээд зогсохгүй аль болохоор илүү олон энгийн номхон иргэдийн амь насыг бүрэлгэх нийгмийг илүү айдас хүйдэст автуулахийн тулд сүүлийн үед үй олноор хөнөөх зэвсэг буюу хими бактерлоги цацраг цөм /CBRN/-ийн зэвсэг биет материалыг өргөнөөр ашиглахыг санаархах болсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Химийн зэвсгийг алан хядагчид улс төрийн зорилгоор энгийн номхон иргэдийн эсрэг хэрэглэхийг химийн терроризм гэнэ. Сири улс нь 2013 онд өөрт байгаа бүх химийн зэвсгээ Химийн зэвсэг хориглох байгууллагад тоо ёсоор мэдүүлж шинжээчид бидний хатуу хяналтын  дор хоёр жилийн дотор устгаж дуусгасан ч дайны хажуугаар дажин гэгчээр Сири дэхь хэнд ч захирагддаггүй боевикууд талцагч талууд хаа нэгтээ химийн бодисыг хадгалах үйлдвэрлэх турших хорлон сүйтгэх өдөөн хатгах болгон террорист ажиллагаанд ашиглахгүй гэхийн баталгаа байхгүй.

Тиймээс олон улсын конвенцид заасан бүрэн эрх үүрэг мандатынхаа дагуу зэвсгийн шинжээчдийн баг Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирийн хот суурин хүрэлцэн очиж Сирийн засгийн газрын дэмжлэг, цэрэг-цагдаагийн хамгаалалтан дор бүх төрлийн нарийн шинжилгээ судалгаа хийн ямар төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохоор байнга ажиллаж холбогдох дүгнэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүртэл гаргадаг.

Халдварт өвчин үүсгэгч нян вирус биологийн зэвсгийг хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг биотерроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнд нь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой.

Биотерроризм нь улс төрийн зорилгоор халдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээх зэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар  явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг  шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиг олох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоор биологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризмын нэг хэлбэр болох агро-терроризм явагдахыг  үгүйсгэхгүй.

Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь уран зэрэг цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт тархалт үүсгэж амьд амьтныг альфа бетта гамма зэрэг ионжуулах туяагаар сүйрүүлэх нь цацрагийн зэвсгийн гол зорилго.

Эдгээр ионжуулагч туяанууд хүний  эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг бөгөөд  альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч  ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг туяаны өвчнөөр үхэлд хүргэх чадвартай.

Янз бүрийн цацраг идэвхт бодис нь янз бүрийн тодорхой цаг хугацаанд газар орон дээр оршин тогтнож амьд амьтныг хөнөөгөөд задраад алга болдог шинж чанарт нь түшиглэн их гүрнүүд цэргийн оператив тактикийнхаа яг тодорхой цаг орон зайд тохируулан яг тэр төрлийн цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн цацрагийн зэвсгийн бөмбөг пуужинг дайсныхаа дээр хэрэглэх нь ирээдүйн дайны шинжийг тодорхойлж  байна.

Ингэснээрээ цацрагийн зэвсэг нь цөмийн зэвсэг шиг эд хөрөнгө ургамал амьтныг шатааж газар орон ус хүнс тэжээлийг хэдэн арав зуун жилээр хордуулахгүй, харин дайсны амьд хүчийг тодорхой заасан цаг хугацаанд ионжуулах туяагаар хөнөөгөөд дуусгасны  дараа өөрсдөө давхиад  ороод ирэхэд амьгүй юм бүхэн нь бүтнээрээ бас хоргүй авч ашиглахад ч бэлэн байх зэрэг давуу талаасаа цацрагийн зэвсэг нь ирээдүйд цөмийн зэвсгээс илүү үр дүнтэй хэрэглэхэд  тохиромжтой зэвсэг юм.

