CAAK ӨНЦӨГ: Дэлхийн орнууд Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

CAAK ӨНЦӨГ: Дэлхийн орнууд  Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Цагаан сарын баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тэр тусмаа Азийн орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн "Сaak өнцөг" булангаар дэлхийн бусад оронд энэ баярыг хэрхэн тэмдэглэдгийг сонирхоцгооё.

 

Япончууд нэгдүгээр сарын 1-нд Цагаан сарын баяраа тэмдэглэдэг

Япончууд дорнын уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн түгээмэл уламжлалын нэг юм. Зөвхөн гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүмүүс л ил захидал явуулдаггүй.

Япончууд Хятадтай адил хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг “отошидама” гэж нэрлэдэг байна. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу юм. Омочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой. Омочиг идсэн хүн бурхны буян хишгийг хүртсэнд тооцогддог.

Солонгосын цагаан сарын хүндэт идээ нь будааны бялуу

Өмнөд Солонгост Цагаан сарыг “Солнал” хэмээн нэрлэдэг. Солонгосын зурхайн тоолол Хятадтай таардаг учир энэ хоёр улс цагаан сараа нэг өдөр тэмдэглэдэг. Цагаан сарын баяр мөн л гурван хоног үргэлжилдэг. Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь гүн хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон өнгө өнгийн ханбуг өмсөн мөргөж золгодог. Харин ахмад настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг аж. Цагаан сарын гол зоог нь Японтой адил будааны бялуу байдаг. Айл бүр билгийн тооллын шинэ жилдээ токкук /гурилтай шөл/, гаретток хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Токкукыг ууснаар нэг нас нэмэгдэнэ хэмээн үздэг. Солонгосчууд Цагаан сараар гэр бүлээрээ олон төрлийн үндэсний тоглоом наадгай тоглодог.

Вьетнамчууд Цагаан сараар гэрээ тоорын цэцгээр гоёдог

Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тет” хэмээн нэрийддэг. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлч юм уу хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Гэрийн эзэн нь эхнэр, хүүхдүүддээ “Аз жаргал, баяр жаргап” гэсэн утгатай бийрийн уран бичлэг бэлэглэдэг байна. Вьетнам айлд Монголтой адил авдар бий. Энэ авдар дээрээ шинийн 1-ний едер бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Шинэ оноос өмнө өр төлбөрөө барагдуулахыг эрхэмлэдэг нь манайхтай ижил. Гол идээ болох цагаан будааны бялууг дөрвөлжин эсвэл цилиндр хэлбэртэй хийгээд гадилын навчаар ороодог. Дөрвөлжин хэлбэр нь жилийн 4 улиралд хүнс өгдөг газар шороондоо талархаж буйн бэлгэ тэмдэг болдог. Цилиндр хэлбэртэй нь тэнгэрийг бэлэгддэг. Айлууд гэрээ цэцэг навчаар, ялангуяа тоорын цэцгээр чимдэг уламжлалтай. Вьетнамчууд цагаан сараар ус ихээр худалдан авдаг. Учир нь, мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлгэддэг байна.

Төвдүүд Цагаан сараар архи амсдаггүй

Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Төвд. Төвдүүд билгийн тооллын шинийн 1-нд “Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг нь Цагаан сарын баяр юм. "Ло" гэдэг нь жил, "Сар" гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг. Төвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Хамгийн хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Төвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна. Төвдүүд Цагаан сар болохоос сарын өмнө орон гэрээ цэвэрлэдэг. “Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.

Хятадууд Цагаан сарыг хамгийн өргөн тэмдэглэдэг

Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол яах аргагүй Хятад улс билээ. Хятадууд мөнгөө хадгалдагаараа алдартай ард түмэн. Харин тэд цагаан сардаа хадгалсан мөнгөнөөсөө гар татахгүй зарцуулдаг. Цагаан сарын өмнөх  өдрүүдэд гэр орноо цэвэрлэх нь манайхтай адил бөгөөд энэ үйлээ тэд өнгөрсөн жилийн муу муухай зүйлийг арилгаж, шинээр сайн сайхныг урин дуудаж, хүлээн авахад бэлэн болгох учиртай хэмээдэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэдэлтэй үгсийг бичсэн байдаг юм. Манайхаар бол битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Жилийн турш хол байсан ах дүү, үр хүүхэд нь эргэж төрсөн гэртээ цугларан цагаан сарын өмнөх орой ширээ тойрон сууж, баярын идээ зоогоо зооглоно. Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Хятадууд нохой анх шинийн хоёрны өдөр төрсөн гэж үздэг учир энэ өдөр нохой хооллодог. Хятадууд шинийн тавны өглөө урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн иддэг. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир банш зооглодог юм. Мөн баншны ханз нь эд баялаг гэсэн ханзнаас бүтдэг. Хятадын үр хүүхдүүддээ улаан өнгийн дугтуйтай мөнгө өгдөг. Харин дугтуй доторх мөнгөний хэмжээ нь хятадуудын бэлгэшээдэг наймын тоотой байдаг бөгөөд найман доллар байх нь элбэг.

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг

Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, гурав хоног амарч баярладаг. Тэдний гол зоог тахианы мах, будаа, жимс, амттан юм. Шинийн нэгний өглөө ариун ус гэж урьдаас бэлтгэн тавьсан усаар нүүрээ угаана. Өдөр нь цээжин хэсгээ угаана. Харин шөнө унтахаасаа өмнө хөлөө угаагаад унтдаг. Энэ нь аз хийморийг бэлгэддэг.Шинийн хоёрны өдөр ядуу зүдүү орон гэргүй хүмүүст өглөг өгч буян үйлдэж, сүм хийддэ очиж мөргөдөг. Мөн төрөл бүрийн хүж, лаа асаадаг. Сүм хийдийн хашаанд элсэн овоо босгож хүж, өнгө өнгийн дарцагаар чимэглэдэг. Хөгшид болон олон жил сүм хийдэд байсан бурхан тахилаа ариун усаар угаадаг.

Тайландчууд гурван удаа шинэ жил тэмдэглэдэг

Тайландын билгийн тооллын шинэ жил Камбожтай адил дөрөвдүгээр сарын дундуур болдог. Ургацаа хурааж, дууссаны дараа баяраа тэмдэглэдэг Тайландчууд  Цагаан сарыг “Сонгкран” гэж нэрлэдэг. Тайландын хүн амын 15 орчим хувийг Хятад үндэстэн эзэлдэг. Тиймээс тус улс нийтийн, билгийн болон Тай тооллоор гээд нийт гурван удаа шинэ жилийн баярыг тэмдэглэдэг.

Лаос улс Цагаан сарын баярыг таван хоног тэмдэглэдэг

Лаос цагаан сарыг “Лин” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг бөгөөд тус баярыг таван хоног тэмдэглэдэг. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг. Харин шинийн 1-нд 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил ергөдөг байна. Харин 50-аас дээш насны эмэгтэйчүүд 10-аас доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжлалтай. Мөн баярын үеэр гэр орон, сүм хийдүүдээ цэцэг болон янз бүрийн үнэртэнгээр баяжуулсан усаар угааж цэвэрлэдэг. Анхилуун үнэртэй усаар байлдаж тоглох нь элбэг. Энэ нь өнгөрсөн жилийн хамаг муу муухай зүйлийг угааж, бүх зүйл шинээр эхлэхийг бэлгэднэ.

Эх сурвалж: BBC

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417