Яагаад Хятадад коронавирусын хоёр дахь давалгаа гарахгүй байна вэ?

2020-11-20, 13:28 COVID-19 964 2
Яагаад Хятадад коронавирусын хоёр дахь давалгаа гарахгүй байна вэ?

Хятадад Ковид-19 яг ямар байгаа талаар тус улсад ажиллаж амьдардаг сэтгүүлч “Свободная Пресса”-д ингэж ярьжээ

Коронавирусээр өвдсөн хүний тоо дэлхийд 55 саяыг даваад байна. Эхний давалгааны дараахь эдийн засгийн хямралаас гарах гэж оролдож байхтай зэрэгцээд коронавирусын хоёр дахь давалгаа эхлээд байна. Ганцхан улс л вирусыг шууд дарж чадсан нь  Хятад. Хятадын Засгийн газрын амжилт юундаа байна вэ? Тэдний статистикт итгэж болох уу? Эдгээр асуултад Хятадад ажиллаж амьдардаг “Свободная Пресса” хэвлэлийн сэтгүүлч хариулсан байна.

- Өдрийн мэнд, Светлана. Хятадад өнөөдрийн байдлаар коронавирус ямар байдалтай байна? Өвчнийг тархаахгүй талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Ямар хязгаарлалтууд байгаа вэ?

-Өдрийн мэнд. Бээжинд 100 гаруй хоног үнэхээр шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Зарим нэг бүсэд өвчлөл үе үе гарч байгаа ч хүмүүсийг шууд тусгаарлан эмчилж байгаа, цар тахлын хэмжээнд хүргэхгүй байна. Саяхан Тяньжинд нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс өмнө Циндао, Шиньжянд тохиолдолууд гарсан ч томоохон хэмжээний тархалт гараагүй.

Хяналт урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд Бээжинд зарим нэг газар эрүүл мэндийн код нэхэж байгаа, гэхдээ ихэнх газар худалдааны төв зэргүүдэд маск шаардахгүй байгаа.

Нийтийн тээвэрт бол маск заавал зүүнэ. Бээжинд халдварын тохиолдол байхгүй байгаа ч миний анзаарснаар хүмүүсийн 90 хувь нь масктай явж байгаа. Офист, лифтэнд суухдаа заавал маскаа зүүдэг. Хятадад энэ тал дээр дургүйцэх хүн байдаггүй, бүгд ойлгож хандаж байгаа. Би их онцгой хязгаарлалт мэдрэхгүй байгаа.

“Бээжинд амьдрал ковидоос өмнөхтэй ялгарах юм алга”.

Уулзалт, форум, олон хүн цугларсан арга хэмжээ бүгд оффлайн, хүний тоо хязгааргүй, урьдых шигээ л байна. Саяхан Шанхайд олон улсын III ЭКСПО зохион байгуулагдсан. Түрүүчийн 2 удаагийхаас дутахгүй том арга хэмжээ болж, олон орон, компани оролцсон. Шанхайд бүх хяналт шинжилгээ хийгдсэн, хүмүүсээс хэд хэдэн удаа тест авч, халууныг нь үзэж, бүр үзүүлэнг хүртэл шалгаж байсан. Үзэсгэлэн дууссан ч цар тахлын дэгдэлт болоогүй. Олон орноос хүмүүс ирж оролцсон хэдий ч зүгээр байна. 10 дугаар сард дэлхийд цорын ганц болдог автомашины ЭКСПО болсон. Хүмүүс их, үзэсгэлэн 3 хоног үргэжилсэн ч хэн ч халдвар аваагүй.

- Албан ёсны статистикт итгэвэл Хятадад нийт ердөө л 92 242 хүн өвдсөн гэсэн тоо байна. Энэ чинь Армени, Белорусаас ч бага байна?

