Эрхтэн ургуулах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн

Эрхтэн ургуулах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн

Эмнэлгийн үйлчилгээнд нөхвөрлөх (донор) эрхтний хангалтгүй нийлүүлэлтээс шалтгаалаад эрхтэн хомсдлын хямрал тулгарч байгаа. Үүнийг шийдвэрлэх, эмч нарт шинэ боломж олгох зорилгоор гахайд хүний эрхтнийг амжилттай ургуулаад (чимера) байна.

Саяхныг хүртэл эрдэмтэд хүний эрхтэнтэй ижил хэмжээтэй гахайны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой байж магадгүй гэж таамаглаж байсан ч гахайны эдийн дархлааны системийн урвуу хариу үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй байсан юм.

Харин хүний бие организмын ямар ч эс, эдийг үүсгэдэг үүдэл эсийг хэрэглэн лабораторид шинэ эрхтэн ургуулах туршилтыг амжилттай явуулсан боловч гурван хэмжээст бүтэцтэй эрхтний бүрдлийг гаргах боломж хараахан олдоогүй юм. Гэхдээ АНУ-ын Биологийн судалгааны Солк Институтын (Salk Institute) баг дээрх санааг нэгтгэж, гахай дотор хүний эд ургуулах боломжтойг харуулаад байна. Уг судалгааны ажилд 4 жилийн хугацаанд 40-өөд хүний үүдэл эс, 1500 орчим гахайн үр хөврөлийг хэрэглэн амжилтад хүрчээ.

Институтын генийн экспрессийн лабораторийн судлаач, профессор Жуан Карлос Изпизуа Бельмонте (Juan Carlos Izpisua Belmonte) “Бид амжилттай хийсэн туршилтынхаа үр дүнг үнэлүүлэх арай болоогүй. Уг туршилт нь анхны чухал алхам болсон. Бид дараагийн туршилтандаа гахайн эрхтэнд хүний эсийг шилжүүлэн суулгаж түүний үүргийг алдагдуулахгүйгээр эд юмуу эрхтэн ургуулах зорилготой байгаа” гэжээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүнээс өөр төрөл зүйлийн амьтны ДНХ-г ашиглан тухайлсан амьтны эд, эрхтэн хөгжиж чадах эсэхийг харахын тулд хулганы үр хөврөл рүү хархны үүдэл эсийг оруулж анхны харх-хулганы эрлийзийг гарган авчээ Энэхүү аргаа гахайд ашиглаж хүн-гахайн эрлийз үр хөврөлийг бий болгож түүнийг эм гахайнд шилжүүлэн суулгасан байна.

Ингээд эрдэмтэд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд 3-4 долоо хоногийн туршид байнгын хяналтанд байлгах явцад тээгч эсүүд зөвхөн булчингийн бүтцэд муу нөлөө үзүүлж буйг ажигласан байна. Уг судалгааны ажлын үр дүнгээ “The Cell” сэтгүүлд хэвлүүлсэн нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтдийн анхаарлыг татаад байна.

 

Тухайлбал: Эдинбургийн Их сургуулийн, амьтны биотехнологийн профессор, Рослин Институтын орлогч захирал, Брусс Вайтлав (Bruce Whitelaw): “Энэ өгүүлэл үнэхээр сэтгэл догдлом, гахайны үр хөврөлд хүний эсийг нэвтрүүлснээр хүн-гахайны эрлийзийг бараг л гаргаж ирснээр үл барам шинжлэх ухааны үр дүнтэй нийтлэл болж чадсан. Энэ нь үр хөврөлийн эсийн хөгжил, механизмыг ойлгох боломж олгож байгаагаас гадна хүний эсийг ашиглаж чадвал онцгой чимерануудыг гарган, хүний эд эрхтнийг ургуулан шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн чимераг бүтээснээр эрдэмтэд ургийн өсөлт хөгжил, өвчин дарангуйлах системийг ойлгож авахаас гадна шинэ эмийг туршиж биотехнологийн шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм” гэжээ.

 

Амьтныг өөр амьтан болгох, амьтанд хүний эрхтний хэсгийг оруулах туршилтууд Их британид Home office-ийн (цагаачид, терроризмын эсрэг, цагдаа, эмийн бодлого, холбогдох шинжлэх ухаан ба судалгааг хариуцдаг засгийн газрын байгууллага) журмын дагуу, харин Америкт үүдэл эс судлалын хүрээлэнгийн зааврын дагуу явагддаг.

Чимера нь хэдийгээр шинжлэх ухааны хувьд шинэ дэвшил болж чадаж байгаа ч зарим хүмүүс үүнд эсрэг байр сууринаас хандаж байна. Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн туршилт хийхээсээ өмнө олон нийтийн саналыг авах шаардлагатай. Хэрэв хүний эс амьтны тархинд нөлөөлөн хүний ухамсрын шинж тэмдэг илэрч эхэлбэл ёс зүйн хүнд асуудлыг хөндөхөөс гадна “мангасыг” бий болгохвий гэсэн болгоомжлолтой байгаа юм.

Эх сурвалж: Telegraph

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417