Нар шатаж дуусаад юу болж хувирдаг вэ?

Нар шатаж дуусаад юу болж хувирдаг вэ?

Биднээс 3800 гэрлийн жилийн зайд орших Эрвээхэй мананцарын далавчны өргөн 2 гэрлийн жилээр хэмжигдэнэ. Энэ нь нар дэлхийн хоорондын зайнаас 100 мянга дахин их юм. Муурын нүд мананцар хэдийгээр энгийн нүдээр бараг үзэгдэхгүй боловч хэд хэдэн дугуй хэлбэрийн дүрс давхарласан мэт харагдана.

Сансрын Хабл дурангийн бидэнд үзүүлсэн орчлон ертөнцийн үзэсгэлэнт дүр төрхийн нэг нь гариган мананцар юм. Гэвч гариган мананцарын оноосон нэр бидний мэдэх гаригтай холбоогүй бөгөөд шинжлэх ухаанд анх нээгдсэн үеийн судалгааны аргачлалаас үүдэлтэй ажээ.

18-р зууны үеийн нэрт эрдэмтэн Вилиам Хершел Тэнгэрийн ван гаригаас авхуулаас одон орон судлалын олон нээлт хийсэн хүн юм.

Тэрээр 6 м урттай дуран авай ашиглан орой бүр ажиглалт хийдэг байжээ. Нэгэн удаа Бумбын орд руу чиглүүлсэн дуранд нь дугуй хэлбэртэй гариг мэт боловч бага зэрэг сарнисан гэрэл харагджээ. Ердийн мананцарын гэрэл дурангийн бага таталтын үед сарниж нэг өнгийн мэт харагдах боловч, илүү томруулахад өнгө ялгарч харагддаг. Өөрөөр хэлбэл мананцарын гэрлийн эрч болон өнгө жигд бус байдаг.

Гэвч Хершелийн илрүүлсэн мананцар тийм биш байв. Илүү их таталт хийж харсан ч гэрэл сарнисан хэвээр, түүний нээсэн Тэнгэрийн ван гаригтай төстэй байжээ. Амьдралынхаа туршид адил төрлийн 16 биетийг илрүүлсэн Хершел тэдгээрийг гариган мананцар хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ тухайн үед гариган мананцарын нууцыг бүрэн тайлах боломжгүй байсан юм.

Харин 19-р зууны үеэс спектрограф хэмээх ажиглалтын төхөөрөмж бий болж, түүнийг ашиглах болсон Вилиам Хагинс гариган мананцарыг нарийвчлан судлажээ. Спектрограф нь призмын тусламжтайгаар гэрлийг долгионы уртаар ялгах төхөөрөмж юм. Түүгээр нар мэтийн одны гэрэл солонгын адил өнгө өнгийн олон зураас болон харагддаг. Тэгвэл гариган мананцарын ажиглалтын үед хар цагаан өнгийн хэдхэн зураас үүсчээ. Энэ нь түүнийг бие даасан нэгэн өнгөөс бүрддэг болохыг илэрхийлнэ. Хар цагаан зураас нь хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг илтгэх шугам бөгөөд гариган мананцарын жинхэнэ төрхийг харуулж байв. Гариган мананцарын төвд од байрлаж, түүнээс ялгарах хэт ягаан туяа эргэн тойрны хийг гэрэлтүүлж байдаг ажээ. Хийн атомын төвийг тойрон электронүүд эргэлдэнэ.

Түүнд хэт ягаан туяа тусах үед энерги шингээн, эргэлдэж байсан тойрог замаас гарч илүү гадна талын тойрог руу шилжихэд хүргэнэ. Харин электрон буцаж хуучин тойрогтоо шилжих үед шингээж авсан энергиэ гэрэл болгон ялгаруулдаг. Энэхүү гэрлийн долгионы уртаас хамааран устөрөгчийн хийнээс улаан болон хөх, хүчилтөрөгчөөс хөх гэх мэт өөр өөр өнгийн гэрэл ялгардаг. Иймд спектрофоор дамжсан гэрлийн өнгөнөөс хамааруулан гариган мананцарын ойролцоох хий ямар төрлийнх болохыг таних боломжтой.

Нар мэтийн харьцангуй жижиг оддын төгсгөл нь гариган мананцар юм. Өндөр температур, нягт бүхий нарны төвд цөмийн нэгдэх урвал явагдаж байдаг. Устөрөгчийн 4 атом нэгдэн гелийг үүсгэх явцад ялгаруулах их хэмжээний энерги дэлхийг бусад гаригуудын хамт хэдэн тэрбум жилийн турш гэрэлтүүлсээр иржээ. Энэ бүх хугацаанд нарны төвд үүссэн гелийн хэмжээ тогтмол нэмэгдсээр байгаа боловч цөмийн урвалд оролгүй тогтвортой байдалд оршсоор байна. Тэгвэл 5-6 тэрбум жилийн дараа хуралдсан гелийн нягт болон температур нэмэгдэн тодорхой утгад хүрэх үед устөрөгчтэй нэгдэн их хэмжээний энергийг ялгаруулна. Энэхүү энергийн нөлөөгөөр нар хөөн томорч, аварга улаан од болон хувирна. Энэ үеэс нарны төв дэх гелийн 3 атом нэгдэн устөрөгчийг үүсгэж эхлэнэ.

Улмаар нарны төвд нүүрстөрөгч, түүнийг хүрээлсэн гелий, гадна талын устөрөгч бүхий 3 давхар бүтцийг үүсгэнэ. Гелий болон устөрөгчийн цөмийн нэгдлээс ялгарах их хэмжээний энергийн нөлөөгөөр одоогийнхоос 200 дахин томорсон нарны аварга улаан одны үе тэрбум жил үргэлжлэх ажээ. Эцэст нь нарны гадаргаас устөрөгч, хүчилтөрөгчийг агуулах хий тархана.

Шалтгаан нь хэт томорсон одны гадаргын татах хүч багасч хийг тогтоон барьж чадахгүй, нөгөө талаас одны дотроос ялгарах гэрлийн даралтын нөлөө юм. Харин наранд агуулагдах устөрөгчийн нөөц дуусах үед цөмийн урвал зогсож, нар огцом жижгэрнэ.

Ийнхүү нарны амьдрал төгсөх үед үүсэх цагаан одой одноос, хэт ягаан туяа ялгарч ойр орчны хийг гэрэлтүүлснээр гариган мананцар болон хувирах ажээ. Цагаан одой од болон хувирсан нарны хэмжээ одоогийнхоос 100 дахин бага буюу өнөөгийн дэлхийтэй ойролцоо хэмжээтэй байна.

Одноос ялгарах гэрэл тархан одож буй хийнд хүрэхээ болих хүртэл дунджаар 10 мянган жилийг өнгөрүүлнэ. Гариган мананцар нь жижиг оддын хэдэн тэрбум жилийн амьдралын сүүлчийн мөч юм. Гэхдээ жижиг одноос үүсэх гариган мананцар, нэн шинэ одны дэлбэрэлтээр дуусах аварга оддын мөхөл бүхний төгсгөл биш юм. Оддын мөхлөөс үүсэх хий дахин нэгдэж шинэ шинэ оддыг, шинэ амьдралыг (одны) үүсгэх тохиолдол олон бөгөөд нэгэн тод жишээ нь Маралын мананцар (Orion Nebula) билээ.

Эх сурвалж: Science Daily

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417