-Албан ёсны статистикийн хувьд. Миний бодож байгаагаар бол одоо олон улс орон тоогоо дарж байх шиг. Орост ч, Европд ч тэр. Энэ голдуу бүх өвчлөлийг бүртгэж авах боломжгүйгээс болж байгаа байх. Хятадад өвчлөлийн эхний үед яг энэ шалтгаанаар тоо буурч мэдээлэгдэж байсан байх. Тэгээд ч тэр үед шинэ вирусын талаар мэдээлэл бага, хүмүүс яахаа мэдэхгүй, шинэ шинж тэмдэг нь мэдэгдэхгүй байсан үе. Ганцхан Уханьд бусад орнуудтай харьцуулбал маш хурдан дарж чадсан, тиймээс орон хүнд халдвар тараахаас сэргийлж чадсан. Одоо бол албан ёсны статистикт итгэх нь зүйтэй гэж би бодож байна. Эдгээр тоо нь яг бодитоор Хятад дахь нөхцөл байдлыг харуулж байгаа.  

- Зун Хятадын Засгийн газрын зөвлөлөөс “Ковид-19 эсрэг тэмцэх нь: Хятадын үйл ажиллагаа” нэртэй номыг гаргасан. Энэ ном бестселлер болсон уу?

-Энэ номны талаар дуулаагүй юм байна. Тэгэхээр үгүй байх аа.

- Энэ номон дээр коронавирусын эсрэг арга хэмжээ авах 126 стратегийн пункт байсан. Дэлхийн бусад орнууд яагаад Хятадын энэ амжилтыг давтаж чадахгүй байна вэ?

-Би бодохдоо сэтгэлгээний ялгаа байна гэж үзэж байна. Европчууд, Оросууд, Азиуд. Анзаараад байхад Азийн ихэнх орон Хятад, Өмнөд Солонгос, Японид өвчлөл баруунтай харьцуулхад хамаагүй бага байна. Хятадад жишээ нь хүмүүс Засгийн газартаа итгэдэг. Маск зүүх ёстой л гэсэн бол зүүнэ. Оросод Засгийн газрын энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаа хүмүүс зөндөө байна. Бүр коронавирус байгаа гэдэгт итгэхгүй хүмүүс хүртэл байна.

- Оросын олон хэвлэлээр “Хятадад чанга нарийн дэглэм сахиж, Засгийн газар нь шийдэмгий арга хэмжээ авснаар энэ өвчгийг давсан” гэж мэдээлж байна. Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадад зөрчил илэрсэн болов уу?

-Би бодохдоо маск зүүхгүй гэсэн хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа, эсвэл өвдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Энэ тал дээр иргэний эрх зөрчигдөж байгаа гэж бодохгүй байна.

- Хятадад Ковид эсэргүүцэгч байсан уу?

-Хаа сайгүй л байдаг байх, Хятадад хүртэл. Гэхдээ би энэ тухай сонсоогүй.

- 10 дугаар сарын 26-29-нд Бээжинд Хятадын Коммунист Намын Төв Хорооны XIX удаагийн V хурал болох байсан. Ямар үр дүнг нэгтгэв? Намын чиг цар тахлаас болж яаж өөрчлөгдөж байгаа вэ?

-Эдийн засгийн талаар идэвхтэй яригдсан. Жишээ нь энэ жил дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтоогдоогүй байсан.

- Цар тахлаас болоод Хятадын эдийн засаг хэр хямарсан бэ? Улсаас ард түмнээ яаж дэмжиж байсан бэ?

-Энэ жилийн эхний хагаст л эдийн засагт хүнд байсан. Хятадын Үндэсний статистикийн хорооноос сайхан гаргасан мэдээгээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн зөвхөн III улиралд л жилийн тооцоогоор 4,9 хувь нэмэгдсэн. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 5,2 хувиас бага байгаа.  V хэлбэрийн нөхөн сэргээлт хийснээр энэ жилийн II улиралд 3,2 хувь болж өсөх эерэг динамик ажиглагдаж байна.

