Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10, 10:55 Саак өнцөг 392 3
Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

Нэгэн өдөр Будда гартаа лянхуа цэцэг барин ирээд юу ч ярилгүй чимээгүй суусан. Эргэн тойрон арван мянган хувраг шавь нь түүний ном тавихыг хүлээсээр. Гэтэл Будда мөнөөх цэцгээ ширтэн дуугүй суусаар байв. Үлэмжийн нам гүмд барьц алдсан хүмүүс “Тэр юу хийгээд байна вэ? Яагаад урьдынх шигээ ном сургаал үл айлдана вэ?” гэж гайхан адгаж эхлэв. Тэгтэл нам гүмийн агаарт Махакашъяпа мишээжээ. Будда түүнийг дуудан лянхуа цэцгээ өгөөд хуврагийн чуулганд хандан ингэж хэлжээ: “Үгээр хэлж болох зүйлийг л би та нарт өгүүлдэг. Үгээр илэрхийлшгүй зүйлийг би Махакашъяпад уламжиллаа.”

Энэ бол Зэн буддизмын эх үндэс болсон үггүй сургаал, чимээгүй дамжуулалт. Зэн лам нар зуун зууны туршид Будда яг юу дамжуулсан юм бэ? гэж бясалгасаар ирсэн. Үнэн хэрэгтээ Будда Махакашъяпад юу ч өгөөгүй. Махакашъяпа зүгээр л аниргүйг ойлгож, хоосонд нэвтэрчээ. Бодлын шуугиан арилсан сэрүүн тунгалаг агшинд тэрээр Буддатай нэгджээ. Будда өөрөө нам гүм байсан, тэр бас нам гүм болсон. Энэ хоёр нам гүм, хоёр хоосон чанар хаалт халхавч үгүй учраас уусан сүлэлджээ. Арван мянган хуврагийн чуулган дунд тэр өдөр тэр хоёр л бие биетэйгээ уулзсан санж. Бусад нь гадна тал үлджээ. Буддатай жинхэнэ утгаар учран золгосон тул Махакашъяпа инээмсэглэжээ. Энэ бол Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол байв.

Буддагийн үггүй сургаалыг Нагаржуна хоосон чанарын онолоор илэрхийлсэн юм. Ердийн логикчид хоосныг эзгүй, байхгүй гэсэн сөрөг утгаар л ойлгодог. Будда, Нагаржуна үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Орчин үеийн суу билигтэн Мартин Хайдэгэр мөн зөвшөөрөхгүй. Хайдэгэр хоосныг бодитоор хүртэж мэдэрч болно гэж хэлдэг. Тийм ээ, хоосон чанарыг чи бясалгал дунд, эсвэл үхлийн хоромд амталж чадна. Түүнчлэн хайрын агаарт мэдэрч болно. Хоосон чанарыг хүртээдэг учраас хүмүүс хайраас айдаг. Гүн амраглалд уусахаас зүрх алддаг болохоор жинхэнээсээ тавирч чаддаггүй. Тэр хоосонд бодол сарниж, эго замхрах нь үхэл мэт санагддаг. Бодол үгүй хоосон дунд үл мэдэгдэх нууцлаг оршихуй нөмрөхийг харна. Хэрэв сэргэг байж чадвал үүнийг чи үхэл дунд амсаж чадна.

Дийлэнх хүмүүс ухамсаргүй төлөвт үхдэг. Хоосон чанараас айхын эрхээр тэд ухамсаргүй болдог. Ухамсарт үхэлд насан турш бэлдэх хэрэгтэй. Түүний тулд хайрлах хэрэгтэй, бясалгах хэрэгтэй. Хайр болоод бясалгалыг амталсан хүн л ухамсартай үхэж чадна. Тэгж үхэх юм бол хорвоод эргэн уягдах шаардлага үгүй болно. Чи амьдралын сургуулийг төгслөө гэсэн үг. Тийнхүү оршихуйд уусан алдрах нь нирваан юм. Хоосон чанар оршихуйн зүрхэнд бий. Хайр, бясалгал дунд чи түүнд ойртдог. Мөн үхэл дунд, түүнчлэн зүүдгүй гүн нойрон дунд ойртдог. Энэ бол амьдралыг тэтгэх хүч. Гүн нойрсож чаддаггүй хүн өвчин эмгэгт баригдана. Учир нь, гүн нойроор дотоод оёортоо хүрч, амьдралын эрчмээр цэнэглэгддэг. Тийнхүү үхэхэд суралц. Энэ бол сурах ёстой хамгийн чухал эрдэм, эзэмших учиртай хамгийн нандин урлаг.

