Т. Энхбат: “Манай Хятадын үндэсний баатар - Чингис хаан” гэх өрөөсгөл бахархал Хятадад буй

2021-01-17, 11:49 Нийтлэл 800 3
Т. Энхбат: “Манай Хятадын үндэсний баатар - Чингис хаан” гэх өрөөсгөл бахархал Хятадад буй

Хятадын Коммунист намаас (ХКН) Өвөрмонголын соёлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрхийн асуудлын талаар Өвөрмонголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн захирал Т.Энхбаттай ярилцлаа.

Өөрийн талаар болон Нью-Йорк хотод суурьшсан түүхээ хуваалцаач?

Би Өмнөд Монгол буюу хэлж заншсанаар Өвөрмонголд төрсөн. Хятадаар “дотоод монгол” гэх утгатай “Нэй Мэнг Гү” үгний шууд утга. Өвөрмонголын Их сургуулийн Монгол хэл, Уран зохиолын салбарт монгол хэл судлаачаар суралцаад 1994 онд төгссөн. Төгсөөд дөрвөн жил ажиллаад 1998 онд Киби Олон улсын Их Сургуульд социологич мэргэжлээр суралцахаар Япон явсан. 1998 оны аравдугаар сард улс төрийн орогнол авч АНУ-д ирсэн. Тэр үеэс хойш өнөөг хүртэл эндээ амьдарч байна. Бакалавр болон магистрын зэргээ шинжлэх ухаан судлалаар Нью-Йорк хотын коллежид дүүргэсэн.

Түүх өөрөө улс төрийн шинжтэй. Хятадын зарим судлаачид одоогийн Тусгаар Тогтносон Монгол Улс болон Өвөрмонгол хоёрыг Хятадын нэг хэсэг гэж үздэг. Эсвэл хятадууд монголчуудын нэг хэсэг гэх?

Харамсалтай нь дийлэнх хятад эрдэмтэн, судлаачид улс орны хил, газар нутгийн асуудал дээр авцалдаагүй, ташаа мэдээлэлд үндэслэн хязгаарлагдмал сэтгэж буй. Хятад дэлхийн аль ч улсын нутгийг өмчилж зарлалаа ч Монголын газар нутгийг өөрсдийн түүхэн газар нутаг гэж хэзээ ч тунхаглаж чадахгүй. Хятадууд Монголоос хилээ тусгаарлахын тулд хоёр мянгаад жил чармайж ирсэн түүхтэй. Хамгийн том нотолгоо бол дэлхийн долоон гайхамшгийн нэг, гадаад сансраас харагддаг цорын ганц хүний гараар бүтсэн байгууламж болох Цагаан хэрэм. Хятадууд хоёр мянганы турш түүхийн бүхий л үед Цагаан хэрмийг барьж байгуулан, бүтээн босгосоор өөрсдийн хилийг Монголоос тусгаарлахаар махран зүтгэсэн. Цагаан хэрэм хоёр улсыг зөвхөн хилээр тусгаарлаад зогсохгүй хятадын тариалангийн аж ахуйг монголын бэлчээрийн мал аж ахуйгаас, хятадын суурин ахуйг монголын нүүдэлчин ахуйгаас заагласан огт өөр хоёр соёл иргэншлийн хил юм. Хүн төрөлхтний түүхэнд Монгол Хятад хоёр шиг газар нутгийн болоод ахуй соёлын хувьд бүрэн цэвэр тусгаарлагдсан улс үгүй.

 Хятадын хилийг тэлэн Евроазид хүргэсэн “Манай Хятадын үндэсний баатар - Чингис хаан” гэх өрөөсгөл бахархал хятадад буй. Хятадын их бичгийн хүн Лу Сүн ард олныхоо эл утгагүй мунхралыг няцааж “Улс үндэстнийг нь дарангуйлж байсан удирдагчийг баатар гэдэг юм бол манайхаас удаан дарлагдсанаараа оросууд л ‘Манай баатар Чингис хаан’ гэх эрхтэй” гэж бичсэн.