“Жилийн тооцооллоор Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний 3 улиралд 0,7 хувь нэмэгдсэн. Энэ нь энэ эхний хагас дахь 1,6 хувийн уналтыг давж чадсан гэсэн үг юм”.

Цар тахлаас болоод энэ жилийн эхний улиралд эдийн засаг огцом унаж, хасах руу орж -6,8 хувь болсон. Одоогийн үзүүлэлтүүдийг харах юм бол санаснаас ч илүү болсон байгаа. Энэ нь Хятад улс цар тахалтай сайн тэмцэж, урьдчилан сэргийлэх арга нь үр дүнтэй байсныг илтгэж байна. Авсан арга хэмжээ гэвэл дунд, бага, микро аж ахуйн нэгжүүдийн татварыг багасгах эсвэл татвараас чөлөөлсөн юм.

-Миний мэдэж байгаагаар Хятад улс вакцин гаргах төлөвлөгөөтэй байсан. Вакцин хийгдэж байгаа юу?

-Хятадад улс орон даяар вакцин хийгдээгүй.

-Тоон төхөөрөмж цар тахалтай тэмцэхэд хэр тус болсон бол? Өвчтнүүдийг бүртгэж, хянахад ямар шинэ тоон төхөөрөмж ашигласан бэ?

-“Вичатад” (Хятадад хамгийн алдартай ухаалаг утасны мессенжер) эрүүл мэндийн код суулгасан. Энэ нь тухайн хүн өвдсөн эсэх, өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн үү гэдгийг харуулдаг. Мөн дулаан хэмжигч тепловизор байсан.

- Ковид-19-тэй холбоотой ямар дүгнэлт хийв?

-Авсан арга хэмжээ нь зөв байжээ.

- Би өвчин илрүүлэх талаар асуусан юм. Хятад улс хоолондоо аюултай амьтан, шавьж хэрэглэхийг хориглох талаар Засгийн газраас арга хэмжээ авах болов уу? Энэ талаар хэвлэлээр ярьж байна уу?

-Энэ талаар ярьсан. Ийм төрлийн амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль гарсан.

- Бусад орноос мэдээллийн дарамт ирж байгаа юу? Хятадад дотроо Ковид-ын тархалтын талаар үнэн зөв мэдээлэл өгч байгаа юу?

-Хятадад үнэхээр бусад улсаас мэдээллийн дарамт ирж байгаа. Ялангуяа худлаа мэдээлэл их байдаг. Жишээ нь өвчлөгсдийн тоо, Хятадад “луу” мэт чанга арга хэмжээ авсан гэх мэтчилэн. Луу шиг чанга арга хэмжээ аваагүй ээ. Ямар ч байлаа гэсэн бүх газар биш. Уханьд бол байсан. Харин Бээжинд болон Хятад орон даяар бол үгүй ээ. Хятадад мэдээлэл зөв түгээгдэж байгаа. Бид Вичат-аар бүх дэлхийн статистикийг харж байгаа, энэнд би итгэж болно гэж бодож байна.

Эх сурвалж: svpressa.ru

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрдэмтэд хүний биеэс цахилгаан үүсгэх арга олжээ

2020-11-27

Дэлгүүрийн сагс ч бас бодол уншдаг болно

2020-11-25

Дэлхийн анхны нисдэг такси Барселона хотын иргэдэд үйлчилнэ

2020-11-23

Технологийн компаниуд 5G сүлжээг нэвтрүүлэхэд 80 тэрбум ам.доллар зарцуулжээ

2020-11-23

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

2020-11-02

#10 Хасах 18 - Лидер сурагч

2020-10-24

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

2020-10-10

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

2020-10-03

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

2020-11-25

АНУ агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс дангаар гарлаа

2020-11-24

Шинжээчид Хойд Солонгосын шинэ пуужинг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна

2020-11-20

Суданд ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз баригдана

2020-11-17
9:48

CAAK VIDEO: Амьдралд үнэгүй олддог 30 гайхалтай мэдрэмж

2020-11-27
7:27

CAAK VIDEO: Ус уух хувьтай хүмүүсийн итгэмээргүй 10 түүх

2020-11-25
5:28

CAAK VIDEO: Эрчүүд яагаад эгчмэд бүсгүйд татагддаг вэ?

