“БИ”-гээр ӨВЧЛӨГСӨД

“БИ”-гээр ӨВЧЛӨГСӨД

Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг.

Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог.

*НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ. Шүүмжилж хэн нэгнийг доош хийн доромжлох аястай бичлэгтээ ѳѳрийн санал бодлоо тулгадаг. Түүнд хэн нэгэн таалагдахгүй байгаатай адил ѳѳрѳѳ ч хэн нэгэнд таалагдахгүй байж болохыг тооцдоггүй. Санал бодол зѳрѳлдѳж болно л доо. Харин ѳѳрийгѳѳ хэт дѳвийлгэж, нѳгѳѳ хүний хийж бүтээж байгааг үгүйсгэж байгаа нь таагүй. БУСДЫН САНАА БОДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ДОРОМЖИЛОХГҮЙГЭЭР ШҮҮМЖИЛЖ БОЛНО.

*БИ ИНГЭЖ ХҮСЧ БАЙНА

Ѳрѳѳл бусдын хүсэл сонирхлыг огт тоохгүйгээр зѳвхѳн ѳѳрийн хүсч буй зүйлээ бусдад тулган шаарддаг хүмүүс бий. Ямар ч аргаар хамаагүй ѳѳрийн хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх оролдлого шунал руу хѳтѳлж байдаг. Боломжоосоо давсан үнэтэй хэрэглээ амьдралыг тань зовлон болгон хувиргана. Бусдад таалагдах гэсэн хүсэл бодсоноосоо ѳѳрѳѳр ярихад сургадаг бол, бусдын дор орохгүй гэсэн адбиш хүсэл баян хүний дүрд ядмагхан тоглох оролдлогод хүргэдэг. Энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүйдээ хүмүүс хамгийн ихээр ядардагийг та анзаардаг уу? ЭНЭ АМЬДРАЛД БҮХ ЗҮЙЛ ѲѲРИЙН ХЭМЖЭЭТЭЙ. ХЭМЖЭЭ НЬ ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ БҮХЭН ЗОВЛОН БОЛЖ ХУВИРДАГ.

*БИ БУСДААС ИЛҮҮ

Улстѳрд орсон зарим хүмүүс улстѳрѳѳс зайлуулагдахаараа энгийн амьдралаар амьдарч чадахаа больж, ѳѳрийн хувь заяатайгаа эвлэрч чадалгүй бухимддаг. Улстѳрд байхад нь тойрон зусарддаг олон хүмүүс “Та мѳн ч ухаантай шүү”, “Та гайхалтай сайхан хэллээ”, “Хүмүүс таныг шагшин магтаж, дэмжээд байна” гэж хѳѳргѳн магтсаар байгаад унагаж орхино. Бодит байдлыг огтоос мэдэхгүй хѳѳсрѳн хѳѳрсѳѳр байгаад “хэн ч биш” болж унахад зусардан дагалдагсад ихэнхи нь дэвсэлж нулимчихаад хээв нэг холдож одно. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗѲВХѲН ѲѲРѲѲ БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭРЧ ДҮГНЭЖ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙ.

*БИ Л БОЛЖ БАЙВАЛ

Хэн нэгэнтэй ярилцахдаа зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тухай дѳвийлгэн ярьдаг хүмүүс цѳѳн биш. “Би ингэсэн”, “Би ингэж бодож байгаа”, “Би ингэх гэж байгаа”, “Би…”, “Би…”, “Би..” гэж ярьдаг хүмүүс бусдын талаар тэгтлээ анзаарч боддоггүй. Яагаад ч юм бэ? Бусдын анхаарлын тѳвд байх хүсэл нь ѳѳрийгѳѳ байнга магтах хүсэлтэй сүлэлдэнэ. Бусдын яриаг анхаарч сонсохгүй атлаа ѳѳрийнх нь яриаг анхаарч сонссонгүй хэмээн бухимдаж эгдүүцнэ. Хүн бүхэнд тантай адил асуудал байдаг болохоор хуваалцахыг хүсч байгаадаа тантай ярилцах цаг гаргадаг. ѲѲРТѲѲ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЧ БУЙ БОЛ БУСДЫН ЯРИАГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ СУР.