Та яагаад “Дотоод Монгол” /Inner Mongolia/ гэлгүй “Өвөрмонгол” гэх нэршлийг түлхүү хэрэглэдэг вэ?

Учир нь “Inner” гэдэг нь хятадуудын оноосон нэр бөгөөд хятад хэлэндээ монголчууд бол хятадын нэг хэсэг юм гэсэн далд ухуулгын санааг агуулдаг. Манай хэлэнд “Өвөрмонгол” гэж нэрлэдэг нь “Зүүн Монгол”, “Зүүн нутагт амьдардаг монгол ард” гэсэн утгатай дүйнэ. Харин “Inner” гэсэн нэр монголоор “Өвөр” гэсэн үгтэй дүйж очихгүй. Хятадаас “өвөр” гэх үгийг орчуулахдаа зориуд “нэй” буюу “дотоод”, “(хятадын) дотор” гэх утгатай болгосон. Тусгаар тогтносон Монгол Улсыг “Ар Монгол” болон “Хойд Монгол” гэдэг. Ар Монголын “Архангай”, “Өвөрхангай” хоёр аймгийг англиар “Northern Khangai” , “Southern Khangai” гэж орчуулдаг. Үүнд хятадын суртал ухуулга байхгүйд талархууштай. Энэ талаар дэлгэрэнгүйг манай нээлттэй тайлангаас уншиж болно.

Өвөрмонголчууд уламжлалт монгол бичгээ хэрэглэж, үндэстнийхээ үнэт өв соёлыг хадгалж өвлүүлж буй ард түмэн /Тусгаар тогтносон Монгол Улс Зөвлөлтийн нөлөөгөөр кирилл үсэг хэрэглэх болсон/.  Та монгол бичгийн талаар мэдээлэл өгвөл?

Тусгаар Тогтносон Монгол Улс, Буриад, Халимаг, Өвөрмонгол гээд 10 сая гаруй монголчууд алтай хэлний язгуурт багтах монгол хэлээр ярьдаг. Түүхээс үзвэл монголчуудын уламжлалт бичиг 13-р зууны эртний Уйгар бичгээс үүсэлтэй. Гэсэн ч зарим хэл шинжээч монголчууд монгол бичгийг 13-р зуунаас ч өмнө олон зууны турш ашигласаар ирсэн гэж маргадаг. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн газар нутагтай болж тэлсэн Их Монгол Улсын үед монгол хэл нэгэнтээ олон улсад хэрэглэгддэг нийтийн хэл болж байсан түүхтэй.

Франц, Монголын дипломат харилцааны бичгүүд цөм монгол хэл дээр бичигдсэн байдаг. Монгол хаадаас Поп ламтанд хүргүүлсэн захианууд Ватиканы архиваас олдсон. Жишээ нь, Илхан Өлзийт хаанаас Францын Хаан VI Филипт илгээсэн захиа монгол бичгээр бичигдсэн. Монголчууд Хятадын нутгаас эгэх үед ч Мин гүрэн Евроазид хүчтэй нөлөөлөл үзүүлэх зорилгоор монгол хэлээр дипломат харилцаагаа явуулдаг байв.

Зах хязгаар үгүй Монголын газар нутагт монгол хэлний өөр аялгуудыг хамтатгахад бичгийн соёл агуу чухал үүрэгтэй байжээ. Гэсэн ч Дэлхийн II дайны дараа Зөвлөлт Холбоот Улсын нөлөөгөөр Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Буриад болон Тува гэсэн хэсэгт задарч, Ялтын гэрээний үр дүнд Өвөрмонгол Хятад улсад нэгджээ. Мөн ар монголчуудад уламжлалт монгол бичгээ халж кирилл үсэг хэрэглэхийг шаардсан. Ар, өвөрмонголчуудын соёлыг аажмаар холдуулах бодлого хоёр өөр бичиг хэрэглэхээс эхэлж Хятадын хувьд завшаантай хэрэг болсон.

