Төр хийх ажлаа мэдэхгүй байна

Төр хийх ажлаа мэдэхгүй байна
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн мэдээллийн санд 2020 оны III улирлын байдлаар 190.3 мянган аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үйл ажиллагаа явуулж байгаа нь 94.9 мянга. Үүнээс 82.1 мянга нь буюу дийлэнх нь 1-9 ажилчинтай жижиг, дунд үйлдвэрлэгчид.
 
Харин нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь 45.6 мянга гэж тоологдоно. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын тал хувийг эзэлдэг ажээ. Үйл ажиллагаа эрхлэхээр Улсын бүртгэлийн байгуулагад хандаж гэрчилгээ авсан дөрвөн аж ахуй нэгж тутмын ердөө нэг нь хөл дээрээ зогссон байна. Тодруулбал, аливаа улс орны хөгжлийн түлхүүр гэж үздэг жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуй нэгж Монголд өсөж өндийх боломж туйлын тааруу. Энэ нь Монгол Улс хөгжихгүй байгаа, иргэдийн амьдрал дээшлэхгүй байгаа гол учир шалтгаан байж болох юм.
 
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хэдийн 30 жил өнгөрчээ. Энэ хугацаа Япон, Солонгос, Тайвань, Хятад зэрэг азийн улс дэлхийн хэмжээний хөгжилд хүрэхэд хангалттай хугацаа байжээ. Эдгээр улс энэ богино хугацаанд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр дотоод зах зээлээ бүрэн хангаад зогсохгүй гадагшаа экспортлогч болж эдийн засгаа “сэвхийтэл” өөд нь татжээ. Үүнд төрийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
 
Тэд манайх шиг мундаг төсөл хөтөлбөр, бодлого гэж хоосон цаасаар хөөцөлдсөнгүй. Харин иргэдээ хөдөлмөрлөх, хувийн хэвшлээ ажиллах боломж, нөхцөлөөр хангаж чадсан байна. Аливаа үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүн бий болоход гурван хүчин зүйл шаардлагатай байдаг. Уламжлалт үйлдвэрлэлийн энэ хүчин зүйлсэд: газар (баялаг), хөдөлмөр (ажиллах хүч), капитал (мөнгөн хөрөнгө буюу зээл) багтаж байна. Азийн орнуудад ажиллах хүч хангалттай. Үйлдвэрлэл явуулах түүхий эд баялгийг худалдаж авч болно.
Харин капитал буюу мөнгө, зээлийн асуудлыг төрийн оролцоогүй шийдвэрлэх боломж тун бага. Үйлдвэрлэл явуулах суурь хүчин зүйлсээс төр хариуцах ёстой ганц асуудал нь хүү багатай, урт хугацаатай зээл олгох явдал юм. Төр иргэд аж ахуй нэгжүүддээ “бага хүүтэй, урт хугацаатай” зээл олгосноор иргэд импортыг орлох төдийгүй экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх “үүд” нээгдэнэ. Азийн бар улсууд төрийн мэдлийн компаниуд байгуулж, намын боловсон хүчнээ шахсангүй
Харин хувийн хэвшлээ бага хүүтэй зээлээр дэмжсэнээр ард иргэд нь хийж, үйлдвэрлэж, бүтээж чадна гэдгээ батлан харуулж чадсан хэрэг.“Азийн бар” орнуудын хөгжлийн нууц ийм л энгийн аж. Манайд хэн нэгэн “мундаг хүн” гарч ирнэ, түүний боловсруулсан гайхамшигтай төлөвлөгөөг нийтээрээ дэмжихэд... гэсэн хийсвэр ойлголттой. Өөрөөр хэлбэл, бусдын “гар хардаг” сэтгэхүй зонхилно. Ийм сэтгэлгээгээр бичсэн урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, мөрөөдлийн хөтөлбөр гэгчийг өнгөрсөн хугацаанд маш олноор нь үйлдвэрлэжээ. Гэвч иймэрхүү “Мянгуужингийн үлгэр” ажил хэрэг болоогүйг бид мэднэ.
 
Өнгөц харвал, Монголд үйлдвэрлэл явуулах хүчин зүйл болох газрын баялаг, ажиллах хүчин, банкны зээл гээд бүгд бий л дээ. Газрын баялаг, ажиллах хүчний бараг илүүдэлтэй гэж хэлж болно. Гэтэл үйлдвэрлэл эрхлэхэд зайлшгүй шаардлагатай капиталын асуудал энд хөндөгдөнө. Манай арилжааны банкны зээлээр үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй. Монгол Улсад дэлхийн хамгийн өндөр зээлийн хүү, маш богино хугацаа, хэтэрхий өндөр шаардлагатай барьцаа ноёрхдог.
 
