CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

Энэ удаад тархинд цус харвах өвчний тухай хүргэж байна. Үүнд тархинд цус харвах өвчний шинж тэмдэг, түүний төрлүүд, хамгийн сүүлийн үеийн эмчилгээний аргууд, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөнүүдийг оруулсан болно.

Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгүүд

Энэ өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илрэх боловч тэдгээрээс хамгийн түгээмэл, голлох 5-ыг авч үзэхэд хангалттай юм. Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг аль болох богино хугацаанд анзаарах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг эмч нар сануулж байна.

1. Өрөөсөн гар, хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох.

Энэ шинж тэмдэг нь биеийн баруун, зүүн талын аль нэг хэсэгт илэрнэ. Тухайлбал 2 гараа урагш сунгахыг оролдох үед нэг гар өөрийн мэдрэлгүй унжих, эсвэл нүүрний аль нэг хагас мэдээгүй болох зэргээр илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн системтэй холбоотой бөгөөд өөрийн хүслээр хөдөлгөх боломжгүй болохоос гадна халуун, хүйтэн, хүртэх зэргийг мэдрэхгүй болно гэсэн үг юм. Шүдний эмнэлэгт мэдээ алдуулах тариа хийлгэхтэй төстэй мэдрэмж үүсдэг гэж энэ шинж тэмдэгийн талаар өвчтнүүд ярьдаг байна.

2. Хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох.

Хэл орооцолдох гэдэг нь амны эргэн тойрны булчингууд ажиллагаагүй болсоноос үг зөв хэлэх чадвараа алдах гэсэн үг юм. Бусдын яриаг ойлгохгүй байх, ойлгосон ч хариу хэлэх чадваргүй болох шинж тэмдэг элбэг тохиолддог байна.

3. Зогсож, эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах.

Тухайлбал сууж байгаад босохыг оролдох үед хэдийгээр хүч чадалтай байгаадаа итгэлтэй байх боловч тэнцвэрээ алдах, нэг тал руугаа хазайх, унах тохиолдол гардаг.

4. Өрөөсөн нүд юм харахгүй болох, юмс 2 болж харагдах, эсвэл тал, хагас харагдах.
Өрөөсөн нүдний өмнө хөшиг татаж хаасан мэт юу ч харагдахгүй болно. Телевизорын дэлгэц хагас нь харагдах нь юмс тал харагдахын нэг жишээ юм. Хоёр нүдээ нэг нэгээр аньж байгаад харвал аль ч нүдэнд юмс тал харагдана.

5. Толгой хүчтэй өвдөх.

Толгой өвдөх нь ердийн хүмүүст ч элбэг тохиолддог боловч цус харвалтын үед маш хүчтэй өвддөгөөрөө онцлогтой.

Цус харвалтын хэлбэрүүд

Цус харвалтын эхний хэлбэр нь судасны бөглөрлөөс үүдэлтэй бол дараагийн 2 хэлбэр нь цус алдалтаас үүдэлтэй юм.

1. Тархины судас хатуурах тохиолдолд зарим хэсэгтээ нарийссан байдаг. Тэр хэсэгт тромб буюу цусны бөөгнөрөл тогтож, цусны урсгалыг хааснаас уг судаснаас тэжээгдэж байсан тархины хэсэг үхжинэ

2. Цусны өндөр даралт зэргээс шалтгаалан судасны хана хагарч, тэр хэсэгт тархсан цус тархийг дарсанаас эд эсүүд үхжинэ.

3. Тархины салбарласан судасны төгсгөл хэсэгт цусны өндөр даралтын нөлөөгөөр судасны хана тэлж, бөмбөлөг мэт овойно. Дараа нь хагарч цус тархины гадарга дагуу тархана.

Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Тоёода Казүнори дараах зөвөлгөөг өгчээ.

Тэрээр цус харвалтын эмчилгээ, оношлогоогоор мэргэжсэн эмч юм. Тархи нь хүний бүх биеийг удирдах үүрэгтэй. Үүнд гар, хөлийн хөдөлгөөн, хэл, яриа, харж, сонссон зүйлсийг ойлгож, мэдэх зэрэг олон төрлийн үүрэг бүхий эрхтэн юм. Иймд цус харвалт тархины аль хэсгийг хамарсанаас шалтгаалан илрэх шинж тэмдэгүүд янз бүр байдаг.

Дээрх шинж тэмдэгүүдийн эхний 4 нь ямар ч төрлийн цус харвалтын үед илрэх бөгөөд өвдөлт бараг мэдрэгддэггүй. Иймд ихэнх тохиолдолд өвчтөнүүд тэгж байгаад зүгээр болох байх хэмээн тайвширдагаас цаг алдаж, эмчилгээний үр дүн гарахгүй болоход хүргэдэг.

Харин толгой хүчтэй өвдөх нь тархины гадаргын дагуу болон хэсэгчилсэн цус алдалтын үед илэрдэг байна. Цус харвалтаас хойш 3-4 цагийн дараа тархины эсүүд үхжих учир энэ хугацаанд амжиж эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай байдаг. Энэ хугацаанд тархины эсийн цусан хангамжийг сэргээж чадвал эсүүдийн үхжил, мөн сөрөг ул мөр багатайгаар эдгэрэх магадлал өндөр байдаг байна.