Хайдэгэр орчин үеийн хэлээр Буддаг хамгийн дөхүү илэрхийлж байв. Тийм учир би түүнээс эш татдаг. “Бүх оршихуй хоосноос үүдсэн” гэж тэр хэлдэг. Үүнтэй утга дүйх Христийн сургаал ч бий: Креатио экснихило – “Бүтээл орггүйгээс үүдсэн.” Даанч Христиан теологчид утгыг нь ойлгодоггүй болохоор уг илгээлтийг хайхрахгүй орхижээ. Орчин үеийн физикчид Буддаг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Материйн гүн рүү орох тусам бодот чанар замхарч хоосон чанар л тодорно. Матери үзэгдэх төдий болохоос барих биегүй зэрэглээ юм. Энэ бол энергиэс өөр юу ч биш. Энерги өөрөө ямар нэгэн зүйл биш, зүйл-үгүй чанар.

Энэ зүйл-үгүй хоосон чанарыг үхлээс ухаарах боломжтой. Үхэл бол элдэв зүйлд уягдсан мэдлэг бүхэн замхрах цэг. Тийм учир Буддын уламжлалд зуун зууны турш үхэлд дөрөөлж ирсэн. Будда шавь нараа оршуулгын газар руу илгээж, чандрын галд бие цогцос шатахыг ажиглан бясалгахыг заадаг байсан. Даанч хүмүүс үхэлд дулдуйдаж хоосон чанарыг нээх завшааныг ойлгодоггүй. Хэн нэгнийг нөгчих үед та нар юу хийхээ мэдэхгүй сандарч тэвддэг. Энэ бол бясалгал хийвэл зохих алтан агшин. Би хот бүхэнд үхлийн төв хэрэгтэй гэж үргэлж боддог. Амьсгал хураах дөхсөнөө мэдсэн хүн үхлийн төвд очно. Тэр нь бяцхан сүм байг. Хүмүүс түүнийг тойрон гүн бясалгалд сууж, амар тайван хоосон чанарт уусахад нь туслах учиртай. Хоосонд уусах үед асар их эрчим хүч сулардаг. Түүний дэргэд нам жим нээлттэй байж чадах юм бол уг энергийг өөртөө шингээж чадна. Тэр бол үхэл амьдралын охь. Эхлэл, төгсгөл зэрэг бүрдсэн үнэмлэхүй амтыг чи тэндээс мэдрэх вий. Юмс л мөхдөг, хоосон чанар мөхөшгүй. Элдэв юмстай ижилссэн бол чи үхэл мөхөлд шаналж таарна. Харин өөрөө хоосон чанар, өөрөө үхэл гэдгээ таних юм бол юунд ч зовохгүй.

Буддын нэг ёгт үлгэр байдаг. Шинээр ирсэн сүнснээс Эрлэг номун хаан “Амьд ахуйдаа чи тэнгэрийн гурван элчтэй таарсан уу?” гэж асуужээ. Тэрээр “Үгүй ээ, эзэнтэн минь!” гэж хариулахад “Чи өтөлсөн, өвдсөн, үхсэн хүн үзээгүй юу?” хэмээн зандарчээ.

