Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг цомхотгох нь зөв

Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг цомхотгох нь зөв
Ерөнхийлөгч
 
 
Монгол бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргатай иж бүрэн улс билээ. Монгол Улсаас хүн амын тоогоороо зуу дахин олон Америкийн Нэгдсэн Улсад Ерөнхий сайд байхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгууль хоёр сар гаруйн өмнө болж одоо харин арваадхан хоногийн дараа шинэ сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөн, үүрэгт ажилдаа орох гэж байна. Энэ үед манай Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал далдуур хэлэлцэгдэж байгаа сурагтай. Ил тодорхойгоос нэрээ дэвшүүлсэн анхны бүсгүй нэлээдгүй хэл амны бай болоод байна. Ц.Оюунгэрэлийг дэмжсэн нэг хэсэг байхад гадаад нөхөртэй гэхчлэнгийн шалтгаанаар дайрч давшилсан нь ч байна.
 
Хоёр гуравхан хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч нэг сая төгрөгний мэдэгдлээ хийлээ. Гэхдээ энэ мөнгө нь байгаа гэдгийг мэдэгдэв. Үүний дараа Монгол Улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатар тийм мөнгө байхгүй гэж жиргэв. Нэг асуудал дээр боломжтой, боломжгүй гэдэг хоёр тайлбарыг мэдээллийн анхдагч эх сурвалжууд өглөө. Хэрэв хоёр сэтгүүлч ингэж өөр утга санаатай мэдээлэл гаргасан бол тухайн сэтгүүлч нь буруу ойлгоод буруу мэдээлжээ гээд баалаад өнгөрнө.
 
Эндээс харвал Ерөнхийлөгч нь тийм эрх мэдэлгүй хүн үү, худал мэдээлэлд төөрөөд сууж байдаг хүн үү, бусдыг хутган мэхэлж явдаг луйварчин эр үү гэдэгт өгөх хариу үлдэхгүй л болчихоод байна. Тийм суудлын төлөө л одоо Монголын улс төрийн намууд ханцуй шамлан зүтгэж, нэр дэвшигчээ сойх гээд юун корона!
 
Монгол улс Ерөнхийлөгчтэй болоод гучаад жил болж байна. Энэ хооронд тэр хүндтэй сэнтийд залагдчихаад буусан хүмүүсийн дунд нэр цэвэр хүн алга. Анхны болон хоёр дахь ерөнхийлөгч нарыг хүмүүс “хээгүй, хийгүй” гэдэг алдар цолд өргөмжилсөн ч өмссөн торго нь хээтэй, идсэн мөнгө нь хийтэй байгааг ил далдгүй бичээд цагааширч дээ. Гуравдахь ерөнхийлөгч маань энэ албанаас буунгуутаа шоронд илгээгдсэн анхны ерөнхийлөгч. Түүнийг шоронд илгээсэн дөрөвдэх ерөнхийлөгч нь одоо шоронгийн хаалга сэвхийн онгойх гэж байгааг мэдрэн ийш тийш захиа занаа бичиж, асуудлыг жаахан намжаагаад юутай ч гэлээ хоёр жилдээ амьсгаа авахтай болоод байх шиг байна. Тав дахь буюу одоогийн ерөнхийлөгч буусныхаа дараа бас л шоронд очих бэлтгэлээ хангаж байх шиг мэдээллүүд албан бус сувгаар гараад л байх юм.
 
Шоронд явах үйлтэй л юм бол тэрхүү Ерөнхийлөгч гэдэг албан тушаалд очих гэж юуны төлөө үхэлдэнэ вэ. Ухаантай тэнэг нь л энэ асуултад хариу өгнө. Гэхдээ би асуугаагүй байна. Асуултын тэмдэг тавиагүй байгаа биз. Харин энэ албан тушаал Монгол Улсад хэрэгтэй юү гэдгийг л асууя. Америкт ерөнхийлөгч байдаг боловч ерөнхий сайд байхгүй. Англид ерөнхий сайд байдаг хэдий ч ерөнхийлөгч байхгүй. Хатан хааны дараа дахиж хаан сонгохгүй тухай ч яригдсан байх.
 
Манайд Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд хоёрыг нэгтгэчихвэл ямар вэ? Сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг харж байхад хоорондоо таарч тохирч байгаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын албан тушаалыг нэгтгэх тухай санал дэвшүүлж байна. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан ёсоор жил гаруй уулзаж ярилцаагүй гэсэн мэдээ ч явж байсан.
 
Манай улс нэг удаа дэд Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Тэрхүү дэд Ерөнхийлөгч нь  Улсын Бага Хурлын Дарга гэдэг тодорхой албан тушаалтан байлаа. Үүнээс үзвэл манайхан Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг хуучнаар Ардын Их Хуралтай жишин Улсын бага хурлын дарга хавьцаа төсөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь Бага хурлын даргыг томилоо юу гэж санагддаг.
 
Тэр үед Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцжээ. Төсөлд Дэд Ерөнхийлөгчийн тухай байсангүй. Үүнийг анзаарсан Бага Хурлын Дарга саналаа хэлэх гэснээ “Өөрийнхөө тухай ярьсан болчихно” гэж болгоомжлоод чимээгүй өнгөрсөн тухайгаа хожим дурссан байдаг. Тэгэхлээр Ерөнхийлөгч гэдгийг Улсын Их Хурлын дарга гэдэг албан тушаалтай ч нэгтгэж болох хувилбар бас байна.
 
Эрх мэдэлтэй юм шиг атлаа юу ч хийдэггүй, хийх чадваргүй гэдгээ байн байн сурталчилж байдаг Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг ажлын албатай нь цомхотгох нь зөв байж мэднэ. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд ядаж нэг хэрүүл тасарч, нэгэн их идэгч нь бага идэгч рүү шилжих юм даа.
 
Я.Баатар

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417