Жишээ; Өвчтөн А, 50 настай, эрэгтэй. Усанд ороод гарах үед баруун гар, хөл хүндэрсэн мэт санагдаж алхаж чадахгүй болсон байна. Аяндаа зүгээр болох байх хэмээн найдан, унтаж орхисон тэрээр маргааш өглөө нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Шинжилгээгээр судасны бөглөрлөөс үүдэлтэй цус харвалт байв. Түүний хувьд өвчний шинж тэмдэгийг төдийлөн тоогоогүйгээс эмчилгээнд ихээхэн цаг алджээ.

Цус харвалтын шинж тэмдэгүүд богино хугацаагаар илрээд дараа нь алга болох тохиолдол цөөнгүй гардаг байна (Transient Ischemic Attack). Энэ үед цусны бөөгнөрөл хэсэг хугацаанд судсыг таглах боловч дараа нь өөрөө задарч цусны урсгал сэргэх үзэгдэл юм. Цус харвалтын шинж тэмдэгүүд хэдхэн минутын дотор алга болох боловч ийм төрлийн өвчтөнүүдийн 20 %-д нь цус харвалт дахин тохиолддог байна. Иймд шинж тэмдгүүдийг эмчид хэлж өгч, тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

Судас бөглөрөх буюу эхний хэлбэрийн цус харвалт хамгийн элбэг бөгөөд нийт өвчтөнүүдийн 70 хувьд тохиолддог байна.

Жишээ; Өвчтөн Б, 50 настай, эрэгтэй. Өглөө босоод шүдээ угаах гэтэл гэв гэнэт баруун гар нь салгалж, сойзоо барьж чадахгүй болсон байна. Тэр дороо эмнэлэгт хандаж тархиных нь судас бөглөрсөн байгааг илрүүлжээ. Тэрээр цусны бөөгнөрлийг задлах эм ууж, 7 хоног эмнэлэгт хэвтээд бүрэн эдгэрсэн байна.

Энэ төрлийн цус харвалтад эмийн эмчилгээ голлож байна. Үүнд ихэвчлэн цусны бөөгнөрлийг задлах үйлчилгээтэй эм (thrombolytic drugs)-үүд хэрэглэгдэнэ. Сүүлийн үед тодорхой хугацаанд дуслаар тарих t-Pa эмийг эмчилгээнд хэрэглэж эхлээд байна. Энэ нь маш сайн үйлчилгээтэй боловч хэрэглэхэд тодорхой нөхцөлүүдийг шаарддаг. 1-р нөхцөл нь уг эмийг цус харвалтаас хойш 3 цагийн дотор хэрэглэх шаардлагатай.

Үүнээс илүү хугацаанд тархины эсийн үхжилт явагддаг, мөн цусны урсгалыг сэргээх үед судасны хана гэмтэж цус алдалт явагдах магадлал өндөр байдаг. Иймд цус харвалтын шинж тэмдэг илэрсэн үед аль болох богино хугацаанд мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлагатай юм. 2-р нөхцөл нь өмнө нь тархины цус алдалт тохиолдолж байсан өвчтөнд, 3-р нөхцөл нь хоёр долоо хоногийн дотор томоохон мэс засал хийлгэсэн өвчтөнд хэрэглэхийг тус тус хориглодог байна. Бодит байдалд t-Pa эм өвчтнүүдийн тал хувьд нь хангалттай үр дүнг үзүүлдэггүй ажээ.

Харин цус харвалтаас хойш 8 хүртэл цагийн хугацаа өнгөрсөн тохиолдолд судсан доторхи цусны бөөгнөрлийг гаргаж авах эмчилгээ хийнэ. Үүний тулд катетер ашиглах бөгөөд түүнийг гуяаны судсаар оруулдаг. Ийм төрлийн эмчилгээ судасны ханыг цоолох эрсдэлтэй учир эмчээс маш өндөр ур чадварыг шаарддаг.

Эдгээрээс гадна цусны бүлэгнэлийг сааруулах уламжлалт эм (antiplatelet, anticoagulated drug)-үүдийг хэрэглэж байна. Цус харвалт нь дахих магадлалтай байдаг учир эмийг тогтмол уух шаардлагатай байдаг. Үүнээс гадна архи, тамхины хэрэглээ зэрэг амьдралын буруу зуршилаас татгалзаж, цусны даралт ихсэх, сахарын өвчинөөс ангижирах нь цус харвалтыг дахин давтагдахаас давхар сэргийлдэг.

Эцэст нь тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг тодорхойлох, тэдгээр нь илэрсэн үед богино хугацаанд эмнэлэгт хандахыг FAST хэмээх үгээр төлөөлүүлэн тогтоож авахыг зөвлөж байна.

F үсэг нь face үгийг төлөөлөх бөгөөд нүүрний өрөөсөн тал мэдээгүйжих шинж тэмдэг,
A үсэг нь arm буюу гар, хөлөө хөдөлгөж чадахгүй болох,
S үсэг нь speach буюу хэл ярианы чадвараа алдах,
T үсэг нь time буюу цаг алдалгүйгээр эмчид хандахыг сануулж байгаа бол FAST гэдэг нь шинж тэмдэгийг хурдан хугацаанд илрүүлэх, мөн хурдан хугацаанд эмчид хандахыг илэрхийлнэ.

Эх сурвалж: intrafax.ru

СААК ӨНЦӨГ таалагдсан бол өмнөх дугааруудыг доороос үзээрэй!

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417