Өтлөх, өвдөх, үхэх гурвыг Буддистууд бурханы гурван элч гэж нэрлэдэг. Учир нь, эдгээр туршлагаар дамжиж үхлийг чи ухаарна. Тэгж гэмээ нь үхлийн нууцад нэвтэрч, үхэл амьдралын тойргоос гэтлэхүйд суралцана. Хайдэгэр, түүнчлэн Киэркигор хоосон чанарыг айдас төрүүлэм гэж хэлдэг. Тэд зүгээр л сэтгэгчид учраас айдсаас цаашихыг мэдэхгүй. Хэрэв чи Будда, Махакашъяпа, Нагаржуна, эсвэл надаас асуух юм бол үхэл өнгөн талдаа л айдас төрүүлэм харагддаг, гүн рүү нь харах юм бол харин ч бүх айдас зовлон, сансрын хүрднээс чамайг чөлөөлнө гэж хэлнэ. Буддизм олонх хүний боддог шиг гутрангуй шашин биш. Хөөрөнги, гутранги хоёулангаас нь гэтлэх зам мөр.

-Ошо “Зүрхэн судар” (АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал)

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар

2021-01-18

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

2021-01-14

"Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу"

2021-01-12
4:51

СААК ВИДЕО: "Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц!

2021-01-23
5:40

СААК ВИДЕО: Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

2021-01-15
2:11

СААК ВИДЕО: Сэтгэл сэрдхийлгэм аймшигт 10 гэрэл зургийн нууц

2021-01-11
33:14

Дэлхийн тавцанд хөл тавиад буй монгол залуус

2021-01-10

“Хортой” хүмүүсийн шинж чанар

2021-01-25

ЭРХЛҮҮЛЭХ ГЭЭД эрэмдэглэж орхих вий

2021-01-25

"Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай"

2021-01-24

Ховордсон мануулыг агнасан болох нь тогтоогдлоо

2021-01-23

Хуучин Засгийн “шинэ” сайдуудыг хүлээж авахгүй нь

2021-01-25

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

2021-01-25

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

2021-01-25

​Шадар сайдад С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэнг томилохоор МАН-ын удирдлагууд тохирчээ

2021-01-25

Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

2021-01-25

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ

2021-01-25

Хөвсгөл аймгийн эмнэлгийн ажилчид осолд орж, хоёр хүн амиа алджээ

2021-01-25

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зах, худалдааны төвүүдэд шалгалт хийлээ

2021-01-25

ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

2021-01-25

Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ

2021-01-23

Ерөнхийлөгч Жо Байден зогсоолд хоноглосон цэргүүдээс хүлцэл өчив

2021-01-23

Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман

2021-01-23

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

Идрээгийн Podcast: "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар

2020-12-30

Мандуулын Podcast: Зочин Ч. Ганжавхлан

2020-12-20

Еврей ээжүүдээс суралцахуй

2021-01-24

ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ

2021-01-23

Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17

Оюутнууд "Цахим хичээл чанаргүй байгаа тул сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой" гэв

2021-01-14

Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа

2021-01-24

Ажилгүйдлийн тэтгэмжид 50 тэрбум төгрөг олгожээ

2021-01-23

Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

2021-01-20

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

2021-01-19

CAAK ӨНЦӨГ: Буурай хөгжилтэй орнуудад "Баялгын хараал" хэрхэн нөлөөлдөг вэ?

2021-01-20

CAAK ӨНЦӨГ: Японы цахилгаан бүтээгдэхүүний зах зээл яагаад уналтад орсон бэ?

2021-01-13

Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

2021-01-06

Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай

2021-01-22

“Витамин ₮” хөтөлбөрийн супер азтанаар Д.Анухатан тодорч, “Nissan Leaf” цахилгаан автомашины эзэн боллоо

2021-01-20

Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

2021-01-20

Khanbank аппликейшнээр И-пин код авах боломжтой боллоо

2021-01-20

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийг дэмжиж цугласан иргэдийг шинжилгээнд хамруулна

2021-01-25

Нийслэлд дараах найман байршилд хөл хорио тогтоолоо

2021-01-25

ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1633 боллоо

2021-01-25

Баянмонгол хорооллын 416 дугаар байранд хөл хорио тогтоолоо

2021-01-22

Монгол Путинтай болохгүй...

2021-01-25

Нүд хуурсан ажил буюу халдвар хамгааллын дэглэм

2021-01-21

Сү.Батболдын хувь хүртээгүй ТОМ ОРД гэж Монголд алга!!

2021-01-21

Судлаач Д.Ганхуяг: Нөгөө Сү туучий чинь…

2021-01-20

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

317

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

489

Та хэдэн настай вэ?

1,212

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,512