Тэр бол нойр булчирхайг анагаагч ЛОЧИН эмч

Тэр бол нойр булчирхайг анагаагч ЛОЧИН эмч
 

Тэр бол нойр булчирхайг анагаагч ЛОЧИН эмч

Би энэ хүнийг ингэж овоглоно.

Би өнгөрсөн жилийн өдийд амь нас минь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан ч өнөөдөр энэ нарт хорвоогийн тоосыг хөдөлгөн яваа азтан билээ.

Нойр булчирхайн үхжилт үрэвсэл гэж айхтар хорт өвчин одоог хүртэл бүрэн эмчлэгдэж чадахгүй олон хүнийг амьдралаас нь салгаж зовлонд учруулж байна. Саяхан 22-ийн товчоон дээр Архангайгаас ирсэн эмэгтэй эндлээ. Нойр булчирхай нь өвдөж, хүнд шокоос болж нас барсан гэж байгаа. Дөнгөж өнөөдөрхөн бахархаж хүндэлж явдаг улс төрч маань бас ийм нойр булчирхайн үхжилт үрэвслийн улмаас мэс засалд орж амь тэмцэж байгааг соошилиас хараад үнэхээр харамсаж байна.

Би даанч амиа бодсон өөдгүй арчаагүй хүн юм гэж өөртөө харамсаж сууна.

Юу гэвээс миний ойлголтоор энэ хүнд өвчнөөр цөсний хүнд өвчтэй, цөсний чулуутай хүн, мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн хүн, өөх тостой хоолны дараагаар хүйтэн нойтон юм хэрэглэх буюу хүйтэн гаазтай ундаа уудаг гээд манайханы хоолны, баярын ширээний, найр, цэнгээний, уулзалт учралын буруу хэвшлээс 100 хувийн нөлөөтэй гэж ойлгосон.

Мөн өөртөө хайргүй хэнэггүй үзүүлдэггүй эцэст нь тулгаж сая нэг ухаан ордог зан бидний гол дайсан юм. Яасан гэхлээр би цөсний чулуун хүнд шоконд орж дүүргийнхээ эмнэлэгт очсон юм. энд нэрийг хэлээд яахав орхиё доо, бас манайдаа нилээд гайгүй дөмөгхөнд орох хувь хувьсгал нийлсэн эмнэлэгт мэс засалд орж амжилтгүй болоод сүйд боллоо.

Азаар надад хагалгаа хийсэн эмч маань энэ мундаг хүний шавь байсан тул намайг тэр хүн дээр очихыг санал болгосон юм. Өөр ямар ч эмч чадахгүй шүү та тархиа угаалгаад өөр тийшээ явчихваа гэж бүр аминчлан хэлж захьсан юм. Үнэнээ хэлсэн шударга нь сайн явдал болсон худлаа чадахгүй байж, хариуцлагаас зайлсхийгээгүй, одоо эмчилгээгүй болсон гээд орхисон бол яана.

Гэхдээ л багшаа зааж өгтөл бас хэд хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэж, цаг алдсан юм. Айсан шиг байгаа нь. Би ч бас яаг том гэх гурван хувийн эмнэлэгт бие муу ухаангүй шахуу байж очоод амжсан даа. Тэд худлаа юм билээ, хүнд биетэй хүнээс зугтдаг юм билээ, гарц хэлж өгөхгүй эмнэлэгээс нь хол очиж үхээсэй гэж боддог нь гашуун үнэн дээ.
Хүний хувь тавилан гэж байдаг мөн мэдэрсэн байх. Цөснөөсөө болж нойр булчирхай үхжиж үрэвссэн байсныг хагалгааны үед л мэдсэн байх гэж би ойлгодог. Эмчлэгч эмч маань сайн башгийн шавь учир Ц.Лочин эмчээс харсан үзсэн барилаараа надад хоёр гуурс тавьсан нь аз болсон. Нойр булчирхайн үхжилт үрэвсэл гэж ямар муухай өвчин байдаг гэж та бүхэн санана аа.

Нойр булчирхайн хүчил шүүсийг би бол идэмхий натри гэж хэлнэ. Тэр хүний бүхийл эд эрхтэнг идэж ажиллагаагүй /будаа/ болгодог үнэхээр аймшигтай. Би хэдхэн л хоносон бол бүдүүн шулуун гэдэс, ходоод, дэлүү, элэг, бөөр гээд дотор эрхтэн минь өнгөрч болох байсан.

