CAAK ӨНЦӨГ: "Хортой" болон "эрүүл" хүнсний цаана юу нуугддаг вэ?

CAAK ӨНЦӨГ: "Хортой" болон "эрүүл" хүнсний цаана юу нуугддаг вэ?

Сүүлийн үед олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн зохистой хэрэглээний тухай цөөнгүй мэдээллүүд гарах болов. Мөн нийгмийн сүлжээ, интернетээр дамжин үнэн худал нь үл мэдэгдэх элдэв хортой хүнсний тухай мэдээлэл, цуурхал тархаж, олон хүнд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.

Бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс, хүнсний түүхий эдэд эрүүл ахуйн шаардлага, хортон шавьж устгах химийн бодисын хэрэглээ зэрэг асуудал голчлон анхаарал татдаг байсан бол өнөөдөр цоо шинэ аюул эрсдэлүүдийн тухай ярих болов. Үүнд бидний өдөр тутам хэрэглэж буй голлох хүнсний түүхий эдүүд ч хамаарч, зарим төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт буурч байна.

Хүнсний бүтээгдэхүүний аюул эрсдлийн талаархи бүрэн бус, тодорхойгүй мэдээлэл тархах явдал элбэг байгаа нь хэрэглэгчдэд илүү эмзэг хүлээж авах, болгоомжлол үүсгэхэд хүргэж байна.

Тухайлбал махыг өндөр хэмд халаах, утах боловсруулалт хийх үед үүсэх бодис хорт хавдар үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа тухай судалгааны дүнд тулгуурлан хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх магадлалтай талаар өнгөрөгч оны 11-р сард ДЭМБ-аас мэдээлсэн.

Гэвч өдөр тутмын хиаман төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 14 грамаас их байгаа тохиолдолд эрсдэл үүсгэж байгаа гэсэн судалгааны үр дүн мэдээллүүдэд тэр болгон дурдагдаагүйгээс хэрэглэх хэмжээнээс үл хамааран "хиам л бол хортой" гэсэн ойлголтыг олон хэрэглэгчид төрүүлж байна. Тэгвэл япончуудын дундаж хэрэглээний нөхцөлд эрсдлийн хэмжээ өчүүхэн бага тухай тус улсын хүнсний аюулгүй байдлын байгууллагын дүгнэлт гарчээ.

Мөн эрсдлийн түвшин хооллох соёл, хүнсний голлох түүхий эдийн төрлөөр эрс ялгаатай улс орон бүрт адил байх эсэх нь анхаарал татаж байна. Америкийн Хүнс Эмийн байгууллага (FDA) маргарин төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах ханаагүй тосны хүчил (trans-unsaturated fatty acids) зүрхний өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэн, хэрэглээг 3 жилийн дараагаас бүрэн хориглох тухай зарласан билээ.

Тус байгууллага хүний өдөр тутмын хоол хүнснээс авах энергийн 1 хувиас илүүгүйг ханаагүй тосны хүчлээс авах нь зохимжтой хэмээн тооцжээ. Түргэн хоол болон махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй АНУ-д ханаагүй тосны хүчлээс авах энергийн хэмжээ 2.6 хувь байгаа бол японд энэ үзүүлэлт дөнгөж 0.3 хувь байна.

Цагаан будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх тохиолдолд түүнд агуулагдах хүнцэл (arsenic)-ийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө эрс нэмэгдэнэ хэмээн Шведийн Хүнсний Байгууллага саяхан зарлав. Европын холбоо цагаан будааны хэрэглээний зохистой хэмжээг энэ онд багтаан тогтоохоор төлөвлөж байна. Швед улсын хувьд ази гаралтай цагаач иргэдийн тооны өсөлттэй хамт цагаан будааны хэрэглээ нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд шинэ эрсдэл үүсгэхээс сэргийлэхэд хүргэжээ. Нөгөө талаас эрсдэлийг Хятад, Бангладеш зэрэг орны ундны усанд агуулагдах хүнцлийн нөлөөлөлд хийсэн судалгаанд тулгуурлан тооцоолсон байна.

