РОДАНТЕ АЛЕРС: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал

2021-01-15, 12:55 Нийтлэл 1,304 4
РОДАНТЕ АЛЕРС: Наад ногдол ашиг чинь Монголыг дээрэмдсэний шагнал

Сүүлийн үед ОТ-н асуудал дахин анхаарлын төвд орж, олон жил үргэлжилсэн хэрүүл маргаан ахиад л дэгдэв. Өнөөх л улиг болсон үндэслэл, учрыг нь олохооргүй олон тоогоо сөргүүлэн тавьж үзэлцэх нь мэдээж хэрэг. Бараг 10-аад жил хэрэлдсээр байгаад бид бие биенээ огт тоохоо больж.

Тэгвэл гадаадын эрдэмтэд юу гэж үздэгийг бараг хэн ч үл анзаарна. Энэ Баруунд чинь жижиг орнуудыг хуу шулан мөлждөг шуналтнууд олон. Гэхдээ ОТ-н бичиг баримт, тайланд шинжилгээ хийж, Монголчуудын талд орж, тэднийг өмөөрдөг эрдэмтэд ч цөөнгүй бий. Би цаашдаа тэдний бүтээлээс цувруулж тавихаа амлаж байна. Энэ удаад Нидерландын доктор Роданте Алерсын 2020.04.08-нд бичсэн жижиг өгүүллийг нийтэлж байна.

Өнөөдөр Rio Tinto жил тутмын нийтийн хурлаа Лондонд хийж байна. Даяар цар тахлаас шалтгаалан Лондонд цуглахын оронд теле конференци хийв. Энэ нь англи-автралийн уул уурхайн аваргад тун аятайхан байгаа. Учир нь ингэснээрээ дотор талдаа өөрийн хувь нийлүүлэгчдийн эвгүй асуулт, гадна талаасаа уул уурхайн аваргын дэлхий даяар тарьсан хүний эрхийн зөрчил, хүрээлэн буй орчны байдал муудаж байгаад эцсийн цэг тавьж мэдэх иргэний нийгмийн эсэргүүцлээс бултан зугтах боломж олгож байна.

Rio Tinto-гийн бусармаг үйлдэлд нийтийн анхаарлыг хандуулах, түүнээс дэг журам тогтоохыг шаардахаар өнөөдөр “London Mining Network” он-лайн эсэргүүцлийн долоо хоног зарлав. Үндэстэн дамжсан корпорацийг судлах төв (SOMO) монголын “ОТ Watch” төрийн бус байгууллагатай хамтран Монголын Оюу Толгойн алт, зэсийн ордын хяналтын багцыг эзэмшиж, түүнийг удирдаж байдаг Rio Tinto-ын Монгол дахь үйл ажиллагааг судлан үзсэн юм. Ингээд бид “Монголын доогуур нүх малтсан нь” дэлгэрэнгүй тайлан бичсэн билээ. Уулын боловсруулах Оюу Толгой төсөл бол их маргаантай, бөх цул төсөл бөгөөд саяхан НҮБ-ын хүний Эрхийн Комисс дээр маргаан дэгдээж, санаа зовох шалтгаан болов. Өөр ч хэд хэдэн шалтгаан бий:

2018 оны эхээр Монголын Засгийн Газар Оюу Толгойд 155 сая ам.долларын татварын хуулийн төслийг танилцуулж, Rio Tinto-той хийсэн хоёр үндсэн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон нэр бүхий гурван түшмэлийг барьж хорив. 2019 оны 11 дүгээр сард Засгийн Газар болон Rio Tinto-ийн хооронд байгуулсан гэрээг дахин хянаж үзэх шийдвэрийг Монголын парламент санал нэгтэй дэмжиж, тэдгээр гэрээ нь монголын ард түмэнд ашиггүй байна гэж үзэв.

Монголын захиргааны хэргийн шүүх “Дархан Монгол”, “Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагуудын гаргасан 2015 онд Дубайд гарын үсэг зурсан Оюу Толгойн газар дорх ажлын гэрээ зохих ёсны процедурыг мөрдөөгүй (парламентаас гадуур-Орч.) гэсэн баталгааг зөвшөөрөв. Оюу Толгойн далд уурхай анх төлөвлөж байснаасаа 30 сар илүү хоцорсон ч одоо болтол үр ашгаа өгөөгүйгээс гадна анх төлөвлөж байснаасаа 1,9 млрд ам.долларын хөрөнгө илүү зарцуулаад байна. Rio Tinto энэ талаар олон сарын өмнө мэдэж байсан боловч хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчид мэдэхээс өмнө АНУ, Их Британи, Австрали болон Монголын зохицуулах байгууллагуудад мэдээлсэн гэж Rio Tinto-д ажиллаж байсан нэгэн ажилтан хэлжээ.