Би эд эрхтнээсээ салж гэдсээ тайруулах ч байсан юм уу бүү мэд . Ёстой л ус уух хувь, гурван үрийн минь заяа түшсэн. Хагалгаандаа орлоо хэд хоног ч ухаангүй байлаа та нар намайг хагалгааны дараа гэдсэндээ хэдэн гуурстай гарч ирсэн гэж санана аа. Хагалгааны дараа сэхээнд байхад эмч, резедент эмч нар миний гэдсэнд дэх гуурсны байрлалыг харах гэж их орж ирж үзнэ. Т гуурс тавьж уу хос гуурс юм уу хөндлөн гуурс уу гээд л их сонжино. Хоёр том ундааны савтай гэдсээрээ дүүрэн гуурсны үзүүрт уут өлгөсөн би чинь эмнэлэгт бүтэн гурван сар гаран хэвтэж гурван удаа хагалгаанд орж боссон шүү дээ.

Би одоо ч айдаг эмнэлэгийн хажуугаар өнгөрмөөргүй зүү тариураас холхон байх юмсан гэж.

Эмчийнхээ ач буянаар одоо би эрүүл саруул болж хүссэнээ идэж ууж сайхан сууна. Гэхдээ энэ эмчийнхээ талаар энэ өвчнөөр зовж шаналж буй хүмүүсд чадлаараа л хэлнэ. Тус болох гэж хичээнэ. Гэхдээ баярласан сэтгэлээ илэрхийлээд сониндоо нэг талархалын захиа бичнэ дээ гээд өдий хүрсэн би ёстой муу хүн юм.

Хичнээн олон хүнд миний тэр сэтгэгдэл тус болох байсныг таашгүй. Зуны дэлгэр цагт найр наадмаар хичнээн олон хүн айраг архи хорхог хэтрүүлэн хэрэглэж /энэ дээр би бас өөрийнхөө санааг нэмье архи ууддаггүй ч хүн өвддөг энэ нь өөх тостой хоол, удсан тосонд шарсан хуушуур, бууз цуйван өөх тос нь халиурсан лапша шарсан хуурсан хоол ингэж их идчихээд хүйтэн газтай ундаа хоолоо шингээнэ гээд ууддаг нь аюул санагддаг шүү/ түргэнээр хүргэгдэн эмнэлэгт очиж нас барсан мэдээг хараад үнэхээр санаа зовон хүмүүсийн архи дарсны хэрэглээнд санаа зовж суутал нэгдүгээр эмнэлгийн мэс заслын эмч Ишдорж гуайн үг орой руу орж байлаа. Тэр эмчийн хэлснээр нойр булчирхайн үхжилт өрөвслөөр өвдсөн 20 хүнээс 18-ыг нь алдаж үхүүлж байна гэдэг үг толгойны минь оройруу шааж орсон хэрнээ л би бас бичээгүй.

Би энэ аймшигт хүнд өвчнийг ямар сайн эмчийн буянаар туулж гарснаа түмэнд түгээж чадаагүй. Бүхэл бүтэн улсын нэгдүгээр эмнэлэг нь 20 хүнээс 18 хүнийг нөгөө ертөнцөд илгээж байхад гуравдугаар эмнэлэгт энэ өвчнөөр хүний эндэгдэлгүй эмчлээд байна. Та бүхэн гайхаж байж мэднэ бусад эмч чаддаггүй юм уу гэж. Эмч маань миний ойлгож ухаарснаар 14 жилийг энэ муухай хүнд өвчинтэй тэмцэж туулж олж нээж илэрүүлж байгаа мундаг гавъяатан.

Нэр алдар мөнгө төгрөг хөөлгүй зөвхөн хүнд өвчинтэйгээ тулалдсаар л зүтгэж босгож ирж байгаа мундаг хүн.

Эмч маань Монгол улсад нойр булчирхайн үхжилт үрэвсэл гэж өвчнөөр хүнээ алдахгүй аварч болох энэхүү өвчинд зориулан бүтээсэн гуурснууд, багажнууд зэргийг зохион бүтээсэн зохион бүтээгч Монгол улсын иргэн.

Энэ бүтээлээрээ Монгол улсад битгий хэл дэлхийд зохион бүтээгчийн эрхтэй хүн. Яагаад энэ эмчилгээг нь бусад эмнэлэгт одоо болтол нэвтрүүлдэггүй юм бэ. Бас л өнөө хүнд суртал уу? Ар өврийн хаалга уу? Танил тал татуус уу? гэж харах юм. Энэ хүний хийж бүтээж байгаа юм тоймгүй. Хичнээн олон хүний амь аварсныг надаас авахуулаад амаа олохгүй магтаж амьдралыг бэлгэнд авсан хүн зөндөө.

