CAAK ӨНЦӨГ: Хятадын баячууд яагаад сураггүй алга болж байна вэ?

CAAK ӨНЦӨГ: Хятадын баячууд яагаад сураггүй алга болж байна вэ?

Тэрбумтан Жек Ма хоёр сар гаруйн хугацаанд алга болсны эцэст олны өмнө гарч ирсэн билээ. Тэрбээр Хятадын төр засгийн шүүмжилж, үүнээсээ болоод компанийнхаа IPO-г цуцлуулснаасаа хойш алга болсон юм.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн бизнесмэн Коммунист намтайгаа зөрчилдсөнөөс хойш алга болж, бүх хөрөнгөө хураалгаж, тэр ч бүү хэл эрх чөлөөгөө хасуулсан. Үүний дараа энэ улсад түүнийг цаашид юу хүлээж байна вэ?

Alibaba-г үүсгэн байгуулагч Жек Ма олон нийтийн хараанаас алга болсон нь олон нийтийн сүлжээнд янз бүрийн цуу яриа дэгдээж байна. Alibaba-гаас хэдийгээр энэ асуудлаар ямар ч тайлбар хийхгүй байгаа боловч тэрбумтны хаана байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

Хятадын хамгийн баян хүн гэгдэж байсан түүнийг хамгийн сүүлд аравдугаар сарын сүүлчээр Шанхайн дээд хэмжээний уулзалтын үеэр хятадын төр засгийг инновацийг нэвтрүүлэхэд саад болдог тухай шүүмжилснээр гарч иржээ. Сүүлд нь арваннэгдүгээр сарын эхээр Хятадын төр засгаас бизнес эрхлэгчдийг уулзалтад дуудаж, дараа нь Ant Group хэмээх санхүүгийн аварга компанийг нь хувьцаа гаргахаас нь хоёрхон хоногийн өмнө IPO-г нь цуцалсан байна.

Зах зээлийн хяналт шалгалтын газраас Alibaba-г монополын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр сэжиглэж, мөрдлөг шалгалтаа эхлүүлсэн гэж мэдэгджээ. Харин Жек Ма өөрөө алга болж, аравдугаар сарын дээд хэмжээний уулзалтаас хойш нэг ч удаа олны өмнө гарч ирсэнгүй.

CNBC сувгийн эх сурвалжийн мэдээлснээр Жек Ма сураггүй алга болоогүй, зүгээр л бүгсэн гэжээ.

“Ма өөрийн мэдэгдлээрээ ч, санхүүгийн зах зээлийн бодит нөлөөгөөрөө ч хэтэрхий их савчсан. Тэр саатуулагдсан уу, эсвэл сайн дураараа нуугдсан уу гэдэг нь хамаагүй, ямар ч байсан намд үнэмлэхүй засаглалыг нь харуулахад тус болж байгаа юм” хэмээн Хятадын бодлогоор мэргэшсэн Колумбын их сургуулийн профессор Эндрю Натан ярьжээ.

Тэрбумтан олон нийтийн сүлжээнээс алга болдог нь цорын ганц тохиолдол биш, олон ч ийм зүйл тохиож байсан. Forbes-т бичсэнээр сүүлийн жилүүдэд Хятадын 5-6 тэрбумтан, баян бизнесмэнүүд Коммунист намтайгаа зөрчилдсөнөөс хойш олон нийтийн өмнө гарч ирэхээ больжээ.

Тухайлбал, 2015 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын Fosun Inernational холдингийн үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн Гуо Гуанчан алга болжээ. Энэ санхүүчийг Хятадын Уоррен Баффет гэдэг бөгөөд Хонконгт худалдаалдаг компаниа 115 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, , Ази, Европ, Хойд Америк дахь хөрөнгө оруулалттай болгожээ.

Түүнийг алга болсны дараа олон нийтийн сүлжээгээр цагдаа нар Шанхайн нисэх онгоцны буудал дээр баривчилж байгааг харсан гэрчүүдийн мэдээлэл гарч байсан юм. Үүний дараа Fosun International компани хувьцааны арилжаагаа түр зогсоож, Гуо хууль сахиулах байгууллагад ямар нэгэн мөрдлөг шалгалт явуулахад тусалж байгаа гэж мэдээлжээ.

Тэрбумтны алга болсон үе Хятадын тэргүүн Ши Жиньпиний санаачилсан авлигын эсрэг кампанит ажилтай яг давхацсан юм. Хожим нь Гуо ажилдаа эргэн орсон боловч түүний алга болсон шалтгаантай холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй аж. Өдгөө Гуо урьдын адил Fosun компаниа удирдаж байна. Түүний хөрөнгө 7,5 тэрбум ам.доллар гэж гарчээ.

