Хоолны газрууд “Меню” дамжуулахаас татгалзъя

2021-01-18, 09:52 Цаг үе 268 1
Хоолны газрууд “Меню” дамжуулахаас татгалзъя

Цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд зарим салбар дадал менежментээ өөрчлөх, илүү “аюулгүй” хэв маягт дасан зохицож эхэлж байна. COVID-19 цар тахал бүх цаг үед зайнаас, цахимаар зарчмын дор хүн төрөлхтний амьдралд олон өөрчлөлт авчирч буй.

Үүний хамгийн эхнийх нь хоёр метрийн зай барих дэг тогтоох юм. Зай барих дэглэмийг албан байгууллага дотор сандал, ширээ, төхөөрөмжөө алгасч зохион байгуулахаас гадна олон нийтийн үйлчилгээний газарт ч хамгийн үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, маск зүүсэн хоёр хүн хоёр метрийн зайнаас бие биедээ халдвар тараахгүй гэсэн үг юм. Мөн ресторан, хоолны газрын ширээг зайтай байрлуулах, энгийн үед үйлчилдэг хүчин чадлаасаа цөөн тоогоор хүн хүлээж авах. Зайны үйлчилгээг нэмж, хүргэлтийг түлхүү ашиглахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Хоолны газрууд иргэдэд үйлчлэхдээ цаг тутам шал, ширээ, ажлын багаж зэрэг гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэж, спирттэй уусмалаар хүмүүсийн хамгийн их хүрдэг товчлуур, бариулыг онцгойлон цэвэрлэдэг байх хэрэгтэй.

COVID-19 цар тахлын үед үйлчилгээний байгууллага болон иргэдийн анзаардаггүй нэг зүйл нь хоолны газрын менюг гар дамжуулан хэрэглэж буйг олон улсын байгууллагууд зөвлөж байна. Тухайлбал, хэн нэгэн хүн вирустай гадаргуунд гараараа хүрсэн гэж бодъё. Тухайн хүн гараа угааж амжаагүй байхдаа дараагийн зүйлийг барьснаас халдвар олон хүнд тархах магадлалтай.

Ингээд олон хүний гар дамждаг ямар нэгэн зүйлд  халдвар наалдаж үлдлээ гэхэд тухайн зүйлийг угааж цэвэрлэх боломжгүй байж болох юм. Жишээлбэл, мөнгөн дэвсгэрт эсвэл рестораны меню. Тиймээс олон хүний гар дамждаг, ариутган цэвэрлэх боломжгүй зүйлсийг багасгах, болж өгвөл халж солих шаардлага тулгарч байна. Цар тахлын хөл хориотой холбоотойгоор гадаад орнууд менюнээс аль хэдийнэ татгалзаж эхэлсэн.

Дамжуулж хэрэглэдэг менюний оронд гар утас руу явуулах, апп дээр байрлуулах зэргээр технологийн дэвшлийг ашиглаж байна. Мөн үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц том хуудсан дээр хэвлүүлээд ширээний шилэн тавцан дор тавих, хананд хадах хэлбэрийг илүүтэй сонгож буй юм.

Тиймээс манай улсад ч гэсэн менюг олон гар дамжуулж бариулахгүйн тулд бусад улс орны адил татгалзах хэрэгтэй юм. Үүнтэй адил ажилтнууд  нэг багажийг дамжуулж ашиглах нь ч бас аюултай учраас зөвхөн өөрөө хэрэглэх багажны багцтай байх нь эрүүл ахуйн шаардлага хангана.

Манай улсад хөл хориог сулруулсантай холбоотойгоор ресторан, хоолны газруудыг нээгээд буй. Бид дунд болон дээд зэрэглэлийн 4-5 газраар ороход бүгд л менюг гар дамжуулан үйлчилж байсан юм. Дараагийн үйлчлүүлэгчид дамжуулахаас өмнө ариутгадаг уу гэхэд “Заримд үед чийгтэй алчуур, спиртэн ариутгагчаар арчдаг. Үйлчлүүлэгч олон байх үед амждаггүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нэг ширээн дээр хоёр хүн суулгаж байгаа. Гурваас дээш хүн нэг дор суулгавал торгоно гэж анхааруулсан гэв.

С.Уянга

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417