Би үнэхээр бахархсан хагалгаа хийж явахдаа надад зүрх судасны өвчтэй хүн таарвал яах билээ гээд энэ талаараа суралцсан. Тарган жин ихтэй хүн таарвал ямар хүндрэл тулгарах билээ гээд бас л Франц улсад очоод суралцчихсан. Жин ихтэй би чинь даралт зүрх судас мөн сахар өсөж буурах гээд ямар эрсдэл тулгардаг билээ дээ. Дурангийн хагалгаа түүгээр болохгүй чадахгүй өвчтөнд улам амар болох талаар суралцаж мэдлэг дээшлүүлсэн. Солонгос, Франц, Щвейцарь зэрэг улсад суралцаж боловсорч мөн зохион бүтээлийн шагнал авсан нь зөндөө ч түүнийг алдаршуулж зохион бүтээсэн техник технологийг нь эмнэлэг эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлээгүй л байна.

Нэвтэрүүлээсэй.

Энэ муухай хүнд өвчнөөр үхэж байгаа хүний өмнөөс хэн хүнээс илүү өр нь өвдөж зүрх нь шархирдаг байх. Түүний бүтээлийг хийсэн ажлыг дурдвал зөндөө юм билээ. Би зүгээр л энэ хүнээс эмч хүн ямар байдгийг л харсан. Үзээд өнгөрдөггүй хагалаад өнгөрдөггүй дараагийн эмчилгээ үйлчилгээ яр шархтай хэрхэн зууралдаж хүнээ босгож байгаа хүн чанар нинжин сэтгэлийг харж байсан. Улсын эмнэлэг учир эм тариагаа дийлэхгүй ядарсан нэгэнд хүртэл эм тариа хэрэг болох юмыг нь өөрөө худалдаж аваад л зүтгээд байна. Өмнөөс нь хий цагаан халад хийсгэж дүрэмдэж шоудаж байгаа эмч нарыг харахаар ичмээр.

Эмнэлэгт бараг дөрвөн сар шахуу амьдарсан хүн чинь юу эсийг харах билээ дээ.

Хүндэлдэг улстөрчөөсөө үүдээд энэ сэтгэгдлийг бичлээ.

Өвчин нь ямар шатандаа яваа бол нөгөө муухай үрэвсэлийн шүүс хэвлийгээр нь тарчихаагүй байгаа ар гэр нь энэ эмчтэй нэг уулзаасай. Ямар байгаа бол бие нь. Бусад эд эрхтэнд ямар байгаа бол, яаж хагалсан бол эмч маань үнэхээрийн тэр хүнд байх эрхтэнүүдийг хамгаалж хадгалгалдаг хүнд хэрэггүй эрхтэн байхгүй шүү дээ эмч маань нэг хагалгаа хийж нөгөө зовиур өвчин нэмэхийг тэвчдэггүй учир өвчтөн нь өнөөдөр өөр зовиургүй жаргаж сууна.

Ер нь нойр булчирхайн үхжилт үрэвсэл нь одоо болтол эмчилгээгүй яаг тийм эм тариа сайн хийнэ гэсэн тогтсон юмгүй юм байна лээ ш дээ. Тэгтэл хавдарыг бол цаг алдаагүй байхад аваад хаячихна, тайрчихна эм тариа нь байгаа хими болон туяа эмчилгээ нь байдаг эрт үү орой юу гэдгээсээ шалтгаалаад эмчилгээ нь бий хүнээ аварч болно. Мөн надад өвдөж зовсон хүний хувьд ийм санаа байдаг манай улсад сүүлийн үед нойр булчирхайн үрэвсэлээр өвдөж зовж байгаа хүмүүс маш их байна. Тэд хоолны дэглэмээс өөр сонголт яаг үнэндээ байдаггүй.

Манай улс одоо болтол хоол хүнсээ судлаагүй санагддаг. Бид гадаад дотоодоос олон нэр төрлийн хоол хүнс иддэг боллоо. Яг үнэндээ маш олон төрлийн амтлагч хоолны соёл түүхий загас кимчи гаазтай ундаа гэж ирээд л хүнс байна. Монгол хүний оцлог болоод байгаль цаг уурт юу юу зохицох уу бас яс чанартаа монгол хүн өвлийн улиралд давс өөх тосыг хорьж болохгүй гэж ёстой өөр дээрээ мэдэрсэн.

Монгол архи үсрээд л 15-18 градусс тэгтэл бид 40,43-тай архи л ууж байдаг. Монгол хүний их өвдөж байгаа өвчлөлийн талаар одоо болтол тоймтой гаргалгаа би уншаагүй санагддаг. Байдаг бол харамгүй нэгэндээ түгээж байхсандаа. Дан гадаадад судлагадсан тэр сайн гэсэн хүнсийг амнаас ам дамжин хэрэглэдэг.

Тэр нарийн ногоонууд байна төмс лууван манжин сонгино сармисаас өөр монгол хүнд сайн таарах ногоо бий болов уу гэж ирээд хүнстэй холбоотой бодогдох юм их л байна даа.

ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН 3-р эмнэлэгийн мэс заслын эмч Ц.ЛОЧИН

П.ЭНХЖАРГАЛ

2020.12.11

63
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417