Тиймээс зөвхөн худалдаа наймаа хийх, улирлын чанартай бизнес эрхлэх, алт зэрэг байгалийн баялгийн олборлолт хийх, улсын төсвийн тендерийн бүтээн байгуулалт зэрэг цөөн тооны бизнес хийх боломжтой. Зээл авч чадсан жижиг, дунд аж ахуй нэгжийн хувьд өндөр хүүгийн зардлаа дийлэхгүй дампуурах хувь заяа л хүлээнэ. Учир нь, үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд урт хугацаатай, хүү багатай зээл хэрэгтэй. Үүнийг зөвхөн төрийн бодлогоор л зохицуулах боломжтой юм. 
 
УРТ МӨНГӨ
“Урт мөнгө" гэдэг нь санхүүгийн ертөнцийн шинэ ойлголт биш. Хугацааны хувьд тав ба түүнээс дээш жилийн хугацаатай, хүү багатай хөрөнгө оруулалт болон зээлийг “урт мөнгө” гэж нэрлэдэг. Ийм зээл эдийн засгийн өсөлтийг бий болгодог санхүүгийн чухал хэрэгсэл юм. “Урт мөнгө”-ний төрөлд:
 - Засгийн газрын тусгай хөтөлбөрүүд,
 - Засгийн газар болон Төв банкны үнэт цаас (ЗГҮЦ, ТБҮЦ),
 - Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,
 - Гадаадын зах зээлээс босгох урт хугацаатай бонд,
 - Үнэт цаасны зах зээл,
 - Тэтгэврийн сан,
 - Хөрөнгө оруулалтын сан
- Хүн амыг орон сууцаар хангах ипотекийн хөтөлбөр,
- Урт хугацааны даатгал... зэргийг дурдаж болно. Хөгжилтэй орнуудын Засгийн газар “урт мөнгө”-ийг ашиглахыг эрмэлздэг. АНУ-ын Засгийн газар гаргаж буй үнэт цаасныхаа 80-аас дээш хувийг таван жилээс дээш хугацаатай, Японы Засгийн газар гаргаж буй үнэт цаасныхаа 33 хувийг 6-10 жил, 19 хувийг 10 жилээс дээш хугацаатай гаргадаг аж. Энэ капитал нь хувийн хэвшлээ дэмжихэд бүрэн зориулагддаг.
 
Манай улсын хувьд урт мөнгөтэй холбоотой жишээ бий. 2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн “үнийн хөөсрөл” хагарч, манай эдийн засгийн өсөлт саарав. Манай улсын эдийн засгийг тодорхойлдог зэсийн жилийн дундаж үнэ 41, нүүрсний үнэ 40 хувь унав. Ийнхүү эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш огцом буурахтай зэрэгцэн эдийн засгийн уналт эхэлсэн юм. Энэ хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн салбараа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүй байх хүнд даалгавар тухайн үеийн Засгийн газарт оногдсон юм. 
 
Ингээд 2013 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг Монгол банк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанкнаас гаргасан тул улсад ямар нэг гадаад, дотоодын өр нэмэгдсэнгүй. Монголд анх удаа 1.5 сая орчим төгрөгийн орлоготой иргэн хоёр өрөө байранд амьдрах боломж бий боллоо. Иргэд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан санхүүгийн хуримтлалтай болж эхлэв. Барилгын борлуулалт тав орчим их наяд төгрөгт эргэлдэж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл 30-70 хувь хүртэл өсөв. Тус салбарт их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, иргэд шинээр бизнес эрхлэн, тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэл бүхий иргэдийн тоо 200 мянга давлаа. 
 
Аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэх тутам улсын төсөвт орох татвар нэмэгдэж, ажиллах хүчний тоогоор нийгмийн даатгалын шимтгэлээс эхлээд хувь хүний орлогын татварын мөнгө төсөвт орж эхлэв. Улаанбаатар хотын орон сууцны тоо 30 хувиар нэмэгдэж, энэ хэмжээгээр хорт утаат яндан цөөрч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсроход багагүй хувь нэмэр боллоо.
Залуучууд цалингаа аваад наргиж цэнгэхийн өмнө тооцоо боддог болж, зах зээлийн харилцаанд суралцаж эхлэв. Ердөө хоёрхон жилийн хугацаанд манай дундаж давхаргын үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хуримтлал 1.5 их наяд төгрөг болсон байна. Монголбанк гурван жил үргэлжилсэн тус хөтөлбөрт гурван их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ.  Нийт 86 221 өрх зээлд хамрагдаж байртай болсон юм.
 
Энэ мөнгө хэн нэгэн эрх баригч даргын халаасанд ороогүй бөгөөд өдгөө эх үүсвэр нь улам нэмэгдэж эргэн төлөлтөөс жилд ойролцоогоор 5000 орон сууцны зээл гарах боломж бүрджээ. Түүгээр зогсохгүй Банкны салбарын зээлийн эрсдэл буурч, ипотекийн зээл хамгийн сайн эргэн төлөлттэй, олон улсын зах зээлд 4 орчим их наяд төгрөгийн хөрвөх валютаар үнэлэгдэх үнэт цаас босгох боломж нээсэн гээд тоочвол “гайхалтай хөтөлбөр”.Хүү багатай, урт хугацаатай зээлд гол учир нь байгаа юм. “Урт мөнгө” улс орны хөгжлийн “үндсэн суурь” гэдгийг хөгжсөн орнуудын туулж өнгөрүүлсэн туршлагаас харж болно. Ийм л санхүүгийн бүтээгдэхүүн төрөөс даан санал болгож байж улс орон хөгжинө. Иргэд нь ажилтай, орлоготой болох боломж бүрдэх юм. Уул нь, төрийн хийх ажил ийм энгийн юм.
 
