Нүд хуурсан ажил буюу халдвар хамгааллын дэглэм

Нүд хуурсан ажил буюу халдвар хамгааллын дэглэм

Нийслэлчүүд нийтийн тээвэртээ чихэлдэн, түгжирч, коронавирусгүй үеийнх шиг амьдрал “буцалж” байна. Иргэд хэдийгээр амны хаалт зүүсэн ч худалдаа, үйлчилгээний газруудад дараалал үүсгэж, ямар нэгэн “саадгүй” нэвтэрсээр.

Улс, нийслэлийн Онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагынхан худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөхийг сануулж буй ч бодит байдалд төдийлөн хэрэгжүүлэхгүй байна. Өнгөрсөн даваа гаргаас түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ), цахилгаан бараа болон тавилгын дэлгүүр, гар утасны худалдаа, цанын баазыг нээсэн. Цар тахлаас сэргийлэх нэрээр иргэдийн амьжиргааг туйлдуулж орхисон тул ийм шийдвэр гаргахаас өөр сонголт эрх мэдэлтнүүдэд байгаагүй.

Ялангуяа хүнсний худалдааг хэвийн явуулж, сүлжээ дэлгүүрүүдийг ажиллуулж буй хэрнээ ТҮЦ-үүдийн үүдийг барьсанд иргэд бухимдаж байсан юм. Өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг тэдэнд шударга бус хандаж, ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан гэж үзэх хүн цөөнгүй. Оройтсон ч гэсэн ТҮЦ болон үйлчилгээний бусад газрыг нэмж ажиллууллаа. Харамсалтай нь, цар тахлаас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахих, сахиулах явдал хэлбэр төдий болсон нь үйлчилгээний газруудаар ороход л илэрхий.

“Монгол кино” үйлдвэр болон “Жуков” худалдааны төвийн автобусны буудлын хэд хэдэн ТҮЦ-ээр орлоо. Үйл ажиллагааг нь нээхийг зөвшөөрсөн эхний өдөр байсан болоод ч тэр үү, ихэнх нь хаалттай харагдсан. Ахимаг насны нэг хүн “Тоёота приус” маркийн автомашинаас ус, ундаа ТҮЦ рүү зөөж байв. Хоёр сар гаруйн хугацаанд үүдээ барьсан тул ус, ундаа зэрэг хөлдөх бүтээгдэхүүнээ өөр газарт хадгалсан гэнэ. ТҮЦ-ийнхээ тавиур, цонхыг гялалзтал арчиж зогссон эмэгтэй “Үйлчилгээгээ эхэлсэндээ баярлаж байна. Гэр бүлийн хүнтэйгээ хамт энэ ТҮЦ-ийг сард 500 000 төгрөгөөр түрээсэлж, ажиллуулдаг.

Өдөрт 100 орчим мянган төгрөгийн орлого олдог. Олон хоног ямар ч орлогогүй хэцүү байлаа” хэмээлээ. Тэрбээр хүүхдүүд голдуу худалдан авдаг чипс, жигнэмэг, иштэй чихэр тус бүрийн гадна талын сав, баглаа боодлын тоосыг арчин, өрж тавив. ТҮЦ-үүдийг хаалгаараа бус, цонхоор үйлчлэх ёстой гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн. Гэвч ихэнх нь цонхныхоо гадна талд төмөр тор татсан байв. Өөр нэг ТҮЦ мөн хаалгаараа иргэдэд үйлчилж байлаа. Бараа, бүтээгдэхүүн өрсөн лангуугаа тойруулан гялгар уут татаж, хамгаалалтад авчээ. Худалдагч нь малгай, бээлий, амны хаалт зүүж, бүх төрлийн карт уншигч төхөөрөмж тавьсан байв. Тэрбээр “07.00 цагт ТҮЦ-ээ нээсэн. Одоогоор (17.00 цаг) 50 000 төгрөг хүрэхгүй орлоготой байна.

Иргэдийн худалдан авах чадвар эрс буурчээ. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн олонх нь банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд зээлээ төлж чадсангүй. Томоохон дэлгүүрүүдийг ажиллуулсан хэрнээ өдрийн орлогоороо амьдардаг иргэдийг хэлмэгдүүллээ. Бид ч ялгаагүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж чадна. Бусад дэлгүүр ч бэлэн мөнгө болон картаар үйлчилж байгаа. Гэтэл эрх баригчид бидний талаар өрөөсгөл зүйл ярьсан.

Харин ч ТҮЦ хүний бөөгнөрөл үүсгэдэггүй, үйлчлүүлэгчид ганц хоёроороо л ирдэг шүү дээ” гэв. ТҮЦ-үүдийг нэгдсэн байдлаар ариутгаж, халдваргүйжүүлээгүй бөгөөд ажиллуулж буй хүмүүс нь өөрсдөө цэвэрлэгээ хийж байлаа. Зөвхөн цонхоор үйлчилнэ гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгааг худалдагчид хэлсэн. Учир нь “Цонхныхоо хамгаалалтын төмөр торыг авчихвал эд зүйлээ хулгайд алдахгүй гэх баталгаа алга” гэцгээсэн юм.

