2021 онд бид яагаад өөрөөр амьдрах хэрэгтэй вэ?

2021 онд бид яагаад өөрөөр амьдрах хэрэгтэй вэ?

Хуучин он улиран өнгөрөхөд шинэ ондоо юунд зорихоо, хэн байхаа төлөвлөдөг. Миний хувьд өнгөрсөн онд олон үйл явдал өрнөсөн ба тэдгээрийг тоочиж болох ч тэр бүхнийг багцлаад харвал 2020 оныг амьдралын шинэ хэв маягт, шинэ “би”-гээ олох шаардлагатай жил боллоо гэсэн дүгнэлтэд хүрэв. Тиймээс оны эхнээс амьдралдаа зарим өөрчлөлтийг хийж, 2021 онд өөрөөр амьдрахаа шийдсэнээ хуваалцъя.

  • Одоо цагтаа амьдрах

Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болохыг өнгөрсөн нэг жилийн турш дэлхий нийтээрээ мэдэрсэн шүү дээ. Ирээдүйгээ бодон алсаа харж, том зорилго тээн түүнийхээ төлөө зүтгэх нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ зөвхөн түүнийгээ л бодоод, ирээдүйгээрээ амьдрах нь бидэнд хэр аз жаргал авчирдаг бол? Өнөөдөр жирийн л нэг өдөр. Гэхдээ яг одоо өөрийнхөө эргэн тойрныг хар даа, гэрт чинь болж байгаа, магадгүй чиний нэг их тоогоод байдаггүй энгийн мэт зүйлс ч аз жаргалтай байх шалтгаан чинь байж яагаад болохгүй гэж? Үнэндээ санаанд оромгүй маш жижигхээн зүйл, эсвэл хэн нэгний хэлсэн ганц үг ч биднийг хормын дотор аз жаргалтай болгодог шүү дээ. Гэр бүл, найз нөхөд, ажил гээд бүх л хүрээнд болж байдаг өдөр тутмын үйл явдлууд, тэр уур амьсгал, бидний сэтгэл хөдлөл өөрөө дахин давтагдашгүй. Тиймээс энгийн зүйлээс сайхныг нь мэдэрч, одоодоо амьдарч сурахыг энэ онд хэрэгжүүлэхээр шийдсэн.

  • Дижитал хэрэглэгч байх

Өнгөрч буй нэг жилийн турш ковидын улмаас бизнесүүд оршин тогтноход бэрх болж, цөөнгүй газар ч хаалгаа барьлаа. Харин 2021 онд үүний гарц гаргалгаануудыг илүү их харж, цар тахлын үеийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих шинэ шийдлүүд гарч ирж байна. Хэрвээ анзаарч байгаа бол бидний эргэн тойрон дахь бүх л үйлчилгээнүүд онлайн руу шилжиж, албан газрууд дижиталаар ажлаа явуулж, гэрээсээ ажиллах горим руу бүхэлдээ орж байна. Дижиталд суурилсан цоо шинэ бизнесүүд үүдээ нээж, зарим онлайн үйлчилгээнүүд цар тахлын үед жирийн үеэсээ хэд дахин илүү ашигтай ажиллаж байгаа энэ үед өөрийн бизнесийг эрхлэхийг зорьдог бол энэ нөхцөл байдлыг анхааралдаа авч, хурдтай шинэчлэл хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Тиймээс 2021 онд уламжлалт арга барилаасаа салж, дэлхийн шаардаж буй шинэ хандлага, шинэ хэлбэр рүү шилжихээс өөр гарц байхгүй.

