Их тэсрэлтийн өмнө сансар огторгуй ямар хэлбэртэй байсан бэ?

Их тэсрэлтийн өмнө сансар огторгуй ямар хэлбэртэй байсан бэ?

Эрдэмтэд их тэсрэлтээс өмнө өөр орчлон ертөнц оршин байсан бөгөөд түүний ул мөрийг илрүүлсэн нээлт хийлээ хэмээн мэдэгдэж байна. Энэхүү нээлтэд тулгуурласан шинэ онолоор бидний одоогийн оршин байгаа орчлон ертөнц цорын ганц эхлэлтэй бөгөөд түүний эцэс төгсгөл нь туйлын төгсгөл болохгүй, харин тус бүр өөр өөрсдийн орчлон ертөнцүүдийг бий болгосон олон дахин давтагдах их тэсрэлтүүдийн зөвхөн нэгнийх нь үр дүн гэж үзэж байна.

Одоогоор хамгийн үнэмшилтэй гэгдэж буй онолоор 13.7 тэрбум жилийн өмнө маш халуун, хэмжээлшгүй их нягттай материйн бөөгнөрөлөөс их тэсрэлтийн замаар орчлон ертөнц үүсэн бий болсон гэж үздэг бөгөөд дийлэнх эрдэмтэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Их тэсрэлт нь секундыг хэд хуваасны нэг хугацаанд явагдаж, дараа нь аажим, тогтвортой тэлэлтийн горимд шилжин одоог хүртэл тэлсээр байгаа, цаашид хэт их тэлэлт нь орчлон ертөнцийн сүйрэлд хүргэнэ гэж үздэг.

Одод болон галактикууд их тэсрэлтээс 300 сая жилийн дараа үүсч эхэлсэн. Сансарын богино долгионы цацраг мөн адил цаг хугацааны үеийн мэдээллүүдийг агуулах бөгөөд түүнийг судласны үр дүнд орчлон ертөнцийн үүсэл, их тэсрэлтийн онолыг зарим талаар батласан байдаг. Орчлон ертөнцийн гарал үүслийн тухай онолоор их тэсрэлтээс өмнө туйлын хоосон ноёрхож байсан гэж үздэг билээ.

Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд төрөн гарсан дэлхийн хамгийн алдартай физикч гэгддэг Оксфордын их сургуулийн профессор рожер Пенроз, Армений Ереваний улсын их сургуулийн профессор Вахе Гурзадинтай хамтран сансарын богино долгионы цацрагийн дэвсгэр зураг (cosmic background radiation)-ийг судласан байна. Их тэсрэлтийн үед цацарсан богино долгионы цацраг өндөр темпетуртай байсан бол температур аажим буурсаар одоо цаг үед дунджаар -270 хэмтэй байдаг. Сансарын богино долгионы цацрагийн температурын тархалт нь дурын хэлбэртэй (random) байх ёстой боловч Penrose-ийн судалгаагаар темпертарурын илүү бага түвшин бүхий тод ялгарах тойргуудыг илрүүлсэн байна. Нийт 12 тойрог нээсэн бөгөөд зарим нь 5 хүртэлх тооны цагирагуудыг агуулж байжээ. Penrose эдгээр тойргуудыг их тэсрэлтээс өмнөх үеийн орчлон ертөнцийн ул мөр гэж үзэж байна.

Орчлон ертөнцийн тэлэлтийн эцсийн шатанд одод унтран олон тооны хар нүхнүүд бий болж ойролцоох бүх биет зүйлс, матери, энергийг сорон авч эцэст нь хар нүхнүүд мөргөлдөн ууршиж алга болдог гэж үздэг. Энэ бүхний үр дүнд орчлон ертөнц маш бага энтропийн түвшинд шилжиж дараагийн их тэсрэлтийн эхлэл тавигддаг гэж Penrose үзэж байна. Уламжлалт онолоор энтропийн бага түвшинд нягтарсан матери (их тэсрэлтийн өмнөх) хэт өндөр температуртай байж болох эсэх талаар тайлбарлагдаагүй байдаг ажээ. Penrose сансарын богино долгионы цацрагийн дэвсгэр зураг дахь тойргуудыг их тэсрэлтээс өмнөх орчлон ертөнцийн ул мөр бөгөөд мөргөлдсөн хар нүхнүүдийн таталцлын хүчний нөлөөгөөр бий болсон хэмээн батлаж байна. Энэ баталгаанд тулгуурлан орчлон ертөнцүүдийн төсгөл нь дараагийн шинэ их тэсрэлтийн эхлэл болж орчлон ертөнцүүд үүсэх, мөхөх үйл явц давтагдан явагддаг гэж дүгнэжээ.

Дашрамд дурдахад бага энтропийн түвшинд шилжсэнээр дараагийн их тэсрэлтийн эхлэл тавигддаг гэсэн байгаа боловч их тэсрэлт үүсгэх маш халуун, хэмжээлшгүй их нягттай материйн бөөгнөрлийг хэрхэн бий болдог тухай эх мэдээлэлд тодорхой дурдсангүй. Мөн физикийн хуулиар энерги устаж алга болдоггүй гэдэг. Penrose-ийн шинэ онол физикийн гол хуулиудтай зөрчилдөөгүй гэгдэж байгаа боловч хар нүх уурших явцад түүний сорон авсан энерги ямар хэлбэрт шилждэг тухай мөн адил эх мэдээлэлд дурдсангүй. Мэдээллийг зөвхөн нийтэд зориулан хялбаршуулсан хувилбараас орчуулсан бөгөөд сансар судлал болон физикийн шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардах учир эрдэм шинжилгээний өгүүллийг эх сурвалж болгоогүй болно.


Эх сурвалж: science-du

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417