Хэдийгээр маш олон асуудалтай байсан боловч Rio Tinto яаж ийгээд хувь нийлүүлэгч нартаа 2019 онд 7,2 млрд долларын ногдол ашиг өгчээ. Түүний хамт өөрийн Ерөнхий захирлын цалинг 27%-иар нэмсэн ба энэ нь уг захирал өөртөө 5,79 сая стерлингийн фунтын цалин авсан хэрэг юм. Rio Tinto 2018 оны 1-р сард татвар төлөх гэсэн өрөвдөлтэй шалтгаанаар Монголын Засгийн Газрын эсрэг арбитрын маргаан дэгдээсэн ба монголын татварын тухай хуулийн төсөл нь “дам эзэмшсэн” явдал мөн гэж баталжээ. (Монголын талын авч буй татварыг ОТ-г “дам эзэмшиж” буй хэрэг гэж Rio Tinto үзжээ – Орч.)

Монголын “OT Watch”-тай хамтран SOMO-гийн хийж, “Mining Taxes”-ын нийтлүүлсэн тайлан: Rio Tinto монголчуудын нэхэж буй 155 сая ам.доллараас хавьгүй их мөнгийг Монголын Засгийн Газарт өгөх ёстой гэдгийг харуулж байна. Худалдааны гэрээ, татварын тогтворжуулалт гэгчийн үр дүнд Rio Tinto Монголд төлөх 232 сая долларын татвараас зугтаж чадсан байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын ард түмэнд хортой

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хөрөнгө оруулагч болон улсын хооронд үүссэн маргааны тухай дүрэм (ISDS) гэгчийг агуулдаг юм. Энэхүү ISDS нь хөрөнгө оруулалтын маргаан гарсан тохиолдолд хүлээн авагч талын Засгийн Газрыг (Монголын-Орч) шүүхэд өгөх боломжийг хөрөнгө оруулагчид олгодог бөгөөд тэд үүнийгээ НҮБ-ын Олон улсын Худалдааны эрхийн Комиссийн дүрэмд (UNCITRAL) нийцүүлэн хийж ч болно.

Анхандаа энэхүү UNCITRAL дүрмийг мөнгөө гаргасан хөрөнгө оруулагчдыг улсын зүгээс дур зоргоороо дарамлахаас сэргийлэх гэж гаргасан боловч харамсалтай нь өөрийн ард түмний нийтийн ашиг сонирхлын үүднээс хууль гаргах тухайн улсын бүрэн эрхэнд олон улсын корпорациуд хутгалдан оролцох бусармаг механизм болон хувирчээ. Бүр өргөн утгаараа бол UNCITRAL-ын арбитраж гэгч нь уг тодорхойлолтоороо алдаатай бөгөөд хэт өндөр өртөгтэй бөгөөд Монголын нийгмийн ашиг сонирхолд нийцэх нь юу л бол.

SOMO болон OT Watch-ын “Монголын доогуур нүх малтсан нь” тайланд АНУ-ын дипломат царилгаан утасны алдагдсан мэдээллийг тусгасан юм. (Энд wikileaks-ийн ил болгосон Монголын талаарх АНУ-ын нууц мэдээллийг ярьж байна-Орч.)

Эдгээр цахилгаанд (телеграмм): хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуруулахаар Монголыг (Монголыг ч юу байхав, Засгийн Газрын эрх мэдэлтнүүдийг-Орч.) албадсан, энэ нь өгөөмөр корпоратив урамшуулал амлах замаар корпоратив ашиг сонирхолд буулт хийхэд хүргэсэн, энэ нь төрийн санд ямар ч нэмэргүй болох тухай өгүүлсэн байдаг. Монголын “OT Watch”-ын тэргүүн Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл “Лондонгийн уул уурхайн сүлжээ”-г (London Mining Network) ашиглан дэлхийн хамтын нийгэмлэгийн бусад хэд хэдэн төлөөлөгчдийн хамт Rio Tinto-д олон асуулт тавьсан болно.

“OT Watch” SOMO хоёр Rio Tinto-д дараах асуултыг тавьж байна:

Rio Tinto хэзээ Монголын парламентын № 92 тогтоол (2019 оны 11-р сарын), түүнчлэн Салбар дундын бүлгийн Тайланд (MDT / IEP, 2017 г., хуудас. 26/2289) дурдсан санал зөвлөмжийн дагуу газар дорх уурхайн байгуулалт, ашиглалт, үлдэгдлийн агуулах (цацраг идэвхит болон хорт хаягдлын агуулах-Орч) шинэ байгууламжийн барилгыг үзүүлэх экологи, нийгмийн нөлөөлөлд хэзээ үнэлгээ хийх вэ?

