“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

“Их-20”-ийн уулзалт ба Трампын “галзуурал”

Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч орнуудын “Их 20” бүлэг цар тахлын улмаас цахимаар дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулж байна. Энэ жилийн уулзалтыг дэлхийн баян орнуудын нэг Саудын Арабын хаан Салман бен Абдел Азиз аль Сауд даргалж байгаа юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдийн уулзалтаар COVID-19-ийн эсрэг эм бэлдмэл, оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах  санхүүжилтийн асуудлыг хэлэлцлээ. Одоогоор “Их-20”-ийн орнууд COVID-19-ийн вакцины үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд ам.доллар гаргаад байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн улсын туршиж байгаа вакциныг  бусад улс оронд хуваалцахад бэлэн байна гэдгээ мэдэгдээд цар тахал дэлхийн эдийн засгийг доройтуулж, олон нийтийг хамарсан, урт хугацааны ажилгүйдэл, ядуурлыг бий болгож байгааг онцолсон байна. Мөн БНХАУ-ын  удирдагч Ши Жиньпин вакцины үйлдвэрлэл, түгээлтийг хурдасгахын тулд бусад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд, бусад хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлж, вакциныг бүх орны иргэдэд хүртээхүйц үнэтэй байлгахын тулд хичээн ажиллахаа амласан байна.

Дональд Трамп: Америк ажилчдын татварын мөнгийг дэлхийн хамгийн их бохирдолтой орнуудад зарцуулахаас татгалзаж байна

Саяхан ерөнхийлөгчийн сонгууль нь болж өнгөрсөн их гүрэн АНУ-ын удирдагч уулзалтын хэл амны гол бай боллоо. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гаригт уулзалтыг орхин гольф тоглохоор явсан нь түүнийг дэлхийн тавцан дахь байр сууриа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн үйлдэл байлаа хэмээн олон нийт үзэж байна. Тэрээр өдгөө хүртэл ялагдлаа үл зөвшөөрч, шүүхэд зарга үүсгэн явж байгаа билээ. Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халид Ал-Фалих “COVID-19-ийн эсрэг тэмцэх гол улсын удирдагч байсангүй. Зарим үндэстэн хэт үндсэрхэг үзэлтэй байна” гэж хэлэхдээ хэний ч нэрийг дурдаагүй ч Трампад зориулсан үг гэдэг нь илт байсан юм. Трамп “Миний хэлэх үг дууслаа” гэж хэлчихээд гольфийн талбай руугаа явсан байв.

 

Трампыг өмөөрөн Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кайлей МкЭнани “Ерөнхийлөгч Трамп АНУ-ын хямралын эсрэг арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээхийн тулд бүхий л нөөцөө дайчлан ашигласан” гэж мэдэгдэв.

 

Харин ням гаригийн уулзалтын үеэрх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлын талаарх Трампын илтгэлийн  дуу хоолойны өнгө аяс өмнөх шигээ түрэмгий, маргасан шинжтэй байв. Учир нь 2015 оны уулзалтын үеэр Австрали, Энэтхэг, Хятад гэсэн улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг эх дэлхийгээ аврахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байхад Трамп “Энэ бол Америк үндэстнийг устгах төлөвлөгөө” хэмээн эсэргүүцэж байсныг хуралдааныг удирдагч онцлов. Энэ уулзалтаар ч мөн “Парисын хэлэлцээр бол хүрээлэн буй орчныг хамгаалахад бус Америкийн эдийн засгийг доройтуулахад чиглэсэн. Тиймээс би Америк ажилтнуудын олон их наяд ам.долларыг дэлхийн хамгийн их бохирдолтой болон хүрээлэн буй орчны асуудалтай улсуудад зарцуулахаас татгалзаж байна” хэмээн Цагаан ордны хурлын өрөөнөөс илтгэлдээ дахин дурдав.

Гэвч түүний энэ илтгэлд бусад улсын удирдагчдад таалагдаагүй бололтой хэн ч ярианд нь анхаарлаа хандуулсангүй. Энэ нь Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй ч бусад улс орнууд хэдийнэ түүнийг дэлхийн тавцангаас арчиж хаясаны илрэл байв. Түүний хамгийн олон сая саналаа луйвардуулсан хэмээн маргаан үүсгэсэн Жоржиа мужийн гар тооллогын үр дүн өмнөхөөсөө зөрөөгүйг Аудитын газар баасан гаригт мэдэгдсэн ч Трамп санал нийлсэнгүй.

Эх сурвалж: BBC

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417