Манай нар унтрахаар юу болох вэ?

Манай нар унтрахаар юу болох вэ?

Хэзээ нэгэн цагт нар унтрах нь тодорхой. Дэлхийтэй хамгийн ойр орших энэ од ойролцоогоор 10 тэрбум жилийн настай гэдэг. Одоогоор 5 тэрбум жил нь өнгөрсөн байгаа аж. Нар нь түүний цөмд явагдах устөрөгч, гели болон хувирах цөмийн нэгдэх урвалын дүнд шатаж байдаг.

Мэдээж хэзээ нэг өдөр нарны устөрөгчийн нөөц дуусна. Харин тэр үед юу болох вэ?

Эндээс урган гарах асуулт бол “Нар унтрахаар юу болох вэ?” юм.

1. Хүлэмжийн хийн нөлөө асар ихэснэ

Нар өөрийн бүх устөрөгчөө гели болгон хувиргах тусам түүний цөм илүү хүндэрч, гелигээс цааших хүнд элементүүд, жишээлбэл нүүрстөрөгч хүртлэх элементүүд бий болж эхлэнэ. Хүнд элементүүдийг цөмийн урвалд оруулахын тулд түүний хэмжээ асар том болох ба температур нь ч мөн ихсэж улам тодорч эхлэнэ.

Манай агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азот зэрэг хий нарнаас ирж буй дулааныг шингээж, амьдрал оршин тогтнох боломжийг бий болгож байдаг. Харин нарнаас ирэх дулаан нэмэгдэх тусам агаар мандалд шингэж буй энерги улам ихэснэ гэсэн үг юм. Дэлхий асар халуун болж, ус ууршиж эхлэх ба үүний нөлөөгөөр агаар мандалд өтгөн үүл бий болно.

Үүл дэлхийг нарны цацраг идэвхээс хэсэг хугацаанд хамгаалах юм. Харин хангалттай их халах үед далайн ус буцалж эхлэх аж. Энэ үед дэлхий дээр амьдрал оршин тогтнох боломжгүй болох билээ.

2. Нарны хэмжээ томорно

Нар тод болохын хажуугаар томорно. “Түлш”-ээ шатааж дууссаны дараа амьдралынхаа дараагийн мөчлөг буюу улаан аварга од болох үедээ шилжих аж. Хэдийгээр хэмжээ нь томорсон ч улаан аварга одны температур Цельсийн 2000-3000 хэм буюу харьцангуй бага болох юм. (Наран дээрх одоогийн температур 5000-9000 хэм байдаг)

Хэдийгээр нарны төгсгөл ингэж ирэх ч бүх од унтрахдаа ижилхэн гэсэн үг биш. Нарнаас Арай жижиг одод буюу улаан одой од түлшээ дуусгасны дараа зүгээр л унтарчих аж. Харин харьцангуй том одод буюу цэнхэр болон цагаан аварга оддын хувьд илүү хүнд элементүүдийг шатааж эхлэх ба сүүлдээ төмөр цөмтэй болдог.

Эцэст нь буюу нарнаас 2-2,5 дахин хүнд масстай одод бөхөхдөө супернова гэж нэрлэгдэх асар хүчтэй тэсрэлтийг хийж нейтрон од болох бол түүнээс хүнд одод хар нүх болон хувирдаг. Супернова тэсрэлтийн үед ялгарах энерги нь дор хаяж 1000 нарны энергитэй тэнцдэг ба манай нарны аймгаас алс хол орших од ийм тэсрэлт хийлээ гэхэд өдрийн цагаар ч ажиглагдах боломжтой юм.

3. Дараа нь жижгэрнэ

Хугацаа өнгөрөх тусам Нар өөрчлөгдсөөр л байна. Гелийн хийг шатааж дуусахад нүүрстөрөгчийг шатааж чадахгүй тул цагаан одой болж хувирах аж. Өөрөөр хэлбэл одоогийн хэмжээнээсээ ч жижигхэн болно гэсэн үг.

Цагаан одой одноос гарах энерги хамаагүй бага ч илүү удаан оршин тогтнодог байна. Нэгэн цагт дүрэлзэн шатаж байсан одноос үлдсэн энэ цагаан одой олон тэрбум жил энэ хэвээрээ байх аж. Харин эцэст нь бүрэн унтарч, хар одой болдог. Энэ процесс хэр удаан үргэлжлэхийг мэдэх боломжгүй. Учир нь эрдэмтэдийн үзэж буйгаар  ертөнц хар одой од бий болох хэмжээний урт настай биш байх магадлалтай гэнэ.

4. Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө

Нар унтрах үед дэлхий дээрх бүх зүйл байхгүй болсон байна. Гэлээ гээд дэлхий хөдлөхөө болино гэсэн үг биш. Нар улаан аварга од шатандаа очих үед хэмжээ нь дэлхий болон нар хоорондын зайг хамгийн багадаа 75% богино болгох хэмжээний болж томрох юм.

Энэ үед манай гариг дээрх бүх зүйл үнс нурам болж, байнга шатаж  байна гэж бодож байгаа байх. Хачирхалтай нь үүний эсрэг зүйл болох аж. Нар томорч, дэлхийтэй ойртох тусам Дэлхий болон бусад гаригуудыг татах хүч нь сулрах юм. Өөрөөр хэлбэл нарыг тойрон эргэж буй гаригууд нарнаас улам холдож, илүү аюулгүй тойрог замд орох аж. Гэхдээ нартай хамгийн ойр байх Буд болон Сугар гаригууд нарнаас зугтаж амжилгүй “идэгдэх” юм. Харин дэлхийн хувьд ингэж зугтлаа гээд амьдралыг тэтгэж чадахгүй хэвээр үлдэх гэнэ.

Эх сурвал: Daily Science

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417