2016 оны нэгдүгээр сард хямд хувцасны үйлдвэрлэгч Shanghai Metersbonwe Fashion&Accessories компани түүнчлэн үүсгэн байгуулагч Жоу Чэнзяньтай холбогдож чадахгүй байна гээд, хувьцааны арилжаагаа түр зогсоожээ. Тэрбумтан Жоуг “намаг балчгаас хаан ширээнд заларсан” хүн гэж нэрлэж болно. 12 настайгаа сургуулиа хаяад, оёдолчин мэргэжил эзэмшихээсээ өмнө мужаан, тоосго өрөгчөөр ажиллаж байсан гэнэ.

Сүүлд нь тэрбээр Metersbonwe-г байгуулсан нь 2019 онд 800 сая ам.долларын ашиг өгсөн компани болжээ. Өдгөө компанийн бизнесмэний охин эзэмшиж байна. Гэхдээ Жоу томоохон хувьцаа эзэмшигч хэвээр байгаа бөгөөд хөрөнгө нь 1,3 тэрбум ам.доллар гэж гарчээ. Бизнесмэн 2016 онд алга болоход төрийн China Daily хэвлэл цагдаа нар түүнийг инсайдерын арилжаа, хувьцааны луйврын мөрдлөг шалгалтад туслуулахаар саатуулсан гэж мэдээлж байсан юм. Долоо хоногийн дараа Metersbonwe Шэньжэний биржид Жоу эргэн ирсэн гэж мэдэгдсэн ч хаашаа алга болсон тухай ямар ч мэдээлэл өгөөгүй аж.

Хятадад саяхан бас нэгэн бизнес эрхлэгч алга болсон тухай мэдээлэл гарсан байна. Гуравдугаар сард барилгын магнат Жэнь Жицян алга болжээ. Тэрбээр алга болохоосоо өмнө интернэтэд Хятадын Засгийн газраас коронавирусийн цар тахалтай тэмцэж буй алхмыг шүүмжилсэн эссе байршуулжээ. Жэнь Жицян эссендээ Ши Жиньпинийг нэрээр нь дуудаагүй ч Хятадын удирдагчид хандсан хэд хэдэн үг хаяж, түүнийг “алиалагч” хэмээжээ.

Нийтлэл гарснаас хойш хэсэг хугацааны дараа The New York Times сонин бизнесмэний найзууд түүнийг олж чадахгүй байгаа, маш их түгшсэн гэж мэдээлжээ. Хятадын төр засгаас долдугаар сард намын үйл хэрэгтний хүү асан, Коммунист намын эртний гишүүн Жэнийг намаас хассан гэж мэдэгджээ. Бизнесмэний хөрөнгийг хурааж, есдүгээр сард түүнд 18 жилийн хорих ял оноосон байна. Шалтгаан нь хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэжээ. Харин түүний талынхан Ши Жиньпиний эсрэг үг хэлснийх нь төлөө шийтгэсэн гэж баталж байна.

Бас нэгэн амжилттай яваа бизнес удирдагч, хөрөнгө оруулалтын Tomorrow Group фирмийн тэргүүн Сяо Зяньхуа Хонконгт ямар нэгэн тайлбаргүйгээр баривчлагджээ. Энэ явдал 2017 оны нэгдүгээр сард болсон бөгөөд Сяо Four Season Hotel зочид буудлаас толгой нь бүтээж, тэргэнцэр дээр суулган авч гараад эх газрын Хятад руу авч явжээ.

Тэр цагаас хойш Хятадын улстөрийн элитүүдийн төлөөллийн дунд хэлхээ холбоо ихтэй Сяо олон нийтийн өмнө гарч ирэхээ больсон юм. 2020 оны долдугаар сард Tomorrow Group бизнесмэнийг Хятадад байгаа, Хятадын засаг захиргаанд компанитай холбоотой мөрдлөг шалгалт явуулахад туслалцаа үзүүлж байгаа гэж WeChat-аар дамжуулан мэдээлжээ. Удалгүй энэ мэдэгдлийг устгасан аж. Улсаас Tomorrow Group-тэй холбоотой хэд хэдэн фирмийг хяналтандаа авч, мажоритар хувьцаа эзэмшигч, охин компаниудынхаа мэдээллийг нуусан гэж буруутгажээ.

Эх сурвалж: Forbes

3
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417