Хиймэл оюун ухааны салбар дахь Хятадын бодлого

Хиймэл оюун ухааны салбар дахь Хятадын бодлого

ХХ зууны гурван том технологиийн нэг нь хиймэл оюун ухаан байв (сансарын технологи, эрчим хүчний технологи, хиймэл оюун ухаан). XXI зууны гурван том технологийн нэг нь мөн л хиймэл оюун ухаан болоод байна (генийн инженерчлэл, нано технологи, хиймэл оюун ухаан). Өдгөө хиймэл оюун ухааныг дэлхий дахинд голдуу санхүүгийн салбар, анагаах ухаан, машин үйлдвэрлэл (жолоочгүй машин гм) зэрэг салбарт өргөн хэрэглэж байгаа билээ.

Хятад улс технологийн өрсөлдөөнд давуу тал эзлэх чухал стратеги гэж хиймэл оюун ухааныг харж байна. Энэ жил Бэйдоу хиймэл дагуулын системийг бүрэн ашиглалтад оруулсан нь энэ салбарт томоохон орон зай эзлэх том дэвшил болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Шинэ үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь бид дэлхийн шинжлэх ухаан технологийн өрсөлдөөнд давуу тал олох чухал стратегийн хэсэг бөгөөд үйлдвэрлэлээ сайжруулах, үйлдвэрлэх хүчний үсрэлт хийхэд чухал стратегийн нөөц болно” гэж 2018 онд болсон Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны хурал дээр онцложээ.

Хятад улс 2019 онд “Хиймэл оюун ухаан” цагаан ном гаргасан ба уг номд хиймэл оюун ухаан хөгжүүлэгч хятадын аж ахуйн нэгжийн тоо 1000 давсан, үүгээрээ дэлхийд 2 дугаарт явж байгаа аж. Хиймэл оюун ухааны үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бүрдүүлэгч гурван гол элемент болох 1) суурь хэсэг (чип, тооцоолуурын аргачлал гм), 2) технологийн хэсэг (компьютерийн камерийн мэдрэмж, дуу таних, machine learning гм), 3) хэрэглээний хэсгээс Хятадад технологийн хэсгийнх нь хөгжил хамгийн сайн, хэрэглээний хэсэгт харьцангуй амжилттай, харин суурь хэсгийн хөгжлөөр арай хоцорч яваа гэж мөн дүгнэсэн байна. 2020 оны байдлаар хиймэл оюун ухаан хөгжүүлэгч хятад компанийн тоо 2600 давсан бөгөөд тэргүүлэгчид нь Тенсент, Хуавэй, Алибаба, ZTE, Байдү, Хайкан (Hikvision) гэх мэт компаниуд бий.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх Хятадын бодлого, төлөвлөгөө

Хятад улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлж байна. Хятадын Төрийн зөвлөл 2015 онд ““Интернэт+” үйл ажиллагааг сайжруулах тухай санал” баталсан нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шинэ суурийг тавьсан гэж үздэг. Улмаар 2017 онд Төрийн зөвлөл “Шинэ үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө”-г гаргаж, хиймэл оюун ухааныг улсын стратегийн түвшинд авч үзэж байгаагаа зарласан юм.

Уг төлөвлөгөөний дагуу гурван үе шаттай хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр заасан бөгөөд 2020 он гэхэд хиймэл оюун ухааны технологи ба хэрэглээгээр ерөнхийдөө дэлхийн түвшинд зэрэгцэн очно гэсэн нь дээр дурдсан 2019 оны цагаан номд хэдийн биелэлээ олсон байна. 2025 онд хиймэл оюун ухааны суурь онолд томоохон ахиц гаргаж, технологи ба хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх түвшинд хүрнэ. 2030 онд хиймэл оюун ухааны онол, технологи, хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх түвшинд хүрч, дэлхийн хиймэл оюун ухааны инновацын гол төв болно гэсэн зорилт дэвшүүлжээ. Эдгээр нэгдсэн бодлого төлөвлөгөөний дагуу том хот орон нутгууд тус бүрдээ мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилтууд тавин ажиллаж буй.

Хиймэл оюун ухааны хэрэлгээ

2019 онд Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж ба хэрэглээний зах зээлийн хэмжээ 2.89 тэрбум ам.доллар хүрсэн ба техник хангамжийн хэсгийг оруулж тооцвол 6 тэрбум ам.доллар хүрнэ гэж Олон улсын дата компани (IDC)-ийн гаргасан “Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж ба хэрэглээ” тайланд дурджээ. 2024 он гэхэд Хятадын хиймэл оюун ухааны програм хангамж, хэрэглээний зах зээлийн хэмжээ 12.7 тэрбум ам.доллар хүрэх ба 2018-2024 оны хооронд нийт 39 хувиар өссөн дүн болох ажээ. Хиймэл оюун ухааны хэрэглээ зах зээл цар тахлын дараах ертөнцөд улам бүр цэцэглэх бөгөөд өдгөө Хятад хиймэл оюун ухааныг боловсруулах үйлдвэр, эмнэлэг, төрийн үйлчилгээ, аялал жуулчлал, санхүү, компьютерийн тоглоом, тээвэр зууч, боловсрол, зам харилцаа гээд нийгэм эдийн засгийн салбарт нэгэнт өргөн хэрэглэж эхлээд байна.