Тэгвэл олон зууны туршид цагаан будааг голлон хүнсэндээ хэрэглэсээр ирсэн япончуудын хувьд түүнээс үүдэн хүний эрүүл мэндэд үзүүлсэн сөрөг нөлөөллийн тохиолдол нэг ч удаа бүртгэгдээгүйгээр барахгүй урт наслалтаар дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгт тооцогдож байна. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах хорт бодис, тэдгээрийн хоруу чанарын тухай мэдээлэл олноор гарах болсон нь энэ төрлийн эрсдэл огцом нэмэгдсэнээс бус шинжилгээний технологи эрс сайжирч байгаатай холбоотой юм.

Үүний нөлөөгөөр хүмүүсийн олон зуун жилийн туршид хэрэглэж ирсэн хүнсний голлох бүтээгдэхүүн "хортой болон хувирч" байна. Үнэн чанартаа зарим төрлийн хүнсний ногоо, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн бидний ойлгож ахиухан хэрэглэж ирсэн түүхий эдүүд ч тодорхой хэмжээгээр хорт бодисуудыг агуулдаг.

Хэрэв хорт бодис, аюул эрсдлийн тухай мэдээлэл бүрийг эмзэглэн хүлээж аваад байвал бидэнд хоол хүнсэндээ итгэж хэрэглэх зүйл олдохгүй болох нь мэдээжийн хэрэг юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын эрсдэлийг эрс бууруулахын тулд хоёрхон хүчин зүйлийг анхаарахад хангалттай ажээ. Үүнд тухайн бүтээгдэхүүний хэрэглэх хэмжээ болон агуулагдах бодсын хоруу чанар юм. Эрсдэл үзүүлэх магадлал бүхий бодисын агууламж хэдий бага байлаа ч тухайн бүтээгдэхүүнийг тогтмол буюу их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Нөгөө талаас эрсдэл ихтэй ч хэрэглээ бага тохиолдолд сөрөг нөлөөлөл эрс багасдаг. Ийнхүү хүнсний аливаа бүтээгдэхүүний сөрөг нөлөөллийг багасгах, хэрэглээний тохиромжтой хэмжээг сонгох хамгийн зөв арга нь бүтээгдэхүүний төрлүүдийн харьцааг зөв барих буюу зохистой хооллож хэвших явдал юм.

Нөгөө талаас хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд учрах эрсдлүүдийг зөв үнэлж сурах нь чухал юм. Хэрэглэгчдийн хувьд хүнсэнд агуулагдах хорт бодис, хүнсний нэмэлт бодисын агууламж, шавьж устгах зориулалт бүхий химийн бодисын хэрэглээ хамгийн их анхаарал татдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Гэвч бодит байдалд эдгээрийн нөлөө маш бага бөгөөд эрсдлийн түвшингээр 1-рт хэт их хэмжээний хоол идэж хэвших, 2-рт согтууруулах ундааны хэт их хэрэглээ 3-рт бактери буюу хоолны хордлого тэргүүлж байна. Голландын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойлсон байна.

Үүнд;

  1. Хоол, xүнсний зохисгүй хэрэглээ, Xөдөлгөөний дутагдал.
  2. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ + загас, xүнсний ногооны дутагдал + согтуурлах ундааны хэт их хэрэглээ.
  3. Ханаагүй тосны хүчлийн хэт их хэрэглээ, Агаар дахь тоосонцор, Томуу
  4. Бактерээс үүдэлтэй хоол боловсруулах эрхтэний үрэвсэл.

Хүнсэнд агуулагдах хорт бодисын тухай мэдээллээс гадна бидний амьдралын хэвшилээс үүдэн хооллох дэгийг өөрчлөх төрөл бүрийн зөвлөмж, аргачлалууд гарч байна. Өвчинг хялбар эдгээх, гоо сайхнаа хадгалах, турах зорилгоор зөвхөн нэг буюу хэдэн төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх, эсвэл зарим төрлийн хүнсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах зэрэг зөвлөмжүүд нь бодитоор хэрэгжүүлсэн гэгдэх хүмүүсийн жишээг дурдаж, итгэл үнэмшил төрүүлэх тохиолдол олон бий. Гэвч хүмүүсийн бие махбодь, амьдралын дадал, заншлын онцлог, ялгаанаас хамааран заримд нь таарч тохирох мэт санагдах боловч бүх хүнд адил тэгш үйлчилнэ гэх баталгаа үгүй юм.