Мөн цөмийн гүрнүүд цөмийн хаягдлаа цацрагийн зэвсэг болгон  хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд уг хаягдлыг нунтаг шингэн аэрозол хэлбэрт оруулан онгоцоор /хортон шавьж устгадаг шиг/ газар орон дээр цацах, бөмбөг пуужин их бууны суманд хийн харвахаас гадна террористууд цөмийн болон цацраг идэвхт ямарч бодис хаягдлыг тэсрэх бодистой хослуулан цацрагийн бохир бөмбөг хийн дэлбэлэх аюул бас байгаа юм.

Орчин үеийн террористууд цөмийн бөмбөгөөс илүүтэйгээр хямд хялбар энгийнээр нь цацрагийн зэвсгийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэн нэгэн этгээд санаатайгаар энгийн иргэдийн эсрэг цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн бохир бөмбөг хийн ашиглахыг цацрагийн терроризм гэнэ.

Цацрагийн терроризмын шалтгаан нь сөргөлдөгч талуудын цэрэг улс төр бизнес санхүү эдийн засгийн тэмцлээс өгсүүлээд  иргэд хоорондын өс хонзон хэрүүл маргаан ч байж болно. Үүнд 1995 оны 11 сард Москва хотын Измайловын паркт террористууд  цезий-137 гэдэг цацраг идэвхт бодисоор цацрагийн террорист халдлага үйлдэж байсныг нэрлэж болно.

Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээ хүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна. Тэд цөмийн хаягдлыг  дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах,  цөмийн бохир бөмбөг хийн дэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах  зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх, мөн атомын цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтрэн үйл ажиллагааг нь доголдуулж цөмийн кибер террорист халдлага хийх аюултай.

1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995 оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага,  Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага,  2001 оны боомын нянг америкийн сенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүү үй олноор хөнөөх зэвсэг буюу хими биолог цацраг цөм /CBRN/-ийн асуудал нь нэг улсын биш даян дэлхийн асуудал болсон байна гэдэг дээр санаа нийлж тэдгээрийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  талаар НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган,  түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороог өнөөг хүртэл ажиллуулж байна.

Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн терроризм эрсдлийг хамтын хүчээр  бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, үндэсний хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Гэвч бидний монголчууд сүх далайтал үхэр амар гэгчээр саарал жагсаалтад орох хүртлээ хэнэггүй алхаж байгаад  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоолын дагуу Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиа ямарч гэсэн өнгөрсөн жил баталж авлаа.

Хими биолог цацраг цөмийн зэвсэг /CBRN/-ийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоолын хэрэгжилтийг  олон улсын түвшинд Атомын эрчим хүчний агентлаг, Гаага дахь Химийн зэвсэг хориглох байгууллага, Женев дэхь Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль, Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороо,  Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагууд,  бүс нутгийн түвшинд НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааны институт,  Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөр хэлбэрээр хариуцан ажиллаж байна.

Европын холбооны Хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах /СBRN risk mitigation/ санаачлага нь 2010 оноос хэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найман бүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулж жараад улсыг уг санаачлагад элсүүлээд /Монгол Улс өнгөрсөн жилээс элссэн/ тэдгээрт үндэсний   хими бактерлоги  цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоог төлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлээд байна.

Хими биолог цацраг цөмийн терроризм түүний аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй,  тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар нь хил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, олон улсын гэмт хэрэгт тооцогддог төдийгүй  хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг  болсон учраас үүнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналт зайлшгүй шаардлагатай байдаг.

Европын холбооны  Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагад Монгол Улсыг элсүүлснээр бид цаашдаа /CBRN/ эрсдлийн үнэлгээ хийх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох,  үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,  эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй террорист халдлага аюул эрсдлийг бууруулж Монгол хүн аюулгүй эрүүл орчинд амьдрах байгаль орчин унаган төрхөө хадгалах нөхцөл боломж бүрдэх юм.