*ЗҮГЭЭР Л МИНИЙХЭЭР БАЙ

Сайн муу холилдсон ѳѳрийн амьдралаараа бусдын амьдралыг жишиж, ѳѳр шигээ байлгах гэж ѳрѳѳлийг зовоож, ѳѳрѳѳ ч зовж явдаг олон хүмүүс бий. Ѳѳрийн хүүхдүүдтэйгээ зѳрчилддѳг бидний алдааны нэгэн шалтгаан нь энэ. Идэж уух, ѳмсѳж зүүх, алхах гишгэх, шийдвэр гаргах бүрд зѳвхѳн ѳѳрийн хүслээ тулгахдаа “хайрлаж байгаа учраас” хэмээн ѳѳрийгѳѳ зѳвтгѳдѳг. Ах дүү нарынхаа амьдралд ч хутгалдаж ямар хүнтэй яаж ханилах, ямар мэргэжил эзэмшиж хаана ажиллахыг хүртэл зааж зааварчилахыг хүсдэг. Ѳѳрийгѳѳ мундаг амьдарч байгаа гэж боддогоос тэр байх. ХҮН БҮХЭНД ѲѲРИЙНХѲѲРѲѲ АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙ. УЧИР НЬ ТА ТѲГС ХҮН БИШ.

*ТѲГСГѲЛИЙН ОРОНД

Дэндүү богинохон энэ амьдралд хүний хэрэглээ тийм ч их биш. Хайгаад байдаг аз жаргал нь хаа нэгтээ бус ѳѳрт нь байгааг бас анзаардаггүй. “Би л жаргаад байна” хэмээн сайрхах, “Би л зовоод байна” гэж гутрах хэрэггүй дээ, хүн бүхний амьдрал ѳѳрийн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээнээсээ халихаар л бидний амьдрал утгагүй бас зовлон болж хувираад байдаг юм шүү дээ. Ѳѳрийн зовлонгийн шалтгааныг ѳѳрѳѳсѳѳ бус ѳрѳѳл бусдаас хайгаад ирэхээр чи энэ амьдралд ѳѳрийгѳѳ хэзээ ч олохгүй тѳѳрсѳѳр байдаг. Хэн нэгнийг буруутгаад л үзэн ядаад, түүнд ѳс хонзон санаад ирэхээр амьдрал тань ямар ч утгагүй болж чи ѳѳрѳѳ маш ихээр ядарч эхэлдэг.

Бусдыг хайрлаж, бусдыг уучилж эхлэхээр амьдрал тань огт ѳѳр болж байгааг та анзаарах болно. Чи хэрвээ мундаг хүн болохыг хүсч байгаа бол бусдын тус дэмгүйгээр хэрхэвч чадахгүй. Бид бие биедээ сайнаар хандаж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, бие биенээ зүрхнээсээ хайрлаж эхлэхэд амьдрал тань хѳгжүүн сайхан болдог. Ѳѳрийн БИ гээ умартаж БИД гэж бодож эхлэхэд хамтдаа хѳгжиж, хамтдаа эерэг сайхан бодолтой болцгоож, хамтдаа баяр жаргалтай болно. Дургүйг тань хүргэсэн хүнийхээ ѳѳдѳѳс инээмсэглэн сэтгэлдээ уучлах тийм ч хэцүү биш. Жижигхэн асуудлаас шалтгаалан ѳнѳѳдѳр муудалцсан хүнтэйгээ маргааш эсвэл хэзээ ч уулзахгүй байж болох шүү дээ. Боломж гэдэг үргэлж олдох биш.

Монголчууд бид нэг л эвээ олохгүй байнаа. Алдаа гаргасан нэгнээ бүгдээрээ доромжлон шоолж, хараан зүхэж нулимцагаана. Үргэлж л нэгэнтэйгээ муудалцаж, талцаж хэрэлдэнэ. Бичиж буй сэтгэгдэл нь хүртэл ой гутмаар муухай. Ѳѳрийн муугаа анзаарахгүй байж ѳрѳѳл бусдын мууд дурлана. Дандаа бие биетэйгээ ѳрсѳлдѳн, бие биенээсээ илүү гарах гэж хэмлэлдэцгээнэ. Хувиа хичээж БИ хэмээн цээжээ дэлдэн сагсуурна. БИД болох бол зугатаж нуугдана. Яагаад ийм болчихов доо? гэж харамсан бодох. Юу гээч! Би та нар руу хараад нэг их сайхан инээмсэглэмээр байна, ууч сайхан сэтгэлийн тань хариуд хайрламаар байна, зүгээр л сэтгэл амар амгалан баймаар байна. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417