ХКН-аас монгол хэл, бичгийн хэрэглээг хязгаарласнаар Өвөрмонголд уламжлалт монгол бичиг устах аюулд унасан гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Сарын өмнө Хятадын эрх баригчид монголчуудын хамгийн их суурьшдаг Тунляо хотын захиргаанд хамаарах монголын бага, дунд сургуулиудыг ирэх есдүгээр сараас эхлэн хятад хэл дээр хичээллэх шийдвэрийг гаргасан. Энэ бодлогын уршгаар мянганы настай уламжлалт монгол хэл, бичиг Өвөрмонголд удахгүй хэрэглэгдэхээ болих нь. 1960- 1970-аад оны томоохон геноцидын араас залгуулан өнгөрөгч гурван арваны туршид явагдаж буй соёлын геноцидын турш өвөрмонголчууд үндэсний өв соёлоо алдалгүй өвлүүлж байсны гол тулгын чулуу нь монгол хэл, бичиг юм. Өвөрмонголын бүх л нийгмийн бүлгүүд эл бодлогыг эсэргүүцэн идэвхийлэн жагсаж байгаа хэдий ч Хятадын засгийн газрын зүгээс энэ бодлогыг цуцлах шинжгүй байна.

Соёлын хувьсгалын үеэр асар их зовлонг туулсан ард түмэн бол өвөрмонголчууд. Энэ үед хэчнээн амь эрсдсэн бэ? Яг юу болсон бэ?

Соёлын хувьсгалын үеэр хамгийн багадаа хагас сая гаруй өвөрмонгол дарлагдаж, 100,000 гаруй өвөрмонгол хядуулсан түүхтэй. Тэр үеийн Өвөрмонголын хүн ам ердөө 1.5 сая байсан юм. Геноцидэд хүн амын гуравны нэг нь өртсөн гэсэн үг. Хятадын засгийн газар санаачлан зохион байгуулснаар “Өвөрмонголын хувьсгалт намын гишүүдийг цэвэрлэнэ”  гэсэн шалтгийн дор Хятадын Ардын Чөлөөлөх Арми, Өвөрмонголд суурьшдаг хятад иргэд геноцидэд биечлэн оролцсон. Өвөрмонгол үндэстнийг тэр аяар нь бие болоод сэтгэлийн хувьд зэрэмдэг болгохоор анх энэ ажиллагааг зохион байгуулсан.

Профессор Ян Хайяингийн япон хэлээр бичиж, миний орчуулсан “Монголын тал дээрх геноцид”  номонд амьд үлдэгсдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий.

ХКН Өвөрмонгол дахь монгол соёлыг үгүй хийх зөөлөн бодлого баримталдаг гэдэгтэй та санал нэгдэх үү?

Өвөрмонгол, Түвд, Зүүн Туркестан руу чиглэсэн ХКН-ын бодлогууд цөм Хятад төрд халгүй номхон соёлыг цогцлоох зорилгоор уугуул Монгол, Түвд, Уйгур хэл соёлыг хяхан хавчсан шинжтэй байдаг. Хятадын засгийн газар, коммунист нам өөр өөр үндэстнийг төрийн хэрэгт заналхийлэх аюултай гэж үзэхээс гадна дийлэнх ард иргэд нь ч нэг их таашаадаггүй. Миний хувьд ч, өөрийгөө “хятад” гэж тодорхойлохоос татгалзахад засгийн газар болон коммунист намын хамааралгүй хүмүүс хүртэл эвгүйцэж, урам хугардаг.

Өвөрмонгол малчдын санаачилсан жагсаалыг ХКН-ын цагдаа нар хүчээр зогсоосон гэж сонссон. Тэнд юу болоод байна вэ?

2001 оноос хойш Хятадын засгийн газар бэлчээрийн экосистемийг сэргээх зорилгоор үндсэн хоёр бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь “Экологийн шилжих хөдөлгөөн”,  “Бэлчээрийн мал аж ахуйд хориг тавих” тухай бодлогууд юм. Гол зорилго нь ерөөс малчин ахуйг арчиж хаях, цаашлаад монголын нүүдлийн аж ахуйд цэг тавих юм.  Малчдын бэлчээрийг Хятадын засгийн газар хянаснаар дотоодын хүнд үйлдвэрүүд бүрэн мэдээлэлтэй болж, давуу эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнийг эсэргүүцэн жагссан мянга мянган малчин ард баривчлагдаж хоригдсон.