Хиймэл оюун ухаан ба Ковид-19

Хятад улс дотооддоо алдаад байсан ковид-19 цар тахлын дэгдэлтийн үеэр хиймэл оюун ухааныг маш сайн ашигласан. Халдварыг хэмжих хянах, дүн шижилгээ хийх, хүмүүс ба эд бараанд хяналт тавих, эмийн судалгаа хөгжүүлэлт гэх мэт тал дээр хиймэл оюун ухаан асар их хэрэг болжээ.

Хиймэл оюун ухаан ба их өгөгдлийг ашиглан цар тахлын чиг хандлагыг судалж тодорхойлох, тархварзүйн судалгаа хийх, халдвар авсан хүн нэг бүрийг илрүүлэх, халдвар авсан өвчтөний хүрээг хурдан тогтоох, анхдагч хавьтагчдыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээг хурдан авчээ. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийн тусламжтайгаар өөр өөр газарт гарсан өвчний тохиолдлуудын холбоотой эсэх шинж, өвчин илэрсэн хугацаа орчин зэрэгт нарийн анализ хийж байгаа аж.  Түүнчлэн Байдү компанийн LinearFold тооцоолуурын аргаар вирусын бүтцэд хийж байсан 55 минутын шинжилгээг 27 секундэд хийдэг болж, вирусын хувирч буй явцыг илүү хурдан шинжлэх боломжтой болсноор тархалтыг үр дүнтэй хязгаарлах, вакцин гаргаж авах судалгаанд ач тустай юм.

Хиймэл оюун ухаан ба эдийн засгийн өсөлт

Цар тахал дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их цохилт өгч байгаа ч хиймэл оюун ухааны салбарт эерэгээр тусчээ. Цаашид ч дэлхийн үйлдвэрлэлийн хөгжил интернэт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур гэсэн “шинэ бааз”-д суурилан хөгжих чиг хандлагатай байгаа билээ. Хятад улс энэхүү шинэ дэд бүтцийг дэмжин хөгжүүлж байгаа нь дэлхийн эдийн засгийн уналттай холбоотой төдийгүй ирээдүйд шинээр төвхнөх зах зээлийг эзлэх зорилготой гэж судлаачид үзэж байна. Өдгөө Хятадын хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч ААН 2600 хүрсэн, хиймэл оюун ухаантай холбоотой ажилладаг ААН-ийн тоо 110 мянга хүрч, 28.5 хувиар өсчээ. Вычат гэхэд 2020 оны эхний 4 сард 600 мянган шинэ ажлын байр бий болгосон нь шинээр ажлын талбарт гарч ирж буй залуусын гол талбар болох жишээтэй.  

Олон улсын өрсөлдөөн

Хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөн илүү ширүүн болно, учир нь энэ нь зөвхөн хоёр том гүрний хооронд явагдахгүй, харин олон бүс нутаг дамнасан, олон салбарыг хамарсан өрсөлдөөн байх болно хэмээн Хиймэл оюун ухааны эрийн үеийн стратегийн өрсөлдөөн тайланд дурджээ. Өдгөө дэлхий дээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх талаар үндэсний стратеги хэрэгжүүлэхээ зарласан голдуу өндөр хөгжилтэй нийт 20 эргэм улс байна. Гэхдээ гол өрсөлдөөн мэдээж АНУ, Хятадын хооронд өрнөж буй. Ранд судалгааны байгууллагын 2020 онд гаргасан тайланд аль улс нь хиймэл оюун ухааны салбарт давуу талтай гээд тодорхойлоход хэцүү ч 2020 оны байдлаар АНУ технологи хөгжүүлэлтээрээ давуу талтай яваа, учир нь хагас дамжуулагчийн салбарт илт давамгай байгаа, харин Хятад улс хувийн нууцлалыг хамгаалах хууль эрхзүйн аливаа хязгаарлалт багатайгаараа их өгөгдөл цуглуулах тал дээр давуу талтай байгаа гэжээ. Хятадын 2030 он хүртэлх хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжвэл Хятад улс АНУ ба түүний холбоотнуудын цэргийн давуу байр суурийг гүйцэж түрүүлэх болно гэж дүгнэсэн байна. Өдгөө АНУ-ын засгийн газар Хуавэй тэргүүтэй Хятадын технологийн компаниудад хориг тавьж буй арга хэмжээнүүд бол ирээдүйн хиймэл оюун ухааны салбарын төлөөх өрсөлдөөний нэг л хэсэг нь юм.

Дүгнэлт

Хиймэл оюун ухааны хөгжлөөр дэлхийд хоёрдугаарт орж буй Хятад улс цаашид хиймэл оюун ухаан ба инновацын дэлхийн төв болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бэйдоу хиймэл дагуулын систем ба технологийн гигант компаниудын үүлэн тооцоолуурт суурилсан Хятадын хиймэл оюун ухааны салбар одоогоор технологи ба хэрэглээний тал дээрх хөгжил нь сайн байгаа бол чип, тооцоолуурын аргачлал зэрэг суурь хэсэг дээр сул талтай ба цаашид энэ чиглэлдээ илүү анхаарч ажиллах ажээ. Одооноос хэдийн ширүүсээд буй АНУ, Хятадын хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөөнийг дөнгөж эхлэл гэж үзэж болно. Цаашид их гүрнүүд хиймэл оюун ухааныг цэргийн салбарт хэрхэн ашиглах асуудал олон улсад илүү анхаарал татахаар байна.

Эх сурвалж: geopolitics news

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417