 
Р.Даваадорж

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Танхимаар олгоогүй боловсролыг цахимаар эзэмшүүлнэ гэвэл том эндүүрэл

2021-01-26

Еврей ээжүүдээс суралцахуй

2021-01-24

ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ

2021-01-23

Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17

Г.Ариунбуян: Гадаадад гацсан 1000 иргэнийг хүлээн авах боломжтой тусгаарлах байр бэлдсэн

2021-01-26

“Цалинтай ээж” хөтөлбөрийг VII сарын 1-нээс зогсоох санал гаргав

2021-01-26

Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6 хувь нь буюу 25 сая га нь доройтжээ

2021-01-26

Х.Баттулга: Зэвсэгт хүчин цаашид төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ

2021-01-26

Зуны олимп болох уу?

2021-01-26

Шинэ үеийнхэний ЗАСГИЙН ГАЗАР

2021-01-26

Монгол хар ухаанаар...

2021-01-26

Монгол Путинтай болохгүй...

2021-01-25

Эр хүний цорын ганц чимэг нь эхнэр нь...

2021-01-26

“Хортой” хүмүүсийн шинж чанар

2021-01-25

ЭРХЛҮҮЛЭХ ГЭЭД эрэмдэглэж орхих вий

2021-01-25

"Маргааш надтай уулзвал амжилт, ололтын талаар бүү асуугаарай"

2021-01-24

CAAK ӨНЦӨГ: Буурай хөгжилтэй орнуудад "Баялгын хараал" хэрхэн нөлөөлдөг вэ?

2021-01-20

CAAK ӨНЦӨГ: Японы цахилгаан бүтээгдэхүүний зах зээл яагаад уналтад орсон бэ?

2021-01-13

Буддагийн хамгийн аугаа хичээл, хамгийн гүн номлол

2021-01-10

CAAK ӨНЦӨГ: Тархинд цус харвах өвчний тухай

2021-01-06
4:51

СААК ВИДЕО: "Оросын Марк Зукерберг" - Өвөрмөц амьдралтай тэрбумтан Павел Дуровтой танилц!

2021-01-23
5:40

СААК ВИДЕО: Хосуудын үерхэл удаан үргэлжлэхийг илтгэдэг 8 шинж тэмдэг

2021-01-15
2:11

СААК ВИДЕО: Сэтгэл сэрдхийлгэм аймшигт 10 гэрэл зургийн нууц

2021-01-11
33:14

Дэлхийн тавцанд хөл тавиад буй монгол залуус

2021-01-10

Засгийн газар С.Ганбаатартай хамтарч Рио Тинтотой тэмцэхээ илэрхийллээ

2021-01-26

Эсрэг тэсрэг байр суурь

2021-01-26

Хуучин Засгийн “шинэ” сайдуудыг хүлээж авахгүй нь

2021-01-25

Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногт багтаан УИХ-д оруулна

2021-01-25

Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай

2021-01-22

“Витамин ₮” хөтөлбөрийн супер азтанаар Д.Анухатан тодорч, “Nissan Leaf” цахилгаан автомашины эзэн боллоо

2021-01-20

Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

2021-01-20

Khanbank аппликейшнээр И-пин код авах боломжтой боллоо

2021-01-20

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

Идрээгийн Podcast: "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар

2020-12-30

Мандуулын Podcast: Зочин Ч. Ганжавхлан

2020-12-20

ОХУ-аас Монголоор дамжин БНХАУ руу очих хийн хоолойн ТЭЗҮ-г хийх “Газопровод союз восток” компанийн үйл ажиллагаа эхэлжээ

2021-01-26

Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар

2021-01-18

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-14

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

2021-01-14

Энтрепренерүүдийн стратеги: Ковид-19-ийн өмнө ба дараа

2021-01-24

Ажилгүйдлийн тэтгэмжид 50 тэрбум төгрөг олгожээ

2021-01-23

Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

2021-01-20

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

2021-01-19

Хоёрдугаар сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

2021-01-26

ЭМЯ: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1656 боллоо

2021-01-26

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийг дэмжиж цугласан иргэдийг шинжилгээнд хамруулна

2021-01-25

Нийслэлд дараах найман байршилд хөл хорио тогтоолоо

2021-01-25

ОХУ-ын 122 хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

2021-01-25

Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэхийг ирэх гуравдугаар сард шийднэ

2021-01-23

Ерөнхийлөгч Жо Байден зогсоолд хоноглосон цэргүүдээс хүлцэл өчив

2021-01-23

Байдены ёслолын “тод гэрэл” Аманда Горман

2021-01-23

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

318

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

491

Та хэдэн настай вэ?

1,214

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,514