Тухайлбал, өнгөрсөн жил НҮБ Европын Холбооноос Узбекстанд зохион байуулсан хими бактерлогийн терроризмын эсрэг олон улсын хээрийн сургууль нь түүний аюул эрсдлээс сэргийлэх хариу арга хэмжээ авах хор уршгийг арилгах талаар оролцогч талуудад практик дадлага олгох зорилготой команд штабын хээрийн сургууль юм\зураг дээр\.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

2020-11-24

Ганцаардах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2020-11-23

"Тэгэж хэлдэггүй л байж" гэсэн байдалд орохгүй байх арга

2020-11-21

Архаг стрессийн үр дагавар болон түүнийг арилгах арга

2020-11-19

Эрдэнэт үйлдвэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-11-24

Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэр эрчээ алдахгүй ажиллахад оны эцэст шинэ дээд амжилтууд тогтооно

2020-11-19

0-12 насны хүүхэдтэй ээж, аавууд болон цахимаар ажиллах боломжтой ажилтнуудын тоог нэмж, цалинтай чөлөө үргэлжлүүлэн олголоо

2020-11-18

“Эрдэнэт” сувиллын цогцолбор 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч, ажилласан байна

2020-11-17

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

2020-11-02

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

CAAК ӨНЦӨГ: Коронавирусын вакцины эргэн тойронд

2020-11-25

ХЭРЭГЛЭГЧ НАРААСАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!

2020-11-18

Монгол элдэв зураг №64 (60 фото)

2020-11-17

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

2020-11-17

Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...

2020-11-23

Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?

2020-11-20

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

2020-11-19

Хүүхдийг удаан уйлуулж болохгүй

2020-11-18

Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ

2020-11-25

Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов

2020-11-24

Элон Маск дэлхийн гурав дахь баян болоход ойр байна

2020-11-20

Дэлхий улс орнууд цартахлын үед хэрхэн эдийн засгаа дэмжиж байгаа вэ?

2020-11-19

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

2020-11-25

Их 20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа Жо Байденд шилжүүлэх явцыг эхлүүлэхийг даалгав

2020-11-24

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хахууль авсан албан тушаалтнуудыг буудах зөвшөөрлийг иргэдэд олгожээ

2020-11-24

Харьцангуйн онол: Масс болон энергийн харилцаа

2020-11-24

Наранд хамгийн ойр очсон "SolO" хиймэл дагуул илүү ойртох төлөвлөгөөтэй байна

2020-11-23

Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ?

2020-11-23

Бид харь гаригийн бактерийн үр удам уу?

2020-11-19

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-25

АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа

2020-11-24

Шинжээчид Хойд Солонгосын шинэ пуужинг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна

2020-11-20

Суданд ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз баригдана

2020-11-17
7:27

CAAK VIDEO: Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

2020-11-25
5:28

CAAK VIDEO: Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

2020-11-24
7:31

CAAK VIDEO: Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

2020-11-23
6:41

CAAK VIDEO: Сүнсэнд даруулах гэж юу вэ?

2020-11-20

ЭМЯ: Өчигдрөөс хойш шинээр 27 тохиолдол илэрлээ

2020-11-25

Коронавирусын эсрэг вакциныг хамрын цацлага хэлбэрээр бүтээхээр хэд хэд компани ажиллаж байна

2020-11-24

ЭМЯ: 32 хүнээс коронавирусын тохиолдол илэрлээ

2020-11-24

ДЭМБ: "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

2020-11-23

"Articulated Robot" гэж юу вэ?

2020-11-24

Үхлийн зэвсэг: "Алуурчин робот"-ийн аюул таны бодож байснаас ойрхон байна

2020-11-22

Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ

2020-11-21

Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?

2020-11-20

Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

2020-11-25

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

2020-11-25

Ковидын үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ?

2020-11-24

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020-11-23

Дэлгүүрийн сагс ч бас бодол уншдаг болно

2020-11-25

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

2020-11-23

Технологийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулжээ

2020-11-23

"Twitter" компани дуут мессежийн үйлчилгээг туршиж байна

2020-11-21

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

255

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

449

Та хэдэн настай вэ?

1,149

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,461