2020-11-24
7:31

CAAK VIDEO: Эздийнхээ аминд хүрсэн 15 амьтан

2020-11-23

“БИ”-гээр ӨВЧЛӨГСӨД

2020-11-27

Сэтгүүлч гэдэг бүрэн эрхт "маанаг" гэсэн үг биш...

2020-11-23

Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?

2020-11-20

Сул байна, сувс шиг байна, Сумъяабазар аа!

2020-11-19

Дэлхийн хэмжээний хамгийн том хямдрал энэ 7 хоногт болно

2020-11-25

Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна? Эдийн засаг цаашид хэрхэх вэ?

2020-11-25

Ковидын үед дэлгүүрээр үйлчлүүлэхдээ юуг анхаарах вэ?

2020-11-24

ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020-11-23

Хөл хориог цуцалсны дараа Европыг юу хүлээж байгаа вэ?

2020-11-27

ЭМЯ: Өчигдрөөс хойш 26 хүнээс коронавирус илэрлээ

2020-11-27

Замби "COVID-19"-ийн үед санхүүгийн дампууралд орсон эхний улс болжээ

2020-11-26

ЭМЯ: Өчигдрөөс хойш 13 тохиолдолд шинжилгээ хийхэд халдвар илэрлээ

2020-11-26

Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ

2020-11-27

Хятадын эрх баригчид Австралийн нүүрсийг чанарын шаардлага хангахгүй байна гэв

2020-11-27

Эрдэнэт үйлдвэрийнхэн халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн бүсэд хуваагдан ажиллаж байна

2020-11-26

Эрдэнэт үйлдвэр халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна

2020-11-24

Орос улс цөмийн түлш бүхий сансрын хөлөг бүтээнэ

2020-11-27

"SpaceX" компани сансарт ачаа хүргэх шинэ технологи боловсруулжээ

2020-11-27

Эйнштейний буруу байсан уу?

2020-11-26

Харьцангуйн онол: Масс болон энергийн харилцаа

2020-11-24

"Telsa" компани дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч болжээ

2020-11-27

Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ

2020-11-25

Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов

2020-11-24

Элон Маск дэлхийн гурав дахь баян болоход ойр байна

2020-11-20

"Articulated Robot" гэж юу вэ?

2020-11-24

Үхлийн зэвсэг: "Алуурчин робот"-ийн аюул таны бодож байснаас ойрхон байна

2020-11-22

Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ

2020-11-21

Ирээдүйд хиймэл оюун ихэнх ажлын байрыг эзлэхүү?

2020-11-20

CAAК ӨНЦӨГ: Коронавирусын вакцины эргэн тойронд

2020-11-25

ХЭРЭГЛЭГЧ НАРААСАА ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ!

2020-11-18

Монгол элдэв зураг №64 (60 фото)

2020-11-17

Хориод хориод дийлэхээ боливол орцтой, хашаатай нь гагнаад байхаас өөр яадаг юм...

2020-11-17

Хүүхдийг гар утасны хамаарлаас ангижруулах 5 арга

2020-11-27

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

2020-11-24

Ганцаардах өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

2020-11-23

"Тэгэж хэлдэггүй л байж" гэсэн байдалд орохгүй байх арга

2020-11-21

Хятадын удирдагч Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

2020-11-27

Хятад улс төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө нэн ядуурлыг эцэс болголоо гэв

2020-11-26

Канадын оюутан өндгөвч, хөхний хорт хавдрыг устгадаг вирус бүтээжээ

2020-11-25

Их 20: Доогуур орлоготой орнуудын зээлийн эргэн төлөлтийг дахин зургаан сараар сунгалаа

2020-11-25

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

256

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

450

Та хэдэн настай вэ?

1,151

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,461