Хоол зүйч М.Пүрэвжав: Хооллоход 15 минут хангалтгүй. Удаан, тайван идэж байж хоол боловсруулах явц хэвийн явагддаг

2021-01-11, 17:54 Цаг үе 122 3
Хоол зүйч М.Пүрэвжав: Хооллоход 15 минут хангалтгүй. Удаан, тайван идэж байж хоол боловсруулах явц хэвийн явагддаг

Зөв хооллолтын талаар Доктор, дэд профессор хоол зүйч М.Пүрэвжавтай ярилцлаа.


-Хүн хоол идэхдээ тайван, сайн зажилж идэх ёстой гэдэг. Саяхан цайны газарт 15 минутаас дээш хугацаагаар байж болохгүй гэж заасан. Ер нь 15 минутад хооллож амжих уу?

-Цайны газар, ресторанд хоолны материал бэлэн байх эсэхээс хамаарах байх. Гэхдээ 15 минут гэдэг хангалтгүй хугацаа. Хэрвээ ковидийг дайны үе гэж үзвэл хурдан идэхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Зөв хооллолт талаас тайлбарлавал энэ нь их буруу болж байгаа юм. Хүн удаан, тайван идэж байж хоолны шингэц, хоол боловсруулах явц хэвийн явагдана. Хажууд буутай хүн зогсдоггүй л юм бол иргэд хоолоо тухтай идээд л гарна. Манай улсад хэзээ ч биелэхгүй зүйл их бий. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн цайны цагийг зохицуулаагүй. Завсарлагааны хэдхэн минуттай.

-Халуун хоолыг түргэн идэх нь хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Хэт халуун хоол идсэнээр хүний улаан хоолой гэмтэх аюултай. Нэгдүгээр хоол гэхэд 74-75 хэм байх ёстой гэж заасан байдаг.

-Зөв хооллолт гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?

-Үүнд нэн тэргүүний асуудал бол хоол боловсруулах эрхтэн бүрэн ажиллаж байх ёстой. Хооллох үе шат олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, хооллох цаг чухал. Хүн өдөржингөө хоосон явж байгаад орой их хэмжээгээр идэх нь сөрөг нөлөөтэй. Энэ нь хоол идээд байгаа хэрнээ цаагуураа ходоодонд маш их ачаалал үүсгэж байдаг. Хоёрдугаарт, хүнсний сонголт, хэрэглээ. Шим тэжээлийн агууламж ихтэй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой. Гуравдугаарт, өдөр бүр үр тариа, бууцай, мах, хүнсний ногоо, жимс зэрэг хүнсийг хоол хүнсэндээ ямар нэгэн байдлаар оруулж хэрэглэх. 20 гаруй жил буруу хооллосон хүнд ямар нэгэн байдлаар өвчин үүссэн байдаг. Халдварт өвчин шиг тэр дор нь гарч ирээд байдаггүй. Харин аажим аажмаар мэдэгддэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буруу хооллочхоод “Би зүгээр хооллоод ирсэн. Ямар нэгэн зовиур байхгүй” гэдэг. Энэ нь эргээд ямар нэгэн өвчний суурь болдог. Гол нь зөв хооллолтын тухай суурь зарчмыг баримтлах хэрэгтэй. Химийн нэмэлт орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

-Өөрт хэрэгтэй, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?

-Үр тариа, сүү цагаан идээ, мах, загасны төрөл, жимс хүнсний ногооны төрөл зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх. Аль болох химийн найрлагагүй, үйлдвэрийн боловсруулалт бага орсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэвэл, өөрт хэрэгтэй илчлэгээ түүгээр нөхнө гэсэн үг юм.

-Одоо хүмүүс Кето дэглэм барих олсон. Энэ нь зөв хооллолтод хамаарах уу?

-Энэ нь зөв хоололтод хамаарахгүй. Кето бол зорилготой хийж байгаа хязгаарлалтай хоолны дэглэм юм. Ойрын хугацаанд хүмүүс жин хасах зорилгоор их хэрэглэж байна. Үүнийг хэрэглэж байгаа хүн эхлээд суурь өвчингүй байх ёстой.Элэг, бөөрний өвчтэй хүн кето дэглэм барих нь тийм ч зохимжтой биш.

-Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад зохистой хооллолтоор ямар түвшинд явж байгаа вэ?