  • Тууштай хуримтлуулах

Бас нэг сургамж. Цар тахал нь гэнэтийн эрсдэл тулгарахад бидэнд хадгаламж ямар чухлыг ойлгуулсан. Тиймээс энэ онд яадаг ч байсан хуримтлалаа тууштай хийх нь гол зорилтуудын нэг маань болсон. Туршлагаасаа хуваалцахад хамгийн эхэнд найдвартай, системийн томоохон банкнуудаас сонгох нь зөв юм шүү. Системийн гэдгийг маш энгийнээр тайлбарлахад энэ банкнаас манай улсын эдийн засаг хамаарч байдаг, чухал хувь нэмрээ оруулдаг, найдвартай, санаа зоволтгүй мөнгөө хадгалуулж болно гэсэн үг. Манайд системийн ТОП-3 банк байдаг ба тэдгээрээс хадгаламжийн хүү нь харьцангуй өндөр, уян хатан нөхцөлийг санал болгож байгаа нь таалагдсан учраас би хувьдаа Голомт банкийг сонгосон. Жишээ нь, сар бүр тогтмол цалинтай, түүнээсээ тодорхой хэсгийг тогтсон дүнгээр хуримтлуулах бол “Үндэсний хуримтлал”, харин орлого орж ирэх үед хүссэн хэмжээгээрээ хуримтлуулах бол “Энгийн хугацаатай хадгаламж” гээд олон хувилбар байдаг нь таалагдсан. Миний хувьд сар бүрийн цалингаасаа тогтсон дүнгээр хуримтлуулж, тууштай хуримтлуулж сурахыг хүсэж байгаа учраас “Үндэсний хуримтлал” хөтөлбөрийг сонгосон байгаа. Энд дараад шууд хадгаламжаа нээгээрэй.

  • Цаг үетэйгээ нийцэж, хөрвөх чадварт суралцах

Нэг талаас цар тахал гээд хөл хорио тогтоож, хүмүүсийн амьдрал зарим талаараа тодорхойгүй, зогсонги байдалд орсон юм шиг, гэхдээ нөгөө талаараа дэлхий өмнөхөөсөө ч илүү хурдтай эргэж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Их хямрал их боломжийг, өмнө байгаагүй их нээлтүүдийг, санаачилгуудыг бий болгодог гэдэг. Цар тахал дижитал хувьсал гэх зүйлийг шууд л хүчээр 5-10 жилээр нааш нь татчихсан. Үүнийг дагаад олон өөрчлөлтүүд бидний эргэн тойронд, дэлхий даяар явагдаж байна. Хувь хүмүүсийг илүү хурдтай чадвартай байхыг шаардаж, ганцхан л чадвартай, түүгээрээ үнэлэгдэж ажил хийдэг байсан цаг хоцрогдож, мульти буюу олон чадвартай байх нь өөрөө суурь шаардлага болох цаг хэдийнэ ирсэн. Тиймээс өөрийн чаддаггүй, бусдаас тусламж авдаг байсан ажлуудыг энэ онд өөрөө хийж сурах зорилго тавьсан.

  • Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах

Хүн бүр л амжилтад хүрч, илүү их орлого олж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэхдээ энэ нь хэзээ ч хамаагүй цаг наргүй буюу зохион байгуулалтгүй ажиллаж, завгүй гэх шалтгаар буруу хооллож, хувийн амьдралдаа цаг гаргахгүй байна гэсэн үг биш юм шүү. Их битгий хий, бага бүү хий, өдөр бүр хий гэж үг байдаг. Тогтсон цагийн хуваарьтаа үр бүтээлтэй үр дүнтэй ажиллаад, хувийн амьдралдаа болон чөлөөт цагтаа цаг гаргаж өөрийгөө зөв амрааж чадсанаар эргээд ажлаа хийхэд харин ч илүү их ажлыг гараасаа гаргана гэдэгт итгээрэй.

Миний санаануудаас таалагдвал амьдралдаа хэрэгжүүлээрэй. Шинэ он гараад шинэхэн хэвээрээ байгаа дээр төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж эхлээрэй. 2021 онд нь амжилт хүсье!

Нийтлэлч: Т.Маралмаа

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Нүцгэн хотоо ногооруулъя

2021-03-03

Хуучин нийгмийн үеийн цэргийн яргалалт өнөө хэр нь арилаагүй байна

2021-03-02

“Сайн ах” ажиллагаануудын төстэй ба ялгаатай тал

2021-03-02

Ёс зүй

2021-03-01

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

2021-03-04

Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт

2021-03-04

ЭМЯ өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэж үзжээ

2021-03-03

Увс аймгийн дөрвөн суманд хөл хорио тогтоолоо

2021-03-02

Б.Баасанцогтын "байгуулсан" шүүхийн сүлжээний төлөвлөснөөр том хэргүүдийн хувь заяа шийдэгддэг үү?

