Бид харь гаригийн бактерийн үр удам уу?

Бид харь гаригийн бактерийн үр удам уу?

Дэлхийд амьдрал үүсэхэд шаардлагатай түүхий эд, материалууд сансараас ирсэн байж болох тухай өмнө нь нийтлэж байсан. Тэгвэл үүний нотолгоо болох баримтууд шинээр олдсоор байна. Чили улсын нутаг дэвсгэрт байрлах Европын одон судлалын өмнөд төвийн эрдэмтэд 64 радио телескопоос бүрдэх сансарын ажиглалтын дэвшилтэт системийн тусламжтайгаар жижиг хос одны системд сахарын нэгдэл агуулагдаж байгааг илрүүлжээ.

Биднээс 400 гэрлийн жилийн зайд орших уг системийн 16293-2422 од нартай адил масстай юм байна

Энэхүү нээлт нь амьдралын түүхий эд сансарт аяндаа бий болсон гэдгийг нотлож байна. Хүнсний сахартай төстэй бүтэц бүхий гликольальдегид нь ДНХ болон РНХ-г бүрдүүлэгч бодисуудын нэг юм. Энэ бодис өмнө нь 2000 онд, 26000 гэрлийн жилийн зайд байрлах тоосонцорын үүлнээс олдож байсан боловч энэ удаад амьдрал үүсэх тохиромжтой цаг хугацааны үечлэл болон орон зайн байрлалаас оллоо хэмээн эрдэмтэд онцолж байна.

Сансарт байрлах молекулууд цацраг идэвхт туяаг тодорхой хэмжээгээр шингээсний дараа эргүүлж өөрсдөөсөө ялгаруулж эхэлдэг. Энэ нь тэдгээрийг хэдэн тунамал (квадрилион) километрийн зайнаас ч тодорхойлох боломжийг олгожээ. Химийн ихэнх урвалууд дэлхийн нөхцөлд усан дотор явагддаг бол сансарт тоосонцорын жижиг хэсгүүдийн гадарга дээр явагдах боломжтой юм.

Ус, формальдегид, метан, аммиак, нүүрсхүчлийн давхар ислийн молекулууд сансарын тоосонцорын үүлний жижиг хэсгүүдийн гадарга болон дотор нь агуулагддаг. Тоосонцорын хэсгүүд хоорондоо мөргөлдөх үед сахар мэтийн илүү нарийн нийлмэл бодисууд нийлэгжихэд хүрэлцэх энергээр хангагддаг байна. Эдгээр материалууд нь сүүлт од зэрэг сансарын биетүүдэд тээгдэн дэлхийд ирж, амьдрал үүсгэх нэгэн нөхцөл болсон гэж үздэг.

Сансарт амьдралын түүхий эд бүрэлдэн тогтож, тэдгээр нь дэлхийд хүртэл тээвэрлэгдэн ирдэг юм бол сансар огторгуйн хаа нэгтээ дэлхийнхтэй төстэй орчны нөхцөл бүрэлдсэн тохиолдолд тэнд шинээр амьдрал үүсэн бий болох боломжтой хэмээн дүгнэж болно. Тэгвэл НАСА-гийн эрдэмтэд нэгэн ховор төрлийн солироос бактерийн ул мөрийг илрүүлэв. CI1 солироос дэлхий дээрх ерөнхий төрөл зүйлүүдтэй тун ойролцоо бүтэц бүхий цианобактерийн үлдэгдлийг илрүүлжээ.

Иймд харь гаригийн бактерууд олон мянган жилийн турш сансарын уудмыг туулан, дэлхийд амьдрал үүсгэхэд хүргэсэн хэмээн эрдэмтэд таамаглах болов. Амьдралын түүхий эд болох материалуудаас гадна бусад оддын системд үүссэн зарим өндөр түвшний микро организмууд сансарын биетээр тээвэрлэгдэн дэлхийд ирж, амьдрал үүсгэх боломжтой тухай Астробиологи сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл бид харь гаригийнхны үр удам байх магадлалтай юм.

Гэхдээ энэхүү таамаглал математик тооцооллоор ч бас давхар батлагдаж байна. Нарны аймаг үүсэн бий болсоны дараахан нар өөрийн ойрын төрлүүдтэй одоогийнхоос илүү ойрхон зайд байрлаж байв. Иймд тэдгээрийн хооронд бичил биетүүдийг агуулах хэлтэрхийнүүд тээвэрлэгдэн хүрэх боломж өндөр байжээ. Симуляцийн тусламжтайгаар хийсэн судалгаагаар өөр нарны системээс ирсэн тэнгэрийн биетийн 10000 хэлтэрхийнээс 5 -12 ширхэг нь бусад гаригуудад татагдан унах боломжтой гэсэн үр дүн гарсан байна.