Япон улсад худалдаалагдаж буй "Нүүрс ус хүн төрөлхтөнг мөхөөнө" хэмээх номын нийт борлуулалтын хэмжээ өнгөрөгч жил 100 мянгын босгыг давсан юм. Уг номын зохиогч, эмч Нацуй Макатоши "эрүүл амьдарч, урт наслахыг хүсвэл нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс бүрмөсөн татгалзах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн нь олон мянган япончуудын сонирхлыг татжээ. Нүүрс ус нь хоол хүнсний шим тэжээлийн бодисын үндсэн хэлбэр бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, лууван зэрэгт их хэмжээгээр агуулагддаг.

Нацуйгийн зөвлөж байгаагаар нүүрс ус нь хүний биед сахар болон хувирах бөгөөд хар тамхины адил донтуулдаг. Бие дэх сахрын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин болон бусад өвчний үүсгэвэр болно. Мөн таргалалтын шалтгааныг өөх тосны хэт их хэрэглээ гэж ойлгосоор ирсэн нь эндүүрэл бөгөөд үнэндээ нүүрс усны хэтэрсэн хэрэглээнээс үүдэлтэй гэжээ. Нөгөө талаас Нацуй өөрөө нүүрс ус хэрэглэхээ больсноос хойш хагас жилийн хугацаанд 11 кг турж, нойргүйдэл, цусны даралт ихсэх өвчнөөс бүрэн салсан гэв.

Гэвч нүүрс ус нь тархийг энергиэр хангагч үндсэн бодис болох глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэв хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, ажиллагаа нь эрс сулардаг байна. Хүн өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний нийт илчлэгийн  20 хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг. Нүүрс ус нь мөн бие дэх устай нэгдэн булчинг бүрдүүлэгч гликогенг үүсгэнэ. Харин нүүрс ус бүхий хүнс хэрэглэхгүй тохиолдолд бие махбод булчин дахь гликогенг задлан, тархины тэжээлийн бодис глюкозыг үүсгэнэ.

Иймд булчингийн жингийн хамт биеийн жин багасч турсан мэт харагдах боловч биед агуулагдах өөхний хэмжээ харьцангуйгаар нэмэгдэж, нуугдмал таргалалтад хүргэдэг байна. Харин таргалалтын үндсэн шалтгаан нь ихэвчлэн хооллох буруу зуршил, хэт их идэх, хөдөлгөөний дутагдал гэдэг нь тодорхой бөгөөд нүүрс ус бүхий үндсэн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах явдал нь зохисгүй хооллолтын нэг хэлбэр юм.

Харвард болон Индонезийн Үндэсний Их Сургуулийн эрдэмтэд хамтран, 1980-аас 2006 оны хооронд 130 гаруй мянган хүнийг хамруулан хийсэн судалгаа Нацуй болон түүнийхтэй төстэй турах аргачлал үндэслэлгүй болохыг харуулжээ. 20 гаруй жил үргэлжилсэн судалгаагаар нүүрс ус бага хэрэглэдэг эрчүүдийн нас барах эрсдэл ердийн хэрэглээтэй эрчүүдээс 1.5 дахин их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд 1.35 дахин илүү байгаа нь тодорхой болсон байна. Нүүрс усны бага хэрэглээ бүхий хүмүүсийн хувьд хорт хавдар болон зүрх судасны өвчлөл онцгой нэмэгдэж, нас баралтын голлох шалтгаан болжээ.

Судалгаа хоол тэжээлийн зохистой баланс алдагдах нь хүнд өвчинд нэрвэгдэж, улмаар харьцангуй эрт нас барахад хүргэдгийг нотлов. Хоол хүнсэндээ хэрэглэх нүүрс усны хэмжээг нийт илчлэгийн 50-70 хувь байхаар тооцож, амьтны гаралтай уураг, өөх тос агуулах хүнсний хэрэглээг багасан, ургамлын ширхэгт бүхий хүнсний ногоо, ургамлын гаралтай уураг хэрэглэх нь эрүүл амьдарч, урт наслахад туслана.