Өвөрмонгол дахь монгол сэхээтнүүд мөн дарлуулж байсан уу?

Өвөрмонголд сэхээтнүүд нь хамгийн түрүүнд улс төрийн золиос болсон. 1950-иад оны үед монголын олон түмэн сэхээтэн “баруунтнууд” гэгдэн дарлагдаж байсан. 1960-1970-аад оны геноцидын жилүүдэд сэхээтнүүд японы империалист тагнуулч, “үндэсний тэрслэгч”, Зөвлөлт болон Монголын ревизионист хэмээн хэлмэгдэж амиа алдсан. 1980-1990 онд Ноён Хада тэргүүт сэхээтнүүд улс үндэстний талаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдаж удаан хугацаанд ял эдэлсэн. Ноён Хада 15 жил шоронд хоригдсоноос гадна, тагнуул, тэрслэгч гэгдэн 4 жил тэнсэн харгалзах авсан ч  өнөөг хүртэл гэр хорионд байдаг. Боржигон Лхамжав зэрэг зохиолчид баривчлагдаж, хоригдож, тодорхойгүй гэрийн хорионд орж байв.

Өвөрмонголын шашны эрх чөлөө ямархуу байна вэ?

Соёлын хувьсгалын жилүүд Өвөрмонголоос шашныг нэг мөр арчсан гэхэд болно. Мянга мянган буддын сүм хийд устаж, буддын лам нар хэлмэгдэн дарлагдаж байв. Тэр үеэс хойш өвөрмонголын шашны итгэл үнэмшил эргэн сэхээгүй. Жуулчдыг татах зорилгоор “шашны эрх чөлөө”-г үзүүлэн, зарим сүм хийдийг дахин сэргээсэн нь бий. Жинхэнэ шашингүйгээр шашны эрх чөлөө оршихгүй.

Өвөрмонголчуудын нөхцөл байдал ардчилсан улс орнуудад яагаад бүрэн ил тод биш байдаг вэ?

Хятадын хатуу хорионоос болж өвөрмонголчууд ардчилсан улс орон руу, ялангуяа Америк болон бусад Европын улсууд руу нэвтрэх боломж саяхныг хүртэл байсангүй. Очих боломжтой цор ганц улс болох Ар Монгол хүртэл 1990 оныг хүртэл 40 гаруй жил хаалттай байлаа.

Өвөрмонголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвийн гол үүрэг юу вэ?

Өвөрмонголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв нь хязгаарлагдмал эрхтэй хүний эрхийн байгууллага. Ерөнхийдөө хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

-          Өвөрмонголын хүний эрхийн нөхцөл байдлын талаар олон улсад таниулах;

-         Өвөрмонголчуудад тайван замаар эрхийнхээ төлөө хэрхэн тэмцэх талаар тодорхой хүрээллийн дагуу зөвлөгөө өгөх зэрэг юм.

Ардчилсан улс орнууд, төрийн бус байгууллагууд Өвөрмонголын хүний эрхийн төлөө ямар хувь нэмэр оруулж болох вэ?

Улсын дотоод хөдөлгөөнд гадны идэвхтэн тэр бүр байдаггүй ч ардчилсан улс орнууд, ТББ-ууд хүний ​​эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Жишээ нь, хүний ​​эрхийн зөрчлийг олон улсын хүний ​​эрхийн байгууллагууд болон ардчилсан улсуудын засгийн газарт мэдүүлэх; нутгийн удирдлагууд болон иргэдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах; хүний ​​эрхийг хамгаалагчдыг дэмжиж нэгдсэн хөдөлгөөн өрнүүлэх; ардчилсан улсуудын засгийн газраас Хятадын засгийн газарт шахалт үзүүлэх зэргээр үнэлж баршгүй хувь нэмэр оруулах боломжтой.

Эх сурвалж: Tagtaa Publishing

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417