2021-03-04

Гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхрийн хамт суулт зарлажээ

2021-03-04

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна

2021-03-04

Монгол, Аргентины багийн гишүүдийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана

2021-03-03

Зургаан хувийн зээл бүтээхэд 5.5-6 сая төгрөгийн авлига нэхдэг гэв

2021-03-02

Хавар аж ахуйн нэгжүүд илүү их хямарна

2021-03-01

Ажлын байрыг дэмжих зээл олгох ажил эхэллээ

2021-02-27

Зээлийн хүүг гурван хувь болгох нь тодорхойгүй байна

2021-02-22

46 мянган жилийн түүхтэй агуйг сүйтгэсэн Рио Тинто компанийн захирал албан тушаалаасаа бууна

2021-03-03

Францын Ерөнхийлөгч асан Н.Саркозид гурван жил хорих ял оноов

2021-03-03

БНХАУ-ын ядууралтай тэмцсэн арга барилууд

2021-03-02

​Нью-Йорк хоттой дүйцэх хэмжээтэй мөсөн уул Антарктидаас хагаран салжээ

2021-03-01

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

ПОДКАСТ: IdeaPlus Podcast-ийн зочин Mongolia Talent Network-ийн захирал Ж. Номин

2021-01-10

30 наснаасаа өмнө хийж үзэх 10 зүйл

2021-03-04

Бурам гэж юу вэ?

2021-03-04

Толгой өвдөх буюу мигрень өвчний шалтгаан

2021-03-04

Хөхүүл эхчүүд яагаад төмөр дутлын цус багадалтанд амархан өртдөг вэ?

2021-03-03

БНХАУ-ын Элчин сайд тодорхой мэргэжлүүдээр оюутан элсүүлэх боломжтой гэв

2021-03-02

Монголд цахим сургалт ба танхимын сургалт хэрхэн явагдаж байна вэ?

2021-03-01

Хөл хорионы үеийн төгсөгчдийн хөөрхийлөлтэй ирээдүй

2021-02-26

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

2021-02-25

Тендерийн урилга

2021-03-04

Онлайнаар ПОС төхөөрөмж захиалахад бэлэгтэй

2021-03-03

Улаанбаатарт 0-2 градус хүйтэн байна

2021-03-03

Орон сууцны зээлийн хамгийн бага хүүг Голомт банк тогтоолоо

2021-03-01

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гарчээ

2021-03-03

Сү.Батболд УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх үү?

2021-03-03

Тамга ч үгүй, дарга ч үгүй АН

2021-03-03

Улс төрчид эрх мэдлээрээ түрий барьж, иргэдийнхээ урдуур дайрах уу

2021-03-02

В.Оюу: Монгол улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

2021-03-04

Гол нэрийн хүнсний импортын татварыг чөлөөлсөн нь ашгаа өгч эхэлжээ

2021-03-03

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

2021-03-03

Койн үнийн савалгаа ихтэй байдаг ба оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй

2021-02-26

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

2021-03-03

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

2021-03-03

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

2021-02-17

Г.Тэмүүлэн: Оюу толгойн үр өгөөжийн 53 хувь бол хэзээ ч, аль ч Засгийн газрын үед, гэрээг ямар ч байдлаар шинэчлэн хийсэн хатуу баримтлах зарчим

2021-02-16

"ЦАЛИНТАЙ ОЮУТАН" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

2021-02-25

CAAK ӨНЦӨГ: Технологийн хэт хөгжил биднийг юунд хүргэх вэ?

2021-02-24

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна

2021-02-21

CAAK ӨНЦӨГ: Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

2021-02-17
29:49

"Ярилцах Цаг"-д Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан

2021-03-03
59:44

"Өрөг" хэлэлцүүлэг - Ковидын үеийн боловсрол

2021-03-02
1:14:37

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн "Тусгаар тогтнол- хөгжлийн зуун" илтгэл

2021-03-01

"Ам нээвэл" ярилцлагад МАХН-ын дарга Н. Энхбаяр

2021-03-01

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

337

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

505

Та хэдэн настай вэ?

1,248

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,540