Оюу Толгойн тайланд техникийн ямар ч нэмэлт мэдээлэл өгөлгүйгээр 2019 онд усны дахин эргэлтийн коэффициент дунджаар 85%, зарим үед 90% хүрсэн гэж дурдсан. Гэсэн хэдий ч Rio Tinto анх төлөвлөж байсан хүчин чадлынхаа 50%-тай тэнцэх хорт хаягдлын нэмэлт секц барьж, хортой талбайг өргөтгөхөөр төлөвлөж байна. Хэрэв Оюу Толгой боловсруулалт хийх төлөвлөсөн хурдандаа хүрсэн юм бол хорт хаягдал хадгалах талбайг 50% ихэсгэх ямар шаардлага Та нарт байгаа вэ ? Уурхай байгуулж ажилласан үеэс авахуулан одоо хүртэлх усан нөөцийн хэмжээ, усны эргэлтийн талаарх шинжлэх ухааны тооцоо, хэмжилтэд суурилсан мэдээллээ Та нар хэзээ ил болгох вэ?

Rio Tinto Оюу Толгойгоос олборлосон ашигт малтмалаар болон уурхайн ашгаас төлж буй трансфер үнээ тунгалаг болгож чадах уу ? (Трансферт үнэ гэдэг бол нэг төв, манай тохиолдолд Rio Tinto бүтээгдэхүүн болон үйлчилгээгээрээ өөрийн хариуцлагыг дотоод тооцооны үнээр нөгөө төвд шилжүүлэхийг хэлэх ба үүний үр дүнд компанийн дотоод нууц үнэ тогтдог- Орч.) Улмаар уурхайн ашигт ажиллагаа багасах аюул байгаа эсэх, уурхайгаас Монголын Засгийн Газрын хүлээж буй орлогыг ил тод хэлж чадах уу?

Одоо Covid-19-ын цар тахал дэгдэж, Засгийн Газарт улсын төсөв нэн чухал болж, хүмүүсийн амьдралыг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй таваар, үйлчилгээ олох гэж монголчууд бүх хүчээрээ зүтгэж байхад Rio Tinto UNCITRAL-ын арбитраж дээрх зарга зайлхайгаа зогсоож, Монголын ард түмэн, Монголын байгаль орчныг хамгаалах хэрэгцээг хангахын тулд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээ хянан үзэж болохгүй юу?

Монголчууд өөрийн баялагт эзэн болох түүнийгээ хянадаг болохын тулд Rio Tinto мэтийн үндэстэн дамжсан корпорацуудын зүгээс бүх дэлхийд хуульчлагдаж дархлагдсан дээрмийг таслан зогсоох ёстой. Бид ОУВС, Бүх дэлхийн Банкны бүлэглэлийн гаргаж ирсэн “зохих ёсны удирдлага”, “хууль дээдлэх” мэтийн ойлголтыг хянах үзэж, зөвхөн корпоратив ашиг сонирхол, ашиг олох үүднээс бус, эрүүл гариг, бүх нийтийн сайн сайхны төлөө ажиллахыг уриалж байна. Бидэнд корпорац, тэдний элитүүдийг хамгаалдаг биш, манай гариг, хүмүүсийн хамгаалдаг гэрээ хэлэлцээр хэрэгтэй байна.

Зохиогчийн тухай: Роданте Алерс бол Үндэстэн дамжсан корпорацийг судлах төв SOMO-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан. Нийгэм, экологи, технологийн харилцан үйлчлэлийн салбар хоорондын судалгааны мэргэжилтэн. Одоо тэр эрчим хүч, дэд бүтэц хийгээд түүний санхүүжилтийн талаар судалгаа хийдэг. Родента Алерс Корнелийн ИС-ийн олон улсын төлөвлөлтийн салбарын доктор, Вагенингений ИС-ийн магистр хүн. Ямар ч гэсэн энэ хүн Д.Сүхгэрэл нарын бусад нөхдийн хамт монголчуудын төлөө зүтгэж бидний өмнө үлэмж гавъяа байгуулсан гэж би дүгнэж байна.

Жич: Тун удахгүй би SOMO болон “ОТ Watch”-ын хийсэн “Монголын доогуур нүх малтсан нь” дэлгэрэнгүй тайланг англи, монгол хэлээр олон нийтэд танилцуулна гэж бодож байна. Аль эрт энэ оны 2-р сард гарсан энэ тайланг хаах гэж Rio Tinto болон монголоос урвасан луйварчид бүх чадлаараа оролдож байгааг дурдах нь зүйтэй. Тэдэнд хандаж хэлэхэд Та нар интернетийг хааж чадахгүй, хулгай луйвраа нуух боломжгүй гэдгийг сануулмаар байна…Сонирхсон хүмүүс Роданте Алерс-ын бичвэрийн англи эхийг https://www.somo.nl/rio-tinto-shareholders-your-dividends-are-plundered-bounty-from-mongolia​ хаягаар үзэж болно. Болно ч гэж дээ, заавал үзээрэй…

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417