Тодруулбал 10 - 90 сая жилийн хугацаанд 10 кг-аас дээш жинтэй, 100 их наядаас 30 тунамал хэлтэрхий унах боломжтой ажээ. Тэдгээрийн хамт тээвэрлэгдэн ирсэн бичил биетүүд амьдрахад тохиромжтой усан орчин бүрэлдэн тогтох үед дэлхийн амьдралын анхдагчийн үүрэг гүйцэтгэсэн байх магадлал өндөр юм. Нарны аймаг үүссэнээс хойш 135 - 535 сая жилийн хооронд нарыг үүсгэсэн оддын бөөгнөрөл аажим задарчээ.

Харин 288 сая жилийн дараа дэлхийн гадарга усаар бүрхэгдэж, харь гаригийн бактерийг хүлээн авах боломжтой болсон гэж үздэг. Тэгвэл дэлхийн түүхэн дэх амьдралын хамгийн эртний цаг үед хамаарах олдворыг саяхан илрүүлээд байна. Австралийн баруун хойд хэсгийн Пилбара бүс нутгаас олдсон бактерийн дардас хэлбэрийн үлдэгдэлд тулгуурлан түүний насыг  ойролцоогоор 3.5 тэрбум жил хэмээн тогтоогоод байна.

Эх сурвалж: Gizmag

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

2020-11-25

Их 20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа Жо Байденд шилжүүлэх явцыг эхлүүлэхийг даалгав

2020-11-24

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хахууль авсан албан тушаалтнуудыг буудах зөвшөөрлийг иргэдэд олгожээ

2020-11-24

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

2020-11-24

Ганцаардах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2020-11-23

"Тэгэж хэлдэггүй л байж" гэсэн байдалд орохгүй байх арга

2020-11-21

Архаг стрессийн үр дагавар болон түүнийг арилгах арга

2020-11-19

"Articulated Robot" гэж юу вэ?

2020-11-24

Үхлийн зэвсэг: "Алуурчин робот"-ийн аюул таны бодож байснаас ойрхон байна

2020-11-22

Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ

2020-11-21

Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?

2020-11-20

Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ

2020-11-25

Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов

2020-11-24

Элон Маск дэлхийн гурав дахь баян болоход ойр байна

2020-11-20

Дэлхий улс орнууд цартахлын үед хэрхэн эдийн засгаа дэмжиж байгаа вэ?

2020-11-19

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-25

АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа

2020-11-24

Шинжээчид Хойд Солонгосын шинэ пуужинг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна

2020-11-20

Суданд ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз баригдана

2020-11-17

Эрдэнэт үйлдвэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-11-24

Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэр эрчээ алдахгүй ажиллахад оны эцэст шинэ дээд амжилтууд тогтооно

2020-11-19

0-12 насны хүүхэдтэй ээж, аавууд болон цахимаар ажиллах боломжтой ажилтнуудын тоог нэмж, цалинтай чөлөө үргэлжлүүлэн олголоо

2020-11-18

“Эрдэнэт” сувиллын цогцолбор 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч, ажилласан байна

2020-11-17
7:27

CAAK VIDEO: Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

2020-11-25
5:28

CAAK VIDEO: Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

2020-11-24
7:31

CAAK VIDEO: Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

2020-11-23
6:41

CAAK VIDEO: Сүнсэнд даруулах гэж юу вэ?

2020-11-20

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

2020-11-02

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

CAAК ӨНЦӨГ: Коронавирусын вакцины эргэн тойронд

2020-11-25

ХЭРЭГЛЭГЧ НАРААСАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!

2020-11-18

Монгол элдэв зураг №64 (60 фото)

2020-11-17

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

2020-11-17

Дэлгүүрийн сагс ч бас бодол уншдаг болно

2020-11-25

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

2020-11-23

Технологийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулжээ

2020-11-23

"Twitter" компани дуут мессежийн үйлчилгээг туршиж байна

2020-11-21

Харьцангуйн онол: Масс болон энергийн харилцаа

2020-11-24

Наранд хамгийн ойр очсон "SolO" хиймэл дагуул илүү ойртох төлөвлөгөөтэй байна

2020-11-23

Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ?

2020-11-23

Бид харь гаригийн бактерийн үр удам уу?

2020-11-19

ЭМЯ: Өчигдрөөс хойш шинээр 27 тохиолдол илэрлээ

2020-11-25

Коронавирусын эсрэг вакциныг хамрын цацлага хэлбэрээр бүтээхээр хэд хэд компани ажиллаж байна

2020-11-24

ЭМЯ: 32 хүнээс коронавирусын тохиолдол илэрлээ

2020-11-24

ДЭМБ: "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

2020-11-23

Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

2020-11-25

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

2020-11-25

Ковидын үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ?

2020-11-24

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020-11-23

Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...

2020-11-23

Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?

2020-11-20

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

2020-11-19

Хүүхдийг удаан уйлуулж болохгүй

2020-11-18

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

255

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

449

Та хэдэн настай вэ?

1,149

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,461