Харин турах, жингээ барих хамгийн зөв бөгөөд эрүүл арга нь зохистой хоололт, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших явдал билээ. Мөн хоол тэжээлийн балансыг эвдэлгүйгээр нийт илчлэгийн хэмжээг бууруулах нь үр дүнтэй арга юм.

Эх сурвалж: Science Daily, BBC

СААК ӨНЦӨГ таалагдсан бол өмнөх дугааруудыг доороос үзээрэй!

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Г.Ариунбуян: Гадаадад гацсан 1000 иргэнийг хүлээн авах боломжтой тусгаарлах байр бэлдсэн

2021-01-26

“Цалинтай ээж” хөтөлбөрийг VII сарын 1-нээс зогсоох санал гаргав

2021-01-26

Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6 хувь нь буюу 25 сая га нь доройтжээ

2021-01-26

Х.Баттулга: Зэвсэгт хүчин цаашид төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ

2021-01-26

Зуны олимп болох уу?

2021-01-26

Шинэ үеийнхэний ЗАСГИЙН ГАЗАР

2021-01-26

Монгол хар ухаанаар...

2021-01-26

Монгол Путинтай болохгүй...

2021-01-25

Эр хүний цорын ганц чимэг нь эхнэр нь...

2021-01-26

“Хортой” хүмүүсийн шинж чанар

2021-01-25

ЭРХЛҮҮЛЭХ ГЭЭД эрэмдэглэж орхих вий

2021-01-25

"Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай"

2021-01-24

Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа

2021-01-24

Ажилгүйдлийн тэтгэмжид 50 тэрбум төгрөг олгожээ

2021-01-23

Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

2021-01-20

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

2021-01-19

CAAK ӨНЦӨГ: Буурай хөгжилтэй орнуудад "Баялгын хараал" хэрхэн нөлөөлдөг вэ?

2021-01-20

CAAK ӨНЦӨГ: Японы цахилгаан бүтээгдэхүүний зах зээл яагаад уналтад орсон бэ?

2021-01-13

Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

2021-01-06

Засгийн газар С.Ганбаатартай хамтарч Рио Тинтотой тэмцэхээ илэрхийллээ

2021-01-26

Эсрэг тэсрэг байр суурь

2021-01-26

Хуучин Засгийн “шинэ” сайдуудыг хүлээж авахгүй нь

2021-01-25

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

2021-01-25

Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай

2021-01-22

“Витамин ₮” хөтөлбөрийн супер азтанаар Д.Анухатан тодорч, “Nissan Leaf” цахилгаан автомашины эзэн боллоо

2021-01-20

Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

2021-01-20

Khanbank аппликейшнээр И-пин код авах боломжтой боллоо

2021-01-20

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

Идрээгийн Podcast: "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар

2020-12-30

Мандуулын Podcast: Зочин Ч. Ганжавхлан

2020-12-20

Танхимаар олгоогүй боловсролыг цахимаар эзэмшүүлнэ гэвэл том эндүүрэл

2021-01-26

Еврей ээжүүдээс суралцахуй

2021-01-24

ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ

2021-01-23

Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17

Хоёрдугаар сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2021-01-26

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1656 боллоо

2021-01-26

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийг дэмжиж цугласан иргэдийг шинжилгээнд хамруулна

2021-01-25

Нийслэлд дараах найман байршилд хөл хорио тогтоолоо

2021-01-25

ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ руу очих хийн хоолойн ТЭЗҮ-г хийх “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлжээ

2021-01-26

Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар

2021-01-18

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

2021-01-14

ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

2021-01-25

Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ

2021-01-23

Ерөнхийлөгч Жо Байден зогсоолд хоноглосон цэргүүдээс хүлцэл өчив

2021-01-23

Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман

2021-01-23
4:51

СААК ВИДЕО: "Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц!

2021-01-23
5:40

СААК ВИДЕО: Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

2021-01-15
2:11

СААК ВИДЕО: Сэтгэл сэрдхийлгэм аймшигт 10 гэрэл зургийн нууц

2021-01-11
33:14

Дэлхийн тавцанд хөл тавиад буй монгол залуус

2021-01-10

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

318

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

491

Та хэдэн настай вэ?

1,214

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,514