- Ази тивдээ хооллох урлаг хамгийн сайн хөгжсөн орнуудад Хятад, Япон, Солонгосууд ордог. Эдгээр улсад үндэсний хооллох урлаг маш өргөн дэлгэрсэн, ард иргэд нь зохистой хооллолтын талаар сайн мэдлэгтэй байдаг. Америк улстай харьцуулахад манай улс гайгүй. Харин Япон, Солонгос гэх мэт хооллолтын өндөр соёлтой оронтой харьцуулахад таарууд орно. Зөв хооллолтын талаар ямар нэгэн ойлголт муу байдгаас үүдэн буруу ярьж, буруу хоол хүнс хэрэглэдэг. Ялангуяа уламжлалт хоол хүнсний хэрэглээгээ буруу тайлбарладаг. Жишээлэл, Манай ард түмэн мах иддэг байсан гэдэг ч юм уу. Анхнаасаа буруу тайлбарчихсан. Энэ талын мэдлэгийг түгээгээд өгвөл манайх харьцангуй органик хүнстэйгээ их ойр байдаг шүү дээ. Хамгийн гол нь санаа зовоож байгаа асуудал бол өөрөөсөө илүү хүүхдүүддээ буруу хоол хүнс өгч, тэднийг хордуулж байгаад юм. Хүмүүс гадаадын хэрэглээг дуурайж хүүхдүүдээ эрт бор хоолонд оруулж байна. Хөхөөрөө гүйцэт хооллодоггүй. Заавал нэмэлт тэжээл өгөх гэж яардаг. Хүүхдийг 5,6 сартайгаас бор хоолонд оруулах ёстой байдаг.

-Таргалалт зохисгүй хооллолтой шууд холбоотой юу?

-Үүнийг шууд утгаар тэгж ойлгож болно. Зарим тохиолдолд генетикийн шалтгаан нөлөөлөх боломжтой. Гэхдээ генетикийн шалтгаантай хүмүүс ч гэсэн турж болдог. Мөн дааврын шалтгаантай өвчлөл мөн нөлөөлж магадгүй. Янз бүрийн дааврын бэлдмэл уудаг хүмүүс таргалах магадлалтай байдаг.

Д.Отгонтуяа

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар

2021-01-18

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

2021-01-14

"Монгол Улс "Рио Тинто"-ийн "Оюу толгой" төслийг зогсоох уу"

2021-01-12

Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

2021-01-25

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ

2021-01-25

Хөвсгөл аймгийн эмнэлгийн ажилчид осолд орж, хоёр хүн амиа алджээ

2021-01-25

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зах, худалдааны төвүүдэд шалгалт хийлээ

2021-01-25

Монгол Путинтай болохгүй...

2021-01-25

Нүд хуурсан ажил буюу халдвар хамгааллын дэглэм

2021-01-21

Сү.Батболдын хувь хүртээгүй ТОМ ОРД гэж Монголд алга!!

2021-01-21

Судлаач Д.Ганхуяг: Нөгөө Сү туучий чинь…

2021-01-20

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

Идрээгийн Podcast: "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар

2020-12-30

Мандуулын Podcast: Зочин Ч. Ганжавхлан

2020-12-20

ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

2021-01-25

Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ

2021-01-23

Ерөнхийлөгч Жо Байден зогсоолд хоноглосон цэргүүдээс хүлцэл өчив

2021-01-23

Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман

2021-01-23

Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай

2021-01-22

“Витамин ₮” хөтөлбөрийн супер азтанаар Д.Анухатан тодорч, “Nissan Leaf” цахилгаан автомашины эзэн боллоо

2021-01-20

Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

2021-01-20

Khanbank аппликейшнээр И-пин код авах боломжтой боллоо

2021-01-20

Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа

2021-01-24

Ажилгүйдлийн тэтгэмжид 50 тэрбум төгрөг олгожээ

2021-01-23

Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

2021-01-20

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

2021-01-19

Хуучин Засгийн “шинэ” сайдуудыг хүлээж авахгүй нь

2021-01-25

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

2021-01-25

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

2021-01-25

​Шадар сайдад С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайдад Ж.Чинбүрэнг томилохоор МАН-ын удирдлагууд тохирчээ

2021-01-25

Еврей ээжүүдээс суралцахуй

2021-01-24

ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ

2021-01-23

Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17

Оюутнууд "Цахим хичээл чанаргүй байгаа тул сургалтын төлбөрийг хөнгөлөх ёстой" гэв

2021-01-14

CAAK ӨНЦӨГ: Буурай хөгжилтэй орнуудад "Баялгын хараал" хэрхэн нөлөөлдөг вэ?

2021-01-20

CAAK ӨНЦӨГ: Японы цахилгаан бүтээгдэхүүний зах зээл яагаад уналтад орсон бэ?

2021-01-13

Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

2021-01-06

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийг дэмжиж цугласан иргэдийг шинжилгээнд хамруулна

2021-01-25

Нийслэлд дараах найман байршилд хөл хорио тогтоолоо

2021-01-25

ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1633 боллоо

2021-01-25

Баянмонгол хорооллын 416 дугаар байранд хөл хорио тогтоолоо

2021-01-22

“Хортой” хүмүүсийн шинж чанар

2021-01-25

ЭРХЛҮҮЛЭХ ГЭЭД эрэмдэглэж орхих вий

2021-01-25

"Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай"

2021-01-24

Ховордсон мануулыг агнасан болох нь тогтоогдлоо

2021-01-23
4:51

СААК ВИДЕО: "Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц!

2021-01-23
5:40

СААК ВИДЕО: Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

2021-01-15
2:11

СААК ВИДЕО: Сэтгэл сэрдхийлгэм аймшигт 10 гэрэл зургийн нууц

2021-01-11
33:14

Дэлхийн тавцанд хөл тавиад буй монгол залуус

2021-01-10

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

317

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

489

Та хэдэн настай вэ?

1,212

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,512