Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Өнгөрсөн 11-р сарын 3-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Жо Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Жо Байден гэр бүлд нь өвлөгдөн ирсэн Библийн судар дээр гараа тавин тангаргаа өргөсөн нь олны анхаарлыг татсан байна. 12.7 см зузаан, хавтсан дээрээ Кельтүүдийн загалмайг дүрсэлсэн уг Библийн судрыг Байдений гэр бүл 1893 оноос хойш эзэмшиж байгаа түүхтэй аж. Ерөнхийлөгч Жо Байден уг Библийн судрыг 1973 оноос хойш Сенатын гишүүний тангараг өргөх 7 ёслолд, 2009 болон 2013 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн тангаргаа өргөхдөө тус тус ашиглаж байжээ.

78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч болж байна. Ерөнхийлөгч Жо Байден болон Дэд ерөнхийлөгч Камала Харрисын тангараг өргөх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама, Билл Клинтон нар гэргийн хамтаар хүрэлцэн ирсэн байв. Харин Ерөнхийлөгч асан Жимми Картер эрүүл мэндийн шалтгаанаар уг ёслолд оролцож чадахгүй гэдгээ мэдэгджээ.

Коронавирусын цар тахлын улмаас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр уламжлал ёсоор хэдэн арван мянган хүнээр дүүрэн байдаг Капитолын байрны урдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хоосон байлаа. Үзэгчдийн оронд зохион байгуулагчид тус улсад коронавирусын халдварын улмаас нас барсан 400 мянган хүний дурсгалыг хүндэтгэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мянга орчим далбаа хатгасан байв. Жо Байдений тангараг өргөх ёслолыг зохион байгуулагчид уг ёслолд уригдсан цөөн тооны зочид төлөөлөгчдийг хооронд нь зай бариулах үүднээс хооронд нь зайтай суулгажээ. Түүнчлэн зочид төлөөлөгчдөөс гадна тангараг өргөх ёслолд оролцож буй бүх албан хаагчид амны хаалт зүүсэн байв.

Тангараг өргөх ёслолыг албан ёсоор эхлүүлж Сенатын гишүүн Рой Блантыг үг хэлсний дараа бүгд суудлаасаа босч АНУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлсэн байна. АНУ-ын Төрийн дууллыг дуулах хүндтэй үүргийг дуучин Леди Гага хүлээсэн юм. Төрийн дуулал эгшиглэсний дараагаар Дэд Ерөнхийлөгч Камала Харрис тангараг өргөсөн байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьст, Ази-Америк гаралтай эмэгтэй Дэд ерөнхийлөгч болж байгаа юм. Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг тангараг өргөсний дараагаар дуучин Женнифер Лопез This Land is Your Land, America the Beautiful зэрэг дуунуудын хэсгээс дуулан хүндэтгэл үзүүлсэн байна.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснийхөө дараагаар хэлсэн үгэндээ түүний засгийн газрын өмнө олон зуун мянган хүний амийг авч одсон коронавирусын цар тахал, цар тахлын улмаас олон тооны иргэд ажлын байргүй болсон явдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал зэрэг олон асуудлууд тулгарахыг онцолжээ.

 

Тэрээр нэн тэргүүнд америкчуудыг нэгдэхийг уриалж, "Эв нэгдэлгүй бол энх тайван гэж байхгүй. Зөвхөн уйтгар гуниг, уур бухимдал л оршино. Энэ өвөл америкчуудад хийх, сэргээх, барьж бүтээх маш олон зүйл байна." хэмээжээ. Ерөнхийлөгч Жо Байдений хэлснээр өнгөрсөн хугацаанд америкчууд ардчилал үнэ цэнэтэй, хэврэг гэдгийг ойлгосон ба АНУ-д ардчилал дахин ноёрхлоо тогтоожээ.

 

Тэрээр бүх америкчуудын төлөө тэр дундаа өөрийг нь дэмжээгүй иргэдийн төлөө тэмцэх болно гэдгээ амласан байна. Жо Байден хэлсэн үгэндээ Вашингтон улс орнуудтай харьцаагаа сэргээнэ гэдгийг онцолсон байна. АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалд томилогдсон эхний өдрөө Жо Байден хэд хэдэн тушаалд гарын үсгээ зурахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд Америк-Мексикийн хил дээр хана барих ажлыг зогсоох, АНУ-ыг Парисын гэрээнд дахин нэгтгэх, ДЭМБ-ын гишүүнчлэл татгалзах шийдвэрийг цуцлах зэрэг багтаж байна.

Эх сурвалж: BBC

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417