Үүнтэй адил амьдралд нийцээгүй шийдвэрээс болж асуудал үүссэн газар нь цахилгаан барааны дэлгүүр. “Дүнжингарав”, “Алтжин бөмбөгөр”, “Содон бөмбөгөр” зэрэг худалдааны төвд цахилгаан бараа худалддаг төрөлжсөн лангуу тун цөөн. Ихэнх нь гэр ахуйн бараатай хамт байрладаг. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд гэр ахуйн бараа зардаг иргэн Б “Манайх бусад томоохон дэлгүүр шиг хөргөгч, зурагт, угаалгын машин зардаггүй. Будаа агшаагч, ус буцалгагч зэрэг жижиг хэмжээний цахилгаан болон болон гэр ахуйн бараа худалддаг. Гэтэл манай лангууг холимог бараа зардаг гээд нээхийг зөвшөөрсөнгүй.

“Бөмбөгөр” худалдааны төвд ихэнх цахилгаан барааны лангуу нь бэлэн хувцасныхтай хамт байрладаг учир үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хэдий болтол ингэж амь зогоох вэ” хэмээн ярьсан юм. Түүний хэлснээр үнэхээр томоохон аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрийн эзэд л ажиллаж, бусад нь ядуурлын ангал руу улам ойртсоор байна. Зөвхөн цахилгаан бараа, тавилга зардаг дэлгүүр Улаанбаатар хотод хэд байдаг билээ.

“Мишээл”, BSB зэрэг тавилгын төрөлжсөн дэлгүүр үүдээ нээв. Тэдгээр дэлгүүрт үйлчлүүлэгчдийн халууныг хэмжин оруулж буй ч QR код уншуулах, бүртгэл, мэдээлэл цуглуулахад хайнга хандаж байв. Цахилгаан бараа борлуулдаг “Номин” супермаркетаар ороход үүдний хэсэгт байрлуулсан ширээн дээр бичгийн цаас, бал тавьжээ. Гэвч иргэдийн нэр, гар утасны дугаарыг авах ажилтан байсангүй. QR код ч уншуулахыг шаардсан хүн ч алга. Автобусны цонх, ТҮЦ, дэлгүүр, үйлчилгээний газруудад QR код бүхий цаас олныг наасан ч шаардлага тавих хүнгүй тул иргэд бүртгүүлэхгүй, хойрго хандаж байна.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавьж буй. Уржигдрын байдлаар 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлчилгээний газрыг шалгаж, 331 зөрчил илрүүлэв. Үүнд иргэдийн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код байршуулаагүй, ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил түлхүү байжээ. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шинээр нээсэн дөрвөн чиглэлийн байгууллага болон өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийг 500 гаруй байцаагч хянаж байгаа. Улаанбаатар хотод 1000 гаруй ТҮЦ бий. ТҮЦ-үүд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсний дараа зөвхөн цонхоороо үйлчилнэ. Мөн QR код уншуулсан иргэнд үйлчлэх ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 26 зах, томоохон худалдааны төвийг шалгасан. Үйлчлүүлж буй иргэдийн кодыг уншуулахгүй, гар ариутгагч байршуулаагүй, ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл шаардлага хангахгүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг зөрчил цөөнгүй илэрсэн.

Ийм зөрчил гаргасан байгууллагуудыг эхний ээлжид торгоно, цаашид үйл ажиллагааг нь зогсооно” хэмээн ярилаа.
“Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан үсчин, гоо сайхан, барааны зах, дэлгүүрийн үйл ажиллагааг шат дараатай нээнэ гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос мэдэгдсэн. Одоогоор 14 салбарын байгууллагаас бусад газар хэвийн ажиллаж байна. Эхнээсээ үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөхгүй, нүд хуурч байгааг мэргэжлийн байгууллагынхан ч хүлээн зөвшөөрч буй. Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч иргэдийн хөл хөдөлгөөн их, халдвараас сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаа юм. Ганц жишээ хэлэхэд, нэрэн дээрээ үсчин, гоо сайханчдыг ажиллуулахгүй гэх ч дуудлагаар үйлчилдэг явдал газар авсан. Ингэж байхаар бүх аж ахуйн нэгж, үйлчилгээний газрыг нээсэн нь шулуухан санагдана. Гэвч эрүүл мэндийн байгууллага болон бүх л салбарын аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэм ягштал мөрдөж, өвчин тархаахгүйд онцгойлон анхаарч буй гэдэгт итгэхэд тун бэрх гэдэг нь улам бүр илэрхий боллоо.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417